Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/00620

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/00620

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ..... тоотод оршин суух ....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг .. тоотод оршин суух Б....-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* нь тоот 3 өрөө орон сууцыг 2004 онд иргэн *******оос 8 сая төгрөгөөр худалдаж авсан. Уг 8 сая төгрөгийн 3 сая төгрөгийг иргэн *******од бэлнээр 2 хувааж өгч худалдах, худалдан авах гэрээ хийж 5 сая төгрөгийг тухайн үед Зоос банкнаас сарын 26.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ байрандаа амьдарч байна. Ингээд эгч ******* 2006 онд гоо сайхны салонд маань хамтарч ажиллахаар тохиролцож гоо сайхны чиглэлээр хамтарч ажиллахад шаардлагатай бүтээгдэхүүн худалдан авахад зориулж 3 сая төгрөгийг эгч гаргаж хамтран ажиллах хугацаанд эгч *******д гоо сайхны үйлчилгээг хийх арга технологи бусад зүйлийг зааж сургаж гоо сайханч болгосон. Мөн Ив роше гоо сайхны бүтээгдэхүүн борлуулах албан ёсны эрхээ шилжүүлж өгсөн. Тухайн үед эгч цэцэрлэгт угаагч үйлчилгээний ажил хийж байсан бөгөөд надтай илүү цагаараа хамтарч ажиллан гоо сайхны үйлчилгээ болон бусад орлогоос ашгаа тэнцүү хувааж хамтарч ажиллаж байсан. Гэтэл эгч *******гийн нөхөр ******* хамтран ажиллахаар оруулсан 3,000,000 төгрөгийг нэхэж өөрөө хэлцэл гэсэн бичиг үйлдэн үүнийгээ үндэслэн 2017 онд ******* тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдсэн. Улсын дээд шүүхэд *******гийн өмгөөлөгч ******* гомдол гаргаж хэрэгт огт хамааралгүй *******гийн нөхөр гэгдэх ******* гэдэг хүний үйлдсэн хуурамч бичгийг улаан цайм банкны баримт болгон ******* 3 500 000 төгрөгийг банкинд байршуулсан гэж бичиж тоот байрны 41 хувь өмчлөх эрхтэй гэж тогтоосон. Энэ шийдвэрийн дагуу ******* би өмчлөгч учраас чи надад 50 сая төгрөг өг, аль эсвэл нааш нь татаж сунгасан өргөтгөлд чинь зогсож байгаа 2 үсчний түрээсийг авна гэж нэхдэг. Уг байранд би 2006 оноос хойш нийт 10-15 удаа 40-50 сая төгрөгийн засвар хийж үйлчилгээ сайжруулалт, өргөтгөл хийсэн. Мөн ашиглалтын зардлыг дангаар хариуцаж төлж байсан. Одоо тус байр нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байдаг ба зээлийн үлдэгдэл 18 сая төгрөгийн төлбөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ирсэн байгаа. Тэгэхээр ******* уг байрны өмчлөгч гэж үзэж байгаа бол уг хөрөнгийг арчлан хамгаалахтай холбогдсон зардал, татвар, хураамж бусад үүргийг хуваалцаж байх шаардлагыг хангасан нөхцөлд эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ноогдох хувь тэнцүүлэн хариуцах үндэслэлтэй гэж үзэж буй тул 41 хувь өмчлөгч гээд байгаа *******гаас уг байрыг арчлан хамгаалахтай холбогдсон зардал, үйлчилгээ, өргөтгөл сайжруулалттай холбоотой гарсан зардал 25,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. ...2006 оны 01 дүгээр сарын 14-нд үйлдэв ******* гэсэн баримт үйлдэн 3,500,000 төгрөг оруулсан гэдэг бөгөөд энэ тайлбарыг үндэслэн Улсын дээд шүүх хуурамчаар үйлдсэн баримт бичигт үндэслэж 41 хувь өмчлөх эрхтэй гэж тогтоосон. Уг байрны эзэмшигч ******* би 2006 онд өргөтгөл 1, 2017 онд өргөтгөл 2-ыг хийж засан, сайжруулалт шинэчлэл хийсэн. Миний 2004 онд худалдаж авсан тоот 3 өрөө 38 м.кв байрны 41 хувьд оногдох мөнгөн хэмжээг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Эхний ээлжинд үндсэн шаардлага болох засан сайжруулалттай холбоотой 25,199,300 төгрөг гаргуулах, үүнд нэмэгдүүлээд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийн 41 хувьд оногдох хэсэг хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ гэдэг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж байгаа гэж ойлгож байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 2024 оны 10 дугаар сард гаргасан өмч хөрөнгөө эзэмшиж ашиглахад саад хийж байгаа үйлдлийг таслан зогсоож өмчлөх эрхээ зориулалтын дагуу эзэмших ашиглахад саад болохгүй байхыг даалгах гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж тайлбарлаж, нотлох үүрэгтэй, харин хариуцагчийн талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл шаардлагаа тайлбарлаж, үүнийгээ нотлох үүрэгтэй оролцоно. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс өмч хэвээр үлдэнэ гээд үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь өмчөөс салгах гээд байгаа асуудал биш. Оногдох хэсэг нь хэд юм бэ гэдгийг тогтоолгох шаардлага гаргаад байгаа. Яагаад энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй юм бэ гэхээр , нар нь эгч дүү хэдий боловч энэ асуудлаас болоод нилээд муудалцаж, хурц байдалтай байгаа гэдэг нь тогтоогдоод байгаа. Тэгэхээр нэгэнт үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр хоёулаа тогтоогдоод явсан учраас уг хөрөнгийг эзэмшигч амьдарч байна, зориулалтын дагуу ашиглана, нэг өрөөнд нь амьдарна гэж байхад нь амьдруулахгүй байгаа бол нэг өөр асуудал. Гэтэл үсчин гоо сайхнаа ажиллуулж байхад саад болоод байна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгааг үндэслэлгүй гэж харж байна. Үнэлгээнүүдийн талаар хариуцагчийн өмгөөлөгч үнэлгээг үнэлэхгүй, тооцохгүй гэж хэлээд байна. Хариуцагч тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй. Нэгэнт шүүхээс хэд хэдэн удаагийн үнэлгээ гарчихаад байхад хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол яагаад зөвшөөрөхгүй байгаа талаар баримтаа гаргаад, үүнтэй холбоотой дахин үнэлгээ хийлгэх хүсэлтээ гаргах эрхтэй байсан. Нэгэнт шүүх хурал үргэлжлээд хэлэлцүүлэг явсны дараа энэ баримтыг үнэлэхгүй шүү гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр цахим орчинд тавигдсан зарын дагуу үнэлгээг дурдаад энэ үнэлгээгээр үнэлнэ гэж дурдаад байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдэх ёстой. Тэгэхээр хэрэгт авагдсан хэд хэдэн үнэлгээнүүд байна. 2016 онд 84,368,054 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт байгаа, 2016 оноос хойш энэ орон сууцанд ороогүй, эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж байна. 2016 онд ийм үнэлгээтэй байсан. 2024 онд 165,000,000 төгрөгийн үнэлгээтэй болсон. Энэ хооронд энэ үл хөдлөх хөрөнгийн засан сайжруулалтыг хийж ашиглалтын зардал төлбөрийг төлж явсан учраас 2024 онд ийм байдлаар үнэлэгдэж байгаа. Нөгөөтэйгүүр өмчлөх эрхтэй байсан, 2016 оноос хойш өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж тайлбарлаад байгаа бол 2021 онд албан ёсоор энэ үл хөдлөх хөрөнгийн 41 хувийг өмчлөх эрхтэй гэдгийг Улсын дээд шүүх тогтоосон байдаг. Тэгэхээр энэ асуудалд 2016 оноос хойш эрхээ хэрэгжүүлж чадаагүй, өмчлөгч нь байсан гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс хариуцагч өөрөө 3 өрөө байрны 41 хувийг авъя гэж хэлээд байна. Үнэлгээг нь зөвшөөрөхгүй байсан бол үүнтэй холбоотой хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргах ёстой байсан. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар хэлж байгаа. , хоёрын асуудлыг шийдээд нэг талд нь гаргамаар байна, тэгэхийн тулд эхний ээлжинд давуу эрхээр худалдан авах боломжтой хуулийн зохицуулалтаа хэрэглэхийн тулд энэ өмч ямар хэмжээтэй, ямар үнэлгээтэй байгаа юм бэ гэдгийг тогтоолгох шаардлага гаргаад байна. Тийм учраас Иргэний хуулийн 108 дугаар зүйл болон 487, 488, 489 дүгээр зүйлд хэсгээр өмчлөх дундын эд хөрөнгийг зохицуулсан зохицуулалт байгаа. энэ хөрөнгийн 59 хувийг эзэмшдэг, давуу эрхтэй буюу их хувийг эзэмшдэг, харин 41 хувьд нь д оногдох хөрөнгө нь хэдий хэмжээний хөрөнгө юм байх юм бэ гэдгийг тогтоолгох шаардлага гаргаж байгаа болохоос биш, тогтоогоод шууд хасна гэдэг ойлголт биш. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд биелэх боломжгүй, нэгэнт гэр бүлийн хамт амьдарч байгаа, нэг өрөөнд нь амьдаръя гэж шаардлага гаргасан бол өөр. Хүн амьдарч байгаа гэрт ороод үйл ажиллагаа явуулна гэж шаардаад байж болохгүй. 2004 онд авахдаа орон сууцны зориулалтаар авсан, одоо улсын бүртгэлийн гэрчилгээн дээр орон сууцны зориулалт өөрчлөгдөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь миний төрсөн дүү бөгөөд 2003 оны 02 дугаар сард намайг бараадаж байна гээд Орхон аймагт ирсэн. Орох оронгүй гээд эхний 6-7 сар манай гэрт хамт амьдарч байгаад түүний хадам ах Мэндбаяр нь тэдэнд Уртбулаг багийн 5-1-т 1 өрөө байр авч өгч байсан. Энэ үед дүү ******* нь 5-8 байранд үсчний байр түрээслэн үсчин хийдэг байсан. Үүний дараа түрээсийн байраа сольж Уртбулаг багийн 5-5 д гоо сайхны үйлчилгээ явуулах болсон. 2004 оны сүүлээр намайг хамтарч гоо сайхны болон үсчингийн салон ажиллуулъя , ахад хэлээд өгөөч дундаасаа мөнгөө гаргаад байр худалдаж авъя гэсэн. Энэ тухай өөрийн нөхөр *******той / Солонгост байсан/ ярилцахад дэмжиж болно гэсэн. Ингээд худалдаж авах ажлын байр хайж байгаад Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн тоот байрыг зарын дагуу очиж үзэхэд хүүгийнхээ нэр дээр байр байдаг гээд настай эмэгтэй бидэнтэй уулзсан. Өөрийн нөхөр *******од нь уг байрыг 8,500,000 төгрөг гэж байгаа талаар хэлэхэд 4000 доллар явуулсан. Уг мөнгийг монгол мөнгө болгож 3,500,000 төгрөгийг *******д өгч ******* үлдэгдэл 5,000,000 төгрөгийг банкны зээлээр авахаар болж бид хоёр дундын өмчлөлтэй ажлын байр бий болсон. Банкнаас зээл авахад нэг нэртэй байх нь дээр гээд ******* уг байрыг нэр дээрээ шилжүүлэн авч сүүлдээ уг байранд миний нэрийг оруулахгүй гэж маргаж байсан ба 2016 оны 10 сард намайг ажлын байрнаас хөөж, дахин уг орон сууцанд оруулахгүй болсон. Энэ үйл явдал болохын өмнө 2015 оны 04 дүгээр сард ******* нь өртэй болсон гэх нэрийдлээр өөрийн орон сууцыг зарж, орох оронгүй болсон учир бидний дундын өмчлөлийн ажлын байрны том өрөөнд гэр бүлийн хамт амьдрах болсон. 2016 оны 10 дугаар сард намайг ажлын байрнаас хөөж гаргахаас өмнө уг орон сууцыг авмаар байна, та надад өгчих гэх зэргээр байнга гуйх болсон . Боломжтой болохоор танд тусалъя тусдаа гарчих гэх болсон. Би боломжгүй гэж хэлснээс хойш хөөдөг болж , сүүлдээ цагдаад дуудлага өгч, байрны ордерыг үзүүлэн үсчний хамт биднийг хүч түрэн хөөж гаргасан. 2016 оны 10 дугаар сард хөөж гаргахаас өмнө орон сууцны байр, ус дулаан хог гэх зэрэг сар бүрийн зардлыг хамтран төлдөг байсан. ******* нь заримдаа төлж чадахгүй би төлдөг байсан. Орон сууцны засварыг анх худалдан авсны дараа засвар хийхэд дийлэнх зардлыг би гаргаж засвар хийсэн. Энэ үед Миний нөхөр Б.Баттогтох Солонгос улсаас ирсэн байсан учир бид хоёр мөнгөтэй байсан.Тиймээс засварын зардлын тооцоог тэнцүү хуваалгүй үйл ажиллагаагаа дэмжиж засварын зардлыг дийлэнх хувийг гаргаж байсан. Тухайн үед ажлын байраа засварлахдаа бүх модон шалыг хуулж, плитан шал хийсний дараа өөрсдийн эзэмших өрөө тус бүрийг өөрсдийн зардлаар засварлах болж ,би жижиг өрөө гал тогоог засварлаад жорлон ванны өрөө коридорыг дундаасаа мөнгө гаргаж засварлаж байсан. 2006 онд байрны үүдэн хэсгийг гаргахын тул ханыг цөмөлж, үүдэнд хоёр үсчний өрөө хийсэн ба зардлыг хамт төлөлцсөн. ******* өөрөө илүү зардал гаргасан гээд уг үсчний нэмэлт өрөөг эзэмших болсон. 2009 онд мөн хөнгөхөн засвар буюу жижиг өрөө, гал тогооны өрөө , бүх өрөөний тааз, коридорын ханын өнгийг өөрчилж сэргээн засвар хийсэн. 2012 оны 06 сарын сүүлд их засвар хийх болж, миний нөхөр *******ын хадгаламжид байсан мөнгөнөөс 6,000,000 төгрөг авч, ******* , нөхөр ******* хүү нар Хятад улсын Эрээн хот руу явж засварын материалууд, гэртээ мөн тавилгууд авчирч, ажлын байранд засвар хийж эхэлсэн. Засвар хийх явцад нөхрийн хадгаламжийн мөнгөнөөс засварын материалуудыг худалдан авч байсан ба засвар дуусахад буюу 2012 оны 11 сард ******* миний нөхөр ******* бид гурав Хятад улсын Эрээн хот явж үсчний сандал, тэргэнцэр , булангийн шкаф, үйлчлүүлэгчийн хүлээлгийн сандал, бүх өрөөнд хөшиг, абжур, жорлон ванны өрөөнд угаалгын сандал, толь, үсний тэжээл өгөх тоног төхөөрөмж, угаалгын автомашин, сандал гэх зэрэг бүх тоног төхөөрөмжүүдийг авчирсан .Энэ үед мөн л нөхөр *******ын хадгаламж дах мөнгөнөөс 2,500,000 төгрөг авч явсан. ******* засварын мөнгөнөөс хуваалцана, төлнө гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл юу ч өгөөгүй. Ингээд би 2016 оны 10 сард хөөгдөн гарч , өөрийн өмчлөх эрхийг тогтоолгохоор шүүхээр явж олон жил болж байна. Хэдийгээр 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимд миний өмчлөлийн 41 хувийг тогтоосон шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл ажлын байраа эзэмших, ашиглах боломжгүй хөөгдсөн хэвээр байна. ******* нь энэ хугацаанд Иргэний хэргийн шүүх, захиргааны хэргийн шүүх зэргээр гомдол, нэхэмжлэл гаргаж , намайг өөрийн өмчлөх хөрөнгөө зориулалтын дагуу захиран зарцуулж ,эзэмших ашиглах боломжгүй байлгасаар өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд мөн тухайн ажлын байрыг өөрийн нэр дээр дангаараа бүртгүүлсэн байдлаа далимдуулан их хэмжээний зээл авч , зээлээ төлж чадахгүй байгаа нэрийн дор Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт уг хөрөнгийг битүүмжлэх акт гаргуулж, албадан дуудлага зарласан бөгөөд зээлээ төлөхгүй байрыг алдахад хүргээд байгаа билээ. Уг зээлээ мөн төлөхгүй намайг хохирооно гэж элдвээр заналхийлж зовоож байгаа билээ. Түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч би тухайн ажлын байрыг засварлаж , орон сууцны бүх зардлыг сар бүр төлж байсан. Уйлж, худлаа ярьж, заналхийлж, надаас ажлын байрыг авах гэж улайрах болсон. 5 жил ажлын байргүй, ажилгүй байлгаж байгаа атлаа хохино гэж харьцсаар өнөөдрийг хүрч байгаа. Өөрийн төрсөн дүү болохоор элдвээр аашлаад яах вэ гэхээр байнга мөнгө нэхэж , худлаа зүйл хэлж ярьж бусдад намайг буруутай мэт итгүүлэх гэж хичээх нь улам ихэссэн. Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгч Нармандах гэх хүн ажиллагаа хийж байгаа төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 20,000,000 гаруй төгрөгийн төлбөрийн гүйцэтгэлийг надаар төлүүлэхээр худлаа гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Байнга л янз бүрийн мөнгө надаар төлүүлэх гэж элдэв арга хэрэглэдэг. Байрны гэрэл тогны мөнгө, бусдад төлөх зээлийн сарын төлбөр зэргээ хүртэл төлдөггүй , дараа төлнө гээд алга болдог. Байхгүй үед маань зарсан гэх барааны мөнгийг огт өгөхгүй, миний хувийн орон сууц болох Орхон аймгийн Баян-Өндөс сум Уртбулаг баг 5-21-92 тоотыг 20,000,000 төгрөгөнд барьцаалж зээл авхуулаад өөрийн авсан зээл болох 10000000 төгрөгийг хагас дутуу өгөөд сүүлдээ төлөхөө болиод би өөрөө төлж байсан гэх зэрэг мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд байнга үүсгэдэг, өр төлбөр ч их тавьдаг эцэст орох оронгүй болсон . Гэсэн атлаа миний хүч дэмжлэгээр та нар сайн сайхан яваа гэж байнга хэлж орилж дайрч давшилна. Ийм байдлаар сүүлийн 10 жил болж байна гэжээ.

 

5. Хариуцагч ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариу тайлбартаа: ******* нь 2004 оны сүүлээр намайг хамтарч гоо сайхны болон үсчингийн салон ажиллуулъя , ахад хэлээд өгөөч дундаасаа мөнгөө гаргаад байр худалдаж авъя гэсэн. Энэ тухай өөрийн нөхөр *******той / Солонгост байсан/ ярилцахад дэмжиж болно гэсэн. Ингээд худалдаж авах ажлын байр хайж байгаад Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-1 -16 тоот байрыг зарын дагуу очиж үзэхэд хүүгийнхээ нэр дээр байр байдаг гээд настай эмэгтэй бидэнтэй уулзсан. Өөрийн нөхөр *******од нь уг байрыг 8,500,000 төгрөг гэж байгаа талаар хэлэхэд 4000 доллар явуулсан. Уг мөнгийг монгол мөнгө болгож 3,500,000 төгрөгийг *******д өгч ******* үлдэгдэл 5,000,000 төгрөгийг банкны зээлээр авахаар болж бид хоёр дундын өмчлөлтэй ажлын байр бий болсон.Банкнаас зээл авахад нэг нэртэй байх нь дээр гээд ******* уг байрыг нэр дээрээ шилжүүлэн авч сүүлдээ уг байранд миний нэрийг оруулахгүй гэж маргасан. Үүний улмаас намайг 2016 онд уг байрнаас хөөж гаргасан. Ингээд уг маргааныг шүүхээр хэлэлцүүлж , тухайн орон сууцны 41 хувийг өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоосон боловч одоог болтол өмчлөх эрхээ эдэлж чадахгүй хүрч байна. Янз бүрийн шалтгаанаар шүүхэд намайг өгч элдвээр гутаан доромжилж , төрсөн эгч дүүсийн ёсыг умартсан.Тухайн хөрөнгө нь мкв нь хуваах боломжгүй бөгөөд хуваах тохиолдол үл хөдлөх хөрөнгийн шинжийг алдах буюу салгаж мкв -аар хувь хэмжээг тогтоох боломжгүй юм. Тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоохдоо хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө гэж үзэж оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Иймд уг байрны мкв-аар хувь хэмжээ тогтоох шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй .Тухайн орон сууцны мкв-аар хувь хэмжээг тогтоох боломжгүй. Тухайн орон сууцыг бид хоёр ажлын байрны зориулалтаар ашиглахаар анх худалдан авч байсан боловч ******* нь амьдрах орон байр байхгүй гэх шалтгаанаар тус ажлын байрны том өрөө гал тогооны өрөөнд амьдарч байгаа бөгөөд зарим хэсгийг буюу жижиг өрөөнүүдийг ажлын байрны зориулалтаар ашиглаж байгаа гэдгийг мэднэ.Тухайн ажлын байрыг 2016 оноос хойш бүхэлдээ ганцаар эзэмшиж , ашиглаж , ашиг орлого олж байгаа нь үнэн бөгөөд энэ байдлаа алдахгүй гэж намайг уг ажлын байранд оруулахгүй өдий хүрсэн. Тухайн ажлын байрнаас хэр хэмжээний ашиг олох боломжтой талаар нэхэмжлэгч өөрөө илэрхийлдэг ба уг ашиг орлогоо өнөөдрийг хүртэл өөрөө хүртэж байгаа нь үнэн болно. Өмчлөх эрхэд саад болсон үйлдлийг удаа дараа гаргаж, намайг гүтгэж, тухайн өмчлөх хөрөнгөө эзэмших ашиглах боломжгүй байлгасаар байна . Тухайн хөрөнгийн надад оногдох хувь хэмжээ 41 хувь ба тухайн орон сууц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үнэлэгдэн албадан дуудлага худалдаанд орох гэж байгаа бөгөөд уг хэрэгт үнэлгээ тогтоогдсон байхаа. Нэхэмжлэгч өөрөө уг хөрөнгийг олон жил ашиглан зээл авсан ба өөрийн үйл ажиллагааг дэмжиж авсан зээл болон үйл ажиллагааны ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хийж байсан ажлын байрны засвар үйлчилгээний төлбөрөө надаас нэхэмжилж байгаа нь зохимжгүй гэж ойлгож байна. Тиймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6.Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь 2004 оны сүүлээр намайг хамтарч гоо сайхны болон үсчингийн салон ажиллуулъя, ахад хэлээд өгөөч дундаасаа мөнгөө гаргаад байр худалдаж авъя гэсэн. Энэ тухай өөрийн нөхөр *******той /Солонгост байсан/ ярилцахад дэмжиж болно гэсэн. Ингээд худалдаж авах ажлын байр хайж байгаад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн тоот байрыг зарын дагуу очиж үзэхэд хүүгийнхээ нэр дээр байр байдаг гээд настай эмэгтэй бидэнтэй уулзсан. Өөрийн нөхөр *******од нь уг байрыг 8500000 төгрөг гэж байгаа талаар хэлэхэд 4000 доллар явуулсан. Уг мөнгийг монгол мөнгө болгож 3500000 төгрөгийг *******д өгч ******* үлдэгдэл 5000000 төгрөгийг банкны зээлээр авахаар болж бид хоёр дундын өмчлөлтэй ажлын байр бий болсон. Банкнаас зээл авахад нэг нэртэй байх нь дээр гээд ******* уг байрыг нэр дээрээ шилжүүлэн авч сүүлдээ уг байранд миний нэрийг оруулахгүй гэж маргасан. Үүний улмаас намайг 2016 онд уг байрнаас хөөж гаргасан. Ингээд уг маргааныг шүүхээр хэлэлцүүлж, тухайн орон сууцны 41 хувийг өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоосон боловч одоог болтол өмчлөх эрхээ эдэлж чадахгүй хүрч байна. Тухайн орон сууцыг бид хоёр ажлын байрны зориулалтаар ашиглахаар анх худалдан авч, уг зориулалтаар ашиглаж, эзэмшиж байсан боловч ******* нь өөрийн амьдарч байсан байраа зарсан гэх шалтгаанаар, амьдрах орон байр байхгүй гэж хэлж, тус ажлын байрны том өрөө гал тогооны өрөөнд амьдарч байгаа бөгөөд зарим хэсгийг буюу жижиг өрөөнүүдийг ажлын байрны зориулалтаар ашиглаж байгаа. Тухайн ажлын байрыг 2016 оноос хойш бүхэлдээ ганцаар эзэмшиж, ашиглаж, үсчин гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байгаа нь үнэн бөгөөд энэ байдлаа алдахгүй гэж намайг уг ажлын байранд оруулахгүй, өөрийн эрхэлж байсан бизнесээ эрхэлж чадахгүй өдий хүрсэн. Тухайн ажлын байрнаас хэр хэмжээний ашиг олох боломжтой талаар нэхэмжлэгч өөрөө илэрхийлдэг ба уг ашиг орлогоо өнөөдрийг хүртэл өөрөө хүртэж, намайг ямар ч орлогогүй болгосон нь үнэн болно. Өмчлөх эрхэд саад болсон үйлдлийг удаа дараа гаргаж, намайг гүтгэж, өмчлөгч биш гэж цагдаагаар хөөн гаргуулж, тухайн байрны түлхүүрийг огт өгөхгүй, оруулахгүй, орох гэхээр хэл ам хэрүүл маргаан өдөж, өөрийн өмчлөх хөрөнгөө эзэмших ашиглах боломжгүй байлгасаар өдий хүрч байна. Хэрвээ надтай байр хамтран өмчлөх боломжгүй гэж үзэж байгаа бол өөрт ногдох 59 хувийн хөрөнгийг авах эрхтэй. Харин миний хувьд өөрийн байрыг өмчлөгч эрхээсээ татгалзах хүсэлгүй болно. Иймд намайг өөрийн хөрөнгөө эзэмших ашиглахад байнгын саад хийж байгаа үйлдлийг таслан зогсоож, өмчлөх эрхээ эдэлж, өмчөө зориулалтын дагуу эзэмших, ашиглах өмчлөхөд саад болохгүй байхыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: 2022 оны 03 дугаар сард 25,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан. Шаардлагын тухайд 2006 оны өргөтгөл 3,117,900 төгрөг, 2008 оны засвар 4,875,400 төгрөг, 2012 оны тоног төхөөрөмж 4,372,400 төгрөг, 2017 оны өргөтгөл 10,510,000 төгрөг, 2021 оны засвар 2,323,600 төгрөг гэж эд нарыг шаардаж байна гээд нийтдээ 25,199,300 төгрөг гэж гарч ирсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй. 2006 онд өргөтгөл нь хууль бус гээд бичсэн нотлох баримтыг бид судалсан. Яагаад гэхээр өргөтгөл хийх зөвшөөрлөө хууль ёсны болгоод м.кв нь нэмэгдээд, энэ орон сууцны үнэ нэмэгдсэн гэсэн нэг ч баримт байхгүй. Тэгэхээр хууль бус өргөтгөл хийсэн, тэр хууль бус өргөтгөлийн засварын үнэ болох 10,510,000 төгрөг, хариуцагч тэр өргөтгөлийн өмчлөгч биш. Чи өмчлөгч биш гээд 2016 онд энэ хүнийг хөөгөөд гаргасан. 2012 онд энэ хүн би засвар хийсэн гээд баримтуудаа гаргаад өгчихсөн. Энэ шаардлагыг яагаад хугацаанд нь нэхэмжлээгүй юм бэ? хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа шүү дээ. 2021 оны 11 сард албан ёсоор өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тэгвэл 2021 онд гоо сайхны 2,323,600 төгрөгийн засвар хийсний хэд нь д хамааралтай юм бэ? энэ талаар нотолсон нэг ч баримт байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл засвар үйлчилгээний гэж шаардаад байгаа 25,199,300 төгрөгийн шаардлагаа нотлоогүй. Ийм засвар хийсэн гээд баахан баримтууд гаргаж ирсэн, энэ дотор нэг ч е баримт байхгүй. Дандаа хэн бичсэн нь мэдэгдэхгүй, нэг өдөр, нэг балаар бичүүлсэн нэхэмжлэхүүд байгаа. Энэ засвар үйлчилгээг 2016 оноос хойш засварын хэмжээнд хүртэл , Баттогтох нар гадагшаа явж тоног төхөөрөмжийн бүх засвар хийх зүйлсийг авч ирсэн талаар нотлох баримтаа өгсөн. Өөрөөр хэлбэл 2012 оны 4,372,400 төгрөгийн тоног төхөөрөмж авсан гээд байгаа боловч ямар тоног төхөөрөмж хэдэн төгрөгөөр авсан талаар нэг ч баримт байхгүй. Тэгэхээр 25,199,300 төгрөгийн шаардлагаа нотлоогүй, нотлоогүй байтугай энэ шаардлагаасаа татгалзаж байна гээд 25,000,000 төгрөгтэй холбоотой нэг ч ажиллагаа 2022 оны 03 дугаар сараас хойш явагдаагүй. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өгнө үү, өөрөө энэ шаардлагаасаа татгалзсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид сэргээж байгаа шаардлагад итгэмжлэл өгсөн эсэхийг харах хэрэгтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өгнө үү гэв.

 

10. Хэрэгт талуудаас: *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хавтас 6/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хавтас 7/, 2025 тонны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/03 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ /1-р хавтас 8-9/, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг тоот орон сууцны гэрчилгээний хуулбар /1-р хавтас 10/, Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01063 дугаартай тогтоол /1-р хавтас 11-16/ Албан газар, аж, ахуйн нэгжийн хог хаягдлын талон /1-р хавтас 28-85/, Эрдэнэт булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д төлбөр төлсөн баримтууд /1-р хавтас 89-178/, Т.Энхчимэг, С.Сарантуяа нарын тодорхойлолт /1-р хавтас 179-180/ *******, , ******* нарын гадаад паспортын хуулбар /1-р хавтас 184-188/, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК /1-р хавтас 193-250/, цахилгаан зориулалтын тооцоон баримт /2-р хавтас 1-7/, 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /2-р хавтас 44-45/, 2008 он үсчин гоо сайхны өрөөг засаж тохижуулсан тооцоо /2-р хавтас 47-63/, 2008 оны08 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /2-р хавтас 64-65/, 2012 онд засвар хийсэн тооцоо /2-р хавтас 66-77/, 2012 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /2-р хавтас 78-79/, 2017 оны өргөтгөл сунгаж барьсан, тооцоо /2-р хавтас 80-111/, 2017 оны 05 дугаар сарын 1-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /2-р хавтас 112-113/, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/ВСС170501003-1 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлт /2-р хавтас 114-119/, барилгын материал худалдан авсан баримт /2-р хавтас 120-131/, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны ажил гүйцэтгэх гэрээ /2-р хавтас 132-133/, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай шийдвэр /2-р хавтас 159-164/, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142 дугаартай шүүхийн тогтоол /2-р хавтас 165-170/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

11. Хэргийн оролцогчдын хүсэлтээр: Халиун капитал ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны 22/024 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлт /3-р хавтас 1-20, 28-49/, барилгын талбайн хэмжилт /3-р хавтас 60-63/, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн Засаг даргын 20024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/119 дугаартай тодорхойлолт /3-р хавтас 78/, Арвижих-Эстимейт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 107-129/-ийг шүүх хуралдаанд судалсан байна

 

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд нэхэмжлэгчид холбогдуулан хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй, эзэмшиж ашиглаж захиран зарцуулахад саад болохгүй байхыг даалгах шаардлага гаргаж маргасан.

 

4. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01063 дугаартай тогтоолоор Зохигч гоо сайхны үйл ажиллагаа явуулах ажлын байр бий болгох зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцыг 206 онд худалдан авч, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот орон сууцны 41 хувийг *******, 59 хувийг ******* нар хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоосон.

 

 

Хэдийгээр орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үсчин, гоо сайхны зориулалтаар ашиглагддаг болох нь хангалттай тогтоогдож байна.

 

15. Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан засвар үйлчилгээ хийхдээ холбоотой зардал 25,1,99,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг тоот орон сууцыг чөлөөтэй, эзэмшиж ашиглаж захиран зарцуулахад саад болохгүй байхыг *******д даалгаж шийдвэрлэв.

 

16. Нэхэмжлэгч нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,150 төгрөг, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,20 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан засвар үйлчилгээ хийхдээ холбоотой зардал 25,1,99,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг тоот орон сууцыг чөлөөтэй, эзэмшиж ашиглаж захиран зарцуулахад саад болохгүй байхыг *******д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,150 төгрөг, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,20 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ