Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00694

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00694

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо усны гудамж өөрийн байранд байрлах ./-ийн нэхэмжлэлтэй,

... 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол . тоо..тод оршин суух, ./-т холбогдох,

 ..

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,469,843 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

Хариуцагч М...т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч..шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч . шүүх хуралда.анд гаргасан тайлбартаа: ...Иргэн ******* нь ******* *******тай байгуулсан 3007/2024 тоот "******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр MN590030003095017531 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж 17,511,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч зээл авснаас хойш үндсэн зээлээс 745,822.85 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 743,667.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 3,872.88 төгрөг, нийт 1,493,363.53 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авснаас хойш хугацаанд төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,765,177 төгрөг, зээлийн хүү 1,668,632.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,035 төгрөг, нийт 18,469,843 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

2. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Г3/420 дугаартай итгэмжлэл /хх-ийн 5/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 6/, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн цахим цалингийн зээлийн гэрээ /хх-ийн 8-15/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 16/-ыг нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,469,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

3. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Зээлдэгч ******* нь ******* ******* ХК-тай 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр MN590030003095017531 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж, 17,511,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан болох нь тогтоогдож байна.

 

5. Хариуцагч ******* нь дээрх зээлийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******аас шаардах эрхтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,765,177 төгрөг, зээлийн хүү 1,668,632.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,035 төгрөг, нийт 18,469,843 төгрөгийг нэхэмжилсэн ба зээлдүүлэгч ******* ******* ХК нь зээлдэгч *******т зээл төлөх талаар шат дараалсан арга хэмжээг авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна.

 

8. Иймд хариуцагч *******аас зээлийн төлбөрт 18,469,843 төгрөгийг гаргуулж ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 250,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн төлбөр 18,469,843 /арван найман сая дөрвөн зуун жаран есөн мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 250,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ