Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 13

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагчаар хяналтын прокурор З.Алтансолонго

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

Хохирогч Ц.Л

Хохирогч Т.А

Хохирогч С.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Б

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ш  овогт Ц ы Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000001 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр  төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн А сумын Б багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ш  овогт Ц ы Б   РД:

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагийн орчим  Ховд аймгийн Барлаг багийн нутаг дэвсгэрт Удган гэх газар 43-77 ХОА улсын дугаартай Экс-тралл маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх буюу гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.А ийн жолоодож явсан 01-48 УБТ улсын дугаартай Хино Рэнжир маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган зорчигч С.Ч-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.С-ийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч Ц.Б-ы хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр сумын төв орчихоод буцаад гэр лүүгээ Барлаг баг руу явж байсан.

          Тухайн өдөр цаг агаар бүрхэг үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан.Миний машины урд нүүрсний машин явж байсан учир цас будраад зам харагдахгүй болохоор гүйцэт түрүүлэхээр явж байтал гэнэт урдаас машин гарч ирээд мөргөлдсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Уг ослоос болж миний хажууд сууж явсан С эгч нас барсан, харин миний ард сууж явсан С.Ч- толгойдоо бэртэл авсан гээд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй. Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг

            Хохирогч Б.С-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Л гийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...манай эхнэр зүгээр мөрөөрөө явж байгаад ийм асуудалд орлоо.Би хохироод үлдэж байна. Ц.Б надад туслаж яваад ийм байдалд орлоо. Манай эхнэр байнга дүүтэйгээ явдаг байсан.Эхнэр бид хоёрын ганц итгэдэг дүү нь Ц.Б байсан. Надад 1 сая төгрөг өгсөн.Оршуулгын зардлын мөнгийг Ц.Б хариуцаж төлсөн. Нийтдээ 3.4 сая төгрөгний хохирол гарсныг төлсөн.Одоо би Б аар тус дэм хийгээд явж байна.Ц.Б д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг

          Хохирогч С.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б ийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... Миний дүү С.Ч- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авто осолд орж тархины суурь ясны гэмтэл, тархины цус харвалт оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа.

          Одоо биеийн байдал нь сайжирч байгаа боловч хэвтрийн дэглэм сахиж байгаа.         Миний дүү эрүүл саруул байж байгаад энэ авто ослоос болж хүний асаргаанд орсонд гомдолтой байна.Энэ хүний биеийн байдал цаашид ямар болохыг мэдэхгүй байна, эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна.

          Эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтыг хүснэгтээр гаргаж өгсөн.Нийт 3 сая гаруй төгрөгний зардал гарсан гэх мэдүүлэг

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний нэхэмжлэгчээр Т.А ийг тогтоосон мөрдөгчийн тогтоол    / хх-ийн 49 хуудас  1хавтас/  

            Хохирогч Т.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.....Би Барлаг багийн төвөөс нааш морь ачаад замд явж байсан.Тухайн өдөр Миний автомашинд учирсан хохирол болох 4.827.500 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж авмаар байна. Автомашин ачуулсан зардал өөр бас бус бага сага зардал мөнгө гарсан тэр зардлыг тооцохгүй байна. Автомашинд учирсан эвдрэл гэмтлийн хохиролоо л нэхэмжилж байна. гэх мэдүүлэг              

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч

          Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 хуудас  16 ш гэрэл зураг, 10-11 хуудас 8 ш гэрэл зураг, 13-14 хуудас 7 ш гэрэл зураг, 16-19 хуудас 14 ш гэрэл зураг, 21-22 хуудас 29 ш гэрэл зураг,Т.А ийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж авсан 24 ш гэрэл зураг 24-29 хуудас, Ц.Б ы тээврийн хэрэгсэлд үзлэг хийж авсан 16 ширхэг гэрэл зураг 31-34 хуудас,Б.С ийн цогцсонд хийсэн гэрэл зураг хх-ийн 135-138 дугаар хуудас, 21 ширхэг гэрэл зураг,

          Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн санал / 43-77 ХОА дугаартай  Х-ТRАLL маркийн тээврийн хэрэгсэл, 01-48 УБТ улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол

           Эд мөрийн баримтаар хуванцар хагархай крилло 1 ш, их гэрэл 1ш, автомашины нүүрний хагархай 1ш, нимгэн төмөр 1ш, 43-77 ХОА гэсэн улсын дугаартай гуперний хагархай 1ш, малгай 1ш зэргийг тооцож хураан авсан мөрдөгчийн тогтоол

             Гэрч Б  овгийн Б-ийн С-гийн....2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөшөөтийн уурхай руу явах замд 2 автомашин мөргөлдчихсөн байсан. Ойролцоогоор 14:30-аас 15:00 цагийн хооронд байсан.Ачааны автомашин нь хажуу талаараа уначихсан,урд дугуй нь салчихсан, урд шил нь хагарчихсан, суудлын автомашин нь урд тал нь тэр чигээрээ задарчихсан байсан.

          Суудлын автомашинд 3 хүн байсан, жолоочийн суудал дээр байсан эрэгтэй машинаа тойроод уйлаад яваад байсан, урд суудал дээр нь нэг ягаан дээлтэй хүн нас барсан байсан, хойд талд нь нэг хүн байсан тэр хүнийг жолоочтой нь хамт эмнэлэг ирээд аваад явсан гэх мэдүүлэг

          Гэрч М овогт У-ы Б-ы....Урдаас ирж мөргөсөн машин хурдтай явж байсан.Холоос ирж байгаа нь харагдаагүй. Зөрсөн автомашины тоостой бужигнасан цас буугаагүй зам сайн харагдахгүй байхад гэнэт гарч ирээд мөргөлдсөн. Бид нар машиндаа 4-үүлээ сууж явсан гэх мэдүүлэг

         Гэрч Н овогт М-ийн Б-ийн...Манай автомашинд явсан хүмүүсээс Т.А  бага зэрэг гэмтсэн.бусад нь зүгээр.Нөгөө машинд 3 хүн явж байсан.2 эмэгтэй нэг эрэгтэй байсан.эмэгтэй нь нас барсан хоёр хүнийг нь эмнэлэг аваад явсан гэх мэдүүлэг

        Гэрч Д.Ш гийн...Осол болсон машин дээр очиход жолооч нь амь авраач гээд орилоод байсан хаалгыг онгойлгох гэхэд онгойхгүй болохоор нь жолоочийг нь хаалганы шилийг нь цохиж хагалаад гаргасан. Би жолоочийн утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг

  Гэрч Б.Б-ийн....гэнэт урдаас автомашин гарч ирээд манай машины зүүн урд хэсэг рүү мөргөөд миний сууж явсан машин баруун талруугаа унасан нөгөө жижиг машин буцаж эргээд бид нарын явж байсан зүг рүү хараад зогссон.Бид нар машиныхаа урд шилээр гараад ирэхэд Мо Эн Ко ХХК-ны цагаан өнгийн машин ирж зогсоод 5 хүн гарч ирээд  нэг залуу нь жижиг машины жолооч талын хаалганы шилийг цохиж байгаад жолоочийг нь гаргасан гэх мэдүүлэг

 Гэрч Э.Г*-ийн....Тэр суудлын тэрэгний зүүн урд талын суудал дээр нэг эмэгтэй нас барсан байсан,хойд суудал дээр нэг ухаангүй амьсгалтай эмэгтэй байсныг манай эрхлэгч эмч үзсэн.би үзсэн эрэгтэй хүнээ тээвэрлээд Алтай сумын эмнэлэгт авч ирсэн гэх мэдүүлэг

      2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 165 дугаартай ..... Т.А ийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ

        Т.А ийн биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт

        2017 оны 12 дугаар сарын 27-ны 166 дугаартай.....Ц.Б ы биенээ:с авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.

       Ц.Б ы биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт

         2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 633 дугаартай ....М.Б-ийн биед гэмтэл учирсан байна.М.Б-ийн биед нурууны булчинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.М.Б-ийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрхи гэмтэл нь шинээр үүссэн байх боловч цаг хугацааг тогтоох боломжгүй. Тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт

        2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 632 дугаартай .....У.Б-ы биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт

        2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 631 дугаартай ....Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт

        2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 635 дугаартай .....Ц.Б ы биед гэмтэл учирсан байна.

       2.Ц.Б ы биед зүүн нүдний орчим 4 см, зүүн гарын 3,5-р хуруунуудад, зүүн өвдгөнд 6 см тус бүр мэс заслын оёдол бүхий шархнууд, хаван хавдар, эрүүний зүүн хажууд 4х3 см өнгөц зулгаралт, зүүн талын мөр өвдөгний үенд хаван хавдар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

      3.Ц.Б ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

      4.Ц.Б ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинээр үүссэн байх боломжтой боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

      5.Ц.Б ы биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай .....1.С.Ч-ийн биед гэмтэл учирсан байна.

        2.С.Ч-ийн биед тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд 3.1х2.7 см, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайд 1.1х0.8 см голомт, гавлын суурь ясны баруун талын хугарал, 3.4 ховдлын нарийсч шахагдалт, 2 талын гайморын /нармайн/ хөндийд агууламж, хүзүүний С2 нугалмын арын сэртэнд цууралт, духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, 2 шанаанд зулгаралттай, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

        3.Дээрхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

       4С.Ч-ийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь шинээр үүссэн байх боломжтой боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

       5....Тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл, тархины хүнд хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсан дээрх , доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

         2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 70 дугаартай .... Б.С ийн цогцост хийсэн эмнэлгийн бүтцийн шинжилгээгээр суурь ясны гавлын урд хонхорын цөмөрсөн хугарал, баруун чамархайн хатуу хальсан доорхи зайд цусан хураа, зүүн бөөр элэгний урагдал язрал, баруун талын 8, 9 зүүн талын 3,4,5,6 хавиргануудын шууд хугарал, зүүн дунд чөмөгний доод 1/3 хэсгийн ил хугарал, хамар яс мөгөөрс дээд эгнээний үүдэн хэсгийн шүднүүдийн хугарал булгаралт зүүн гуяны гадна доод хэсэг болон буйланд гүн шархнууд зүүн нүдний урд хэсэгт 1х4 см , зүүн чихний урд 6х1 см, зүүн чих доод хэсэгт тус бүр урагдаж хатгагдсан шарх, 2 талын шанаа  эрүү, зүүн гарын бугалга, шуу зүүн ташаанд тус бүр зулгаралтууд, нүүрэнд хаван хавдар, цээжний зүүн хэсэгт, зүүн хөхний доод хэсэг, хэвлийн доод хэсгүүд, зүүн ташаанд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

        Эдгээр гэмтлүүд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд зэрэгт хамаарна.

       Б.С  нь дээрхи гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокд орж нас барсан.

Б.С ийн цогцост илэрсэн өөрчлөлтүүдээс хаР- нас бараад 30-32 орчим цагийн хугацаа өнгөрсөн байх боломжтой.

       Б.С ийн цогцосноос авсан шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ.

       Б.С ийн цогцосноос авсан цусанд этилийн спирт илрээгүй

Б.С  нь моноклон оношлуураар О/I бүлгийн цустай байна гэх  шинжээчийн дүгнэлт

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаартай....Б.С ийн цогцосноос авсан шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ.Б.С ийн цогцосноос авсан шингэн цусанд этилийн спирт илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт

         2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай....Б.С ийн цогцосноос авсан шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Б.С  нь моноклон оношлуураар О/I бүлгийн цустай байна гэх биологийн шинжилгээ

           2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 634 дугаартай....Т.А ийн биед зүүн хөмсөгний дээд хэсэгт 4см зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун 4-6 хавирга орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Эдгээр гэмтэл нь цохигдох, мөргөлдөх,унах үед үүсгэгдсэн байх боломжтой.Энэ нь зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт

         2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн ... 1.Жолооч Ц.Б нь 43-77 ХОА улсын дугаартай Nissan X-TpaiI маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

         2.Жолооч Т.А  нь 01-48 УБТ улсын дугаартай Hino Ranger маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрсөн байна.

        3.43-77 ХОА улсын дугаартай автомашины жолооч Ц.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн дүрмийн зүйл заалт зөрчсөн байна. 01-48 УБТ автомашины жолооч Т.А  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.8-н а/Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол .Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх гэсэн дүрмийн заалт зөрчсөн байна гэхдээ энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан биш болно.

       4.Уг зам тээврийн осол нь 43-77 ХОА улсын дугаартай автомашины жолооч Ц.Б Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно  гэсэн дүрэм зөрчсөн нь осол гарах гол шалтгаан болсон байна.

        5.Зам тээврийн ослын буруу зөвийг хувиар тооцох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон жагсаалт / хохирогч Т.А ийн тээврийн хэрэгсэл/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон жагсаалт /Ц.Б ы тээврийн хэрэгсэл /

Хохирогч С.Ч-ийн хохиролын тооцоо /эм тариа болон бусад 3.267.600 төгрөг/

Т.А ийн №01642241 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ

Ц.Б ы №01572834 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 06 дугаартай тогтоол /Ц.Б ы 100 толгой бог мал битүүмжилсэн/

        2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 33 дугаартай ....Ц.Б ы биед 635 тоот дүгнэлтэд тусгагдсанаас өөр гэмтэл учирсан байна.Ц.Б ы биед тархи доргилт, сүүжний тогоо зүүн талд цууралт гэмтэл тогтоогдлоо.

        2.Ц.Б ы биед учирсан гэмтэл нь цохигдох мөргөлдөх унах үед үүсгэгдсэн байх боломжтой.

       3.Дээрх гэмтэл нь шинээр үүссэн байх боловч цаг хугацааг тогтоох боломжгүй

       4.Ц.Б ы биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       5.Ц.Б ы биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт

         Хохирогч С.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б оос хохиролын талаархи гаргаж өгсөн баримтууд

        Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судаллаа.

        Дээрхи нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэрэгт хамааралтай гэж шүүх үнэллээ.

          Ц.Б ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн дүрмийн зүйл заалт зөрчсөний улмаас  хохирогч Б.С ийн амь нас хохироосон, хохирогч С.Ч-т хүнд гэмтэл учруулсан болох нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 70 дугаартай ....Б.С  нь дээрхи гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокд орж нас барсан гэх шинжээчийн дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай ....С.Ч-ийн биед тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл, тархины хүнд хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсан дээрх , доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэмцсэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

         Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргийн улмаас хохирогч Ц.Л д учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Т.А ийн тээврийн хэрэгсэлд учирсан 4.827.500 төгрөгний хохиролыг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч С.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б ид 3.350.000 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

         Хохирогч С.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  нь цаашид гарах гэм хорын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байхаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байгаа бөгөөд шүүгдэгч хохирогч нар нь цаашид гарах гэм хорын талаар нэхэмжлэх эрхийг хүлээн зөвшөөрч байх тул гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан малгай болон 43-77 ХОА тээврийн хэрэгслийн улсын дугаарыг эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн Ц.Б ы 100 толгой мал, 2 тооны автомашиныг  буцаан олгохоор шийдвэрлэв.

         Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, цагдан хоригдсон хоноггүйг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш овогт Ц ы Б ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /Гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /Хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

             4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            5. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож 43-77 ХОА дугаартай  Х-ТRАLL маркийн тээврийн хэрэгсэл, 01-48 УБТ улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийг  эзэмшигч Ц.Б , Т.А  нарт, битүүмжилсэн 100 толгой малыг Ц.Б д олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар  эд мөрийн баримтаар хураагдсан  ноосон хар малгай,  43-77 ХОА тээврийн хэрэгслийн улсын дугаарыг эзэмшигч Ц.Б д олгож, хуванцар хагархай кирло 1 ширхэг,их гэрэл 1 ширхэг,автомашины нүүрний хагархай 1 ширхэг,нимгэн төмөр 1 ширхэгийг устгахийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

            7. Хохирогч С.Ч- нь  цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.