2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01124

 

 

 

 

 

 

2025 02 05 191/ШШ2025/01124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай 7 тоотод оршин байрлах Андууд финанс ББСБ ХХК-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Я******* овогтой Б******* М******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б******* овогтой М******* нь /РД: *******/2023 оны 05 дугээр сарын 03- ны өдөр манай байгууллагатай харилцан тохиролцсоны дагуу ТГӨ-23/23 дугаартай зээлийн гэрээ байгуулж 19,500,000 /арван есөн сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг сарын 3,0 хувийн хүүтэйгээр, 40 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Б.М******* төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийхгүй зээл авсан сараасаа удаа дарааллан зөрчсөн. Иймд зээлдэгчийн оршин суугаа гэрийн хаягаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахаар харъяалах шүүхэд хандсан боловч тэрээр хаягтаа оршин суудаггүй учир шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулах мөн хуудьд заасан бусад ажиллагаа явуулах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буцаасан. Зээлдэгч Б.М*******ийн оршин суух хаяг тодорхой бус байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Андууд финанс ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Я******* овогтой Б******* М*******ийн хаягийг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Я******* овогтой Б******* М*******ээс зээлийн гэрээний үүрэг хангуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21501 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* регистрийн дугаартай Я******* овогтой Б******* М******* нь  тоотод оршин суудаггүй улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс ******* регистрийн дугаартай Я******* овогтой Б******* М*******ийн оршин суух хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гаргуулахад тоотод бүртгэлтэй байсан тул уг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдсон.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Я******* овогтой Б******* М*******ийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч Андууд финанс ББСБ ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Я******* овогтой Б******* М******* нь  тоотод оршин сууж байсныг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Я******* овогтой Б******* М******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Я******* овогтой Б******* М******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Андууд финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б //-т мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ