| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0674/З |
| Дугаар | 128/ШШ2025/0695 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т
Хариуцагч: Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл
Маргааны төрөл: “Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 25 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай тогтоолоор нотариатч Б.Т ногдуулсан сахилгын шийтгэл хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э*******, Т.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь нийслэлийн тойргийн нотариатч Б.Т холбогдуулан "" ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Бын гаргасан гомдлыг 25 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд "Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ” гэснийг зөрчсөн гэж дүгнээд нотариатч Б.Т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.
Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т "Нотариатчийн мэдэгдэх хуудсанд дараах зүйлийг заана”, 45.3.2-д “ямар баримт бичгийг үндэслэж мэдэгдэх хуудас үйлдэж байгаа”, 45.3.4-т “төлбөр гаргуулах хугацаа”, 45.3.5-д “төлбөрийн хэмжээ, шаардлагын зүйл, хэрэв мэдэгдэх хуудас үйлдэхэд үндэс болгосон баримт бичигт заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү, анзын хэмжээ” гэж заасан.
Мөн Нотариатын үйлдэл хийх журмын 15 дугаар зүйлийн 15.3-т “Нотариатч мэдэгдэх хуудсыг төлбөр авагчийн болон түүний төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн олгоно”, 15.4-т “Талуудын хооронд төлбөрийг нотолж бичгээр хийсэн хэлцэл болон төлбөрийг үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн гэрээг тус тус үндэслэн нотариатч мэдэгдэх хуудас бичнэ” гэж заасан.
Нотариатч Б.Т нь хууль болон журмын дээрхи заалтуудыг баримтлан 023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн тоот “нотариатын мэдэгдэх хуудас”-ыг төлбөр авагч ХХК-ийн 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай бичгээр гаргасан албан хүсэлтийг үндэслэн төлбөр авагч “” ХХК болон төлбөр төлөгч ХК нарын хооронд байгуулсан 23 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тоот "Төлбөр тооцоо нийлэх гэрээ"-г үндэслэн, төлбөрийн хэмжээ болон төлөх хугацаа зэргийг мэдэгдэх хуудаст бичсэн.
Нотариатч Б.Тын бичсэн энэ мэдэгдэх хуудсыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хуульд нийцсэн эсэхийг нь хянан үзээд 23 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 102/Ш323/ дугаартай шүүгчийн захирамжаар "төлбөр төлөгч ХК нь дурдсан хугацаанд мэдэгдэлд заасан
үүргийг биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу албадан гүйцэтгүүлэхээр" шийдвэрлэж, 23 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байдаг.
Төлбөр төлөгч ХК-ийн шүүхэд гаргасан “Нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага"-ын үндэслэлдээ "Нотариатын мэдэгдэх хуудас бичихдээ төлбөр авагчаас хүсэлтийг нь аваагүй" гэсэн зүйл огтоос байгаагүй. Тийм ч учраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийн захирамжлах хэсгийн 1.1-д нотариатч Б.Т “23 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “” ХК-иас 2,021,794,284 төгрөг гаргуулах тухай 0 бүртгэлийн дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг ямар баримтад үндэслэж үйлдсэн талаарх холбогдох баримтууд /бүртгэлийн дэвтэр, гэрээ хэлцэл, компанийн гэрчилгээ дүрэм журам гэх мэт/ гаргуулахаар даалгаж шийдвэрлэж, шүүгчийн уг захирамжаар шаардсан эл нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.
Гэвч дээрх шүүгчийн захирамжаар шаардаагүй төлбөр авагчийн хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн дугаартай нотариатын мэдэгдэх хуудастай холбоотой нэхэмжлэгч “” ХК-ийн шаардлагын тухайд “… хариуцагчаас хэлэлцэн тохирсон эхний төлөлтөө төлөөгүй үндэслэлээр төлбөр авагч тал хүсэлт гаргасан тул бичсэн гэж тайлбарлах боловч энэ талаарх “” ХХК-ийн нотариатчид гаргасан хүсэлт баримт хэрэгт алга” гээд дээрх байдлаар нотариатчийн хийсэн үйлдэл, хууль заавартаа нийцээгүй байх тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Энэ хуулийн 31.1-т заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж зааснаар шийдвэрлэнэ” гэж дүгнээд уг мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосон.
Энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 25 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА25/ дугаартай магадлалын хянавал хэсгийн 4-т “... Нотариатын мэдэгдэх хуудсыг биелүүлэхээр төлбөр авагчаас ирүүлсэн хүсэлт болон бусад ямар баримт бичгийг үндэслэсэн талаархи тайлбараа хариуцагч Б.Т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна" гэж дүгнэсэн.
Нотариатч Б.Т иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч өөрийн хариу тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хангалттай биелүүлээгүй нь төлбөр авагч “” ХХК нь нотариатчид хүсэлт гаргаагүй гэсэн үг биш бөгөөд шүүх хуралдаан дээр ч энэ талаар талууд маргаагүй.
Тэгээд ч гомдол гаргагч ХК нь 24 оны 01 дүгээр сарын -ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ " ХК-ийн гүйцэтгэх захирал О.Э******* нь их хэмжээний хэлцэл хийх эрхгүй этгээд учир зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр “” ХХК-тай 23 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай "төлбөр тооцоо нийлэх гэрээ”-г байгуулсан тул энэ хэлцлийг болон 19 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай “Тооцоо нийлсэн акт" зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, дахин тооцоо нийлэхийг “” ХХК-д даалгуулах, мөн их хэмжээний хэлцэл хийх эрхгүй этгээдийн хийсэн хэлцлийг үндэслэн гарсан 23 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн тоот “нотариатын мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгож өгнө үү" гэж тодорхойлсон байдаг.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн дугаартай шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 7-д “Хэдийгээр хэлцлийг компанийн гүйцэтгэх захирал О.Э******* Төлөөлөн удирдах зөвлөлийн эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр бусадтай хийсэн боловч Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасан “Гүйцэтгэх удирдлага ...хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах” хүрээнд хэлцлийг хийсэн тул шүүх итгэл хамгаалах зарчмын дагуу тухайн хэлцлийг “эрхгүй этгээдээс хийсэн”, “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хэлцэл гэж үзэхгүй” гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл нотариатч Б.Т нь 23 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн тоот “нотариатын мэдэгдэх хуудас”-ыг бичих дээ Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасан “Гүйцэтгэх удирдлага ... хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд”-тэй хийсэн хэлцлийг үндэслэсэн болох нь үйл баримтаар тогтоогдсон.
Гэтэл Нотариатын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь:
Иймд Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл үндэслэлгүйгээр Б.Тыг буруутгаж, сахилгын сануулах шийтгэл ногдуулсан гэж үзэж энэ байдлыг бүрэн гүйцэт шалгуулах, Сахилгын зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Хууль зүй, Дотоод хэргийн Сайдад гомдол гаргасан.
Гэтэл гаргасан гомдлыг минь шалгахдаа Б.Тын 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тоот мэдэгдэх хуудсыг бичихдээ бүрдүүлсэн баримт бичгийн архивын эх баримтыг болон мөн Нотариатын тухай хуулийн 251.1-д заасны дагуу үүсгэсэн цахим бүртгэл, мэдээллийн санд ч үзлэг, шалгалтыг ч бүрэн гүйцэт хийлгүйгээр, надаас тодруулга авах зэргээр сонсох ажиллагааг хийлгүйгээр “таны гомдлыг хангах боломжгүй байна" гэж 25.07.07-ны өдөр дугаартай /Сайдын гарын үсэггүй, яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Б******* гэсэн гарын үсэгтэй/ албан тоотоор өгсөн хариуг 25.07.08-ны өдөр хүлээн аваад Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 25 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Энэхүү гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотариатч Б Т би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэл нь Сахилгын зөвлөлийн тогтоол нь үндэслэлгүй байна, намайг үндэслэлгүйгээр буруутгаж сахилгын шийтгэл, сануулах арга хэмжээ оногдууллаа гэж үзэж байгаа. Шалтгаан нь би нотариатчаар 15 жил ажиллаж байгаа. Мэдэгдэх хуудсыг нотариатчаар бичдэггүй. Хуульд хэдийгээр заасан боловч нотариатч нийтлэг бичдэггүй байсан. Сүүлд н.Б нотариатч ерөнхийлөгч болсноос хойш хичээл зааж, үүнийг хий гэдэг чиглэл өгсний дагуу бид хийж эхэлсэн. Би 23 онд 12 ширхэг мэдэгдэх хуудас, 24 онд 4 ширхэг мэдэгдэх хуудас, 25 онд 2 ширхэг мэдэгдэх хуудас буюу нийт 18 ширхэг мэдэгдэх хуудсыг өнөөдрийг хүртэл бичсэн байгаа. Маргаан үүсгэж байгаа мэдэгдэх хуудсыг би 23 онд 2 тэрбум төгрөг төлүүлэхээр гаргасан мэдэгдэх хуудас байсан. 23 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч “” ХХК, төлбөр төлөгч “” ХК буюу эрх бүхий этгээдүүд ирээд гэрээгээ байгуулсан. 12 оноос хойш Хөгжлийн банкны төлбөртэй холбоотойгоор олон жил маргасан байсан. Сүүлд иргэний хэргийн шүүх дээр эвлэрсэн учраас энэ хүмүүс төлбөр тооцоогоо нийлээд, гэрээгээ байгуулаад над дээр ирсэн. Үл маргах журмаар гэж өөрсдөө гэрээндээ заасан байсан. Би гэрээг нь боловсруулаагүй, өөрсдөө боловсруулаад ирсэн. Үл маргах журмаар төлнө гэж 2 тал бичээд гарын үсгээ зурчихсан байсан. Үйлчлүүлэгч нарын боловсруулсан бичиг баримтыг би гэрчлээд явуулсан. Эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал н.Э******* ирсэн. Одоо гүйцэтгэх захирал буюу төлөөлөн удирдах зөвлөлийн захирал гэх М.Б нь бичиг баримтаа аваад хамт явж байсан.
“” ХК-ийн гүйцэтгэх захирал н.Э******* гэж хүн байсан. Төлбөр авагч “” ХХК-иас Ерөнхий захирал н.Э******* байсан. Гэрээг баталсны дараа 23 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлбөр авагч “” ХХК нотариатчид хандаж хүсэлтээ бичгээр гаргасан. Хүсэлтийг бид шүүхэд өгчихсөн байгаа. “” ХК төлбөрөө төлөхгүй байгаа учраас мэдэгдэх хуудас бичиж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтээ өгсөн. Энэ хүсэлтийг нь үндэслээд би мэдэгдэх хуудсыг бичсэн.
Мэдэгдэх хуудсыг 23 оны 08 дугаар сарын 03-ны өдөр буюу хүсэлт өгсөн өдөрт нь бичсэн. Мэдэгдэх хуудсан дээр би “” ХК-ийг энэ дансанд 10 хоногийн хугацаанд мөнгөө төлөөрэй гээд бичээд өгч байгаа юм. Мэдэгдэх хуудсаа “Эх үүсгэл” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б 23 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гардуулан өгсөн. Тухайн баримт нь хэргийн материалд байгаа. Тэгээд энэ хугацаандаа төлөөгүй байсан учраас “” ХХК шүүхэд албадан гүйцэтгүүлэхээр Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх миний мэдэгдэх хуудсыг хянаж үзээд баталгаажуулж албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан.
Энэ хүмүүс 12 жилийн хугацаанд өрөө төлнө гэдэг боловч төлөхгүй байсан. Тэгээд ийм график хийгээд 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэтрэхгүй гэдэг байдлаар төлөөд явна гэж тохирсон. Үүнийгээ дахиад зөрчсөн учраас төлбөр авагч “” ХХК үл маргах журмаар төлүүлнэ гээд хүсэлт гаргасан учраас би бүтэн дүнгээр нь бичсэн. Төлбөр төлөгч компани мэдэгдэх хуудсыг хүлээж авснаас хойш надад ямар нэгэн гомдол санал ирээгүй. Төлбөрийг төлсөн эсхүл төлөөгүй гэдэг саналаа өгөөгүй. Мөн шүүхээс албадан гүйцэтгэх захирамж гаргаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон ч мэдэгдэх хуудсанд ямар нэгэн гомдол гаргаагүй. Албадан гүйцэтгэх захирамж гарснаас 4 сарын дараа буюу 24 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “” ХК-иас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Төлбөр авагч “” ХХК болон намайг хариуцагчаар татаад Б.Т нотариатч тооцоо нийлэх гэрээгээ хийхдээ гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуруулсан, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг аваагүй учраас мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаагүй, хүчин төгөлдөр гэрээ хийсэн байна, нотариатч гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуруулсан нь буруу байна гэж үзээгүй. Гэтэл энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 24 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд мөн хүсэлт гаргаад маргаад байсан. Нэхэмжлэлийн шаардлага огт өөрчлөгдөөгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нотариатчийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хэвээрээ байсан. Шүүхэд миний хийсэн гэрээ, мэдэгдэх хуудсыг өгчихсөн байсан учраас би нэмэлт материал өгөөгүй байсан. Харин шүүх нөгөө талын хүсэлтээр надаас материал гаргуулах захирамж гаргасан. Захирамжид тоочсон гэрээ, компанийн дүрэм, гэрчилгээ, журам зэрэг тоочсон баримтыг гаргаж өгөөд, мэдэгдэх хуудастай холбоотой архиваа өгөөгүй. Ганцхан хүсэлтийг нь өгөөгүй биш юм. Тэгэхээр хавтаст хэрэгт Сахилгын зөвлөл үзэж харсан баримтыг л өгсөн. Мэдэгдэх хуудастай холбоотой баримтаа өгөөгүй. Гэтэл мэдэгдэх хуудасны хүсэлтийг нь аваагүй гэсэн.
Б.Т нотариатч гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуруулсан гэж л маргадаг. Гэрээний төлбөр тооцооны асуудлаар маргаагүй. Гэтэл гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан нь зөв гээд шүүх шийдчихсэн. Б.Т нотариатч мэдэгдэх хуудсыг түрүүлээд биччихлээ гэх маргаан байгаагүй. Зөвхөн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоод өгөөч гэсэн маргаан сүүлийн шийдвэр гарсан өдөр хүртэл үргэлжилсэн. Тэгээд намайг мэдэгдэх хуудас бичүүлэх хүсэлтийг аваагүй гэж хэлсэн. Би тухайн үед надад байгаа, шүүхэд гаргаж өгөөгүй байна гэдгээ хэлсэн. Тэгэхээр намайг мэдэгдэх хуудсаа өгчхөөд, хүсэлтийг нь өгөөгүй гэх ойлголт яваад байсан.
...Би Сахилгын зөвлөлийн нарийн бичиг н.Б уулзаад тайлбар, нотлох баримтаа өгөхөд надад хурлын товын талаар юу ч хэлээгүй. Зурвас илгээсэн цагийг нь хараад би гайхсан. Тэгээд яагаад намайг очиход хэлээгүй юм бэ гэхэд надад утсаар товыг хэлсэн гэсэн. Гэтэл товыг утсаар мэдэгдсэн баримт байхгүй. Хэрвээ хурлын товыг надад утсаар хэлсэн бол би дугаарыг нь цээжээр мэдэх учир шууд авах байсан. Хурал болдог өдрийн 15 цаг 40 минутад над руу залгаад хуралдаа ирж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би мэдээгүй гэж хэлсэн. Хурлын товыг зурвасаар илгээсэн гэхээр нь сандраад хартал зурвас ирсэн байсан. Тэгээд би одоо яах вэ гэж асуухад та хурал хойшлуулах хүсэлтээ бичиж өг гэсэн. Би хурал хойшлуулах хүсэлтээ хүмүүсийнхээ дундуур орж бичээд вайбер /viber/-аар явуулсан. Хүсэлт маань Сахилгын зөвлөлд очсон байсан... Тогтоол хүчин төгөлдөр болоогүй, гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад бүх гишүүдэд миний нэрийг бүтэн тавьж мэдээлсэн. Ийм тохиолдол урд нь гарч байгаагүй. Тэгээд би Хууль зүй, дотоод хэргийн сайдад 08 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан. Сайдаас хариуг нь 08 дугаар сарын 15-ны өдөр Сахилгын зөвлөл рүү явуулсан байсан. Яагаад гэвэл, сахилгын зөвлөл над руу хариу хэлэх байсан. Гэтэл Сахилгын зөвлөлөөс Хууль зүй, дотоод хэргийн яаманд хариу өгөхдөө Б.Т нотариатчид 1 хувийг нь гээд биччихсэн байсан. Би Хууль зүй, дотоод хэргийн яам руу утасдаад хариугаа асуухад 08 дугаар сарын 15-ны өдөр хариуг өгсөн, та одоо хүртэл мэдээгүй юм уу? Сахилгын зөвлөлөөс хариу ирэхдээ танд 1 хувийг нь гээд биччихсэн байсан гэсэн. Тийм учраас танд хариуг хэлсэн гэж бодож байгаа гэсэн. Би энэ талаар 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн. Сахилгын зөвлөл удаа дараа алдаа гаргаад, журмаа зөрчөөд, хувь хүмүүсийн хооронд үүссэн асуудал байдал үүсгээд байдаг. Үүнийгээ санамсаргүй тэглээ, анзаарсангүй гэж тайлбарладаг. Тэгэхээр нь надад нэр дэвшихтэй холбоотойгоор намайг ингээд байна уу гэсэн хардах сэтгэл төрж байгаа юм.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс үйл баримтаа дурдчихсан учир давхцуулахгүйгээр Сахилгын зөвлөлийн дугаар тогтоолтой холбоотой асуудлаар тайлбараа хэлье. Бид нэгдүгээрт акт нь хуульд нийцээгүй, хоёрдугаарт акт гаргахдаа процесс ажиллагаа зөрчсөн байна гэдэг 2 үндэслэлээр маргаж байгаа. Сүүлийн үндэслэлээс нь эхлээд яривал процесс ажиллагааг нэхэмжлэгчээс дурдсан тул дэлгэрүүлж хэлэх шаардлагагүй гэж үзлээ. Хууль зүйн агуулгаараа 3 хоногийн дотор хурлын товыг мэдэгдэнэ гэж Сахилгын зөвлөлийн ажиллах журамд хоёрдмол утгагүйгээр заачихсан байгаа. Гэтэл 2 хоногийн өмнө мэдэгдэж байгаа нь хувь хүн өөрийнхөө буруугүй үйлдлээ нотлох, тайлбар гаргах, хүсэлт гаргах гэх мэт мэтгэлцэх боломжийг огт олгоогүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт процесс ажиллагаанд ямар журам зөрчсөн гэхээр Сахилгын зөвлөлийн ажиллах журам дээр нь сахилгын хэргийг шалгах дарааллуудыг нэрлэн заасан байгаа. Тухайн нотариатчийн үйлдэл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн юм уу, хууль зөрчсөн юм уу гэдгийг яг бодитоор шалгах ёстой. Журамд ч заасан, мөн Захиргааны ерөнхий хуульд ч маш дэлгэрэнгүй заачихсан байгаа. Хуульд заачихсан болохоор би тоочих шаардлагагүй. Хоёрдугаарт гол процесс ажиллагааг нь хийгээгүй учир үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хууль зүйн үндэслэлгүй нь дараах дүгнэлтээр тодорхой болж байна. Нэгдүгээрт Сахилгын зөвлөлийн тогтоолд буруутгаад байгаа үндэслэл нь иргэний шүүхийн шийдвэр авагдсан байгааг дурдаж байгаа. Хоёрдугаарт “” ХК-иас гаргасан гомдлыг үндэслээд ажиллагаа явуулж байгаа. Гомдолд анхнаасаа “” ХК-д мэдэгдэх хуудаснаас нь болоод хохирол учирчихлаа, сайн дураараа буюу дур мэдэж мэдэгдэх хуудас үйлдсэн байна гэдэг 2 агуулгатай гомдол гаргасан байсан. Гэтэл энэ 2 үйлдлийг бодитоор шалгаагүй. Би буруутгаж байгаа нөгөө үндэслэлийг гайхаад байгаа. Мэдэгдэх хуудсыг үйлдэхдээ нотариатч нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д нотариатын үйлдэл хийх заавар гэх мэтийг тоочоод эдгээрийг үндэслэнэ гэж дүгнээд, хуульд байхгүй, зааварт байхгүй маргааны үйл баримтад огт байхгүй зүйлийг дүгнээд тогтоол гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй.
Хуулийн дээрх заалтыг илэрхий зөрчсөн буюу төлбөрийг нотолсон баримтыг нотариатын мэдэгдэх хуудас үйлдэх ёстой байтал төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэж буруутгаж байгаа. Нөхцөл байдлыг асууж тодруулаагүй үйлдсэн гэж байгаа. Тэгээд шүүхэд хандах үндсэн эрхийг хязгаарласан гэж байгаа. Хэрэг нь шийдэгдээд дуусчихсан, шүүхэд хандаад явчихсан. Тэгсэн хэр нь ийм дүгнэлт хийчихсэн. Мөн мэдэгдэх хуудас үйлдэхдээ төлбөр төлөгч компани, төлбөр авагч компанийн санхүүгийн баримтыг хянаж үзээгүй гэж байгаа. Тэгээд их хэмжээний хэлцэл мөн эсэх, компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар баримт цуглуулаагүй гэж байгаа. Энэ нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан үндэслэх, нотариатын үйлдэл хийх зааврын тэр 15 дугаар бүлэгт заасан огт байхгүй зүйлээр дүгнэсэн. Бид үүнийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Мөн төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хооронд төлсөн баримт байхгүй байна, дансны хуулга зэрэг нотлох баримтыг бодитоор аваагүй гэж байгаа. Тэгэнгүүтээ Сахилгын зөвлөлийн дүгнэлтэд талуудын хооронд зээлийн харилцаа үүсчихсэн байхад хүү төлөх ёстой байсан эсэхийг шалгаагүй гэдэг. Яагаад ийм дүгнэлт хийсэн нь огт байхгүй. “Их үүсгэл” ХХК ийм агуулгаар гомдол гаргаагүй.
23 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх дугаартай гэрээний 1 талаас “” ХХК, нөгөө талаас “” ХК байгаа. 2 компанийн хооронд нэгдүгээрт “” ХК-ийн төлбөрийг “” ХХК төлөөд, дараа нь “” ХК-иас авахаар болоод, хэрвээ төлбөрийг төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр төлнө гэх хэлцэл хийсэн. Хавтаст хэрэгт барьцааны гэрээ нь авагдсан байгаа. Ийм төлбөр тооцоо нийлэх гэрээ хийсэн байна. Үүнд үл маргах журмаар төлбөрөө төлнө гэж заасан байгаа. Нэгдүгээрт энэ гэрээнд хүү байхгүй гэдэг нь тодорхой байгаа. Хоёрдугаарт зээлийн харилцаа биш, төлбөр тооцооны гэрээ байгаа. Гуравдугаарт гэрээний хамгийн чухал нөхцөл буюу төлбөр төлөх хуваарь тогтоосон. Эхний төлөлт 08 дугаар сарын 01-ний өдөр байгаа. Хуваарь зөрчиж төлбөр төлөхгүй бол үл маргах журмаар явна гэж байгаа. Хүү, алдангийн талаар дурдсан байсан бол Сахилгын зөвлөлийн тогтоолыг ойлгож болж байна. Гэтэл тэр талаар огт дурдаагүй. Тэгээд хуваарь зөрчвөл үл маргах журмаар төлнө гэж байгаа. Ийм агуулгаар талууд тооцоо нийлсэн. Үүний дараа “” ХК төлбөрөө төлөөгүй. Тийм учраас мэдэгдэх хуудсаа бичүүлсэн үйл баримт байгаа. Сахилгын зөвлөлийн тогтоол иргэний эргийн шүүхийн шийдвэрийг мөн дурдсан байгаа. Үүнд хууль зөрчсөн гэж өөрсдөө дүгнэчхэж байгаа. Гэтэл иргэний хэргийн шүүх хууль зөрчсөн гэж огт үг хийгээгүй. Хүсэлтийг хэрэгт авагдаагүй учир бүрэн нотолж чадахгүй байна гэдэг. Энэ нь иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал юм. Үүнд нэхэмжлэгч Б.Т яагаад буруутдаг талаар товч тайлбарладаг. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахад нотариатч Б.Т нь хариуцагчаар орж байсан. Зөвхөн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах шүүхийн маргаан байсан. Анхнаасаа ийм нэхэмжлэлийн шаардлагаар иргэний хэрэг үүсээд явж байсан. Тэгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 24 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 147 дугаар захирамжаар хариуцагч Б.Т нотлох баримт шаардсан. Нотлох баримтад нь мэдэгдэх хуудас үйлдэхдээ үйлдсэн баримтуудаа өг гээд нэрлэн заасан. Мэдээж хуульд заасан үүргийнхээ дагуу Б.Т баримтуудаа гарган өгсөн. Үүнд хүсэлт зэрэг иргэний шүүхийн буруутгаад байгаа үндэслэл байхгүй. Анхнаасаа шаардаагүй учир гаргаж өгөөгүй үндэслэл байгаа. Хурал ороод шийдчихсэн учир давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн.
Сахилгын зөвлөлийн тогтоолын эдгээр үндэслэлүүд дээр маргаж байгаа. Тэгээд дахиад 1 үндэслэл ярьдаг. Сахилгын зөвлөлийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт мөнгө авсан баримтыг тулгаж, нотлох баримтыг үнэлж дүгнэж байж мэдэгдэх хуудас бичих бөгөөд зөвхөн төлбөр тооцоо нийлсэн гэрээг үндэслэн нотариатын мэдэгдэх хуудас үйлдсэн нь хуульд нийцэхгүй гэж байгаа. хэсэг дээр. Гэтэл Нотариатын үйлдэл хийх заавар болон Нотариатын тухай хуульд огт энэ талаар байхгүй. Үл маргах журмаар талууд гэрээ байгуулсан учир хуульд зааснаар мэдэгдэх хуудас бичнэ. Мэдээж төлбөр төлөөгүй учир баримт байхгүй.
Гэрээг нь гэрчилсэн учир анхнаасаа хариуцагч байсан. Сахилгын зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт хуульд байхгүй заалтыг үндэслэсэн байна. Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 гэж байгаа. Энэ заалтыг би огт олж чадсангүй. Тэгээд Сахилгын зөвлөлийн ажиллах журамтайгаа мэдээж нийцээгүй. Захиргааны акт гарахдаа анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй, журмын тодорхой хэмжээний зөрчилтэй, бодитоор шалгах ажиллагаагаа хэрэгжүүлээгүй, хариуцагч байгууллага актаа өөрөө нотлох зарчмаа хэрэгжүүлээгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Тиймдээ ч хариуцагчаас ийм баримт гаргуулъя гээд шүүх ирээд батлуулна гэдэг байдлаар хандсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сахилгын зөвлөлийн дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн 25 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай магадлалын хянавал хэсгийн 4 дэх заалтад нотариатын мэдэгдэх хуудсыг биелүүлэх, төлбөр авагчийн ирүүлсэн хүсэлт болон бусад баримт бичгийг үндэслэсэн талаарх тайлбараа Б.Т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч өөрийн татгалзлаа нотолж байгаа баримтаа шүүхэд гаргаагүй байна гэдэг үндэслэлээр нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосон. Сахилгын шийтгэлийн тогтоолд дурдсан Б.Тын мэдэгдэх хуудас нь хүчингүй болсон үндэслэл шүүхээр тогтоогдсон гэдэг агуулгаар тогтоолоо гаргасан. Гэтэл тийм үндэслэл байхгүй. Сая Б.Т нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж иргэний шүүхэд нотлох баримт гаргуулах тухай захирамж байгаа талаар хэлсэн. Энэ захирамж нь 24 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Уг захирамжид шаардах баримтуудаа тодорхой нэрлээд заачихсан байсан. Нэрлээд заачихсан баримтуудыг л гаргаж өгөх ёстой юм байна гээд гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилсөн, тодруулсан, нэмэгдүүлсэн, багасгаагүй. Шүүх хуралдааны явцад яриан дундаа “” ХХК-ийн хүсэлтийг аваагүй байна гэдгийг ярьсан асуудал байгаа. Гэхдээ цааш тэр асуудлаар гүйцэт маргаагүй, хэлээд л орхичихсон асуудал байгаа. Тэгэхээр үүнд “” ХХК я өөрийнхөө хүсэлтийг өгсөн байгаа. Энэ тал дээр маргаангүй байсан учраас маргаангүй асуудлыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх ёсгүй гэж Б.Т ойлгосон.
Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2 дугаар зүйлд нотариатын үйлдэл хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ заасан. Тэгэхээр нотариатын мэдэгдэх хуудсыг бичүүлэх хүсэлт гаргасан үйлчлүүлэгч нь “” ХХК-ийн хүсэлт ирж байж нотариат үйлдэл хийж байгаа. “” ХХК-иас хүсэлтээ өгөөгүй гэж огт яриагүй. Бид хүсэлтээ нотари гаргасан. Яагаад гэвэл 23 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх гэрээний дагуу “” ХК заасан графикт хугацаагаа зөрчөөд төлбөрөө төлөөгүй байна. 23 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гээд гэрээн дээрээ тодорхой заачихсан байгаа. Энэ төлбөрөө төлөөгүй учраас нотариатын мэдэгдэх хуудсыг бичиж өгөөч гэдэг хүсэлтийг үйлчлүүлэгч “” ХХК гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нотариатын танхимаар үйлчлүүлээгүй хүнээс гомдол гаргаж байхад Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл гомдлоор хэрэг үүсгээд шалгахдаа хуульдаа болон үйлдэл хийх заавартаа дурдагдаагүй тайланг тодруулах ёстой байсан, төлбөр төлсөн баримтыг нь шалгах ёстой байсан гэдэг. Төлбөр төлөөгүй гэдэг нь төлбөр төлөх гэрээ болон актаар тогтоогдоод байхад ямар баримтыг шалга гээд байгаа юм. Тэгэхээр энэ үндэслэлээр буруутгаад нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож байгаа нь нотариатын үйлчлүүлэгч биш “” ХК-ийн ашиг сонирхолд нийцсэн зүйл гаргахын тулд маргаан бүхий тогтоолыг гаргасан гэж үзэж байгаа. Энэ нь Сахилгын зөвлөлийн ажиллах журам, Нотариатын үйлдэл хийх заавар журмаа зөрчсөн тогтоол болсон. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөр тооцоо нийлэх гэрээний 4.1 дээр төлбөр төлөгч нь Хөгжлийн банкны ипотекийн гэрээний дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа өөрийн өмчлөлийн ийм зүйлээсээ А талын төлбөрийг төлж дуусгах хугацааны туршид барьцаална гэсэн. Хөгжлийн банкны зээл нь хүүтэйгээ 8 тэрбум төгрөг байсан. Энэ зээлийг бүхэлд нь “” ХХК төлөөд, төлбөр тооцооны гэрээний дагуу 2 тэрбум төгрөгийг “” ХК-ийг төлөөрэй, бид өмнөөс чинь төлчихье гэсэн үйл явдал болоод 14 онд Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрлийн захирамж гараад, түүний дагуу “” ХХК 8 тэрбум төгрөгийг “” ХК-ийн өмнөөс өөрийнхөө төлөх ёстой төлбөр 6 тэрбум төгрөгийн хамт төлчихсөн. Нийлүүлж төлчхөөд төлбөр тооцооны гэрээний дагуу “” ХК, “” ХХК-д 2 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэдгээ баталгаажуулж албажуулж гэрээ байгуулсан. Үүнийгээ төлөөгүй учраас төлбөр тооцоо нийлэх гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар гэрээний 3.1 дэх хэсэгт заасан төлбөрийг Б тал үл маргах журмаар А талд төлж барагдуулна гэсний дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг бичиж өгөөч гэж 23 оны 08 дугаар сарын 03-ны нотариатчид “” ХХК хандсан үйл баримт байгаа. Мэдээж төлбөр төлөгч төлбөрөөс зугтаах бодлогыг барина. Энэ үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ Нотариатчидын Танхим Б.Тын үйлчлүүлэгч “” ХХК гомдол гаргасан бол өөр асуудал байх байсан. Гэтэл үйлчлүүлэгч нь гомдол гаргаагүй. Тэгэхээр нотариатын үйлдэл үйлчлүүлэгч ирснээр хийгдэж байгаа. Хоёрдогч, гуравдагч хүмүүс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараа нотариатын үйлдэлтэй холбоотой гомдол санал ирэхэд Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл үүнийг хэлэлцэхгүй байх үндэслэлтэй байгаа. Та Нотариатчидын Танхимын нотариатч Б.Тын үйлчлүүлэгч биш байна, энэ асуудал эвлэрлийн гэрээ байгуулагдаад, дараа нь та бүхэн төлбөр тооцоо нийлэх гэрээ байгуулаад, уг гэрээний хүчин төгөлдөр эсэхээр шүүхэд маргаад, шүүхээс хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн учраас бид таны гомдлыг хэлэлцэхээс татгалзаж байна гэх байсан. Сахилгын зөвлөл ингэж ажиллах ёстой байтал энэ журмаар ажиллаагүй байна гэж хэлмээр байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчимэг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Тус зөвлөлд “” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Б 24 оны 04 сарын 25-ний өдөр нотариатч Б.Т холбогдуулан доорх гомдлыг гаргасан.
Агуулга нь: “… нотариатч Б.Тын бичсэн 23 оны 08 сарын 03-ны өдрийн 0 дугаартай “Нотариатын Мэдэгдэх хуудас”-с шалтгаалан хохирсон тухай гомдол гаргаж байна. Мэдэгдэх хуудсаар “” ХК-иас 2,021,794,284 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгох тухай Шүүхийн албадан гүйцэтгэх захирамж гарсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 23 оны 09 сарын 01-ний өдрийн тоот захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Энэ хугацаанд хариуцагч “" ХХК-иас 24 оны 01 сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Т нотариатчийн бичсэн “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагааг явуулж 24 оны 04 сарын 12-ны өдрийн тоот тогтоолоор “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон” юм... Шүүхээс Т шүүх хуралдаанд ирэх, тайлбар өгөх зарлан дуудах хуудас удаа дараа хүргүүлж, сүүлдээ албадан ирүүлэхэд хүрч хугацаа алдсан, хэргийн зохигч хариуцагчид мэтгэлцэх боломж олгохгүйгээр, дур мэдэн Нотариатчийн мэдэгдэх хуудас бичсэн зэрэг нь төлбөр авагчид эс үйлдэхүйгээрээ туслан хохироосон гэж үзэж байна. Ийнхүү нотариатчийн ёс зүй, хуульч хүний тангаргийг зөрчсөн Т нь нотариатч, хуульч хүнд баймгүй ёс зүйн доройтолд орсон байна. Ийнхүү ёс зүйгүй, хууль дүрмээ мэддэггүй хүн нотариатч байх ч ёсгүй. Иймд түүний дээрх хууль зөрчсөн үйлдэлд холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан.
Сахилгын зөвлөлийн хуралдаанаар бүрэлдэхүүнтэй хэлэлцээд тогтоол гаргасан:
Агуулга: Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ” гэснийг зөрчиж, нотариатч Б.Т нь 23 оны 08 сарын 03-ны өдөр нотариатчийн мэдэгдэх хуудас үйлдсэн.
Тодруулбал, хуулийн дээрх заалтыг илэрхий зөрчсөн буюу төлбөрийг нотолсон баримтыг үндэслэн нотариатын мэдэгдэх хуудас үйлдэх ёстой байтал ийнхүү баримт бүрдүүлээгүй төлбөр төлөгчид мэдэгдэхгүйгээр, нөхцөл байдлыг асууж тодруулахгүйгээр нотариатын мэдэгдэх хуудас үйлдэж, улмаар төлбөр төлөгч этгээдийн шүүхэд хандах үндсэн эрхийг хязгаарласан буруутай байна гэж үзсэн.
Нотариатч нь мэдэгдэх хуудас үйлдэхдээ "талууд үл маргах журмаар төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон" гэх үндэслэлийг сайтар нягтлан шалгаж байж, улмаар хэн хэн нь хэдэн төгрөг төлөх болохыг баримтаар тогтоож тооцоо нийлсний эцэст ямар нэгэн зөрүүгүй, маргаангүй, эргэлзээгүй бол нотариатын мэдэгдэх хуудас үйлдэх ёстой бөгөөд тухайд тохиолдолд 2,021,794,284 төгрөгийг шийдвэрлэхдээ мөнгө шилжүүлсэн, өгсөн авсан санхүүгийн баримтыг хянан үзээгүй, их хэмжээний хэлцэл мөн эсэх, компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар баримт цуглуулаагүй нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.
Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т "Энэ хуулийн 45.1-д заасан мэдэгдэх хуудас үйлдэхдээ нотариатч дараах нөхцөлийг харгалзана” гээд, 45.2.1-д "баримт бичиг нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа эсэх" гэж зааснаар нотариатч Б.Т нь талуудын хоорондын төлбөр төлсөн баримт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар авч бодитоор 2,021,794,284 төгрөг төлөх ёстой эсэх, үүнээс хэдэн төгрөгийг ямар дансаар, эсхүл бэлнээр /гэрч/ авсан, хүү алданги нь хэд болох, уг хүү, алдангийг хэрхэн тооцсон, энэ хэмжээ нь Иргэний хуульд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн тодорхой дүгнэлт хийсний дараа нотариатын мэдэгдэх хуудас үйлдэх байсан.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэрээр “” ХК-ийн нэхэмжлэлтэй, “” ХХК, нотариатч Б.Т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ “...нотариатч үйлдэл хийхдээ баримтуудыг авч үлдэнэ гэж дээр дурдсанаар үйлдэл хийх зааварт заасан, гэтэл их хэмжээний хэлцэлд хамаарч байгаа эсэхийг санхүүгийн тайланг үзсэн ч хуулбарлаж аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үйлдэл хийх заавартай нийцэхгүй байна, шаардах эрх үүсээгүй байхад бүхэл дүнгээр мэдэгдэх хуудсыг бичжээ, нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш хэргийг шийдвэрлэх хүртэл 9 сарын хугацаанд нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, баримт, тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой байтал үүргээ хэрэгжүүлээгүй" гэж,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 25 оны 03 сарын 10-ны өдрийн дугаартай магадлалын "хянавал" хэсгийн 4 дэх хэсэгт .... төлбөр авагчийн гаргасан хүсэлтийн талаарх баримт хэсэгт авагдаагүй байгаа нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.3.2-т заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн, Нотариатын мэдэгдэх хуудсыг биелүүлэхээр төлбөр авагчаас ирүүлсэн хүсэлт болон бусад ямар баримт бичгийг үндэслэсэн талаарх тайлбараа хариуцагч Б.Т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна” гэж тус тус дүгнэсэн.
Нотариатч Б.Тын гэрчилсэн мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.2-т “Шийдвэрийг гүйцэтгүүлэхийг сонирхож байгаа тал цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/- ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг баталгаажуулахаар төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ харьяалах шүүхэд хүсэлт гаргана” гэж зааснаар нэг талын хүсэлтээр эхэлдэг, мэтгэлцэх зарчим үйлчлэхгүй, нөгөө талаар энэхүү баталгаажуулах үйл ажиллагаа нь нотариатын мэдэгдэх хуудсыг хуульд үндэслэн үйлдсэн тохиолдолд хэрэгжих бөгөөд хууль зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, хүчингүй болгосон байна.
Иймд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 45 дугаар зүйлийн 45.2, 45.3.4, 45.3.5 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзээд нотариатч Б.Т /тамганы дугаар 335/-д Хууль зүй, дотоод хэргийн сайдын 23 оны ******* дугаар тушаалаар баталсан "Сахилгын зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.1, 17.2.1, 17.4-д тус тус заасныг удирдлага болгон сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 25 оны 06 дугаар 18-ны өдрийн албан бичгээр "Нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүргүүлэх журам"-ын 3.2-т заасны дагуу нэр бүхий нотариатчидад холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүдийг ирүүлж холбогдох арга хэмжээг авахыг Зөвлөлд даалган шилжүүлсний дотор нотариатч Б.Тын мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосон дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг мөн ирүүлсэн байдаг.
Сахилгын зөвлөлийн ажиллах журмын 7.1.3 Зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол гомдлыг хүлээн авахаас татгалзана, мөн нэг асуудлаар давхар шийтгэл оногдуулж болохгүй тул дахин Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй болохыг энд дурдах нь зүйтэй.
Нотариатч нэхэмжлэлдээ “... миний архивын баримтад үзлэг шалгалт хийгээгүй гэжээ..." Нотариатч Б.Тын 23 оны 06 сарын 13-ны өдрийн гэрээний бүртгэлийн 677 дугаартай Төлбөр тооцоо нийлэх тухай гэрээний архивыг нотариатын цахим сангаас CBPN-HCST-IE11 кү ар дугаараар шүүж үзэхэд архивын баримтад гэрээний 2 талын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм байх боловч “” ХХК-н захирал Х.Э*******ыг захирлаар томилсон бүртгэлийг улсын бүртгэлийн гэрчилгээний ард бүртгүүлээгүй байхад ерөнхий захирал гэж тогтоосон, “” ХК-ийн 14 оны 06 сарын 25-ны ТУЗ-н тогтоол, мөн тус компанийн 14 оны 06 сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрт гүйцэтгэх захирал О.Э*******т компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол улсын хөгжлийн банканд барьцаалахыг зөвшөөрсөн, банкны гэрээнд төлөөлөн зурах эрх олгосон тогтоол, шийдвэрийг үндэслэн Төлбөр тооцоо нийлэх тухай болон барьцааны гэрээ гэрчилсэн нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт нийцэхгүй бөгөөд үүнийг үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоосон, эрх хэмжээ олгогдсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн тухайн архивын баримтад барьцаанд бариулсан гэх контор аж ахуйн зориулалттай газар, үйлдвэрлэлтийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байх боловч өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар эсхүл холбогдох лавлагааг архивын баримтад аваагүй байсан. Энэхүү гэрээгээ үндэслэл болгон мэдэгдэх хуудас бичсэн нь хуульд нийцэхгүй.
Нотариатчийн 23 оны 08 сарын 03-ны өдрийн бүртгэлийн дугаартай мэдэгдэх хуудасны архивт /CBYE-LTNP-WS40/ хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийг хавсаргаж авч үлдээгүй, Х.Э*******ы захирал гэх хувийн байдлыг тогтоосон баримтгүй, бүртгэлийн хуудсанд “” ХХК-г төлөөлж Х.Э******* гээд гарын үсэг зурсан байх боловч компанийн тамгыг даруулаагүй нь цахим архивын баримтаар тогтоогдсон. Иймд нотариатчийн цахим бүртгэл, мэдээллийн санд үзлэг шалгалт хийгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Нотариатын үйлдэл хийх зааврын 3.9. Нотариатын цахим санд хадгалагдаж буй үйлдэл, түүнтэй холбоотой баримт бичиг нь цаасан эх хувьтай адил байна гэж заасан бөгөөд цахим архивыг Кү Ар дугаараар шалгасан нь эх баримтыг заавал шалгах үндэслэл болохгүй.
Иймд нотариатч Б.Тын гэрчилсэн үйлдэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдсон, нотариатчийн архивын баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Сахилгын зөвлөл үйлчлүүлэгч биш байхад гомдлыг нь аваад сахилгын арга хэмжээ авчихлаа гэх асуудлыг өмгөөлөгчийн зүгээс тавьж байна. Сахилгын зөвлөлийн ажиллах журамд иргэн, хуулийн этгээд, эрх зүйн субъектээс ирүүлсэн албан бичиг зэргийг үндэслээд сахилгын хэргийг шалгах үндэслэлтэй гэдгийг заагаад өгчихсөн байгаа. Үүний дагуу өргөдлийг авч хэлэлцсэн. Тэгээд “*******” ХК-ийн хувьд 25 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд өргөдлөө гаргасан. Энэ өргөдлийг Сахилгын зөвлөл 04 дүгээр сарын 30-нд хүлээн аваад шалгасан. Тус өдөр гишүүн н.С******* илтгэгч гишүүн байсан учир авч шалгасан. Шалгах явцад бид өөрсдийн эрх хэмжээний хүрээнд орж хараад нотлох баримтаа татаж олуулаагүй нь алдаа болчхоод байна. Б.Т нотариатч 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдэх хуудас бичсэн. Энэ мэдэгдэх хуудас бичих болсон үндэслэл нь төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгаа. Нотариатч мэдэгдэх хуудас бичихдээ юуг үндэслэх вэ гэхээр төлбөр тооцоо барагдуулж байгаа гэрээ хуулийн хүчин төгөлдөр эсэхээс эхлээд шалгах ёстой. Гэтэл төлбөр тооцоо нийлэх гэрээн дээр “” ХХК-ийг төлөөлөөд н.Э*******, “*******” ХК-ийг төлөөлөөд н.Э******* гээд гүйцэтгэх захирал, ерөнхий захирал нар гэрээ байгуулсан. Сая нэхэмжлэгчийн зүгээс ч ярьж байна. Энэ нь 13, 14 оны үйлдлүүд байгаа. Тэгээд 9 жилийн өмнөх харилцаан дээр төлбөр тооцоо нийлэх акт үйлдээд байдаг. Нотариатын тухай хуулийн 27-д зааснаар төлбөр тооцоо нийлэх акт хийж байгаа субъект нь хувийн байдлыг эхлээд тогтоох ёстой. Гэтэл “” ХХК-ийг төлөөлж байгаа н.Э******* нь ерөнхий захирал гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан “” ХХК-ийн гэрчилгээний ар талд энэ хүн ерөнхий захирал ч гэж байхгүй, Э******* ч гэж байхгүй байгаа. Тэгэхээр хувийн байдлыг тогтоож чадаагүй төлбөр барагдуулсан гэрээг 06 дугаар сарын 13-ны өдөр хийсэн. “” ХК-ийн гэрчилгээ дээр н.Э******* гүйцэтгэх захирлаар байгаа. Бид н.Э******* компанийг төлөөлөх эрхтэй эсэх асуудлыг шалгана. Ингэхэд “*******” ХХК-ийн дүрмийг харсан. Гүйцэтгэх удирдлага нь компанийг ямар асуудлаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх талаар дүрмээс харагдаж байгаа. Дүрэм дээр н.Э******* захирал гэрээ байгуулах эрхгүй байгаа.
Тухайн үед “” ХК 5 гишүүнтэй байсан байх гэж бодож байна. Тэгээд төлөөлөн удирдах зөвлөлтэй. 2,021,000,000 төгрөгийн төлбөрийг хаанаас бий болсон талаар нотариатч нотлох ёстой. Үнэхээр зээлийн гүйлгээ хийсэн гүйлгээгээр харагдах ёстой. 06 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлэх актыг хийхдээ хүү тооцсон эсэхийг нотолсон баримт байхгүй. Энэ бүгдийг нотариатч хуулийн дагуу гэрчилж байж дараагийн мэдэгдэх хуудас хүчин төгөлдөр болно. “” ХХК-ийн гэрчилгээний ард гүйцэтгэх удирдлага байхгүй. Хавтас хэрэгт авагдсан материалд энэ 2 захирал хоорондоо найз нөхдийн харилцаатай гэж бичигдсэн байдаг. Тэгээд энэ гэрээг үндэслээд барьцааны гэрээ байгуулагдсан байдаг. Хавтаст хэргийн материалд байгаа. Барьцааны гэрээн дээр 2 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байдаг. Энэ үл хөдлөх хөрөнгө хэний өмч вэ? Өмчлөх эрхийн эмчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ авах ёстой. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг нь тогтоогоогүй барьцааны гэрээ хийгдчихсэн. Энэ 2 гэрээний үндсэн дээр 23 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 6 тоот мэдэгдэх хуудас бичигдсэн. Тэгээд энэ 2 үл хөдлөх эд хөрөнгө хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй. “” ХК-ийнх юм уу, “” ХХК-ийнх юм уу гэдгийг мэдэхгүй байж аваад хийчихсэн. Гэрээний үндсэн дээр мэдэгдэх хуудас бичигдэнэ. Бичигдэх үндэслэл болсон гэрээ нь хууль бус гэдгийг би сая хэллээ. 06 дугаар сарын 13-ны төлбөр тооцоо барагдуулах гэрээг Б.Т нотариатч 677 дугаарт гэрчилж байгаа. 23 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас бичлээ. Уг мэдэгдэх хуудсан дээр сая дурдсан төлбөр барагдуулах гэрээ, барьцааны гэрээ орж ирж байгаа. 50 хоногийн хугацаа өнгөрч байгаа. Барьцааны гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн газар буюу газар эзэмших эрх газрын албан дээр бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Гэтэл хүчин төгөлдөр болоогүй барьцааны гэрээ мөн ороод ирж байгаа.
Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлд заагаад өгчихсөн байгаа. Гэтэл нотариатын мэдэгдэх хуудсан дээр мөн хувийн байдлыг нь тогтоогоогүй. “” ХХК-ийг хэн төлөөлөх талаар тогтоол шийдвэр нь байхгүй. Хоёрдугаарт тооцоо нийлээд төлбөр барагдуулах гэрээн дээр 23 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эхний төлбөр, дараагийн төлбөр 23 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, дараагийн төлбөр 23 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийгдэхээр байгаа. Гэтэл гэрээний үүргийн эхний өдөр зөрчигдөөд хоёрхон хонож байсан. Тэгээд мэдэгдэх хуудас бичигдсэн. Энэ үйлдэл 23 онд хийгдэж байгаа. Нотариатч нотариатын үйлдэл хийхдээ үл маргах шинжтэй үйлдлийг гэрчлэх ёстой. Гэтэл нотариатчийн үйлдэл маргаан дэгдүүлсэн гэдэг нь харагдаж байгаа. 24 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Их үүсгэл” ХК шүүхэд нэхэмжлэл өгсөн. Гэтэл энэ хугацаанд хариуцагчийн зүгээс нотлох баримтаа гаргаж өгдөггүй. Энэ бол өөрийнх нь эрхийн асуудал юм. “” ХК шүүхэд хүсэлт гаргаад, шүүхээс захирамж гаргаж байж нотлох баримт авсан. Нотариатын тухай хуулиар, хуулийн байгууллагын шаардсанаар бид нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй. Энэ хүсэлтийн дагуу 24 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн захирамж гарсан. Уг захирамжид Б.Т доор дурдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 гэж хуулийн үндэслэлээ заагаад, 23 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “” ХК-иас 2,021,794,284 төгрөг гаргуулах тухай 0 тоот бүртгэлийн дугаартай мэдэгдэх хуудсыг ямар баримтад үндэслэж үйлдсэн талаар холбогдох баримтуудыг гаргаж өгөх тухай дурдаж байгаа юм. Тэгэхээр хуульд заасан, хуулийн байдлаар шаардсанаар бүх нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Үндэслэлдээ хүсэлт байхгүй гэдгийг хурал дээр ярьсан гэж хэлж байна. Хангалттай нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэгч өөрөө хүсэлт алга гэсэн. Яагаад хүсэлт шаардаад байгаа вэ гэвэл Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлд нотариатын мэдэгдэх хуудас бичих үндэслэл байгаа. Үндэслэлд нь хүсэлт байгаа. Манайх өргөдөл аваад цахим эрхээрээ ороход хүсэлт нь байгаагүй байгаагүй. Бид нотариатчиддаа хэлсээр шийтгэл оногдуулахгүй, баримтуудыг нь авч шалгана. Энэ нь мөн бидний эд эс юм. Бидний нэр хүндийн асуудал байдаг. Тэгээд шалгахад тухайн агшинд хүсэлт байгаагүй. Одоо зүүн аймгуудыг шалгах үлдсэн байгаа. Яагаад гэвэл Нотариатчидын танхимын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа. Бусдаар урдаас нь эхлүүлээд шалгадаг. Бид шалгалт хийхдээ хэн нэгэн нотариатчийг буруутгах гэж явдаггүй. Мэдэгдэх хуудасны бүртгэлийн хуудсанд “” ХХК-ийн тамга байдаггүй. Энэ үйлдлийн хувьд нотариатч иргэний үнэмлэхээр нь хувийн байдлыг нь тогтоосон гэж бодож байна. Бид хурууны хээ уншуулж тогтоосон эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ цахимаар гарын үсэг нь зурагдаад, доор нь тайлал нь бичигдээд дахиад гарын үсгээ зурдаг” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь “Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 25 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай тогтоолоор нотариатч Б.Т ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 25 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Т сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.3-т: “... Иймд дээр дурдсанаар компанийн хувьцааны үнэ 18,157,100 төгрөг, хөрөнгийн үнэ 4,125,555,229 төгрөгийн нийлбэрийг сүүлийн балансын активт тооцох замаар их хэмжээний хэлцэлд хамаарах эсэхийг тодорхойлоход 2,021,794,284 төгрөг нь 25 хувиас дээш байх тул “их хэмжээний хэлцэл”-д хамаарч байна”,
7-д: “Хэдийгээр хэлцлийг компанийн гүйцэтгэх захирал О.Э******* Төлөөлөн удирдах зөвлөлийн эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр бусадтай хийсэн боловч Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасан “Гүйцэтгэх удирдлага ... хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах” хүрээнд хэлцлийг хийсэн тул шүүх итгэл хамгаалах зарчмын дагуу тухайн хэлцлийг “эрхгүй этгээдээс хийсэн”, “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хэлцэл гэж үзэхгүй”, 10.1-т: “... Харин нотариатч мэдэгдэх хуудсыг бичихдээ Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврыг баримтлах үүрэгтэйгээс гадна бусад хуулиар тогтоосон хязгаарлалт бий эсэхийг нягтлах үүрэгтэй. Энэ талаар Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо ... хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно” гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 4.6-д “хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийн нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтооно. Ингэхдээ төлөөлж буй этгээдийн бүрэн эрхийг хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг итгэмжлэлээр төлөөлж буй тохиолдолд тухайн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгана” гэж заажээ.”,
10.2-т: “Нотариатчаас үйлдэл хийхдээ “их хэмжээний хэлцэл”-д хамаарах эсэхийг тухайн үедээ шалгасан, санхүүгийн тайланг үзээд хамаарахгүй байсан тул гэрчилсэн, харин санхүүгийн тайланг хавсаргаж хуулбарлаж хуулбарлаж авах шаардлагагүй гэж тайлбарлав. Мөн цахим болсон тул хүсэлт тусдаа бүртгэлийн дэвтэрт бүртгэл хийхээ больсон гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж байна.
Нотариатч үйлдэл хийхдээ баримтуудыг авч үлдэнэ гэж дээр дурдсанаар үйлдэл хийх зааварт заасан. Гэтэл их хэмжээний хэлцэлд хамаарч байгаа эсэхийг санхүүгийн тайланг үзсэн ч хуулбарлаж аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үйлдэл хийх заавартайгаа нийцэхгүй байна”,
10.3-д: “Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална” гэж заасан байх тул цахим болсноор хүсэлт тусдаа бүртгэлийн дэвтэрт бүртгэхээ больсон тухай хариуцагчийн тайлбарыг хүлээж авахгүй”,
10.4-д: “Үүнээс гадна “” ХК, “” ХХК нарын хоорондох төлбөр тооцоо нийлэх гэрээний 3.1-д төлбөр тооцоог 23 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хуваарь тогтоосон байна.
Харин нотариатч мэдэгдэх хуудсыг талуудын хэлэлцэн тохиролцсон хугацаа дуусгавар болоогүй байхад 23 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бичсэн байна. Хариуцагчаас хэлэлцэн тохирсон эхний төлөлтөө төлөөгүй үндэслэлээр төлбөр авагч тал хүсэлт гаргасан тул бичсэн гэж тайлбарлах боловч энэ талаарх “” ХХК-ийн нотариатчид гаргасан хүсэлт, баримт алга. Түүнчлэн шаардах эрх үүсээгүй байхад бүхэл дүнгээр мэдэгдэх хуудас бичжээ” гэж тус тус дүгнэж нотариатч Б.Тын 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийн дугаартай нотариатын Мэдэгдэх хуудсыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байна.
2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 25 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА25/ дүгээр магадлалын хянавал хэсгийн 4.1-т: “Мөн Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т “нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн эсэх”-ийг нотариатч мэдэгдэх хуудас үйлдэхдээ харгалзана, 45.3.4-т “төлбөр гаргуулах хугацаа”-г мэдэгдэх хуудаст заана гэсэн байх ба талуудын байгуулсан 23 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Төлбөр тооцоо нийлэх гэрээ”-ний 3.1-т төлбөр төлөх хугацааг 23 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 673,931,428 төгрөг, 23 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 673,931,428 төгрөг, 23 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 673,931,428 төгрөг, 2,021,794,284 төгрөг гэж тодорхойлон тохиролцсон байдаг. Гэтэл талуудын тохиролцсон дээрх эхний хугацаа буюу 23 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрт 673,931,428 төгрөг төлөгдөх хугацааны дараа буюу 23 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нотариатын мэдэгдэх хуудсыг бичихдээ дээрх гэрээнд заасан бүх төлбөрийн дүнгээр, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад мэдэгдэх хуудсыг бичсэн Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.4-т нийцээгүй байна.”,
4.2-т: “Түүнчлэн, Нотариатын үйлдэл хийх зааврын 15 дугаар зүйлийн 15.1-д “нотариатч мэдэгдэх хуудсыг төлбөр авагч болон түүний төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн олгоно”, 15.5-д “мэдэгдэх хуудас бичихдээ үндэслэн баримт бичгийн эх хувийг нотариатч өөртөө авч үлдэнэ”, 15.8-д “мэдэгдэх хуудсыг тусад нь бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан байна. Нотариатын үйлдэл хийх уг зааврын дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдэгдсэн гэдгийг хариуцагч Б.Т баримтаар нотлоогүй байна”,
4.3-д: “Иймд нотариатч Б.Т нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д заасны дагуу хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхтэй байсан. Гэтэл дээр дурдсан Нотариатын хууль болон үйлдэл хийх зааврыг зөрчин нотариатын мэдэгдэх хуудас бичсэн нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс нотариатчийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нийцсэн учраас энэ талаар гаргасан хариуцагч Б.Тын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй” гэж тус тус дүгнэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 12 дугаар сарын 09-ний дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3. Дээрх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 12 дугаар сарын 09-ний дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 25 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА25/ дүгээр магадлалаас үзэхэд, шүүх 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийн дугаартай нотариатын Мэдэгдэх хуудсыг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгосон байх ба уг шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4. Иймд дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотариатч Б.Тын 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийн дугаартай нотариатын Мэдэгдэх хуудсыг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 25 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тогтоол гарсан байх тул тус Сахилгын зөвлөлийн дугаар тогтоолыг шүүх хүчингүй болгох үндэслэлгүй байна.
5. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотариатч Б.Тын 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийн дугаартай нотариатын Мэдэгдэх хуудсыг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байх тул Сахилгын зөвлөлийн дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан “үндэслэл бүхий байх зарчим”-д нийцсэн байна гэж шүүх үзлээ.
6. Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 25 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тогтоолын үндэслэх хэсэгт: “...Нотариатч нь мэдэгдэх хуудас үйлдэхдээ “талууд үл маргах журмаар төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон” гэх үндэслэлийг сайтар нягтлан шалгаж байж, улмаар хэн хэн нь хэдэн төгрөг төлөх болохыг баримтаар тогтоож тооцоо нийлсний эцэст ямар нэгэн зөрүүгүй, маргаангүй, эргэлзээгүй бол нотариатын мэдэгдэх хуудас үйлдэх ёстой бөгөөд тухайд тохиолдолд 2,021,794,284 төгрөгийг шийдвэрлэхдээ мөнгө шилжүүлсэн, өгсөн авсан санхүүгийн баримтыг хянан үзээгүй, их хэмжээний хэлцэл мөн эсэх, компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар баримт цуглуулаагүй нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
7. Учир нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно.”, 46 дугаар зүйлийн 46.4-д “Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална”, 46.5-д “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэж заасан.
8. Иймд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийн дугаартай нотариатын Мэдэгдэх хуудсыг үйлдэх үндэслэл болсон “” ХХК болон “” ХХК нарын хооронд байгуулсан 23 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Төлбөр, тооцоо нийлэх гэрээ”-г гэрчлэхдээ их хэмжээний хэлцэл гэж үзэх эсэхтэй холбоотой тус компанийн санхүүгийн үзүүлэлтийг нотлох санхүүгийн тайлан гэх мэт баримтуудыг шалган үзэх, их хэмжээний хэлцэл хийхийг зөвшөөрсөн шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан эсэхийг шалгаж тодруулах зэргээр хуулийн этгээдийн хувийн байдлыг гүйцэд тогтоох ёстой байсан ба нотариатч үүнтэй холбоотой холбогдох баримтуудыг хуулбарлан, архивлан авч үлдэх нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт нийцэх юм.
9. Мөн Сахилгын зөвлөлийн 25 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тогтоолын үндэслэх хэсэгт: “Нотариатч мэдэгдэх хуудас бичих нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагавартай, талуудын мэтгэлцэх зарчим шүүхэд хэрэгжихгүй тул гэрээ хэлцлийг хянах явцдаа хууль зүйн үр дагаврыг бүрэн судалж, нэг талын хүсэлтээр биш, хоёр талд тэгш нөхцөл байдал олгож, маргаангүй гэдэг нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон, гарцаагүй тохиолдолд мэдэгдэх хуудас бичнэ... төлбөр төлөх талуудын тохиролцсон эхний хугацаа 23 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрт 673,931,428 төгрөг төлөгдөх гэсэн байхад 23 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нотариатын мэдэгдэх хуудсыг бичихдээ дээрх гэрээнд заасан бүх төлбөрийн дүнгээр бичиж, төлбөр төлөгдсөн эсэхийг баримтаар нотлоогүй, төлбөр төлөгчийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөх мэдэгдэх хуудас үйлджээ.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
10. Учир нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-д “Энэ хуулийн 45.1-д заасан мэдэгдэх хуудас үйлдэхдээ нотариатч дараахь нөхцөлийг харгалзана”, 45.2.1-д “баримт бичиг нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа эсэх” гэж заасан ба төлбөр төлөх дараагийн графикт хугацаа болоогүй байхад төлбөрийн бүгд буюу нийт дүнгээр нотариатын мэдэгдэх хуудас бичсэн нь дээрх хуулийн 45.2.1-д “төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа эсэх” гэж заасан зохицуулалтад нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
11. Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана”, 31.1.6-д “хуульд заасан бусад” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 11 оны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 15.7-д “Ирүүлсэн баримт бичгийг үндэслэн мэдэгдэх хуудас бичих бололцоогүй тохиолдолд нотариатч энэ тухай үндэслэлээ хүсэлт гаргасан этгээдэд тодорхой тайлбарлаж баримт бичгийг буцаана” гэж тус тус заасан ба тус эрх зүйн зохицуулалтуудын дагуу нотариатч нь Төлбөр тооцоо нийлэх гэрээнд заасан төлбөр төлөх сүүлийн хуваарьт хугацаа дууссан эсэхийг тодруулах байдлаар мэдэгдэх хуудас бичихээс татгалзах, буцаах боломжтой байжээ.
12. Нэхэмжлэгч нь “Сахилгын зөвлөлийн хуралдааны товыг надад 2 хоногийн өмнө мэдэгдсэн нь Сахилгын зөвлөлийн ажиллах журмын 14.2-т заасантай нийцэхгүй, миний сахилгын зөвлөлийн хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
13. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 23 оны ******* дугаар тушаалаар батлагдсан Сахилгын зөвлөлийн ажиллах журмын 14.2-т “Зөвлөлийн хуралдаанаар өргөдөл, гомдол хянан шийдвэрлэхтэй холбогдуулан нарийн бичгийн дарга оролцогчдод хуралдааныг товыг 3 хоногийн өмнө мэдэгдэж, өргөдөл, гомдлын материалтай танилцуулах арга хэмжээг авна” гэж заасан байна.
14. Хэрэгт авагдсан Зөвлөлийн хуралдааны тов мэдэгдсэн баримт, гар утасны мессеж зэргээс үзэхэд, нэхэмжлэгчид Сахилгын зөвлөлийн хуралдааны товыг 2 хоногийн өмнө мэдэгдсэн нь дээрх журмын 14.2-т заасныг зөрчсөн, алдаатай байх хэдий ч хариуцагчийн энэхүү алдаа нь Сахилгын зөвлөлийн 25 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тогтоолын үндэслэлийг үгүйсгэх, няцаах хэмжээний үндэслэл болж чадахгүй байна.
15. Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.1.6, 45 дугаар зүйлийн 45.2.1, 46 дугаар зүйлийн 46.5 заасныг тус тус баримтлан “Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 25 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,0 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ