2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01185

 

 

 

 

 

 

 

2025 02 10

191/ШШ2025/01185

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах, Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух, Х******* овогт Т******* Д*******,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух, Х******* овогт Г******* Н******* нарт холбогдох,

29,855,997.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Д******* нь "Таван Богд Финанс ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 7 сарын 8-ны өдөр 63946 дугаартай Зээлийн гэрээ, 63946-RC01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээг тус тус байгуулан 45,000,000.00 (дөчин таван сая) төгрөгийн зээлийг сарын 2.3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 6 сарын 28-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Т.Д*******, Г.Н******* нар нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 01 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 17,240,959.14 төгрөгийг, хүүний төлбөрт 13,212,091.05 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 373,693.81 төгрөгийг, нийт 30,826,744.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Т.Д******* нь 2024 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар 451 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 27,759,040.86 төгрөг, Зээлийн хүү 1,952,410.92 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 120,545.76 төгрөг, нийт 29,831,997.54 төгрөг төлөхөөр байна. "Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.Д*******-тай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Т.Д*******, Г.Н******* нар нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Зээлийн гэрээний 5.7-т заасны дагуу дараах шаардлагыг гаргаж байна Үунл Талуудын хооронд байгуулсан 63946 дугаартай Зээлийн гэрээ, 63946-RC01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 27,759,040.86 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,952,410.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 120,545.76 төгрөг, нотариатын зардалд 24,000.00 төгрөг, бүгд 29,855,997.54 (хорин есөн сая найман зуун тавин таван мянга есөн зуун ерэн долоо зууны тавин дөрөв) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Т.Д******* болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Н******* нараас гаргуулах, Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Таван богд финанс ББСБ ХХК Т.Д*******, Г.Наваанцэрэн нарт холбогдуулан 29,855,997.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд: 1. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 4,855,997.54 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөгийг тус тус төлөхөөр талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Дээрх графикийн дагуу төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө /Ү2204108840/-р үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь Т.Д*******, Г.Наваанцэрэн нарт холбогдуулан 29,855,997.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн 29,855,997.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 4,855,997.54 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож, уг графикийн дагуу төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө /Ү2204108840/-р үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 29,855,997.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Д*******, Г.Наваанцэрэн нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 4,855,997.54 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 4,800,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ү-2204108840 улсын бүртгэлийн дугаартай,тоот хаягт байршилтай орон сууцаар үүргийг хангуулахаар нэхэмжлэгч, хариуцагч нар тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Т.Д*******, Г.Наваанцэрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,429.99 төгрөгийн 188,714.995 төгрөгийг улсын орлогоос, 188,714.995 төгрөгийг хариуцагч Т.Д*******, Г.Наваанцэрэн нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Д*******, Г.Наваанцэрэн нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ