| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08355/И |
| Дугаар | 191/ШШ2025/02613 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/02613
2025 03 28 191/ШШ2025/02613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** байрлах Б******* ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй
А******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажил гүйцэтгэлийн гэрээгээр ажилласан боловч үлдэгдэл 10,012,372 төгрөгийн тооцоо хийгдээгүй. Хаяг нь Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хаяг тогтоогдоогүй, хаягандаа байхгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б******* ХХК-ийн нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2024/17958 дугаар захирамж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШЗ2024/19046 дугаар захирамж, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2024/2182 дугаар захирамж, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №12 дугаар захиалгат ажил гүйцэтгэх гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/05472 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн А******* ******* ХХК-ийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, А******* ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо тоосго 4, 39 тоотод бүртгэлтэй байх боловч дээрх хаяг тус хороонд байдаггүй болохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тодорхойлсон байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар А******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, А******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. А******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА