| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/03555/И |
| Дугаар | 191/ШШ2025/01197 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/01197
| 2025 02 10 | 191/ШШ2025/01197 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Т******* овогт Дэмүүлийн Н******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах Ай энд Жи инженеринг ХХК-нд холбогдох,
Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж 81,425,264.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Н******* миний бие 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Ай Энд Жи Инженеринг ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн үед би тус компанийн хуулийн зөвлөх Г.Г******* хэлэлцэн гэрээ байгуулж гүйцэтгэх захирал Б.Х******* батлуулж гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Ай Энд Жи Инженеринг гэх компани нь 2020 оны 09 сарын 01-ны өдөр Барилга барих тусгай зөвшөөрөл авсан ба тухайн үеийн гүйцэтгэх захирлаар нь 2021 оны 01 сарын 18-нд Б.Х******* томилогдон ажиллаж байсан. Харин одоогоор Б.А******* гэх этгээд 2022 оноос хойш ажиллаж байгаа. Уг гэрээний зорилго нь Ай Энд Жи Инженеринг ХХК нь тоот хаягт байрлах 2 өрөө байрыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг захиалагч талд шилжүүлэх, харин захиалагч миний бие орон сууцны нийт үнэ болох гэрээгээр тохирсон үнэ болох 61.075.000 төгрөгийг гэрээ байгуулсан даруй гүйцэтгэгчийн дансанд хийхээр харилцан тохиролцсон. Гэрээний гол зүйл болох орон сууц нь 48.86 м.кв 2 өрөө байр бөгөөд бид тухайн орон сууцны нэг метр квадрат талбайн үнийг 1.250.000 төгрөг буюу нийт 61.075.000 төгрөг юм. Манай аав, ээж минь өрх тусгаарлаад гарахад өгсөн 50 сая төгрөг өдрийг хүртэл өсөөд тус мөнгө тус мөнгө бүрэлдсэн бөгөөд бүх нийтийг хамарсан цар тахлын үеээс мөнгөний ханш огцом унаж эхэлсэн тул үл хөдлөх эд хөрөнгө болгоод хадгалья гэж шийдсэн. Ингээд төлбөрийг нь 100 хувь хийгээд үл хөдлөх хөрөнгө болгочих зорилготой боломжийн үнэтэй, мкв нь таарах төсөл хайж эхэлсэн. Баянзүрх хороолол төслийг хугацаандаа ашиглалтанд орно гэсэн хүлээлтэй байсан учир орон сууцны үнийг гэрээ байгуулсан даруйд гэрээнд заасан Ай Энд Жи Инженеринг ХХК-ийн тоот дансанд 100 хувь бүрэн төлсөн. Захиалгын гэрээний дагуу гүйцэтгэгч тал нь 2022 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг барьж дуусгах байсан хэдий ч өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй байна. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэгч компаниас захиалагч нарт ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй, яагаад хугацаандаа ашиглалтанд ороогүй талаар тайлбар огт хэлэхгүй, удахгүй эхлэнэ жоохон хүлээчих гэсэн тодорхойгүй хариу хэлдэг Ингээд миний зүгээс 2022 оны 10 сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Юнион буйлдинг оффисын барилгын 3 давхарт очиж тус компанийн төсөл хариуцсан Г гэж хүнтэй уулзаж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар хэлж, гэрээнээс татгалзах албан бичиг өгсөн. Ингээд үүнээс хойш менгее байнга нэхэж байгаа бөгөөд өгөхгүй гэж маргадаггүй болно. Мөн 2023 оны 6 сар давхар оффист очиж уулзаж менгее нэхсэн. Миний зүгээс тус компанийн төслийг хариуцаж байсан хүн болох Гтэй утсаар байнга харилцаж шаардлага тавьдаг байсан. Миний зүгээс Ай Энд Жи Инженеринг ХХК-тай уг гэрээг үргэлжлүүлэх нь надад ямар ч ашиггүй, хариуцагч байгууллага нь одоо болтол барилгын ажлыг эхлүүлж чадаагүй мөн өөр бусад олон захиалагчид шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй байгаа зэрэг нөхцөл байдал нь уг гэрээ нэгэнт хэрэгжих боломжгүй болсныг илтгэж байна. Мөн намайг очиж уулзаж гэрээнээс татгалзах талаар уулзахад өргөдөлөө өгчих гэсэн тул уг татгалзалыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд миний зүгээс Иргэний хуульд заасны дагуу тус гэрээнээс татгалзаж төлбөрт егсен 61.075.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн тус мөнгө нь миний хадгаламжид байсан мөнгө бөгөөд 2021 он, 2022 он, 2023 онд, 2024 оны 04 сар хүртэл буюу нэхэмжлэл гаргах хүртэл хадгаламжийн хүүгээр өсөх боломжтой байсан. Мөн энэ хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар сүүлийн 3 жилд .... дундаж хувиар буурсан байна. Нэгэнт би үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон биет байдлаар хүлээн авах боломжгүй болсон тул дээрх нь миний хувьд хохирол, олох ёстой байсан орлого болно гэж үзэж байна. Энэ төлөөр мөн өмнө шийдэж байсан шүүхийн шийдвэрийг жишиг болгож олон нийтэд түгээсэн болохыг олж мэдлээ. Иймд өөрийн хохирол, олох ёстой байсан орлогод Монгол банкны дундаж хүүгээр тооцон доорх байдлаар нэхэмжилж байна. Оноор 2021 14-6 сар ангилалаар 2022 110-12 сар ангилалаар 2023 110-12 cap ангилалаар 2024 14-6 сар ангилалаар Нийт Хадгаламжийн үлдэгдэлд жигнэж тооцсон хүү 4.21% 12.43 13.79 Хадгаламжийн хүү тооцох мөнгөн дүн 61.075.000 63,646,257.5 71,557,486.8 81,425,264.2 Хадгалмжийн хүү тооцсон дүн 63,646,257.5 71,557,486.8 81,425,264.2 Нэхэмжлэх дүн 2,571,257.5 7,911,229.8 9,867,777.4 20,350,264.7 Дээрх дүнд нэхэмжлэл гаргах үе буюу 2024 оны 1 дүгээр сараас 4 сар хүртлэх Монгол банкны мэдээлэл гараагүй байх тул тооцох боломжгүй байна. Мөн нэхэмжлэлд хавсарган егч буй баримт нь Монгол банкны албан ёсны вэбсайтаас харж болох мэдээлэл бөгөөд эксел форматаар татагддаг тул тус сайтад үзлэх хийх замаар нотлох баримтын шаардлага хангуулах боломжтой билээ. Цаашид нэхэмжлэгч нь хариуцагч талаар гэрээний үүргийг гүйцэтгүүлэх шаардлагагүй, нэгэнт суурь нь тавигдаагүй, хөрөнгө оруулалт зогссон барилга цаашид ашиглалтад орох боломжгүй. Өнөөдрийг хүртэл миний хариуцагчид өгсөн мөнгийг өөр зүйлсд захиран зарцуулж ашиг олох мөн төгрөгийн ханшийн уналтад орж худалдан авах чадвараа дордуулахгүй байсан зэргээр хохирч байгаа тул Д.Н******* миний бие захиалагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, гэрээ хэрэгжих боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсон гэж үзэн гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ болох 61.075.000 тегреr, хохирол олох ёстой байсан орлогод 20,350,264.7 төгрөг нийт 81,425,264.2/наян нэгэн сая дөрвөн зуун хорин таван мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. Иймд тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийн журмаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Н******* нь хариуцагч Ай энд Жи инженеринг ХХК-нд холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж 81,425,264.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэн Д.Н******* нэхэмжлэлтэй Ай энд жи инженеринг ХХК-д холбогдох иргэний хэргийн маргаанд нэхэмжлэгч хариуцагч нар нь дараах нөхцлийн дагуу эвлэрлийн гэрээг байгуулав.
Үүнд: 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж гэрээний нийт төлбөр болох 61,075,000 төгрөгийг буцаан гаргуулах, өөрт учирсан хохирол, олох ёстой байсан орлого 20,350,264.7 төгрөгийн хохирол гаргуулах буюу нийт 81,425,264.7 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлээс хариуцагч нь 68,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 13,425,264.7 төгрөгөөс татгалзаж хариуцагч нь хүлээн зөвшөөрөв. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Н******* нь хариуцагч Ай энд Жи инженеринг ХХК-нд холбогдуулан 81,425,264 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 13,425,264.7 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 68,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрлэсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Ай энд Жи инженеринг ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,076 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ай энд Жи инженеринг ХХК-иас 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ай энд Жи инженеринг ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ