| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/06588/И |
| Дугаар | 191/ШШ2025/02610 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/02610
2025 03 28 191/ШШ2025/02610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** байрлах Г******* банк ХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, С.М*******/регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,273,870.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.М******* нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЗГ2205101841 тоот Зээлийн гэрээгээр 2,500,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэмж олгох, хүүг 27,6 хувь болгон нэмэлт өөрчлөлт оруулсан.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ12205101841 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 1,500,000 төгрөг нэмж олгох, хүүг жилийн 21,6 хувь, 20 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан.
Гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дууссан боловч С.М******* нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар
|
| Олгосон/Бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
| Зээл | 8,000,000.00 | 6,084,778.93 | 1,915,221.07 |
| Хүү | 4,354,357.49 | 1,720,876.11 | 2,633,431.38 |
| Нэмэгдүүлсэн хүү | 455,852.64 | 2,364.49 | 453,488.15 |
| НИЙТ | 12,810,210.13 | 7,808,019.53 | 5,002,190.60 |
Г******* банк нь С.М*******тай 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/КР/4628680283713025 тоот гэрээгээр 1,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч төлбөрөө төлөөгүй.
|
| Олгосон/Бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
| Тндсэн төлбөр | 1,589,888.50 | 646,000.00 | 943,888.50 |
| Бэлэн гүйлгээний хүү | 197,938.52 | 355,446.15 | 1,303,144.85 |
| Бэлэн бус гүйлгээний хүү | 1,460,652.48 |
|
|
| Хугацаа хэтрүүлсэний хүү | 0.00 | 0.00 | 0.00 |
| Эрх хэтрүүлсэний хүү | 0.00 | 0.00 | 0.00 |
| Шимтгэл | 70,200.00 | 45,553.85 | 24,646.15 |
| НИИТ | 3,318,679.50 | 1,047,000.00 | 2,271,679.50 |
С.Мөнх-ялалтаас ЗГ2205101841 болон ЗГ/КР/4628680283713025 тоот зээлийн гэрээний үүрэгт 7,273,870.10 төгрөгийг гаргуулж Г******* банканд олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г******* банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г******* банкны гүйцэтгэх захирлын 2021.08.04№734 тушаал, 2023.09.15№18/04-52023/0614 итгэмжлэл, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЗГ2205101841 тоот Зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ12205101841 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ, ЗГ/КР/4628680283713025 тоот зээлийн гэрээ, хүү тооцоолын хүснэгт, кредит картын тооцооллын хүснэгт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2023.11.27№1559 тодорхойлолт, 2023.12.18№18/04-52023/0833 итгэмжлэл, 2025.03.28№18/04-52025/0200 итгэмжлэл,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: С.М*******ын иргэний үнэмлэхийн хуулбар
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагаа явуулсан цагдаагийн алба хаагч а/а Б.Сугарын 2023.11.27 илтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2024.04.01№30Ж3-2/1547 тоот, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргад тус шүүхээс хүргүүлсэн 2025.03.24№2801 тоот албан бичиг,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Г******* банк ХК нь хариуцагч С.М*******ад холбогдуулан, ЗГ2205101841 болон ЗГ/КР/4628680283713025 тоот зээлийн гэрээний үүрэгт 7,273,870.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагчид 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
5. Г******* банк нь С.М*******тай 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЗГ2205101841 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 2,500,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлдүүлсэн байх ба 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ12205101841 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 1,500,000 төгрөг нэмж олгох, хүүг жилийн 21,6 хувь, 20 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан, 1,000,000 төгрөгийн кредит картын зээлийн эрхтэй 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ/КР/4628680283713025 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулсан байх ба гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
5. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, төлбөрийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан байх ба ЗГ2205101841 гэрээний үүрэгт үндсэн зээл 1,915,221.07 төгрөг, хүү 2,633,481.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,488.15 төгрөг буюу 5,002,190.60 төгрөг, ЗГ/КР/4628680283713025 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 943,888.50 төгрөг, бэлэн ба бэлэн бус гүйлгээний хүү 1,303,144.85 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 0 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 0 төгрөг, шимтгэл 24,646.15 төгрөг, нийт 7,273,870.10 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь 2205101841 тоот Зээлийн дансны Хүү тооцооллын хүснэгт, кредит картын тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч С.М*******аас зээлийн гэрээний үүрэгт 7,273,870.10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М*******аас улсын тэмдэгтийн хураамж 131,332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА