| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00099/И |
| Дугаар | 312/ШШ2025/00667 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/00667
| 2025 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 312/ШШ2025/00667 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чандмань баг Аз хотхон .....тоотод суух, .....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Найрамдал талбайд байрлах******* ******* ******* /РД:...../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан******* ******* *******-ын *******ын Үйлчилгээ, аж ахуйн хэсгийн *******лэл, албан тасалгааны цэвэрлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******,
Гэрч: *******, ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч******* ******* *******-т холбогдуулан******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан******* ******* *******-ын *******ын Үйлчилгээ, аж ахуйн хэсгийн *******лэл, албан тасалгааны цэвэрлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь******* ******* *******-т анх 2015 онд үйлчлэгчээр ажилд орж тасралтгүй 9 дэх жилдээ ажилласан бөгөөд 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь 2024 оны 09 сарын 25-ны өдөр ажлын байран дээрээ ирэхэд Үйлчилгээ аж ахуйн хэсгийн мастер өрөөнд орж ирээд архи уусан байна, шалгана гээд хүний нөөцийн даргатай хамт ХАБЭА-ын өрөөнд дагуулан орсон. Ингээд намайг зохих согтуурлыг шалгах төхөөрөмжөөр шалгаагүй бөгөөд чи согтуу байна, энэ талаараа тайлбар бич, яг одоо бич холбогдох газар нь ёс зүйн хороогоор шалгуулна гэж хэлсэн. Үүний дараа ямар нэгэн хариу өгөлгүйгээр чимээгүй байж байгаад гэнэт 2024 оны 10 сарын 02-ны өдөр ёс зүйн хороо хуралдаж байна, уг хурлаар чиний асуудлыг хэлэлцэнэ гэж хэлээд надаар өмнө нь бичүүлж авч байсан тайлбаруудыг гаргаж ирээд чи ажлаас гарах өргөдлөө яг одоо энэ өрөөнд бичиж өг, яг одоо бичиж өгөхгүйгээр энэ өрөөнөөс гарах л юм бол чамайг ажил олгогчийн санаачилгаар ажлаас хална гэж дарамталж өрөөнөөс гаргахгүй суулгасан. Хэрвээ хэн нэгэнтэй уулзаж асууж тодруулах юм уу эсхүл энэ өрөөнөөс гарах л юм бол шууд хална, харин эндээ сууж байгаад өргөдлөө өгвөл асуудлыг энд олно, арга зам олно гэх мэтээр хэлж ажлаас халах хүсэлт бичүүлсэн. Хүсэлт бичүүлсэн энэ өдрөөс хойш би уг хүсэлтээ буцаая, хүсэлтээ авъя гэж дарга руу орж уулзсан боловч надаас хамааралгүй, дээр шийднэ гэх мэтээр арга хэмжээ авч өгөөгүй. Ингээд албадлага шахалтаар тулгаж бичүүлсэн хүсэлтээ үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн тул гомдолтой байна. Бодит байдал дээр би өөрийн хүсэл эрмэлзлэл чин хүслээр ажлаас чөлөөлөгдөөгүй, ёс зүйн хорооны гишүүд болон удирдах албан тушаалтнуудын шахалтаар уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичүүлэн авч уг хүсэлтээ үндэслэн тушаал гаргасан гэж үзэж байна. Иймд******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаал болох******* ******* *******-ын *******ын Үйлчилгээ, аж ахуйн хэсгийн *******лэл, албан тасалгааны цэвэрлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой Уугантуяа нь******* ******* *******-т анх 2015 онд үйлчлэгчээр ажилд орж тасралтгүй 9 дэх жилдээ ажилласан бөгөөд 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Учир нь 2024 оны 09 сарын 25-ны өдөр ажлын байран дээрээ ирэхэд үйлчилгээ аж ахуйн хэсгийн мастер өрөөнд орж ирээд архи уусан байна шалгана гээд хүний нөөцийн даргатай хамт ХАБЭА-ын өрөөнд дагуулан орсон. Ингээд намайг зохих согтуурлыг шалгах төхөөрөмжөөр шалгаагүй бөгөөд чи согтуу байна, энэ талаараа тайлбар бич, яг одоо бич холбогдох газар нь ёс зүйн хороогоор шалгуулна гэж хэлсэн. Үүний дараа ямар нэгэн хариу өгөлгүйгээр чимээгүй байж байгаад гэнэт 2024 оны 10 сарын 02-ны өдөр ёс зүйн хороо хуралдаж байна, уг хурлаар чиний асуудлыг хэлэлцэнэ гэж хэлээд надаар өмнө нь бичүүлж авч байсан тайлбаруудыг гаргаж ирээд чи ажлаас гарах өргөдлөө яг одоо энэ өрөөнд бичиж өг, яг одоо бичиж өгөхгүйгээр энэ өрөөнөөс гарах л юм бол чамайг ажил олгогчийн санаачилгаар ажлаас хална гэж дарамталж өрөөнөөс гаргахгүй суулгасан. Хэрвээ хэн нэгэнтэй уулзаж асуух тодруулах юм уу эсхүл энэ өрөөнөөс гарах л юм бол шууд хална, харин эндээ сууж байгаад өргөдлөө өгвөл асуудлыг энд олно, арга зам олно гэх мэтээр хэлж ажлаас халах хүсэлт бичүүлсэн. Хүсэлт бичүүлсэн энэ өдрөөс хойш би уг хүсэлтээ буцаая, хүсэлтээ авъя гэж дарга руу орж уулзсан боловч надаас хамааралгүй, дээр шийднэ гэх мэтээр арга хэмжээ авч өгөөгүй. Ингээд албадлага шахалтаар тулгаж бичүүлсэн хүсэлтээ үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн тул гомдолтой байна. Бодит байдал дээр би өөрийн хүсэл эрмэлзлэл чин хүслээр ажлаас чөлөөлөгдөөгүй ёс зүйн хорооны гишүүд болон удирдах албан тушаалтнуудын шахалтаар уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичүүлэн авч уг хүсэлтээ үндэслэн тушаал гаргасан гэж үзэж байна. Иймд******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаал болох******* ******* *******-ын *******ын Үйлчилгээ, аж ахуйн хэсгийн *******лэл, албан тасалгааны цэвэрлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Хариуцагч нараас асуухад хариулт нь Ёндон захиралд 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн өргөдлийг намайг ажлаас халлаа, би ажлаасаа халагдах юм бол ар гэр, ахуй амьдрал хэцүү байна, би цалингийн зээлтэй, орон сууцны зээлтэй, хүүхэд өвчтэй учраас өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарах өргөдлөөсөө татгалзаж байна, намайг буцаагаад ажилд минь оруулж миний амьдралыг харж үзээч гэсэн утга агуулгатай өргөдлийг бичиж өгсөн байгаа. Үүнд захирал энэ хүний амьдрал ахуйг харгалзаад санал гаргаж танилцуул гэсэн байхад үүнд ямар ч ажиллагаа хийгдээгүй, тушаал гарсан хойно өгсөн гэдэг байдлаар явж байгаа нь харамсалтай санагдаж байна. Энэ хүн шүүхэд нэхэмжлэл гаргачихаад явж байхад энэ асуудал дээр буцаад нэг харж үзэх боломжтой байсан юм болов уу гэж би харж байна. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******ын даргын тушаалаар хаалттай сануулах арга хэмжээ авсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т 2 удаа арга хэмжээ авагдсан бол ажил олгогчийн санаачилгаар хална гэж заасан байгаа. Үүнийг ажил олгогч нар мэдэхгүй гэсэн асуудал байхгүй. 2 дахь дээр нь хуулийнхаа дагуу арга хэмжээ аваад ажлаас халсан бол үүнд ямар ч маргаан гархааргүй байсан байхад ёс зүйн хороо хуралдаад өөрийнхөө хүсэлтээр ажлаас халагд гэж шахалт үзүүлээд ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж харагдаж байна. Дээрээс нь урд урд оны өргөдлүүд гаргаж өгсөн байгаа. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа боловч өнөөдрийн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Яагаад гэхээр нэхэмжлэгч зөвхөн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэсэн байхад хэрвээ энэ хүн олон дахин асуудал гаргаад болдоггүй байсан бол ажил олгогчийн санаачилгаар энэ хүнийг ажлаас халах нөхцөл боломж бүрдсэн байсан бол үүнийгээ төгс бүрдүүлээд хууль эрх зүйн зөрчилгүйгээр энэ хүнийг ажлаас халах боломжтой байсан байхад тэгээгүй нь гомдол гаргах үндэслэл болсон байна. Б/2569 дугаартай тушаал нь хууль зүйн талаас үндэслэлгүй байна гэж хэлмээр байна. Яагаад гэхээр үндэслэл дээр нь *******ын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43/253 дугаар албан бичгийг үндэслэсэн гэж байгаа. Гэтэл хэрэгт авагдсан баримт нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43/254 дугаартай байгаа. Энэ хоёрын хооронд дугаарын зөрүү байгаад байна гэхээр энэ хүний асуудлыг ямар нэгэн байдлаар хөөж тухайн цаг үед хийгээгүй. Албан тоот нэг тооны зөрүүтэй байна гэхээр тэр албан тоот гарсан цаг минутаар номер дугаар аваад явдаг, тэгэхээр тушаал дээр 53 гээд бичсэн мөртлөө тушаалын үндэслэлийг хөөх юм бол 43/253 дугаартай тушаалаар Уугантуяаг ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэсэн үг шүү дээ. Мөн нэхэмжлэгчийн түрээсийн байранд амьдарч байгаа, байрны зээлтэй, хүүхэд нь өвчтэй учраас хүүхдийнхээ эмчилгээнд зориулаад цалингийн зээл авчихсан, ажлаас гарснаасаа хойш цалингийн зээлээ банкиндаа төлөхгүй байгаа. Тэгэхээр хариуцагч талд өөрийнх нь санаачилгаар гэж халаад орхидог. Ажил олгогчийн зүгээс ажилтныг халах хуулийн зохицуулалт байна уу гэвэл байна, энэ зохицуулалтыг хэрэглэдэггүй. Хэрэглэх үндэслэл байхгүй учраас энэ хүнийг өөрийнх нь санаачилгаар ажлаас халж байна гэж харагдаж байна. Дээрээс нь хариуцагч тал тайлбартаа хөдөлмөр эрхлэх маргаан таслах комиссоор орчихоод сумын 3 талт хурлаар ороогүй байна, тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн тайлбар хэлсэн. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхийн ямар маргааныг шүүхээр шийдвэрлэх вэ гэдгийг зохицуулсан байгаа. Хөдөлмөрийн эрхийн дараах маргааныг шүүх шууд хянан шалгаж шийдвэрлэнэ гээд 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасныг шүүх харъяалан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай учраас хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Тушаал гаргасан үгүйг Ёндон захирал өөрөө энэ хүний өргөдлийг аваад судалж үзээд саналаа танилцуул гэж байхад ямар ч санал танилцуулахгүйгээр, судлахгүйгээр явж байгаа учраас энэ тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Яагаад архи уугаад байдаг юм бэ гэхээр ар гэрийн асуудал, нэг хүүхэд өвчтэй, ном эрдэм сурахгүй байхаар ээж хүнд мэдээж хэцүү байгаа. Мөн нөхөр 14 хоногоор ажилладаг болохоор залуу хүмүүс хоёр талд байгаад байхаар гэр бүлийн асуудал үүсдэг. Иймэрхүү асуудлаас болж хааяа нэг уудаг нь үнэн, өдөр болгон уугаад байдаггүй, хүүхдийнхээ өвчтэй байдлаас болоод үнэхээр сэтгэлээр унаад гутрах үе байдаг, ийм үед архи уудаг нь миний буруу гэж хэлсэн. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр 6000 гаруй хүн ажиллаж байхад заавал энэ хүнийг асуудалтай байхад нь өөрийнх нь санаачилгаар чамайг ажлаас хална гэж шахалт дарамт үзүүлсэн нь хүн талаасаа шударга бус байна гэж харагдаж байгаа учраас тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: нь өөрийн хүсэлтээр******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2569 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтийг******* ******* *******-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурал 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, талууд харилцан тохиролцоогүй талаар тэмдэглэл үйлдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно., 154.6-д Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана. гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч нь******* ******* *******-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандалгүйгээр шүүхэд хандсан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэлгүй Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 -т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2569 дүгээр тушаалаар *******т Үйлчилгээ, аж ахуйн хэсгийн *******лэл албан тасалгааны цэвэрлэгч гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 дэх хэсэгт зааснаар буюу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан цуцлах эрхтэй гэсэн заалтын дагуу ажилтны өөрийн бичгээр гаргасан хүсэлт *******ын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43/253 тоот албан бичгийг үндэслэсэн бөгөөд уг тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. нь нэхэмжлэлдээ ...албадлага шахалтаар тулгаж бичүүлсэн хүсэлтээ үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн тул гомдолтой байна... гэж дурдсан байна. Хэрэв дээрх нөхцөл байдал бий болсон бол энэ байдлынхаа талаар *******ийн газрын Ёс зүйн хороонд гомдол гаргах, цаашлаад ажлын байрны дарамт шахалт байсан бол хууль хяналтын байгууллагад гомдол гаргах эрх нь байсан. нь олон жил, удаа дараа архи ууж ажил тасалдаг байсан. Энэ нь тухайн ажилтны бүтцийн нэгжийнхээ удирдлагад бичгээр гаргаж өгсөн тайлбаруудаас харагддаг. д хамгийн сүүлд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б/27 тоот тушаалаар ажлын байрыг зөвшөөрөлгүй орхисон үндэслэлээр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс өмнө 2022 оноос эхлээд архи ууж ажил тасалсан нь үнэн, ахиж ийм алдаа гаргахгүй гэх зэрэг тайлбарыг бүтцийн нэгжийн даргадаа бичгээр гаргаж өгч байсан байна. Дээрх байдлаас харахад тус ажилтан нь архи ууж ажлаа таслах, ажлын цагаар архи ууж ажлын байрыг зөвшөөрөлгүй орхих зэрэг зөрчлүүдийг байнга гаргадаг байсан байна. Энэ болгонд бүтцийн нэгжийн удирдлагаас ар гэр, ахуй амьдралыг нь бодоод ажлаас чөлөөлөлгүй цаашид ажиллах боломжийг олгож явсан нь харагдаж байна. Энэ байдлаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна. Нэхэмжлэгч нь сахилгын арга хэмжээ авах нөхцөл байдал судлагдаж, тушаал гаргуулахаас өмнө ажлаас өөрийн хүсэлтээр гарах шийдвэрийг гаргаж энэ талаарх өргөдлөө бүтцийн нэгжийн удирдлагадаа уламжилсан. Үүний дагуу бүтцийн нэгжийн даргын албан бичиг ажилтнуудын өргөдлийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байсан ч гэсэн түүнд Хөдөлмөрийн хууль тогтоомж, *******ийн газрын хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын арга хэмжээ авагдах байсан, үүнийгээ ч нь бүрэн мэдэж, ухамсарлаж байсан бөгөөд сахилгын арга хэмжээ авахуулахаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр шийдэж, энэ талаарх хүсэл эрмэлзлэлээ илэрхийлсэн бөгөөд үүнийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Гэтэл үүнийг өөрт ашигтай байдлаар урвуулж ямар ч зөрчил гаргаагүй байхад дарамт шахалт үзүүлж ажлаас өөрөө чөлөөлөгдөх хүсэлтийг хүчээр бичүүлсэн мэтээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
5. Нэхэмжлэгчээс:******* ******* *******-ын ажилтантай байгуулах 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 43/24/57 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-4-7/,******* ******* *******-ын ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2563 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /хх-8/,******* ******* *******-ын хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл /хх-9-13/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43/254 дугаартай албан бичиг /хх-112-116/, гийн *******ын дарга *******д гаргасан хүсэлт /хх-34/,******* ******* *******-ын бүтцийн нэгжийн удирдлагын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/27 д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-35/, Б.Уугантуяагийн хүсэлтүүд, зурвас /хх-36-48/,******* ******* *******-ын хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл /хх-50-54/,
7. Хариуцагчаас:******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2023 оны 08 дугаар сарын 25-ны А/554 дугаартай тушаал,******* ******* *******-ын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам,******* ******* *******-ын спорт цогцолборын ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч******* ******* *******-т холбогдуулан******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан******* ******* *******-ын *******ын Үйлчилгээ, аж ахуйн хэсгийн *******лэл, албан тасалгааны цэвэрлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...би өөрийн хүсэл эрмэлзлэл чин хүслээр ажлаас чөлөөлөгдөөгүй, ёс зүйн хорооны гишүүд болон удирдах албан тушаалтнуудын шахалтаар уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичүүлэн авч уг хүсэлтээ үндэслэн тушаал гаргасан... гэж тодорхойлсон.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ... нь олон жилийн хугацаанд удаа дараалан архи ууж, ажил таслах зөрчлийг гаргаж арга хэмжээ авагдаж байсан бөгөөд дээрх зөрчлүүдийг дахин гаргасан тул сахилгын арга хэмжээ авах талаар ярилцсан. Харин нь сахилгын арга хэмжээ авах нөхцөл байдал судлагдаж, тушаал гаргуулахаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаас гарах шийдвэрийг гаргаж энэ талаарх өргөдлөө бүтцийн нэгжийн удирдлагад гаргасан. Иймд хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачлагаар цуцласан... гэсэн.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.******* ******* *******-ын Ерөнхий захирал тай 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 43/24/57 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан бөгөөд ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсгүүд, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.5 дахь хэсгүүд, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, *******ын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 43/253 дүгээр албан бичиг, ажилтан гийн өргөдөл зэргийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, *******ын үйлчилгээ, аж ахуйн хэсгийн *******лэл, албан тасалгааны цэвэрлэгчийн ажлаас чөлөөлсөн байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь шүүх шууд хянан шийдвэрлэх маргаанд хамаарагдаж байгаа тул урьдчилан шийдвэрлүүлэх журмыг заавал хангасан байхыг шаардахгүй юм.
7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд оролцсон гэрч *******, нарын мэдүүлгээр нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа ажил тасалж, архи уух зөрчлийг удаа дараа гаргаж байсан, гаргасан зөрчилдөө арга хэмжээ авагдаж байсан бөгөөд удирдлага болон хариуцаж ажилладаг арга зүйч, хамт олон нь түүнд удаа дараа шаардлага тавьж, амлалт авахуулж, ажиллуулах гэж хичээж байсан болох нь тогтоогдож байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор зохицуулагдсан бөгөөд ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрхтэй байна.
9. Мөн нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг ажил олгогч дарамталж, бичүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
11. Иймд ажилтны 2024 оны 10 дугаар сарын 02-нд гаргасан хүсэлтэд үндэслэн тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч гийн хариуцагч******* ******* *******-т холбогдуулан гаргасан******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан******* ******* *******-ын *******ын Үйлчилгээ, аж ахуйн хэсгийн *******лэл, албан тасалгааны цэвэрлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12. Тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгддөгийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч гийн хариуцагч******* ******* *******-т холбогдуулан гаргасан******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Б/2569 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан******* ******* *******-ын *******ын Үйлчилгээ, аж ахуйн хэсгийн *******лэл, албан тасалгааны цэвэрлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ