Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00688

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00688

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7-р баг .... тоотод оршин суух,.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг...тоотод оршин суух, Х......4/-т холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 11 сарын 25-ны өдөр *******т би өөрийн хүсэлтээр 24,000,000 төгрөгийг 8 сарын хугацаагаар зээлдүүлэхээр түүний Хаан банкны ******* данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд *******оос зээлсэн төлбөр болох 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 11 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг ******* хамт авсан. Бид нар бизнес эрхлэхээр 4,000,000 төгрөгийн бараа авсан боловч зарж чадаагүй. Тэгээд хамтарч зайрмагийн машин авсан, Н.Эрдэнэсувд хүлэн зөвшөөрч байгаа. Тухайн өдрийн дансны хуулга байгаа 4,000,000 төгрөгт би бараа авсан, хүлээн зөвшөөрч байна. Сүүлд 20,000,000 төгрөг авсан, утсаар яриад зээлээч гэж хэлээд авсан. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аваад 2024 оны 11 дүгээр сар хүртэл 12 удаа хүү төлсөн. Өнгөрсөн 12 сараас хойш ажил бүтэлгүйтээд төлж чадаагүй. Авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд зээлийн гэрээ байхгүй учраас төлсөн хүүгээ үндсэн мөнгөнөөс хасуулмаар байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, нотариатын гарын үсгийн шинжилгээ/хх-4/, *******ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5/-ыг баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2023 оны 11 сарын 25-ны өдөр *******т өөрийнх нь хүсэлтээр 24,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай түүний Хаан банкны ******* данс руу шилжүүлж зээлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөхгүй байгаа тул *******оос зээлсэн төлбөр болох 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч ******* дараах байдлаар тайлбар гаргасан. Үүнд: ...Миний бие 2023 оны 11 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг ******* хамт авсан бөгөөд мөн 4,000,000 төгрөгийн бараа авсан боловч зарж чадаагүй. Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сар хүртэл 12 удаа хүү төлсөн. Бид хоёрын дунд зээлийн гэрээ байхгүй учраас төлсөн хүүгээ үндсэн мөнгөнөөс хасуулмаар байна... гэх тайлбар гаргасан.

 

4. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түүний Хаан банкны ******* тоот дансаар 20,000,0000 төгрөгийг шилжүүлж зээлсэн болох нь тогтоогдож байна.

 

Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан төлбөрөө төлж барагдуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч ******* бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул түүнд төлсөн хүүг зээлийн төлбөрөөс хасуулах саналтай байна гэж тайлбар гаргаж байх боловч өөрийн тайлбар, татгалзлыг баримтаар нотлоогүй байна.

 

6. Иймд хариуцагч *******оос 24,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 277,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 277,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ