Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00690

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00690

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо усны гудамж өөрийн байранд байрлах******* ******* ******* /РД:2../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг ....тоотод оршин суух хаягтай, Т...-д холбогдох

 

52,699,054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр MN560030003095035142 тоот "Цахим Цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 50,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авнаас хойш зээлийн үндсэн төлбөрөөс огт төлөөгүй тул үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 2,682,740 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,515.00 төгрөг, нийт 52,699,054 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* ******* *******-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 52,699,054 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* ******* ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн төлбөр 52,699,054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.445.27 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 421,455.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ******* *******-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ******* *******-ийн зээлийн төлбөр 52,699,054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.445.27 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 421,455.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ******* *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайны дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ