2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00902

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 31

191/ШШ2025/00902

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин суух Т*******  овогт С******* Ч******* хүсэлттэй,

Ш.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш******* Б******* нь С******* Ч******* өмчлөлийн үйлчилгээтэй амины сууцны  тоот байранд цэцэг зарах үйл ажиллагаа эрхлэхээр 2023 оны 8 дугаар сарын 21 өдөр 1 жилийн хугацаатай орж цэцгийн хөргөгч болон бусад тавиур тоног төхөөрөмж тавьсан боловч үүргээ байнга зөрчин түрээсийн хугацаа хоцроон дутуу төлж байснаа 2023 оны 11 сараас хойш төлбөрөө өгсөнгүй, 2024 оны 8 дугаар сар хүртэл буюу бүтэн нэг жилийн хугацаанд байр суллаж өгөлгүй алга боллоо. Ш.Б******* гэрийнхээ хаягийг гэж өгсөн боловч аль тоотод амьдардагаа нуусан байсан. Ш.Б*******ийн утасны дугаар нь . Ш.Б******* манай түрээсийн байрны цахилгааны төлбөр төлөхдөө Төрийнбанкны Дансны ******* дугаар данснаас шилжүүлж байсан байна. Одоо Ш.Б*******ийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй, огт холбогдох боломжгүй байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 101/Ш32024/22132 дугаар захирамжид мөн хаяг нь тодорхойгүй талаар дурдаж Ш.Б*******ийн холбогдох мэдээлэл, хаягийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч С.Ч нь Ш.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч С.Ч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Б******* нь шүүхэд ирж хаягийн мэдээллээ өгсөн үндэслэлээр түүний оршин суух хаягийг эрэн сурвалжлах тухай хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хүсэлт гаргагч С.Ч нь Ш.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, Ш.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хүсэлт гаргагч С.Чд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ