| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/04407/И |
| Дугаар | 192/ШШ2025/05698 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/05698
| 2025 он 07 са ы 04 дөр |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* тойруу-*******, ******* хотхон, ******* тоот хаягт байрлах, *******-******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* хотхон, *******-р байр, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлэх, *******6,333,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
*******-******* ХК нь Ч.өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,0*******,081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч *******-******* ХХК нь орон сууц албадан чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ч. нь Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* хотхон, *******-р байр, 3 давхар, тоот хаягт байршилтай, орон сууцны үнэд 300,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 880,020 төгрөгийн хамт 2025 оны 07-р сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч Ч.өд холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх, *******6,333,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-******* ХХК нь орон сууц албадан чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ч. нь Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* хотхон, *******-р байр, 3 давхар, тоот хаягт байршилтай, орон сууцны үнэд 300,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 880,020 төгрөгийн хамт 2025 оны 07-р сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******-******* ХХК нь орон сууц албадан чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ч. нь Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* хотхон, *******-р байр, 3 давхар, тоот хаягт байршилтай, орон сууцны үнэд 300,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 880,020 төгрөгийн хамт 2025 оны 07-р сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч. нь улсын тэмдэгтийн хураамж 880,020 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөр талууд харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН