| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00416/И |
| Дугаар | 312/ШШ2025/00645 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 312/ШШ2025/00645
| 2025 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 312/ШШ2025/00645 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал баг ..... тоотод оршин суух, Х....а /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ...оотод оршин суух, Ш...гчаа /РД:...1/-д холбогдох
Зээлийн төлбөр 15,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би *******гийн хүсэлтээр 11,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр болсон. Ингээд өөрийн данс нөхрийнх нь Хаан банк *******4 данс руу шилжүүлчих гэж гар утсаар захидал илгээсний дагуу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны *******4 данс руу 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-нд өөрийнх нь Капитрон банкны данс болох ******* данс руу 6,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд *******гаас үндсэн зээлсэн 11,000,000 төгрөг, хүү 4,400,000 төгрөг, нийт 15,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******гийн нэхэмжлэлийн шаардлага 15,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас зээлийн төлбөрт 15,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* бүхэлд нь хүлэн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 234,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн зээлийн төлбөр 15,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 234,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайны дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ