Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0733

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Н.Дуламс, шүүгч Г.Цэрэндэжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.А*******

Хариуцагч: Прокурорын ёс зүйн зөвлөл

Маргааны төрөл: “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дагвас, Ж.С, иргэдийн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дүгнэлтийг гаргахдаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас шалгасан материалыг нэхэмжлэгч С.А******* б танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй, албан ёсоор тайлбар аваагүй, зөвхөн тэмдэглэл хөтлөх байдлаар тайлбар, мэдүүлэг гаргах эрхийг Хязгаарласан ба дүгнэлт нь Прокурорын тухай хууль болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг зөрчиж гарсан билээ.

...Улсын Ерөнхий прокуророос хууль болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг зөрчсөн хүчингүй болгуулахаар маргаж буй дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* б эрхийг дуусгавар болгох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр зарлигаар С.А******* б эрхийг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч С.А******* б эрхийн хугацаа дуусгавар болох болоогүй  байсан бөгөөд энэхүү дүгнэлтэд үндэслэн б эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно.

Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн б эрх дараахь тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно” гэж, 46.7-д “Энэ хуулийн 46.6-д зааснаар б заасан журмын дагуу дараагийн Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилно” гэж эрх нь дуусгавар болсон тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.1, 46.2-т заасан журмын дагуу дараагийн Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилно” гэж тус тус заасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Ерөнхийлөгч б эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана”, 4-т “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд хууль бусаар б эрхийг дуусгавар болгосонтой холбоотой асуудлаар эхлээд тус зарлигийн үндэслэл болсон прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагатай байгаа болно.

Ийнхүү Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нь хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан болох нь тогтоогдож, нэхэмжлэгчийн хувьд хууль бусаар Улсын ерөнхий прокурорын орлогчийн б эрхийг дуусгавар болгосон болохыг эрх бүхий байгууллага буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд хандах үндэслэл бий болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр зарлигт Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4 дэх заалт болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан гэснийг баримталсан боловч нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл тус зөвлөмжтэй танилцаагүй бөгөөд энэхүү зөвлөмж нь одоо маргаж буй Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлттэй холбоотой талаарх мэдээлэлтэй байгаа болно.

Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж өгөхийг хүсье” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.А******* нь 2019 оноос 2024 он хүртэл хугацаанд Монгол улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байх хугацаандаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын  албыг давхар хашиж байсан. Прокурорын ёс зүйн даргаар ажиллаж байх хугацаанд Прокурорын ёс зүйн зөвлөлөөс зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дугаар дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлтээр С.А*******ийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5, 2.3.8-д заасан зөрчлийг гаргасан дүгнэсэн. Тухайн дүгнэлт нь юуны үндсэн дээр гарч байгаа вэ гэхээр иргэн н.Б******* прокурор н.М, н.Э*******, н.П******* гэх прокуроруудын ёс зүйн зөрчилтэй холбоотой Прокурорын ёс зүйн зөвлөлд гомдол гаргасан. Тухайн гомдлын хүрээнд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаас хүлээн авч Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу холбогдох нэгжээр шалгуулахаар шилжүүлсэн байдаг. Тухайн нэгжээс гомдол мэдээллийг хянаж шалгаж Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулсны дагуу тухайн  иргэнээс гаргасан гомдолд нь Прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол биш байна гэдэг агуулгаар хариу мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Гомдолд дурдсан асуудлаар холбогдох харьяа нэгжид шилжүүлсэн талаар тайлбарлаж хариу хүргүүлсэн. Иргэн н.Б нь тухайн хариу өгсөн үйлдэлтэй нь холбогдуулж Ерөнхий прокурор болон шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэж байхдаа иргэнд хариу хүргүүлэхдээ холбогдох ажиллагааг дутуу хийсэн байна гэж дүгнэж шийдвэрлэдэг. Тухайн шүүхийн шийдвэр гарсны дараа Прокурорын ёс зүйн зөвлөлөөс дахиж хуралдаж иргэн н.Б******* гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ холбогдох ажлыг дутуу хийсэн байна гэж үзэж дүгнэлт гаргасан байдаг. Маргаан бүхий актын үндэслэлийг хууль зүйн хувьд тайлбарлахдаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаандаа Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3, 2.3.8-д заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл Прокурорын тухай хууль болон Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3 дахь заалтыг харахад прокурор хяналтын чиг үүрэгт хэрэгжүүлэхдээ ямар ёс зүйн хэм хэмжээ баримтлах вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Хяналтын чиг үүрэг гэдэгт прокурорын ямар үйл ажиллагааг хамаатуулж байгаа вэ гэхээр Монгол улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэсэг мөн Прокурорын тухай хуулийн 11 дүгээр зүйлээс 25 дугаар хэсгийг нарийвчилж прокурорын хяналтын чиг үүргийн үйл ажиллагаанд эдгээр үйл ажиллагаа хамаарна гэдэг байдлаар тайлбарлаж зохицуулсан байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаандаа гаргаж байгаа аливаа эрх зүйн акт нь Прокурорын тухай хуульд заасан прокурорын шийдвэр гэдэгт хамаарах болно гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэхгүй байгаа. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүрмийн 2.3-д заасныг бүхэлдээ зөрчсөн гэж байгаа үндэслэл нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын ажиллаж байгаа чиг үүрэгт нь хамаарахгүй. Тухайн гарч байгаа актууд нь хамаарахгүй. Мөн нэхэмжлэгч С.А******* 2020 онд гаргасан гомдлыг хянан шалгах ажиллагаанд холбогдох дотоод хяналт шалгалтын аюулгүй байдлын хэлтсээс нэхэмжлэгчид С.А******* б шалгаж танилцуулга болон шалгалтын дүнг танилцуулсан байдаг. Ингэж танилцуулахдаа Прокурорын ёс зүйн журам зөрчөөгүй байна гэдэг агуулгаар танилцуулсан. Гэтэл журамд зааснаар хянаж шалгах чиг үүрэг бүхий нэгж нь шалгаад шалгалтын дүнгээ танилцуулсны дараа тухайн шалгалтын дүнг б бус байсан гэдэг агуулгаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваас, З.С нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд “Прокурорын ёс зүйн зөвлөл нь дугаар дүгнэлтийг гаргахдаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас шалгасан материалыг нэхэмжлэгч С. А******* б танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй, албан ёсоор тайлбар аваагүй, зөвхөн тэмдэглэл хөтлөх байдлаар тайлбар, мэдүүлэг гаргах эрхийг хязгаарласан ба дүгнэлт нь Прокурорын тухай хууль болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг зөрчиж гарсан.... Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж өгөхийг хүсье” гэжээ.

1. “Б ” ХХК-ийн захирал Б.Б******* гаргасан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн “... Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллахдаа үндэслэлгүй шийдвэр гаргасан...” гэх гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн Ажлын албаны ахлах прокурор Д.Дагвас хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улсын ерөнхий прокурорын орлогч С.А*******эй биечлэн уулзаж, гомдлыг танилцуулан тайлбар авах талаар тайлбарлахад “энэ гомдолтой холбогдуулан тайлбар өгөх шаардлага байхгүй, энэ захиалгатай гомдол байна.” гэсэн талаар тэмдэглэл үйлдсэн байна.

2.Ахлах прокурор Д.Дагвас шалгалтын ажиллагааг дуусган, зөрчилд холбогдсон прокурор С.А******* шалгалтын явцад цугларсан материалыг танилцуулах, хариу тайлбар, нотолгоо баримт гаргах нөхцөлийг бүрдүүлэхээр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шалгалтын материалыг прокурор С.А******* танилцуулахад “Би Ажлын албанаас танилцуулсан танилцуулгын хүрээнд шийдвэр гаргасан" танилцсан УЕП-ын орлогч С.А гэсэн тэмдэглэл шалгалтын материалд авагджээ.

Дээрх баримтуудаас дүгнэхэд Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын алба нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам, Улсын ерөнхий прокурорын 2022 оны дугаар тушаалаар батлагдсан “Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журам”-д заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж, прокурор С.А******* гаргасан гомдол болон шалгалтын материалыг танилцуулах, тайлбар, нотолгоо баримт гаргаж өгөх боломжоор ханган ажилласан байна.

Прокурорын ёс зүйн зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар прокурор С.А******* нь Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэж, дугаар дүгнэлтээр С.А******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн 2.3.5, 2.3.8 дахь хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн" гэж дүгнэсэн. Прокурорын ёс зүйн зөвлөл нь тус асуудлыг Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг баримтлан, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Прокурорын ёс зүйн зөвлөлийн баримлах журмын 1.9 дээр прокурорыг ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар шалгахыг Улсын ерөнхий прокурорын газрын хяналт шалгалт, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бүтцийн нэгж шалгадаг. Энэ хүрээнд гомдол хүлээн авч шалгалт явуулсан. Энэ хүрээнд гомдлыг хүлээн авч шалгалтын ажиллагааны явцтай Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга шалгалтын явцтай танилцсан. Прокурорын ёс зүйн зөвлөл хуралдаанаараа шалгалтын дүнг эцэслэн шийдвэрлэдэг. Үүнээс гадна Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга нь бие дааж шийдвэрлэх эрхийг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2 дээр тодорхой зааж өгсөн. Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байсан С.А******* нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 2.3.4-д зааснаар Б ХХК-иас гаргасан гомдлыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн. Тус хариундаа юу гэж дурдаж өгсөн бэ гэхээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.М, н.Э*******, н.П******* нарт холбогдуулан гаргасан таны гомдлын дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлөөс холбогдох шалгалт явуулахад Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Таны гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлыг шалгуулахад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст шилжүүлсэн болохыг мэдэгдье гэх хариу өгсөн. Энэ хүрээнд тус шийдвэрийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б ХХК-ийн захирал н.Б******* гаргасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар гаргасан гомдлыг тус газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст ажлын албанаас хүргүүлж шийдвэрлэсэн байгаа” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Прокурорын  ёс зүйн зөвлөлийн ажиллах журам нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын б эрхийг тодорхойлсон. Тус б эрхэд ёс зүйн зөвлөл нь хуралдаан хэлбэрээр явагддаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын б эрхэд хуралдаанаас өмнө прокурорын ёс зүйтэй холбоотой материалыг авч үзэж холбогдолгүй болох нь тогтоогдох юм бол хуралдаанаас өмнө шийдвэрлэхээр журам дээр тогтоож өгсөн. Гэтэл тухайн үед Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байсан С.А******* нь шалгалтын материалтай урьдчилан танилцаж өөрөө дүгнэлт хийж хариу мэдэгдэх хуудас хийсэн нь үндэслэлгүй байна  гэж үзсэн. Прокурорын ёс зүйн зөвлөл 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5, 2.3.8-д зааснаар материалд авагдсан баримтаар зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна гэж үзсэн. Тус дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас прокурорын хяналтын чиг үүрэг хэрэгжүүлээгүй гэдэг зүйл тайлбарлаж байна. Прокурорын ёс зүйн дүгнэлт нь хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхгүй гэдгийг үл хамаарч прокурор үйл ажиллагаандаа болон хяналтын юм уу? хяналтаас гадна бусад үйл ажиллагаанд ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон байгаа. С.А******* прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж шууд үзэх үндэслэл байхгүй. Улсын ерөнхий прокурорын тушаалаар Прокурорын ёс зүйн зөвлөлийн б эрхийг хэрэгжүүлээд ажиллаж байсан. Иймд Прокурорын ёс зүйн зөвлөл хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Иргэдийн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч С.А******* Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа гаргасан шийдвэрийн улмаас хэрэг шийдвэрлэх процесс сунжирсан. Даргалж байсан учраас гарсан үр дүнд хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзэж байгаа тул хариуцагчийн талд шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.А******* нь Прокурорын ёс зүйн зөвлөлд холбогдуулан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх талаар” дугаар дүгнэлтээр “Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн 2.3.5, 2.3.8 дахь хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн” гэж дүгнэсэн байна.

3. “Б ” ХХК-иас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр “...Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллахдаа үндэслэлгүй шийдвэр гаргасан...” гэсэн агуулгатай гомдол гаргасан байна.

            4. “Б ” ХХК-иас Прокурорын ёс зүйн зөвлөлд хандан 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э*******, Д.П******* нарыг Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгуулахаар гомдол гаргасан ба уг гомдлын дагуу Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.А******* 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдэх хуудсаар “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э*******, Д.П******* нарт холбогдуулан гаргасан гомдлын дагуу ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас холбогдох шалгалтыг явуулахад прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно” гэх хариуг хүргүүлсэн байна.

5. Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.1-т  “Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна”, 65.2-д “Прокурорын ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална” гэж тус тус заажээ.

6. Дээрх хуулийн зохицуулалтуудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигаар “Прокурорын ёс зүйн дүрэм”, “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ыг тус тус баталсан байна.   7. Дээрх ёс зүйн дүрмийн 2.3.5-д “прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байх”, 2.3.8-д “прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийн нотолж байх, хэрэв гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадахгүйд хүрвэл хариуцлага хүлээдэг байх” гэж тус тус заажээ.

            8. Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх талаар” дугаар дүгнэлтэд “...Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь Улсын ерөнхий прокурорын 2019 оны ******* дүгээр тушаалаар Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа “Б ” ХХК-ийн захирал Б.Б******* прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх асуудлаар явуулсан шалгалтын дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр хариу мэдэгдэх хуудсаар “прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэн, шийдвэрлэжээ. Тодруулбал, прокурорын ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдолд анхааралтай хандаж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, Б.Б******* гомдол, тайлбараар тогтоогдож байна...” зэрэг байдлаар дүгнэн, ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:

9. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2-т “Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараах б эрхийг хэрэгжүүлнэ”, 3.2.1-д “прокуророос ёс зүйн зөрчил гаргасан талаарх гомдлыг хүлээн авч танилцан энэ журмын 1.9-д заасан чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлж шалгуулах”, 3.2.3-т “гаргасан гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэх”, 5.4-д “Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж нь гомдол, хүсэлтийг шалгахаар хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг дор дурдсанаар шалгаж тогтооно”, 5.4.1-т “гомдол, хүсэлтийг шалгах (зөрчил гарсан газар дээр нь танилцах, гомдол гаргагч, бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах, бэхжүүлж авах зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийж материалжуулна)”, 5.4.2-т “албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх, шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэх, хариу тайлбар авах”, 5.4.3-д “тухайн зөрчилд холбогдон шалгагдаж буй прокурорт түүний буруутгаж буй баримт сэлт материалыг танилцуулах, нотолгоо баримт гаргаж өгөх боломжоор хангах, ажиллагааны явцтай танилцах, хариу тайлбар өгөх боломжоор хангах”, 5.6-д “Шалгалт хийж буй прокурор нь Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалган тогтоож, баримтжуулсан байна. Шалгалт хийж буй прокурор нь гомдол, хүсэлтийг шалгах ажиллагаа дуусмагц шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж зөвлөлийн даргад танилцуулна” гэж тус тус заажээ.

            10. Дээрх журмын зохицуулалтуудаас үзэхэд, прокурорын ёс зүйн зөрчилд холбогдуулан гаргасан гомдлыг Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж хүлээн авч 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг хийсний дараа тус нэгжээс танилцуулга бэлтгэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулахаар нарийвчлан зохицуулсан байна.

            11. Харин дээрх журмаас үзэхэд, прокурорт холбогдуулан гаргасан гомдол нь холбогдох нэгжийн хяналт шалгалтаар прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь тогтоогдсон нөхцөлд Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхгүйгээр гомдол, хүсэлтийг өөрөө шийдвэрлэх боломжтой буюу энэ тохиолдолд л тус зөвлөлийн дарга дангаар шийдвэрлэх эрх хэмжээ олгогдсон байна.

            12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч буюу Улсын ерөнхий прокурорын орлогч С.А******* нь “Б ” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.4-д зааснаар Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжээс шалгалт хийж, танилцуулга хийгдээгүй буюу бэлтгэгдээгүй байхад 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн ******* тоот мэдэгдэх хуудсаар хариу өгсөн нь тус журмын 3.2-т заасантай нийцэхгүй байна.

            13. Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх талаар” дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч С.А*******ийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5, 2.3.8-д заасан хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            14. Нэхэмжлэгч нь “... Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дүгнэлтийг гаргахдаа Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас шалгасан материалыг нэхэмжлэгч С.А******* б танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй, албан ёсоор тайлбар аваагүй, зөвхөн тэмдэглэл хөтлөх байдлаар тайлбар, мэдүүлэг гаргах эрхийг хязгаарласан ...” гэсэн агуулгаар тайлбарлан маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь Прокурорын ёс зүйн зөвлөлөөс маргаан бүхий дугаартай дүгнэлтийг гаргахаас өмнө нэхэмжлэгчид шалгалтын материалыг танилцуулахаар хоёр удаа хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, мөн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийг сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй гэж үзэхгүй юм.

15. Мөн нэхэмжлэгч нь прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж байх үүргийн дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд оролцож, өөрийн тайлбар, няцаалтыг гаргах боломжтой байхад тус хуралдаанд оролцоогүй болох нь тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

Иргэдийн төлөөлөгч А.Ц нь шүүх хуралдаанд “Нэхэмжлэгч С.А******* Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа гаргасан шийдвэрийн улмаас хэрэг шийдвэрлэх процесс сунжирсан. Даргалж байсан учраас гарсан үр дүнд хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзэж байгаа тул хариуцагчийн талд шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Дээрх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй адил байх ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь тус шүүхийн шийдвэрийн үндэслэлээр дэмжигдэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч С.А******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН

                       ШҮҮГЧ                                 Г.ЦЭРЭНДЭЖИД