Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/148

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1721001560153 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 10 дугаар хороо .........................  тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэх ялаар шийтгүүлсэн,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2, 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* овогт *******  

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг ............... тоотод оршин суух*******-ын гэрээс “Самсунг” брэндийн зөөврийн компютер, Нөте-2 маркын гар утас, Жи-3 маркын гар утас, 5 шил “Болор” архи зэргийг хулгайлж, бусдад нийт 1175.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос санал болгож байгаа 6 сарын хугацаагаар хорих ялыг зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 09-ний шөнө Улаанбаатар хотоос манай найз ******* манайд байшин өрөхөөр Булган суманд автобусаар ирэхдээ 25 орчим насны залуугийн хамт ирээд манайд байрлан байшин өрж эхэлсэн. Тэгээд манай урд талын хоосон байранд ******* болон ******* хоёр хамт унтдаг байсан. 2017 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө манай хүү болон ******* хоёр тэр байранд хоносон. Харин ******* айлд хоноод өглөө ирэхэд нь ******* зугтаагаад явсан байсан. Харин явахдаа манай Самсунг брэндийн нөтебүүк, Нөте-2 маркийн гар утас, Жи-3 маркийн гар утас, 5 шил Болор архи, мөн манайх дэлгүүр ажиллуулдаг учир хүмүүсийн 10 гаран сая төгрөгний өрийн тэмдэглэлийн дэвтэр зэргийг *******ийн үүргэвчинд хийгээд зугтсан байсан...” гэжээ.  /хх-ийн 61-62 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байх /он сарыг нь сайн санахгүй байна/ манай хашаанд Улаанбаатар хотоос ирж ажиллаж байсан ******* гэх залуу манай гэрээс 2 гар утас, 1 нөтебүүк зэрэг эд зүйлийг хулгайлан авч явахдаа миний хувцаснаас эрээн нимгэн куртик, биеийн тамирын хувцас зэрэг эд зүйлийг авч явсан байсан. Эдгээр хувцас нь өмсөж байсан хуучин хувцас байсан тул надад нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 71 тал/

    

Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Эрдэнэт хотын Түвшин гэх 25 орчим насны 170 см өндөртэй бор царайтай босоо үстэй залууг дагуулж*******ынд ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө би сумын төвд айлд очиж хоносон. Маргааш өглөө нь би 07 цаг өнгөрөөгөөд*******ын гэрт ирээд байрлаж байгаа өрөөндөө ороход орон дээр нэг хүн унтаж байхаар нь би Түвшинг байна гэж бодсон. Тэгээд орон дээр хэвтэж байхад*******ын том хүү нь орж ирээд бага дүүгээ сэрээгээд нөтебүүк хаана байна гэхээр нь би яасан бэ гэхэд Түвшин байхгүй байсан ба миний хувцас хийж явсан хар цүнхний дотор нь байсан хувцсыг асгаж орхиод миний цүнхэнд*******ын нөтебүүк, 2 ширхэг гар утас, 5 шил Болор архи зэргийг аваад зугтсан байсан” гэжээ. /хх-ийн 72-73 тал/

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 91-93  тал/

- Булган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 63 тал/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг ............. тоотод оршин суух*******ын гэрээс “Samsung” брэндийн зөөврийн компьютер, Samsung note-2 маркийн гар утас, “Samsung J-3” маркийн гар утас, 5 шил “Болор” архи зэргийг хулгайлж, бусдад нийт 1175.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч*******, гэрч *******, Д.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Булган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй байхгүй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч*******-т учруулсан 1175.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн байх тул  шүүгдэгчээс бусдад учруулсан гэм хорын хохиролд 1175.000 төгрөгийг гаргуулж хохирогч*******-т олгох зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас бусдад учруулсан гэм хорын хохиролд 1175.000 /нэг сая нэг зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух  Н.Гт олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ын ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ