| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/08270/И |
| Дугаар | 191/ШШ2025/01312 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01312
| 2025 02 12 | 191/ШШ2025/01312 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Хүсэлт гаргагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай тоотод оршин байрлах Андууд финанс ББСБ ХХК-ийн хүсэлттэй,
Б.Б******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б******* овогтой Б******* нь /РД: УИ94043030/2022 оны 05 дугээр сарын 30- ний өдөр манай байгууллагатай харилцан тохиролцсоны дагуу 22/13 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 10,000,000 /арван сая/ төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай Б.Б*******өд зээлдүүлсэн. Зээлдэгч нь төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийхгүй зээл авсан сараасаа удаа дарааллан зорчсөн. Иймд Хариуцагчийн оршин суудаг хаягаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахаар харъяалах шүүхэд хандсан боловч тэрээр хаягтаа оршин суудаггүй учир шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулах мөн хууль заасан бусад ажиллагаа явуулах боломжгүй тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож буцаасан байна. Иргэн Б******* овогтой Б*******ийн оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч Б. Б******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Андууд финанс ББСБ ХХК нь Б.Б******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Андууд финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б******* нь шүүхэд ирж хаягийн мэдээллээ өгсөн үндэслэлээр түүний оршин суух хаягийг эрэн сурвалжлах тухай хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хүсэлт гаргагч Андууд финанс ББСБ ХХК нь Б.Б******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хүсэлт гаргагч Андууд финанс ББСБ ХХК-нд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ