| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00189/И |
| Дугаар | 312/ШШ2025/00652 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 312/ШШ2025/00652
| 2025 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 312/ШШ2025/00652 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг зураагийн ...тоотод оршин суух, ./-ийн нэхэмжлэлтэй,
.....
Хариуцагч:Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 3-р хороо, 1...тоотод оршин суух, ******* ******* /РД:..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 900,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэл ******* нь хариуцагч ******* *******-аас 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие нь ******* ******* нь SKY tower-т 2023 оны 03 дугаар сарын 16-нд ажилд орж одоог хүртэл үйлчлэгч хийдэг. Энэ хугацаанд цалин 600,000 төгрөг өгч байгаад 2024 оны 9 сарын цалин 300,000 төгрөг урьдчилгаа өгөөд 2024 оны 10 сарын цалин 600,000 төгрөг өгөөгүй. Цалингаа авъя гэхээр айлууд нь мөнгөө өгөхгүй байна гээд өгөхгүй байгаа. Иймд үлдэгдэл цалин болох 900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ....*******тай харилцан тохиролцож сарын 600,000 төгрөгийн хөлсөөр Скай товер орон сууцны үйлчлэгчээр 2023 оны 03 дугаар сараас эхлэн ажиллуулсан бөгөөд ******* нь 7 хоногт 3-4 удаа өглөө 07 цагаас 11 цаг хүртэл орон сууцыг цэвэрлэж үйлчилгээ үзүүлж бусад үед нь амардаг. ******* нь Скай товер орон сууцанд СӨХ байгуулагдаагүй байсан тул 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сар дуустал СӨХ-ны ажлын түр хариуцаж ажилладаг байсан. *******гийн ажилласан хөлсийг тухай бүрт нь *******ийн эзэмшлийн ******* тоот Хаан банкны данснаас *******гийн эзэмшлийн 5096041109 тоот Хаан банкны дансанд шилжүүлдэг байсан. Гэвч ******* нь 2024 оны 09 дүгээр сард Оюут багт байрлалтай Euro residence гэх орон сууцанд үйлчлэгчийн ажил хийхээр болсон гэж хэлээд ирээгүй. Өөрийн хүсэлтийн дагуу ажиллахаа больсон ба 2024 оны 09 дүгээр сард ямар нэгэн ажил үйлчилгээ хийж гүйцэтгээгүй тул ажлын хөлс төлөх боломжгүй. 2024 оны 10-р сараас эхлэн Скай товер орон сууцны оршин суугчдын дундаас СӨХ байгуулагдаж ******* даргатай үйл ажиллагаа явуулж оршин суугчдаас хураамж авч эхэлсэн бөгөөд 2024 оны 09 дүгээр сараас хойшхи ажиллагаа нь ******* *******-д хамааралгүй болсон. Тэгэхээр *******гийн 10 сард ажил хийсэн эсэхийг манайх мэдэхгүй байх ба хөлсийг хариуцах үндэслэлгүй... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. ******* нь ******* *******-д Скай товер орон сууцны үйлчлэгчээр 2023 оны 03 дугаар сарын 16-наас эхлэн 2024 оны 10 дугаар сарыг хүртлэх хугацаанд хөлсөөр ажиллах гэрээгээр сарын 600,000 төгрөгийн хөлстэй үйлчлэгчээр ажиллаж байсан, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.
6. Хариуцагч ******* ******* нь шинээр ашиглалтад орсон Скай товер орон сууцны СӨХ-ны ажлыг хариуцан ажиллуулж, оршин суугчдаас төлбөр СӨХ-ны төлбөрийг хурааж авч дундын өмчлөлийн эд хөрөнгийн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж ажиллуулдаг байсан байна.
7. Хариуцагч нь нэхэмжлэгчид үйлчлэгчээр ажиллуулсны хөлсийг 2024 оны 09 дүгээр сар хүртэл сарын 600,000 төгрөгөөр тооцож 2 хувааж олгодог байсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын хагас хөлс 300000 төгрөгийг ажилдаа ирээгүй үндэслэлээр, 2024 оны 10 дугаар сарын хөлс 600,000 төгрөгийг Скай товер орон сууцны СӨХ 10-р сард Сансар даргатай байгуулагдсан, манайд хамааралгүй болсон гэх үндэслэлээр өгөөүй байна.
8. Хариуцагч нь ...нэхэмжлэгчийг 2024 оны 9 дүгээр сард ажил хийгээгүй, 2024 оны 10 дугаар сараас СӨХ тус компанид хамааралгүй болсон... гэсэн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
9. Иймд хөлсөөр ажиллах гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул ******* *******-аас 900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
10. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 26,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч ******* *******-аас 900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 26,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ