| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08401/И |
| Дугаар | 191/ШШ2025/02621 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/02621
| 2025 03 28 | 191/ШШ2025/02621 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *** оршин суух, Б.С*******/регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй.
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.С******* нь 1975 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод Н.Баатархүү, Д.Ц******* нарын ууган охин болон мэндэлсэн. Талийгаач Д.Ц******* нь 1969 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт С.Д*******, Д.Б******* нарын отгон хүү болон мэндэлсэн. Нэхэмжлэгчийн өвөө н.Д*******, талийгаачийн эцэг С.Д******* нь Төв аймгийн Жаргалант суманд оршин суудаг байсан бөгөөд хоорондоо найз нөхдийн харилцаатайн сацуу, талийгаачийн эцэг С.Д******* нь нэхэмжлэгчийн төрсөн эх Д.Ц*******гийн ерөнхий боловсролын сургуулийн багш байсан. Ийнхүү 1997 онд нэхэмжлэгчийн өвөө Д******* нас барсан ба нэхэмжлэгч нь гэр бүлийн хамт 1980 онд аймагт, талийгаачийн эцэг С.Д******* нь гэр бүлийн хамт 1983 онд мөн аймагт нүүж суурьшсан. Тухайн үеэс хойш бие биенийхээрээ орж гардаг, танилын харилцаатай, бие биенээ мэддэг байсан бөгөөд 2001 оноос эхпэн нэхэмжлэгч Б.С*******, талийгаач Д.Ц******* нар хамтран амьдарч эхэлсэн. Нэхэмжлэгч Б.С*******, талийгаач Д.Ц******* нар нь дундаасаа хүүхэдгүй бөгөөд нэхэмжпэгч Б.С******* нь 2001 онд жирэмсэн болсон боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас үр хөндүүлсэн.
Нэхэмжлэгч болон талийгаач нар нь 2001 оноос эхлэн аймаг, сум, 16 дугаар баг, 17 дугаар байрны 11 тоотод оршин суусан бөгөөд тухайн байр нь нэхэмжпэгч Б.С*******, нэхэмжлэгчийн төрсөн дүү Б.У******* нарын дундын өмч юм. Нэхэмжлэгч, талийгаач нар нь 2013 онд өрх тусгаарлахаар - Уул аймгийн сум 13 дугаар баг 22 дугаар байрны 25 тоот орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд тухайн байрандаа оршин сууж байсан ч хувийн шалтгааны улмаас хаягийн шилжилт хөдөлгөөнийг хийлгээгүй болно.
Талийгаач Д.Ц******* нь аймагт оршин суухдаа аймгийн Сэтгэцийн эрүүл мэндийн албанд сэтгэцийн эмч, уул аймгийн Амин холбоо өрхийн эмнэлэгт тус тус ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн сумын 13 дугаар баг, 22 дугаар байрны 25 тоотод гэртээ байхдаа өвчний улмаас нас барсан.
Ийнхүү нэхэмжлэгч Б.С*******, нас барсан хамтран амьдрагч Д.Ц******* нарыг хамтын амьдралтай байсныг тогтоох нь Иргэний хуулийн тусгай ангийн 518 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өвлөх эрхтэй холбоотой гааныг шийдвэрлүүлэх буюу нэхэмжлэгч болон нас барсан иргэн Д.Ц******* нарын дундын өмч болох аймгийн сумын 13 дугаар баг, 22 дугаар байрны 25 тоот орон сууцны өвийн асуудлыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул нэхэмжлэгч Б.С*******, нас барсан иргэн Д.Ц******* нарыг 2001 оны 01 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтооно уу.
Нэхэмжлэгч, талийгаач нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй шалтгааны тухайд талийгаач Д.Ц******* нь урьд Н.Н гэгчтэй гэрлэлтээ батлуулсан байсан бөгөөд тухайн иргэн нь АНУ руу оршин суухаар явж, улмаар Гэр бүлийн тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.1 дэх заалтад зааснаар өмнөх гэрлэлт цуцлагдаагүйн улмаас гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй болно.
Нэхэмжлэгч Б.С******* нь 2020 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Аын гудамж, Н ХХК-д гүйцэтгэх захирлаар түр хугацаанд ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод ажиллаж, амьдрах хугацаандаа өөрийн үеэл Ш.Ц /Эмээгийн дүүгийн хүүхэд/-д түр оршин сууж байсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болохыг дурдах нь зүйтэй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын 2024.09.20№600 тодорхойлолт, Б.С*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.С*******гаас С.Э*******д олгосон 2024.09.23№0689 итгэмжлэл, Д.Ц*******ы нас барсны гэрчилгээний хуулбар, Д.Ц******* нь Б.С*******гийн хамт аймгийн сумын 16 дугаар багийн 1 дүгээр хороолол, 17 байр 11 тоот хаягт оршин суудаг байсныг тодорхойлсон тус багийн Засаг даргын 2024.09.23№601 тодорхойлолт, Ц.Э, Э.Б нарын тодорхойлолт, аймаг, сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 17 байр, 11 тоот 28 м.кв талбайтай 756,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Б.С*******, Б.У******* нар бүртгэлтэй 2003.07.25№0071701 Өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, аймгийн сумын 12 дугаар багийн 1 дүгээр хороолол, 22 байр 25 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.С*******, Д.Ц******* нар бүртгэлтэй 2013.12.09№000228816 Өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Д.Ц*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Ц*******ы мэргэшлийн сургалтуудад хамрагдсан гэрчилгээнүүд, аймгийн Засаг даргын Жуух бичиг, Найрамдлын тэмдгээр шагнагдсан гэрчилгээ, Гэр бүлийн фото зургууд, аймгийн Сэтгэцийн эрүүл мэндийн албаны Гэрэл зургийн цомог 2016 он;
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: гэрч Э.Б нь заасан хаягт оршин суудаггүйгээс шүүхийн даалгавар гүйцэтгэх боломжгүй тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025.03.10№22 албан бичиг, гэрч Ц.Эээс мэдүүлэг авч шүүхийн даалгавар гүйцэтгэсэн тухай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.03.17№596/296 албан бичиг, гэрч Ц.Эийн мэдүүлэг;
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай Б.С*******гийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Б.С******* нь талийгаач Д.Ц*******тай хамтран өмчилдөг аймгийн сумын 13 дугаар баг, 22 дугаар байрны 25 тоот орон сууцны өвийн асуудлыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн 2001 оны 01 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон хэмээн хүсэлтийн үндэслэлийг тайлбарлав.
3. Б.С******* болон Д.Ц******* нар 2001 оны 01 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл буюу Д.Ц*******ыг нас барах хүртэл хугацаанд гэр бүл, хамтын амьдралтай байсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, регистрийн хг69062675 дугаартай Д.Ц*******ы нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Ц******* нь Б.С*******гийн хамт аймгийн сумын 16 дугаар багийн 1 дүгээр хороолол, 17 байр 11 тоот хаягт оршин суудаг байсныг тодорхойлсон тус багийн Засаг даргын 2024.09.23№601 тодорхойлолт, Ц.Э, Э.Б нарын тодорхойлолт, аймгийн сумын 12 дугаар багийн 1 дүгээр хороолол, 22 байр 25 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.С*******, Д.Ц******* нар бүртгэлтэй 2013.12.09№000228816 Өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэрч Ц.Эийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан, Боржигин овогт Баатархүүгийн С*******/регистрийн дугаар: *******/, Боржигон овогт Д*******ийн Ц******* /регистрийн дугаар: ХГ69062675/ нарыг 2001 оны 01 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасыг баримтлан, хүсэлт гаргагч Б.С*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА