| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00324/И |
| Дугаар | 312/ШШ2025/00693 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 312/ШШ2025/00693
| 2025 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 312/ШШ2025/00693 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо ... тоотод оршин суух, Х..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст баг .. тоотод оршин суух, Ө./-д холбогдох ,
..
Нэхэмжлэлийн шаардлага: 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч ******* /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Орхон аймгийн Баян өндөр сум 1 микр Дээдэс 2-т байрлах 151мкв объектыг *******д 2021 оны 6 сараас 2024 оны 6 сар хүртэл 3 жилийн хугацаатай, 1 сарын төлбөр 2,500,000 төгрөг, хугацаа хоцорсон тохиолдолд алданги хоногт 0.05 хувиар тооцож гэрээ байгуулсан. Объект нь том заал байсан бөгөөд Д.Уянгын хүсэлтийн дагуу хүүхдийн эмнэлгийн зориулалтаар 6 өрөө гаргаж засвар тохижилтыг би өөрийн зардлаар хийж түрээслүүлсэн ба хугацаанаас өмнө гэрээг цуцалсан нөхцөлд засварын зардлыг түрээслэгч төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. ******* 2022 оны 10 сараас эхлэн түрээсийн төлбөрөө өгөхгүй явсаар 2023 оны 2 сард надад мэдэгдэж байраа албан ёсоор хүлээлгэж өгөлгүй нүүж явсныг сарын дараа би мэдсэн. Тухайн үед уулзаж ярилцахад төлөөгүй түрээс болон , засварын зардлыг ойрын үед өгнө, амралт зарагдахаар, зээл бүтэхээр өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Түүний төлөөгүй төлбөр болох 2022 оны 11,12сар, 2023 оны 1,2 сар нийт 4 сар х 2,500,000 төгрөг = 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, засварын зардал 10,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийн төлбөрийг *******ас гаруулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн төлбөрийг удаасан нь миний буруу, харж үзээд ядаж алдангиа хасах боломж байхгүй юу. Тэр үед боломж бололцоо муу байсан бууруулах юм бол төлөх боломжтой байна. Ядаж алдангиа багасгаад төлөгдөөгүй сарын түрээсээ нэхэмжлээд эвлэрэх боломжтой байна. Сар сард нь төлье гэж бодож байна. Зуны ажил эхэлчих юм бол зундаа гайгүй байх гэв.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Д.Уянгын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан баталгаа /хх-4/-г нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Орхон аймгийн Баян өндөр сум 1 микр Дээдэс 2-т байрлах 151мкв объектыг *******д 2021 оны 6 сараас 2024 оны 6 сар хүртэл 3 жилийн хугацаатай, 1 сарын төлбөр 2,500,000 төгрөг, хугацаа хоцорсон тохиолдолд алданги хоногт 0.05 хувиар тооцож гэрээ байгуулсан. Объект нь том заал байсан бөгөөд Д.Уянгын хүсэлтийн дагуу хүүхдийн эмнэлгийн зориулалтаар 6 өрөө гаргаж засвар тохижилтыг би өөрийн зардлаар хийж түрээслүүлсэн ба хугацаанаас өмнө гэрээг цуцалсан нөхцөлд засварын зардлыг түрээслэгч төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. ******* 2022 оны 10 сараас эхлэн түрээсийн төлбөрөө өгөхгүй явсаар 2023 оны 2 сард надад мэдэгдэж байраа албан ёсоор хүлээлгэж өгөлгүй нүүж явсныг сарын дараа би мэдсэн. Тухайн үед уулзаж ярилцахад төлөөгүй түрээс болон , засварын зардлыг ойрын үед өгнө, амралт зарагдахаар, зээл бүтэхээр өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Түүний төлөөгүй төлбөр болох 2022 оны 11,12сар, 2023 оны 1,2 сар нийт 4 сар х 2,500,000 төгрөг = 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, засварын зардал 10,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийн төлбөрийг *******ас гаруулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү... гэсэн.
3. Шүүхээс хариуцагч ******* ...Түрээсийн төлбөрийг удаасан нь миний буруу, харж үзээд ядаж алдангиа хасах боломж байхгүй юу. Тэр үед боломж бололцоо муу байсан бууруулах юм бол төлөх боломжтой байна. Ядаж алдангиа багасгаад төлөгдөөгүй сарын түрээсээ нэхэмжлээд эвлэрэх боломжтой байна. Сар сард нь төлье гэж бодож байна. Зуны ажил эхэлчих юм бол зундаа гайгүй байх... гэх тайлбар гаргасан.
4.
6. Иймд хариуцагч *******ас 17,500,000 /арван долоон сая таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,500,000 /долоон сая таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-д заасныг баримтлан хариуцагч *******ас 17,500,000 /арван долоон сая таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,500,000 /долоон сая таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ