| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/08970/И |
| Дугаар | 191/ШШ2025/01049 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/01049
2025 02 05 191/ШШ2025/01049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах Нью энержи стар ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогт Ш******* Б******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлгч "Нью энержи стар" ХХК /РД:*******/ нь хариуцагч Иргэн Ш.Б******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр NES-22-07 дугаар "Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ" байгуулан хамтран ажилласан байдаг. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч зохих үүргээ хүлээн бүтээгдэхүүнээ бүрэн гүйцэт нийлүүлсэн, харин хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандахаар болсон юм. Бид гэрээ байгуулагдсан цагаа хойш буюу гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сануулах, хугацаа хэтэрсэн авлагад бүртгэх талаар гэхчлэн утсаар холбогдож байсан боловч сүүлийн 3 сар утсаа авахгүй, өгсөн хаягтаар нь албан бичиг хүргүүлсэн боловч тухайн хаягт бүртгэлгүй гэсэн шалтгаанаар шуудан буцаагдсан болно. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, нэхэмжлэгчийн зөрчигдсон эрхээ сэргээн тогтоолгох болжийг хангаж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан онцгой ажиллагааны журмаар нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч "Нью энержи стар" ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогт Шоовдорийн Б******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Ш.Б******* нарын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ хангуулах зорилгоор хариуцагчийн хаягаар шуудан хүргүүлсэн боловч удаа дараа буцаагдсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс ******* регистрийн дугаартай Б******* овогт Ш******* Б******* оршин суух хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гаргуулахад тоотод бүртгэлтэй байсан тул уг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдсон.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогт Ш******* Б******* хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч "Нью энержи стар" ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* овогт Ш******* Б******* нь тоотод оршин сууж байсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* овогт Ш******* Б******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* овогт Ш******* Б******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч "Нью энержи стар" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч //-т мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ