2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/03045

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 10 191/ШШ2025/03045

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээний алданги 145,141,910 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* 2022 оны 06 сарын 15-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулж, уг гэрээгээр С нутаг дэвсгэрт баригдаж буй 968.5 м.кв, нийт 15 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө бариулахаар тохирсонText Box: 6 15 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв 1,900,000 төгрөгөөр тооцож нийт 1,840,150,000 төгрөгөөр бариулахаар тохирч, төлбөрийг автомашин, үл хөдлөх эд хөрөнгүүд, бэлэн мөнгө хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д зааснаар барилгыг 2023 оны 01 дүгээр улирал буюу 2023 оны 03 сард багтаан гүйцэтгэхээр заасан боловч гүйцэтгэгч нь өнөөдрийг хүртэл барилгыг барьж дуусгаагүй байна. Гэрээний 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлөхөөр заасан бөгөөд хугацаа хэтэрсэн талаар гүйцэтгэгчид илэрхийлэхэд хугацаа хэтэрсэн алданги өгнө ч гэдэггүй, өгөхгүй ч гэдэггүй барилгаа барьж байгаа гэж хэлсээр бүтэн нэг жилийн хугацааг өнгөрөөгөөд байна. Иймд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд ийнхүү хандаж байна. Гэрээний 5.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1,840,150,000 *0.02*385 (2023.04.01-2024.05.21-ний өдөр хүртэл) хоног=141,691,550 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх тул хариуцагчаас 141,691,550 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэх шаардлага гаргасан билээ. Нэхэмжлэлийн шаардлагын дүнг тооцоолохдоо 2023.04.01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2024.05.21-ний өдөр хүртэлх хугацааны алдангийг гэрээний 5.4-т зааснаар тооцоолон нэхэмжилсэн. Уг шаардлагаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу өнөөдрийг хүртэл буюу 2024.05.22-ны өдрөөс 2024.09.13-ны өдрийг хүртэлх алданги 41,219,360 төгрөгөөр нэмэгдүүлж, ******* ХХК-иас нийт орон сууц захиалгын гэрээний алдангид 182,910,910 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлүүлэгч З. нь 15 ширхэг орон сууцнаас 3 ширхэг орон сууцны захиалгын эрхийг бусдад шилжүүлсэн байх бөгөөд ингэснээр энэхүү 3 ширхэг орон сууцтай холбоотой шаардлага гаргах эрх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-т зааснаар шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжсэн байна. Иймд Баянбүрд residence С блокын 15 давхарын В тип, 66.66 мкв орон сууц, Баянбүрд residence С блокын 12 давхарын Е тип, 66.66 мкв орон сууц, Баянбүрд residence С блокын 14 давхарын Е тип, 66.66 мкв орон сууц гэх 3 орон сууцны алданги 2023.04.01-2024.09.13-ны өдрийг хүртэл 497 хоног, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 0,02%, 379,962,000*0,02%*497х=захиалгын гэрээний алданги 37,769,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ХХК-иас нийт орон сууц захиалгын гэрээний алданги 145,141,910 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Очир Бумбат Констракшн ХХК-д холбогдуулан иргэн ийн Гэрээний алданги 141,691,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцан эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь манай компанитай 2022 оны 6 сарын 15-ны өдөр байгуулсан Орон сууц Захиалгын гэрээ-ний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж үзэн 385 хоногийн алданги болох 141,591,550 төгрөгийг манай компаниас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Манай компани дээр иргэн нь өөрийн биеэр ирж танилцан зах зээлийн бодит үнээс доогуур, тусгай үнийн нөхцөлөөр 15 ширхэг үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц Захиалан бариулах гэрээг байгуулсан. Тийм ч учраас захиалагч т метр квадратыг 3,1 сая төгрөгт худалдаж байсан байрыг зах зээлийн үнээс хямдруулан 1 мкв-ыг 1.9 сая төгрөгт бодон тусгай нөхцөлөөр хөнгөлөлт өгч захиалга авсан. Мөн бид нар гэрээ байгуулахдаа гэрээний хугацаа хойшилж болох нөхцөл байдлын талаар тохиролцсон бөгөөд гэрээний хугацаа 6 сараар хэтэрч болох мөн түүнчлэн хөл хорио, мөнгөний ханшийн уналт, Валютын өсөлт, бараа материалын үнийн өсөлт, барилгын гол түүхий эд бараа материалын хомсдол, тасралт, /хил гааль хаах/ зэрэг нөхцөл шалтгаанаар гэрээнд заасан хугацаа тодорхой хугацаагаар хойшилж болно гэж тохиролцсон. Тодруулбал тухайн үед дэлхий даяар Ковид- цар тахал гарч эдийн засгийн хувьд хүндэрч, барилгын бараа материал хомсдон, хил гаалиар барилгын материал татахад хүндрэлтэй, барилгын материалын үнийн өсөлт их хэмжээгээр өссөн хүндрэлтэй, ковид цар тахлын улмаас эдийн засгийн хямрал барилгын салбарт хүчтэй нөлөөлсөн бөгөөд барилгын үнийн өсөлт, цементийн хомсдол үүсч, хил гаалийн нэвтрэлтээс болж үнийн өсөлт ихээхэн хэмжээгээр нэмэгдсэнээр аж ахуйн нэгж бидэнд үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал: Бетон хольцын үндсэн түүхий эд болох цемент нь 2022 оны 04 дүгээр сард задгай цементийн үйлдвэрийн үнэ тонн тутам нь 183,000 төгрөг байсан болов ч 5 сараас хойш тогтмол өссөнөөс 2022 оны 09 сар гэхэд 529,000 төгрөг болж мөн цементийн нийлүүлэлтийг улсын чанартай томоохон ялангуяа замын төслүүд рүү татсанаас үүдэн бетон зуурмаг үйлдвэрлэлийн нийлүүлэлт мөн оныхоос 6 дахин буурсан бөгөөд 2022 оны 09 сарын 23 өдрөөс эхлэн Үндэсний бетон зуурмагийн үйлдвэрлэгчдийн холбоо ТТБ байгууллагаас мэдэгдэл гаргаж үйлдвэрүүдийн үйл ажиллагаа бүрэн зогссон болно. Дээрх нөхцөл байдлын улмаас барилын гол түүхий эд болох цементийн үнийн өсөлт, тасалдалт нь манай барилыг төлөвлөсөн хугацаа ажлын явцад нөлөөлж 2022 оны 05 дугаар сараас барилгын ажил удааширч 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 1 дүгээр улирал буюу 3 сарын хүртэл ажил зогссон болно. Улсын хэмжээнд барилгын туслах болон туслан гүйцэтгэх компани ажлын хөлс урдах онуудаас дариу хэд дахин нэмэгдэж ажиллах хүчний хомсдолд орсон мөн бараа материал, тээврийн зардал зэрэг нь бидний ажилд мөн адил нөлөө үзүүлж урамшуулалттай үнээр зарсан байрны үнийг үндсэн үнэ буюу /Гурван сая нэг зуун мянга/ болгоход хүргээд байна. Нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй гэж ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа хэдий ч зарим үл хөдлөх хөрөнгө захиалан барилуах гэрээ нь нэхэмжлэгчийн нэр дээр хийгдээгүй, мөн тэрээр цөөнгүй тооны үл хөдлөх хөрөнгийг бусдад гэрээ байгуулан шилжүүлсэн, гэрээний үүрэг зөрчин худалдсан зөрчил гаргасан. Мөн тэрээр бусад захиалагчдыг уруу татан компанийн нэр хүндэд халдаж, компанийн үйл ажиллагааг доголдуулах, бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх мэдээлэл тараах болсон нь тодорхой болсон. Барилга орон сууц барих ажил нь амар хялбар ажил биш бөгөөд хүндрэл бэрхшээл цөөнгүй гардаг, олон нөхцөл шалтгаанаас үүдэн барилгын явц удаашрах тохиолдол цөөнгүй гардаг. Захиалагч иргэн нь гэрээний үр дүн бий болоогүй байхад хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан мөртлөө үүрэг хариуцлагын асуудал ярьж байгаа тохиолдолд барилгын үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл бэрхшээл зэргийг тооцон манай компаниас түүнтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд үнийн өөрчлөлт оруулах, эс бөгөөс гэрээг дуусгавар болгон нэг мөр тооцоо бодон гэрээгээ дуусгавар болгох эрсдэл үүсч байна. Иймээс хууль болон гэрээнд зааснаар алданги төлөх үндэслэлгүй, мөн дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний эцэг овогтой нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний /15 ширхэг/ алдангид 141,691,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. овогтой миний эцэг З. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/05467 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч З.ийн эрх залгамжлагчаар тогтоогдсон. Нэхэмжлэгч ******* би тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд өөрийн хүсэл зоригоор шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний алданги 145,141,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч З. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан тул шүүх 2025.01.29-ний өдрийн 191/ШЗ2025/05467 дугаар шүүгчийн захирамжаар гаргасан хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч З.ийг түүний эрх залгамжлагч болох охин сольсон болно.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээс татгалзах эрхтэй ба нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас буюу орон сууц захиалгын гэрээний алданги 145,141,910 төгрөг гаргуулах тухай гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг бичгээр гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж зохицуулсан.

Иймд хүсэлтийг хүлээн авч, хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээний алданги 145,141,910 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,231,410 /866,410+365,000/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА