Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0816

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ц

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

                    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Маргааны төрөл: “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын “**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн “**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.Э, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, М.Ч, гуравдагч этгээд А.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Ц.Ц миний бие “**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь бөгөөд үлдэх 50 хувийн хувьцааг иргэн А.Г эзэмшдэг юм. А.Г өөрийн 100 хувьцааг нь эзэмшдэг “**” ХХК-иар 2022 онд зарлагдсан Нийтийн тээврийн автобусны нийлүүлэх тендерт оролцож, ялалт байгуулсан байсан. Тендерийн гэрээний дагуу автобусыг нийлүүлсэн боловч тус автобус нь чанарын шаардлага хангахгүй байсан гэх нөхцөл байдлын улмаас тус тендер сонгон шалгаруулалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.

Тус тендер сонгон шалгаруулалтад “**” ХХК оролцож, тендерийн дагуу олгогдсон бүхий л төлбөрийг өөрийн компанийн дансаар авсан авч захиран зарцуулсан байдаг. Харин “**” ХХК нь уг тендерт оролцоогүй, тендертэй холбоотой нэг ч төгрөгийг өөрийн компанидаа аваагүй тул тус тендер шалгаруулалттай холбоотойгоор хохирол төлбөр төлөх хууль зүйн үндэслэл огт байхгүй болно.

 Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Нийслэлийн тээврийн газар нь тус хэргийн шүүгдэгч “**" ХХК-ийн захирал А.Гай Төлбөр барагдуулах хэлцэл хийх замаар “**” ХХК-ийн эд хөрөнгийг 50 хувийн хувьцаа эзэмшигч миний зөвшөөрөлгүйгээр өгч, авахаар тохиролцож, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргаас тогтоол, захирамж гарган “Т**” ХХК-ийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэхээр шийдвэрлэсэн нь илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор “...“Т**” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу нийт 75,377,504,176.00 төгрөгийн үнэ бүхий 83 төрлийн барилга байгууламж, газар, эд хөрөнгийг хүлээн авч нийслэлийн өмчид бүртгэх”-ээр, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар эдгээр хөрөнгийг хүлээн авахаар шийдвэрлэсэн байдаг. Эдгээр тогтоол, захирамжуудын дагуу Нийслэлийн өмчид шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн хөрөнгүүд дунд иргэн Ц.Ц миний 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Т**” ХХК-ийн өмчлөлийн бүх үл хөдлөх эд хөрөнгүүд багтсан.

Миний бие дээрх тогтоол, захирамж гарсан талаар www.zarig.mn цахим хуудаст 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нийтлэгдсэн “Т**" ХХК-иас 75.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэв" гэсэн нэртэй нийтлэлээс анх мэдсэн. Ингээд Нийслэлийн Тээврийн газарт хүсэлт гаргаж, тус газраас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамж, хөрөнгийг хүлээлцсэн тэмдэглэлийг ирүүлсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг дарга дээрх шийдвэрийг гаргахдаа “Т**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц надад мэдэгдэлгүйгээр тус компанийн бүх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авахаар шийдвэрлэж, иргэн миний өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Т**” ХХК-ийн А.Г нарын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах хэлцлийн талаар Нийслэлийн нийтийн тээврийн газарт хандаж мэдсэн. Ингээд хэлцэл хийсэн талууд болох “Т**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Г, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.О нарт хандан 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэлцлийг баталсан Нийслэлийн тойргийн нотариатч Х.Цд шаардлага хүргүүлсэн бөгөөд нотариатч Х.Ц нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан тоот гэрээний оролцогч болох регистрийн дугаартай “Т**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон мэдэгдлийг гэрээний талуудад хүргүүлсэн. Ингэснээр Нийслэлийн төр захиргааны байгууллагын зүгээс “Т**” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах ажиллагааг зогсоосон гэж мэдэгдсэн.

 Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас томилсон ажлын хэсэг "Т**" ХХК-ийн хөрөнгүүдийг хүлээн авч, нийслэлийн өмчид бүртгэсэн байна. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж заасан. Дээрх 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийг Нийслэлийн Тээврийн газар, “Т**” ХХК, “Т**” ХХК, А.Г нар байгуулсан байх ба тус гэрээг байгуулахдаа “Т**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц надаас огт зөвшөөрөл аваагүй. Өөрөөр хэлбэл “Т** ХХК-ийн бүх үл хөдлөх хөрөнгийг нийслэлд шилжүүлж байгаа хэрнээ компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц надаас огт зөвшөөрөл аваагүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэхээр шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид огт нийцэхгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх х******* шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй билээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төр болон орон нутгийн өмчид эд х******* олж авах хэлбэр, журмыг тодорхой хуульчилсан бөгөөд бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хураан авах эрхийг тус хуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралд олгоогүй байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийг үндэслэсэн байна. Тус хуулийн 75 дугаар зүйл нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг олж авах хэлбэрийг хуульчилсан. Харин үүнд дээрх байдлаар буюу бусдын эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон нутгийн өмчид хураан авах эрхийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгоогүй. Ийм ч учраас ИТХ-ын 2024 оны дугаар тогтоолд өмчлөлдөө олж авч буй х******* нь ямар хэлбэрээр олж авч буй х******* болох талаар хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байдаг. Энэ нь тухайн тогтоол хууль зөрчсөн болохыг давхар нотолж байна. Нийслэлийн Засаг даргаас хууль бус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамж нь дээрх байдлаар бусдын өмчийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн байна.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т  захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилсан. Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлан ажиллах ёстой. “Т**” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээллээр Ц.Ц миний бие тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тодорхой байгаа билээ. Гэтэл энэ тохиолдолд дээрх бүхий л зарчмыг зөрчиж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, хөндөгдөж буй иргэн намайг огт оролцуулахгүйгээр, мэдэгдэхгүйгээр, тайлбар, саналыг авахгүйгээр миний 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг компанийн эд хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа юм.

Ц.Ц миний бие "Т**" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь учраас тус компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг гаргах эрхтэй. Гэтэл энэ эрхийг маань илтэд зөрчиж маргаан бүхий захиргааны актыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга гаргасан байдаг. Нийслэлийн өмчид шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн "Т**" ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд нь анх иргэн Ц.Ц миний өмч байсан бөгөөд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр тус компанид х******* хийж компанийн 50 хувийн хувьцааг эзэмшсэн юм. Гэтэл одоо эдгээр тогтоол, захирамжийн улмаас ямар ч х*******гүй компанийн хувьцаа эзэмшигч болж үлдэх нөхцөл байдалд хүрээд байна. Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар компанийн хувьцаа эзэмшигч нь компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг даргын захирамж хүчингүй болсноор "Т**" ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд компанид буцаан олгогдож, компанид оруулсан х******* оруулалтын эрх сэргэх юм” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын тогтоол болон Засаг даргын захирамжийг гарахдаа цаана нь хувьцаа эзэмшигч гэх хүн байгаа гэдгийг тодорхой мэдэж байсан. Би Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга болон хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нартай биечлэн уулзсан. Танд мэдэгдэлгүй гэрээ хийсэн гэж бодож байгаа юу? Хэрвээ энэ нөхцөл байдал буруу гэж бодож байгаа бол гэрээг хуулбарлаж өгье гэж хэлсэн. Тэгээд өмгөөлөгч бид хоёрт хуулбарлаж өгсөн. Хуулбарлаж өгсөн гэрээ нь нотариатаар батлагдсан байсан. Таныг тухайн гэрээг нотариатаар батлагдсан байсан гэдгийг мэдэж байсан гэж ойлгож байсан. Таныг байхгүй байхад энэ гэрээг нотариатаар баталсан нь миний буруу гэж хэлсэн. Тэгээд тухайн гэрээг хүчингүй болгомоор байна гэдгээ хэлээд нотариатч Цд хандсан. Миний хандаж байсан хандлагуудыг мэдэж байсан. Хоёр хувьцаа эзэмшигч нар хоорондоо тохирох, хуульд зааснаар компаниас гарах шийдвэрүүдийг аваад шийдвэрлэх нөхцөл байсан. Надаас бусад нь бүгдээрээ хуульч хүмүүс байх шиг байна. Хуулиа зөрчиж тэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь гомдолтой байна.

Нотариатчтай 04 дүгээр сарын 15-ны өдөр очиж уулзсан. Нотариатад өгсөн бичгийг 7 хоногийн дотор авсан. Нийслэлийн нийтийн тээврийн газартай хийсэн гэрээг нотариатч өөрөө бүхэлд нь хүчингүй болгосон. Би нотариатад ямар нэгэн гомдол гаргаагүй. Би хуульч нараас энэ талаар асуухад нотариатч ийм зүйл хийх эрхгүй гэж надад хэлсэн. Том хөрөнгийн гэрээ хийж байгаа мөртөө 2 талын оролцоогүйгээр нотариатын гэрээ хийсэн байна. Энэ гэрээг буцаагаад хүчингүй болгосон байна. Үүнийг нийслэлээс мэдэж байсан. Гарсан хохирлыг барагдуулаарай гэсэн агуулгатай тогтоол захирамж гарсан. Гэрээгээр тухайн хохирлыг яаж барагдуулах талаар зохицуулсан байх ёстой. Тэр гэрээг хүчин төгөлдөр бус байна гээд нотариатч баталсан. Бид нар танайхыг болиод бусад хөрөнгийг хүлээж авч байгаа гэсэн. 08 дугаар сарын сүүлээр энэ асуудал шийдэгдээгүй явж байсан. Танд мэдэгдэл өгсөн гэх агуулгатай зүйлийг ярьдаг. Надад ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй. Би Нийслэлтэй автобус нийлүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Мөн ямар ч тендерт оролцож байгаагүй. Надад хамааралгүй. Намайг анх очиход энэ компани хоёр өмчлөгч гишүүнтэй, хувьцаа эзэмшигч нь цаанаа байдаг, энэ хоёрыг хооронд нь эвлэрүүлж байж энэ асуудлаа шийдье гэсэн нөхцөлийг үүсгэж байсан мөртөө сүүлд нь та зөвшөөрөөд явж байсан юм байна гээд нэг бичиг бариад явсан. Тендерт оролцоход барьцаа болгож банканд ьдаг бичгийг барьцаалчихсан явж байсан. Хуульд заасны дагуу шаардлагатай байсан юм намайг дуудах ёстой байсан. Бид гурав гурвуулаа гурван талаасаа гурвуулаа сууж байгаад та хоёр Төлөөлөх удирдах зөвлөлийн шийдвэрийг гаргаж өгнө үү, бид нар танай х*******тэй асуудлыг ярья гэсэн бол өөр асуудал байх байсан. Нотариат нь хүртэл хүчингүй болгосон байхад ардуур нь хууль зөрчиж байна. Засаг даргын захирамж, Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолыг биелүүлж байна гээд хүний өмчид халдаж болохгүй.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Ц зүгээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэн Ц.Ц “Т**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байгаа. Харин үлдсэн 50 хувийг иргэн А.Г эзэмшдэг. 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Т**” ХХК нь 2022 онд зарлагдсан нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцож ялалт байгуулсан. Тендерийн гэрээний дагуу автобусыг нийлүүлсэн бол тус тус автобусны чанарын шаардлага хангахгүй гэсэн нөхцөл байдал үүссэн. Иймд тухайн тендер сонгон шалгаруулалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тендер сонгон шалгаруулалтад “Т**” ХХК оролцож тендерийн дагуу олгогдсон бүх төлбөрийг өөрийн компанийн дансаар авсан, захиран зарцуулсан гэсэн үйл баримт байгаа. “Т**” ХХК-ийн хувьд өнөөдрийн байдлаар тендерт оролцоогүй. Тендертэй холбоотой мөнгийг өөрийн компанид аваагүй. Тус тендер шалгаруулалттай холбоотойгоор үүссэн хохирол, төлбөрийн асуудлыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Нийслэлийн нийтийн тээврийн газар нь хэлцэл хийх замаар “Т**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц зөвшөөрөлгүйгээр тохиролцсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Засаг даргаас Ц.Ц оролцоогүйгээр тогтоол, захирамж гаргаж “Т**” ХХК-ийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор “Т**” ХХК болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд байгуулсан төлбөр барагдуулах хэлцлийн дагуу нийт 75,377,504.176 төгрөгийн үнэ бүхий 83 төрлийн барилга байгууламж, газар, эд хөрөнгийг хүлээж авч нийслэлийн өмчид бүртгэхээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар эдгээр хөрөнгийг хүлээн авахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоол, захирамжийн дагуу нийслэлийн өмчид шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн х******* дотор иргэн Ц.Ц 50 хувийн хувьцааг эзэмшдэг “Т**” ХХК-ийн өмчлөлийн бүх үл хөдлөх хөрөнгүүд багтсан. Зариг.мн цахим хуудсанд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Т**” ХХК-аас 75,377,504.17 төгрөг бүхий эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх үү гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн байдаг. Ц.Ц дээр дурдсан тогтоол, захирамжийн талаар тус нийтлэлээс анх мэдсэн. Нийслэлийн тээврийн газарт хүсэлт гаргасан. Тус газраас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын дугаар захирамж гарч эдгээр хөрөнгүүдийг хүлээлцсэн гэсэн тэмдэглэл ирүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Нийслэлийн Засаг дарга дээрх шийдвэрийг гаргахдаа “Т**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц******* мэдэгдэлгүйгээр тухайн компанийн бүх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авахаар шийдвэрлэж, өмчлөх эрхтэнд халдаж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн нийтийн тээврийн газар болон “Т**” ХХК-ийн захирал А.Г нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцлийн талаар Нийслэлийн нийтийн тээврийн газарт хандаж мэдсэн. Хэлцэл хийсэн талууд болох “Т**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Г, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга О нарт хандаж 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэлцлийг баталсан Нийслэлийн тойргийн нотариатч Ц гэх хүнд шаардлага хүргүүлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан тоот гэрээний оролцогч болох регистрийн дугаартай “Т**” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Захиргааны байгууллагын зүгээс “Т**” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг хүлээж авах ажиллагааг зогсоосон гэж мэдэгдсэн. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас томилсон ажлын хэсэг “Т**” ХХК-ийн хөрөнгүүдийг хүлээж авч нийслэлийн өмчид бүртгэсэн. Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж заасан байдаг. 04 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Т**” ХХК болон А.Г нар байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа Ц.Ц зөвшөөрөл аваагүй. Ингэж хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байгаа. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх х******* шударгаар олж авах, эзэмших, өмчлөх” гэж заасан байдаг. Үндсэн хуулиар олгогдсон эрх болон Иргэний хууль тогтоомжоор баталгаажсан өмчлөх эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төр болон орон нутгийн өмчит эд х******* олж авах хэлбэр, журмыг тодорхойлсон. Бусдын өмчлөх эд хөрөнгийг өөрийнх нь оролцоо, зөвшөөрөлгүйгээр авах эрхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгоогүй.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дугаар тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийг үндэслэсэн байсан. Тус хуулийн 75 дугаар зүйл нь орон нутгийн өмч хөрөнгийг олж авах хэлбэрийг хуульчилсан байдаг. Дээрх байдлаар буюу бусдын өмч хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон нутгийн өмчид хурааж авч байгаа юм шиг ийм байдлаар авах эрхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд олгоогүй. Ямар хуулийн үндэслэл, ямар арга хэлбэрээр х******* авч байгаа тухайгаа энэ тогтоолд заагаагүй. Засаг даргаас хууль бус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд дугаар захирамж гаргасан. Өмчлөгчийн зөвшөөрөл оролцоогүйгээр шийдвэрлэсэн байдаг. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим буюу оролцоог нь хангах, мэдэгдэх, зэрэг захиргааны шийдвэр гаргахтай холбоотой хууль тогтоомжийг биелүүлж огт ажиллаагүй. Ц.Ц нь “Т**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэсэн үйл баримт тодорхой байдаг. 50 хувийн хувьцаа эзэмшигч нь Ц.Ц гэдэг хүн байдаг талаарх мэдээллийг оролцогч байгууллагууд мэдэж байсан хэрнээ ийм шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд өмчлөгчийн эрхийг зөрчсөн эдгээр захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингэж хүчингүй болгуулахаар Ц.Ц болон “Т**” ХХК-ийн өмчлөх эрх сэргэх нөхцөл боломж бүрдэнэ. Иймд хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Тус шүүхэд иргэн Ц.Ц Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Улсын төсвийн х*******өр 2023-2024 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус нийт 810 автобус худалдан авахаар төлөвлөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Т**” ХХК-ийн хооронд 2023 онд , дугаартай гэрээ байгуулсан боловч худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж улмаар Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжин 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааны тов зарлагдаад байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасан байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Т**” ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийтийн тээврийн автобус худалдан авах дугаартай гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Нийтийн тээврийн автобус худалдан авах -01 дугаартай нэмэлт гэрээг хэсэгчлэн цуцалсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай дугаартай захирамж батлагдсан.

Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор эрүүгийн иргэний нэхэмжлэгчээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай захирамжаар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр Нийтийн тээврийн газрын дарга Д.О томилсон.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т**” ХХК-ийн хооронд байгуулсан , дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төсөвт учирсан 134,561,367,100 (зуун гучин дөрвөн тэрбум ан зуун жаран нэгэн сая гурван зуун жаран долоон мянга нэг зуу) төгрөгийн хохирлыг Эрүүгийн хэргийн нэхэмжлэлээр “Т**” ХХК-иас нэхэмжилсэн.

“Т**” ХХК-ийн ү*******ний талаар “А Э” ХХК, “Х******* Э*******” ХХК-ийн тайланг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх талаар 2024.03.22-ны өдрийн албан бичгээр хүргүүлэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тус Зөвлөлийн хурлаас хохирлыг барагдуулах үүрэг өгөгдсөн.

Өмгөөлөгч Д.Д Нийтийн тээврийн газарт 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай албан бичгээр хохиролд 77 хөрөнгийг 75,377,504,180 төгрөгөөр хохиролд шилжүүлэх үйлчлүүлэгч А.Г саналыг уламжлан ирүүлсэн байна.

“Т**” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийдвэрт:

“Нэг. “Т**” ХХК Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцож ялагч болсон тул тухайн тендерийн 2023 оны төсөвт суугдсан дүнгийн 3 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг Голомт банкаар гаргуулж байгаатай холбоотойгоор доорх “Т**” ХХК-ны нэр дээр бүртгэлттэй доорх үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг барьцаа х*******нд бүртгүүлэхийг зөвшөөрч байна...

Хоёр. Дээрх гүйцэтгэлийн баталгаа гаргуулахтай холбогдон компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах баталгаажуулах ажлыг компанийн Ерөнхий захирал А.Г, Гүйцэтгэх захирал Ж.Э-д зөвшөөрөв.” гэжээ.

Түүнчлэн “Т**” ХХК-ий захирал А.Г иргэн Ц.Ц Т**д оруулсан хөрөнгийн талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу иргэний нэхэмжлэл гаргаж байгаа талаар бидэнд мэдэгдээд байна.

“Т**” ХХК-ий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх хэлцэл хийгдэхтэй холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хаалттай цагдан хорих ангид ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.04-ний өдрийн зөвшөөрлөөр “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг нотариатчаар гэрчлүүлэн байгуулсан.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын 1 дэх хэсэгт " Эрүүгийн ******* тоот хэрэгт гаргасан нэхэмжлэл, “Т**” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу нийт 75,377,504,176,00 (далан ан тэрбум гурван зуун далан долоон сая ан зуун дөрвөн мянга нэг зуун далан зургаа ) төгрөгийн өртөг бүхий, хавсралтад заасан хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч, зохих журмын дагуу бүртгэн авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д зөвшөөрсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Энэхүү Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн нэг дэх хэсэгт “...хавсралтад заасан 83 хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч, зохих журмын дагуу нийслэлийн өмчид бүртгэн авсугай” 3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт ьж ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /В.О/-д даалгасугай.” гэжээ.

...Иймд эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т**” ХХК-ийн дүрмийн 1.6-д “компани нь хувьцаа эзэмшигчдийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү эзэмшиж байгаа хэмжээгээрээ хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг. Дүрмийн 10.6.1-д “ерөнхий захирлыг компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх, өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээ хэлцэл хийх, төлбөрийн баримтад гарын үсэг ТУЗ-ийн шийдвэрийн дагуу баталгаа гаргах, х******* захиран зарцуулах эрхтэй гэж заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн х*******өр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаа болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор захиалагч худалдан авах гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барьцаалах нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно” гэж заасан байдаг. “Т**” ХХК-ийн хувьцаа нь хувь нийлүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн дугаартай шийдвэрээр Ц.Ц нь Голомт банкаар гаргуулж байгаа баталгаатайгаа холбоотойгоор “Т**” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг болон газрыг барьцаа х*******д бүртгүүлэхийг зөвшөөрсөн, тус Голомт банкны барьцаанд игдсан х*******өр улсыг хохиролгүй болгосон. Улмаар “Т**” ХХК-ийн х******* оруулалтын талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн харилцан өөр байр суурьтай байгаа. Энэхүү маргааныг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр байна. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Нийтийн тээврийн газар болон “Т**” ХХК-тай байгуулсан төлбөр барагдуулах хэлцлийн 5.1-д “энэхүү хэлцэлд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно” гэж тусгагдсан байдаг. Тус нотариат нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Т**” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох мэдэгдэл гаргасан байдаг. Гэвч Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж хуульчилсан байдаг. Тус нотариатын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Т**” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосныг хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Ц.Ц надад огт мэдэгдэлгүйгээр тус компанийн бүх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн гэж нэхэмжлэлдээ тусгасан. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэж заасан байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “нийтийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ” гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл улсын төсвийн х*******өр хохирсон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасан байдаг. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар “шүүгч нь энэ зүйлийн 65.1.3-д эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Тэнүүн огоо Гуравдугаар бааз” ХХК-ийн ерөнхий захирал А.Г нарын хооронд 2023, 2024 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийх ёстой гэдэг агуулгаар Засгийн газраас өгөгдсөн үүргийн дагуу 317 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тухай тухай жилд нь ихаар шийдвэрлэсний дагуу 817 ширхэг автобусыг нийлүүлэх гэрээ хийгдсэн. Энэ гэрээний дагуу 600 ширхэг одоо Дево маркийн автобус нийлүүлэгдэх ёстой байсан боловч тухайн автобустай холбоотой асуудал үүссэн тул Авлигатай тэмцэх газар энэ дээр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тухайн жилд нийт 134 тэрбум төгрөгийн хөрөнгийн санхүүжилт “Т**” ХХК-нд цахилгаан хуягт хийгдсэн. Энэ х*******өс нийтдээ ногоон автобустай холбоотой 76 тэрбум төгрөгийн хохирлын асуудал эрүүгийн хэрэг дээр шалгагдаж явсан. Энэ асуудалтай холбогдуулж Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлд учирсан хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг Авлигатай тэмцэх газартай хамтарч ажилласан. “Т**” ХХК-ийн захирал А.Г нийслэлд учирсан энэ одоо хохирлыг өөрийн өмч х*******өрөө барагдуулах хүсэлтэй гэдэг хүсэлтийг гаргасныг Авлигатай тэмцэх газраас Сангийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албан бичгээр ирүүлсэн. Энэний дагуу ажлын хэсэг энэ дээр ажиллаж байгаа. “Т**” ХХК-тай холбоотой нийтдээ 49 объект х******* байгаа. Авлигатай тэмцэх газраас “А Э*******” гэх ү*******ний газаас шинжээчдийн бүрэлдэхүүн томилогдсон. Тэд нар нийтдээ 65 тэрбум төгрөгөөр үнэлсэн ү*******г гаргасан. А.Г ьж байгаа хүсэлтийн дагуу дахин хараат бус хөндлөнгийн шинжээч томилж, “Х******* Э*******” гэдэг компаниар 49 биш 83 төрлийн эд хөрөнгийн ү******* хийж, хоёр ү*******г харьцуулах замаар А.Г захиралтай энэ хохирлыг барагдуулах ямар бололцоо байгаа эсэх талаар хэлцэл хийсэн. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 75 тэрбум төгрөгөөр “Т**” ХХК-ийн 3 объектуудыг хүлээлгэн өгөх хэлцэл хийгдсэн. Энэ дээр хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй байна гэдэг асуудал яригдаж байна. “Т**” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Э цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Х******* үнэлүүлэхтэй холбоотой бүх албан бичгүүд явж байсан. Ийм хэлцэл хийгдэж, ийм х*******өр үнэлэх асуудал байгаа тул хангаж өгнө үү гэсэн 4-5 удаагийн бичиг явж байсан. Компани хоорондын удирдах ажилтнууд, хувьцаа эзэмшигч нарыг мэдээллээр хангаагүй байгаа гэдэг асуудал байсан. Үүнийг үгүйсгэхгүй байна. Үүнээс болж хэд хэдэн асуудал гарч ирсэн.

1.Захиргааны ерөнхий хуульд зааснаар хувьцаа эзэмшигч сонсох ажиллагаа хийгдээгүй тул миний эрх зөрчигдсөн гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл дээр бид нар хүндэтгэлтэй хандаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэж заасан байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан монгол улсын үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг” хэлнэ гэж заасан байдаг. Би олон нийтийн итгэл, нийтийн ашиг сонирхол гэдгийг дараах зүйлүүдээр тайлбарлахыг оролдож байна. Тагнуулын ерөнхий газар луу нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийх асуудалтай холбогдуулж албан бичиг явуулсан. Энэ нь эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт авагдсан байгаа шүүхийн тогтоол дотор энэ өгүүлбэр байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлт, төрийн болон албаны нууцтай хамаатай асуудлаар Тагнуулын ерөнхий газраас Нийслэлийн Засаг дарга ямар мэдээлэл ирүүлж байсан бэ гэхээр энэ парк шинэчлэл нь Монгол Улсын нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээ нь цахимжсан байгаа, мөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой байгаа гэсэн. Ийм агуулгатай албан бичиг ирүүлж байсан. Тухайн албан бичгүүд дээр “тухайн жилд 870 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана” гэсэн дүр зураг харагдаж байгаа. 4 жилийн хугацаанд 20 автобус шатахад иргэдийн амь нас хохироогүй. Автотээврийн тухай хуульд нийтийн тээврийн парк ашиглалтын хугацааг 12 жил гэж заасан. 12 жил өнгөрсөн. Иймд нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудал байсан. 100 автобус орж ирсэн. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх гэж байсан тул 100 автобусыг явуулах бололцоо байхгүй байсан. 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 2 дугаар сарын хооронд 600 ширхэг “Ютонг” үйлдвэрийн автобус оруулж ирсэн. Иргэдийн хүртээмжтэй байдлыг хангах талаар Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоол гарсан. Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоолоор нийслэлийн орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн 2 газар байсныг 5 болгож өөрчилсөн. 5 нийслэлийн өмчит компаниудад 600 автобуснуудыг ижил тэгш, хүртээмжтэй хуваарилж үйл ажиллагааг нь явуул гэсэн үүрэг өгөгдсөн байсан.

“Т**” ХХК-ийн хүлээн авсан х*******тэй холбоотой суурин дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа “З**” ОНӨААТҮГ гэсэн компани байгаа. 2024 оны 08 дугаар сард “**” ОНӨААТҮГ нь энэ өмч хөрөнгийг хүлээж авсан. Энэ компани нийтдээ 3 ажилтантай, 170 автобустай байгаа. Өдөр болгон 140 чиглэлд нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах үүргийг гүйцэтгэж, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шийдлийг гаргахгүй бол нийтийн ашиг сонирхол зөрчигдөнө.

2.Энэ хэлцлийг хийхэд нотариатч “Т**” ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгоё гэдэг мэдэгдлийг манайд ирүүлсэн. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасан байдаг. Үүний дагуу бид нар хэлцлийг хүчин төгөлдөр байна гээд цааш нь хэрэгжүүлсэн.

3. “Т**” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийдвэр байгаа. Голомт банканд гүйцэтгэлийн баталгаа гаргахтай холбоотой Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт зааснаар парк шинэчлэлтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга, Тамгын газар тендер авсантай холбогдуулж гүйцэтгэлийн баталгаа олгож гаргах эрх байсан. Захирал А.Г шилжүүлж гарын үсэг зуруулах боломж байсан. Гүйцэтгэлийн баталгаа зөрчигдөж, биелэгдээгүй тул энэ компанийн үл хөдлөх хөрөнгүүд бүгдээрээ Голомт банкны барьцаанд игдсан. Голомт банк дээр баталгаа гаргаж өгсөн. Би Ц.Ц нэхэмжлэл гаргаж байгаа асуудалд дээр хүндэтгэлтэй хандаж байна гэж хэлж байсан. Эрүүгийн хэрэгт тухайн асуудлыг шийдвэрлэхэд энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. 2 шатын шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийг заасан. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна гэдгээ илэрхийлсэн. Шүүх А.Г ялыг хөнгөрүүлэх асуудлыг барьж шийдсэн. Энэ асуудал дуусаагүй байгаа. Эрүүгийн хэргийн хяналтын шатын шүүх хуралдаан дээр очих байх. Бид нарын урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргасан түдгэлзүүлнэ үү гэдэг хүсэлт үүнтэй холбоотой байсан. Хувьцаа эзэмшигч нарын 50, 50 гэдэг асуудал гарч ирж байгаа. Иргэний шүүх дээр энэ асуудлаар маргаад явж байгаа. Нийтийн ашиг сонирхол, нийтийн татвар төлөгчдийн мөнгө зэрэг асуудалтай холбоотойгоор Нийслэл тэр өмч хөрөнгийг авч, тордож нийтийн т өнөөдөр тасалдалгүй явуулж байгаа боловч хохирсон. Манай 2 захирал, хувьцаа эзэмшигч нар сууж байгаад хохирлын талаарх асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх бололцоотой байна гэж үзэж байна. Тухайлбал Нийтийн тээврийн бодлогын газрыг төлөөлж оролцож байгаагийн хувьд эд нарын өмчид 100 ширхэг автобус байна. Эд нар 100 ширхэг ногоон автобус байгаа гэж ярьсан. Нэг автобусыг 330,000,000 төгрөгөөр үнэлж байгаа. 100 ширхэг ногоон автобус техникийн оношилгоогоор орсон. Бүгд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж болно гэдэг визээ авсан. 100 автобусыг 330,000,000 төгрөгөөр үржүүлэхэд 33 тэрбум гаруй төгрөг болж байгаа. Энэ жил 36 автобус нийтийн тээврээс хасагдаж байгаа. 36 автобус явахад хувийн компаниуд автобус оруулж ирэх нөхцөл бололцоо байхгүй. 2026 онд дахин 86 автобус үйлчилгээнээс хасагдах гэж байна. Үндсэндээ 120 автобус гэсэн үг. Гуравдагч этгээд, нэхэмжлэгч нар нийтийн эрх ашиг сонирхлыг харж, эвийн журмаар шийдвэрлэх гарцыг харна уу гэж хүсэж байна. Энэ автобуснуудыг явуулах эрх нь бид нарт байгаа мэтээр харагдаж байгаа. Энэ автобуснуудын үнэ 330,000,000 төгрөг биш. 817 автобусыг оруулж ирэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 24-өөс дээш суудалтай бүх автобуснуудыг 2 жилийн хугацаанд чөлөөлсөн Засгийн газрын тогтоол байдаг. Автобус оруулж ирэхэд өндөр өртөгтэйгөөр бусад байгууллагуудад түрээслэх нөхцөл гарч ирсэн. “Тэнүүн огоо Гуравдугаар бааз” ХХК 2024 оны 09 дүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авсан. Одоо нэг ч автобус яваагүй байгаа” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ц.Ц гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын “Т**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн “Т**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Т**” ХХК- ийн хооронд байгуулсан , -01 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төсөвт учирсан хохирлыг арилгах зорилгоор “Т**” ХХК-ийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах эсэх асуудлаар санал, дүгнэлт танилцуулах, орон нутгийн өмчид хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, өмч хөрөнгийг нийслэлд шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, “Т**” ХХК-ийн өмч хөрөнгийн хэлцлийг хийхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт, тус компанийн өмч хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгосон байдаг.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Т**” ХХК-ийн хөрөнгийн ү*******ний тайланг хэлэлцэж Авлигатай тэмцэх газрын хөрөнгийн ү*******гээр “Төлбөр барагдуулах хэлцэл” хийхээр шийдвэрлэсэн.

“Т**” ХХК-ийн Ерөнхий захирал А.Г болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн сайн дурын үндсэн дээр "Төлбөр барагдуулах хэлцэл"-ийн дагуу нийт 75,377,504,176.00 (далан ан тэрбум гурван зуун далан долоон сая ан зуун дөрвөн мянга нэг зуун далан зургаан) төгрөгийн өртөг бүхий, хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч, бүртгэх хэлцэл байгуулагдсан. Х******* барьцаалж төлбөр барагдуулах хэлцлийн хавсралтад барьцаа хөрөнгийн жагсаалт, “Т**” ХХК-ийн хүлээлгэн өгөх хөрөнгийн жагсаалтыг баталсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр нийслэлийн өмчид х******* бүртгэн авах тухай тогтоолын төслийг хавсралтын хамт өргөн мэдүүлсэн.

Тус асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит бус арван есдүгээр хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар баталж, Нийслэлийн өмчид х******* бүртгэн авах тухай дугаар тогтоол албажиж гарсан байдаг.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтад заасны дагуу "талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан" тул "Т**" ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан "Төлбөр барагдуулах хэлцэл"-ийг хууль ёсны хэлцэл гэж үзнэ.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын "Т**" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн "Т**" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Т**” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай захиргааны хэрэгт холбогдох тайлбарыг та бүхэнд өгье. Өнөөдрийн захиргааны маргаан үүсэх гол үндэслэл болсон автобус нийлүүлэх тендерт оролцсон тухай, шалгарсантай холбоотой үйл баримтуудыг дурдахгүйгээр зөвхөн төлбөр барагдуулах хэлцэл болон өмнө хэлсэн хууль зүйн дүгнэлт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дугаар тогтоол гарах болсон үндэслэлийн талаар ерөнхий хариу тайлбарыг хийгээд явъя гэж бодож байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан болон холбогдох хууль тогтоомжоор тухайлан эрх олгосон асуудлаар бие даан шийдвэр гаргадаг. Энэ асуудлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцэн баталдаг байгууллага байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас нийслэлийн өмчид х******* бүртгэж авах тухай тогтоолын төслийг холбогдох баримтуудын хамт өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлсэн баримтуудын асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн байгаа эсэх, энэ шийдвэрийг гаргахад шаардлагатай холбогдох баримтуудын бүрдэл багаа гэх агуулгаар өмнөх хурлын хороод болон намын бүлгүүдээр уг асуудлыг хэлэлцдэг.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь захиргааны байгууллага болохынхоо хувьд захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталж ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргын итгэмжилсэн төлөөлөгчөөс дурдаж байгаа асуудлыг давхардуулахгүйгээр ярья гэж бодож байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 28 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах, нотлох баримтыг цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох гэсэн процесс алхмуудыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүрэн хийсэн гэдэг нь хэрэгт байгаа бүх бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Хуралдааны баримтууд, төлбөр барагдуулах хэлцэл, эрүүгийн хэргийн холбогдох баримтууд, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, мөн холбогдох төрийн болон бусад байгууллагуудаас хийсэн хөрөнгийн ү*******ний тайлан зэргээр эдгээр үйл баримтууд нь тогтоогдож байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн хамгийн гол маргаж байгаа агуулгын тухайд бол “Т**” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр зөвшөөрөл олгосон хэдий боловч энэ нь зөвхөн тендерт оролцоход зориулж гүйцэтгэлийн баталгаанд зөвшөөрөл олгосон гэж тайлбарлаж байгаа. Энэ нь шууд дан ганц тэр агуулгаар тайлбарлагдах боломжгүй байгаа. Яагаад гэвэл Иргэний хуультай холбоотой 234 дүгээр зүйл, 457 дугаар зүйлд заасан банкны баталгаатай холбоотой зохицуулалтууд, 153 дугаар зүйлд заасан барьцаатай холбоотой зохицуулалт, мөн үүргийн гүйцэтгэлийг тодорхойлох 193 дугаар зүйлээр зохицуулсан харилцаануудаар гүйцэтгэлийн баталгаа нь өөрөө давхар зохицуулагдаад явна. Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн хэлснээр Төрийн болон орон нутгийн өмчийн х*******өр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуульд заасны дагуу гүйцэтгэлийн баталгаа гаргаж байгаа х*******өрөө тухайн гүйцэтгэлийн баталгаанаас үүсэх аливаа үр дагавар, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хариуцлагыг энэхүү гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгснөөрөө нэхэмжлэгч өөрөө хүлээж авна. Энэ хооронд хийж байгаа гүйцэтгэлийн баталгаатай холбоотой банканд гаргасан гүйцэтгэлийн баталгааны асуудлыг иргэний хуулийн барьцаа болон үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зохицуулалтуудаар бүрэн зохицуулж байгаа.

Энэ хүрээнд тухайн баталгаа гаргасан х*******өр хариуцлага хүлээх, хохирол барагдуулах үүргийг зохицуулж өгсөн байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч зөвхөн энэ банканд зээл хүсэхэд гүйцэтгэлийн баталгаа гаргасан гэж хэлсэн. Энэ нь өөрөө Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан зүйлээр үгүйсгэгдэж байгаа. Энэ нь хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж байгаа. Гүйцэтгэлийн баталгаа гаргаснаараа гүйцэтгэлийн үүргийг давхар хүлээх зохицуулалт хуулийн хүрээнд давхар явж байгаа. “Т**” ХХК-ийн захирал А.Г “Т**” ХХК-ийн Голомт банкны барьцаанд ьсан х*******өрөө улсыг хохиролгүй болгох хүсэлт гаргасны дагуу төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн. Нийслэлийн тойргийн нотариатч н.Ц “Т**” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгондоо болгож байна гэсэн агуулгатай гаргасан мэдэгдэл байгаа. Үүнийг итгэмжилсэн төлөөлөгч үйлдэл талаас нь шүүх зөвхөн хүчингүй болгох эрх байна гэж тайлбарласан. Нөгөө талаараа бид нар нотариатын үйл ажиллагааг зохицуулж байгаа Нотариатын тухай хуулийг авч үзэхэд нотариатын мэдэгдэл гэдэг ойлголт тухайн хуульд огт тусгагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн нотариатчийн мэдэгдэх хуудастай холбоотой агуулга байгаа. Нотариатчийн мэдэгдэх хуудас нь өөрөө шүүхээр хүчин төгөлдөр шийдэгдсэн байгаа ямар нэгэн байдлаар төлбөртэй холбоотой маргаан байхгүй бол зөвхөн шүүхийн шийдвэр лүү шилжүүлэхтэй холбоотой мэдэгдэх хуудсыг гаргах эрх зөвхөн нотариатчид байдаг. Нотариатчийн хийж өгч байгаа мэдэгдэл гэдэг зүйл нь өөрөө Нотариатын тухай хуульд үндэслээгүй, үндэслэл бүхий баримт гэж үзэхгүй байгаа тул хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Т**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байгаа. Иймд энэ нь өөрөө хүчин төгөлдөр хэлцэл байна гэж маргаж байгаа. Иргэний хуульд заасан хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус эсвэл хүчин төгөлдөр хэлцэл гэдэгтэй холбоотой асуудлыг Иргэний хэргийн шүүх харьяалан шийддэг. Өнөөдөр бид нар Захиргааны хэргийн шүүх дээр орж ирээд хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байна эсвэл хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэдэг маргааныг оруулж ирж ьж байна. Үүнийг бид нар захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байгаа. Иргэн Ц.Ц өөрт учирсан тодорхой хэмжээний өөрийн х*******өр оруулсан х*******тэй холбоотой хохирол учирсан гэж үзэхэд үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн тухай дурдсан байдаг. Энд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэж байгаа. Өнөөдөр бид нар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дугаар тогтоолын “Т**” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох асуудал ярих юм бол бид нар хүссэн хүсээгүй хэлцлийн асуудал руу орчхож байгаа. Хийсэн, хийгээгүй гэдэг маргаантай асуудал нь өөрөө захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал биш. Бид нар харьяаллын бус маргаан дээр хэлэлцэж байгаа гэдэг агуулга байгаа тул хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан энэхүү асуудлаар шийдвэр гаргаж болохгүй гэдэг зохицуулалтыг удирдлага болгож шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дугаар тогтоол гарах болсон хууль зүйн үндэслэлийн тухайд маргаж байгаа. Нэхэмжлэгч талаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдээгүй гэж маргаж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлд орон нутгийн өмчид эд х******* олж авах хэлбэрийг тусгасан байхад тэрэн дотор хүний хөрөнгийг мэдэгдэхгүйгээр авч байгаа үндэслэл байхгүй гэж тайлбарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4, 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд х******* нь өөрөө тухайн орон нутгийн өмч байна гэсэн зохицуулалтыг тусгасан. Энэ тогтоол гарах болсон үндэслэл, тендертэй холбоотой маргаанууд бүгд нийслэлийн төсвийн х******* оруулалтаар хийгдсэн. Эндээс бодит ажил хийгдэж орж ирсэн нөхцөлд энэ нь өөрөө 100 хувийн нийслэлийн өмчид бүртгэгдэх төрийн өмчийн х******* байсан. Өнөөдөр хохирол барагдаж байгаатай холбоотой асуудал нь хуулийн зохицуулалтын дагуу бүрэн үндэслэл бүрдсэн байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох шийдвэрийг гаргахад өмнөх процесс ажиллагаанууд бүрэн хийгдсэн байсан гэдэг агуулгаар бид нар тогтоолын үндэслэлийг хамгаалж энэ хуралд оролцож байгаа. Захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд А.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Ц.Ц нэхэмжлэлтэй, Нийслэлийн Иргэдийн төлөвлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Нэхэмжлэгч Ц.Ц Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын “Т**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон Нийслэлийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн "Т**" ХХК- д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч ханган шийдвэрлэх ямар ч боломжгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн агуулгаас харахад “Т**” ХХК-ийн бүх үл хөдлөх хөрөнгийг нийслэлд шилжүүлэхдээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй тул шилжүүлсэн үйлдэл нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч 50 хувийн хувьцааг эзэмшдэггүй, хэзээ ч эзэмшиж байгаагүй, 50 хувийн хувьцааг эзэмших талаар үүргээ огт гүйцэтгээгүйг юуны өмнө дурьдаж “Т**” ХХК-ийн х*******өр худалдан авалтын гүйцэтгэлийн баталгаанд барьцаа гаргаж, өөрөө гарын үсэг зурж зөвшөөрсөн байтал шилжүүлэн өгөхгүй гэж маргаж байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй байна. “Т**” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийдвэрээр компанийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг гүйцэтгэлийн баталгаанд барьцаа х*******нд бүртгүүлэхийг зөвшөөрсөн ба компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах баталгаажуулах. ажлыг А.Г, Ж.Э нарт зөвшөөрсөн байдаг.

Бодит байдалд гүйцэтгэлийн баталгаанд үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой гарын үсэг зурах бүхий л эрхийг надад олгосон мөртлөө мэдэгдээгүй гэж худал хэлж нэхэмжлэл гаргасан нь ямар ч үндэслэлгүй байна.

Миний хувьд автобус нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлэгдсэн автобуснуудаас том оврын автобус нийлүүлсэн асуудалд үйлдвэрлэгчээс шалтгаалан доголдол үүсэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг бүгд мэдэж байгаа. Нэгэнт тогтоосон хугацаанд нийлүүлж чадаагүй тул Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд болон нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар байсан тул үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгсөн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж огт болохгүй бөгөөд нэгэнт шилжүүлээд өгчихсөн тул шилжүүлэхтэй холбоотой асуудлыг түдгэлзүүлэх нь ямар ч ач холбогдолгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд А.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч болон өмгөөлөгчийн хэлсэн зүйлийг дэмжиж байна. Би энэ дээр зөвхөн хүн чанарын зүйл ярих гэж байгаа. Ц.Ц бид хоёр ах дүүгийн хувьд нэг компани байгуулж 10 жил явсан. “Т**” ХХК нийтийн тээврийн цогц компани байсан. Нийтийн тээврийн стандартыг “Т**” ХХК тодорхойлж явж байсан. Дараагийн охин компани буюу “Т**” ХХК гээд х*******ө нийлүүлж, энэ хүний х******* дээр нь би хувиасаа бүх х*******ө гаргаж хийж явсан х******* оруулалттай компани байгаа. Надаас шалтгаалж байгаа юм байхгүй. Үйлдвэрлэгчийн доголдолтой байгаагаас болж ийм зүйл болсон. Дараа нь энэ асуудал нь залилан болсон. Давж заалдах шүүх дээр залилан биш, залилангийн асуудал байхгүй байна гэсэн. Би үүнийг сонсоод баярлаад явж байгаа. Надад залилан хийх сонирхол байгаагүй. Би 20 гаруй жил нийтийн тт ажилласан. Надад хүн хуурах санаа байгаагүй. Улс төрийн тоглоом болсон байна гэж харж байгаа. Надтай зохицох ёстой байсан. Цаана 10 автобус ороод ирсэн. Х******* байгаа. 30 тэрбум гаруй төгрөгөөр орж ирсэн тээврийн хэрэгслүүд байгаа.

“Т**” ХХК-нд автобуснуудыг үйлчилгээнд гаргаж явуулах эрх нь байгаа. Өөрөө хязгаарлаад явуулахгүй байгаа. Нийтийн т газраас та хоёр хоорондоо маргаанаа шийд гэсэн. Иргэний шүүх дээр маргаан явж байгаа. Надад 31 хувиа барьцаалсан, тэр хөрөнгийг нь гаргаад хийсэн байгаа. Хэрвээ шүүх дээр гараад ирвэл 19 хувьтай болж бууна. Ямар нэгэн улс төрийн тоглоом орохгүйгээр явсан бол өнөөдөр Ц.Ц “Т**” ХХК дээр автобуснуудаа аваад ашгаа хүртээд явах байсан. Компанийн тухай хуулиар хариуцлага болон эрсдэлийг адилхан хүлээдэг. Би бараг жил 6 сар хоригдож байгаа. Тэгж байхад хүн чанараа алдаж, чи галандаа уна, харин би өөрийгөө аваад гаръя гэдэг байдлыг үүсгээд явж байна. Би өнөөдрийг хүртэл энэ компанийг энэ хүний итгэлийг алдахгүйгээр аваад явсан. Би энэ хүнээс х******* оруулахгүйгээр 8 тэрбум төгрөгөөр хөрөнгийг нь хийсэн. Би “Т***” ХХК –ийг олон улсын стандартад нийцсэн ISO стандартын гэрчилгээ авхуулах хэмжээнд аваачсан. Би үүнийг өөрийн х*******өр бий болгосон. Бид хоёр анх 2,600,000,000 гаруй төгрөгийн х*******өр байгуулсан. Тэрнээс хойш тэр хүн нэг ч х******* хийгээгүй. Би тэрнээс хойш бүх х*******ө хийсэн. Ийм нөхцөл байдал байгаа. Би хууль биш, техникийн мэргэжилтэй хүн. Иргэний шүүх дээр очоод надад гомдол гаргаж миний ийм хэмжээний хөрөнгийг өгсөн тул энэ хүнээс нэхэмжилье гээд нэхэмжлэл гаргасан бол энэ хэргийг шийдэх боломжтой. Энэ дээр заавал Захиргааны шүүхээр орох шаардлага байгаагүй. Нэгэнт шийдсэн асуудал дээр ингэж явах шаардлага байхгүй. Б.Э төлөөлөгчийн хэлснээс нийтийн эрх ашиг гэдэг нь энэ байгаа. “Т**” ХХК нь нийтийн тээврийн төлөө зориулагдсан. Бүх зүйл нь явагдсан байгаа. Бид нар улсад хүлээлгэж өгсөн. Гэрээнд заасан үүргийг биелүүлж чадахгүй байгаа тул хүлээлгэж өгсөн асуудал байгаа. Үүнийг улс нь хүлээж авсан. Улаанбаатар хотын иргэд бүгдээрээ манай компанийн халуун гарааш зэрэг бүх үйлчилгээг ашиглаж байгаа. Захиргааны шүүхэд маргаан үүсгэж байхаар бид хоёр хоорондоо асуудлаа шийдээд явах бололцоо байгаа гэдгийг хэлмээр байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нарын татгалзлын үндэслэлийг дэмжиж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, засаг даргын захирамж хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манайх анхнаасаа Захиргааны хэргийн шүүхээр энэ нэхэмжлэлтэй холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд хүсэлт гаргасан. Иргэний хэрэг болон эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад захиргааны хэрэг шийдвэрлэх боломжгүй талаар үндэслэлүүдээ тайлбарласан. Энэ үндэслэлээ дэмжиж байгаа. Өнөөдөр Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа. “Т**” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг хэлж байна. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэсэн дугаартай шийдвэр гарсан. “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн шийдвэрлэх нь гэж дурдсан байдаг. “Т**” ХХК нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцож ялагч болсон тул тухайн тендерийн 2023 оны төсөвт суугдсан дүнгийн 3 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг Голомт банкаар гаргуулж байгаатай холбоотойгоор дээрх “Т**” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй доорх үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг барьцаа хөрөнгийг бүртгүүлэхийг зөвшөөрч байна…” гэсэн хөрөнгийн жагсаалт гарсан. 2 дугаар заалт дээр “Дээрх гүйцэтгэлийн баталгаа гаргуулахтай холбогдон компанийн төлөөлөн бичиг баримтын гарын үсэг зурах, баталгаажуулах ажлыг компанийн ерөнхий захирал А.Г, гүйцэтгэх захирал Ж.Э зөвшөөрсүгэй” гээд Ц.Ц болон А.Г нар хоёулаа гарын үсэг зурж ийм шийдвэр гаргасан. Ц.Ц өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “би огт мэдээгүй байхад миний хөрөнгийг улсад өгсөн” гэдэг зүйлийг ярьж байгааг энэ баримтаар няцааж байгаа. Мэдэхийн дээдээр мэдэж байсан. Ялагч болбол энэ х*******өр гүйцэтгэлийн баталгаа гарга, хэрвээ амжилтгүй болбол хүлээн зөвшөөрсөн байгаа бол энэ хөрөнгүүдээр нотлогдож байх ёстой. Ялагч болж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нийлүүлсэн тоног төхөөрөмж буюу нийлүүлсэн техник нь захиалагчийн шаардлагыг хангахгүй, доголдолтой байгаа тохиолдолд захиалагч гэрээнээсээ татгалзаж байгаа. Иргэний хуульд зааснаар татгалзаж байгаа тохиолдолд өгсөн, авсан, буцаах тухай асуудал ярина. Мөнгөөр буцааж өгч чадахгүй бол эд х*******өр буцаагаад өгнө гэдэг асуудал яригдаж байгаа. Эд х*******ө санал болгосон захиалагч эд хөрөнгийг нь тооцоод авъя гэсэн процедур болсон. Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол болон Засаг даргын захирамжийг буруутгаж байгаа. Тогтоол болон захирамж нь буруу гарсан гэдэг агуулгаар ярьж байгааг эдгээр баримтууд няцааж байгаа. Хэлцлийг үндэслэж захирамж болон тогтоол гарсан. Энэ үед авагдсан байгаа баримтууд нь өөрөө хууль ёсных байсан тухай асуудал байгаа. Ц.Ц үнэлсэн ү*******тэй холбоотой баримтуудыг хараад “би 50 хувийг эзэмшдэг тул дараагийн 25.12 нь минийх юм байна” гэдэг агуулгаар маргаан үүсгээд явж байгаа. Ц.Ц Эрүүгийн шүүх дээр хүсэлт гаргасан. Ц.Ц “Энэ дээр миний хөрөнгийн хохирол, төлбөр барагдуулаад өгсөн байна. Иймд нэхэмжлэл гаргаад явъя” гэдэг агуулгаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хүлээж авахгүйгээр шийдвэрлэсэн. Дараа нь Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Эрүүгийн шүүх дээр энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээд Иргэний шүүхэд энэ асуудал шийдвэрлэгдтэл Захиргааны шүүх дээр байгаа энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдэг байр сууриа дэмжиж байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэл гэж юу вэ гэдгийг тайлбарласан байгаа. тайлбарлачихсан байгаа. Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар гэж байгаа.

Нэхэмжлэгч “миний өмчлөх эрх зөрчигдсөн байна” гэдэг асуудлыг ярьж байна. Захиргааны акт гарахдаа зөрчсөн зүйл байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Зөрчсөн зүйл байхгүй байгаа. Өөрөө энэ тогтоол байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ тухайгаа хэлж байсан. Өөрийгөө шударга өмчлөгч мэтээр тайлбарлаж байгаа. 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын тойргийн шүүх дээр хэрэг үүсгэсэн явж байгаа. Хэрвээ өөрөө энэ хөрөнгийн шударга өмчлөгч гэж хэлж байгаа. Үүнтэй холбоотой асуудал нь Иргэний шүүх дээр яригдаж байгаа. Иргэний шүүх дээр байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Ийм өнөөдрийн шүүх хуралдаан дээр “Би 50 хувийн эзэмшигч” гэж хэлэх эрхгүй. Өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “би 50 хувийн эзэмшигч тул миний эрх зөрчигдөж” байна гэж тайлбарласан. Хэдэн хувь эзэмшиж байгаа нь тодорхойлогдохгүй байгаа тохиолдолд Захиргааны хэргийн шүүх дээр эрхээ хамгаалуулна гэж ярих боломжгүй гэж хэлмээр байна. Зөвшөөрөл аваагүй гэдэг нь хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гарснаар няцаагдаж байгаа. Хүчин төгөлдөр бустай холбоотой асуудал яригдаж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр бусад тооцсон тогтоол, шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Байхгүй байгаа тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж ярих боломжгүй. Хариуцагчтай бол агуулгын хувьд адилхан. Өнөөдөр нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн эсэхийг эцэслэн тогтоох боломжгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгч хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэж хэлж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Шүүх түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлыг өмнө нь шийдсэн. Өмнө нь шийдсэн шийдвэр нь гарсан тул зөрчигдсөн болох нь эцэслэн тогтоох боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдуулан “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын “Т**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн “Т**” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэлийн өмчид х******* бүртгэн авах тухай” дугаар тогтоолоор “Эрүүгийн ******* тоот хэрэгт авагдсан нэхэмжлэл, “Т**” ХХК болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу нийт 75,377,504,176.00 /далан ан тэрбум гурван зуун далан долоон сая ан зуун дөрвөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийн өртөг бүхий, хавсралтад заасан  хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч, зохих журмын дагуу бүртгэн авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Х.Нямбаатарт/ зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Нийслэлийн өмчид х******* бүртгэх тухай” дугаар захирамжаар “Эрүүгийн ******* тоот хэрэгт гаргасан нэхэмжлэл, “Т**” ХХК болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу нийт 75,377,504,176.00 /далан ан тэрбум гурван зуун далан долоон сая ан зуун дөрвөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийн өртөг бүхий, хавсралтад заасан 83 хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч шийдвэрлэсэн байна.

3. Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Т**” ХХК, “Т**” ХХК, Аюушийн Г нарын хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлээр НЗДТГ-аас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/264 дугаар шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсгээс сонгогдсон “Х******* э******* ү*******” ХХК-иас “А э*******” ХХК, “А******* б*******” ХХК-иар үнэлэгдээгүй хөрөнгийг 10,302,685,485 /арван тэрбум гурван зуун хоёр сая зургаан зуун наян ан мянга дөрвөн зуун наян / төгрөгөөр тус тус үнэлснийг буюу нийт 75,377,504,180 /далан ан тэрбум гурван зуун далан долоон сая ан зуун дөрвөн мянга нэг зуун ная/ төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх эд х*******өр эрүүгийн ******* тоот хэргийн иргэний нэхэмжлэлийг хангаж, х******* шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

4. “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн дүрмийн 3.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Ц нь тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тодорхой тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нь “Төлбөр барагдуулах хэлцлийн дагуу тус компанийн бүх үл хөдлөх хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлж байгаа хэрнээ компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц надаас огт зөвшөөрөл аваагүй, эрх нь зөрчигдөж байгаа Ц.Ц намайг огт оролцуулахгүйгээр, мэдэгдэхгүйгээр, тайлбар саналыг авахгүйгээр миний 50 хувийн хувьцааг эзэмшдэг компанийн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийг илтэд зөрчсөн үйлдэл юм” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

6. Учир нь нэхэмжлэгч нь тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч буюу уг компанийн эд хөрөнгийн тодорхой хувийг өмчилдөг болох нь тодорхой тогтоогдож байх ба өмчлөх эрх нь иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх тул “Т**” ХХК-ийн нийт эд хөрөнгийг захиргааны байгууллага нийслэлийн өмчид шилжүүлэн авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчид мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авах зайлшгүй шаардлагатай байсан гэж шүүх үзлээ.

7. Тодруулбал, “Т**” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц******* мэдэгдэлгүйгээр, санал, тайлбар, зөвшөөрлийг нь авалгүйгээр хариуцагч захиргааны байгууллагууд маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан нь нэхэмжлэгчийн үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.  

8. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “Т**” ХХК-ийн хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэн авах, бүртгэж авах шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэх мэт болон бусад зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч Ц.Ц******* мэдэгдэж, тус хуульд заасан тодорхой ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь “Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсний улмаас сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл энэ маргааны тохиолдолд үүсээгүй болох нь тодорхой байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тус тайлбар үндэслэлгүй байна.

10. Мөн хариуцагч захиргааны байгууллагууд нь “Т**” ХХК-ийн нийт хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэн авах шийдвэрийг гаргахдаа тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Ц зөвшөөрлийг авах зайлшгүй шаардлагатай байсан болох нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нотариатч Х.Ц******* мэдэгдлээр давхар тогтоогдож байна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь “Голомт банкнаас гүйцэтгэлийн баталгаа гаргуулах зорилгоор тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэр нь нийтийн ттэй холбоотойгоор тус компанийн бүх хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн Ц.Ц зөвшөөрөл юм” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

12. Учир нь 2023 онд хэрэгжих Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ нийлүүлэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангахын тулд дээрх хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны дугаар шийдвэрээр тус компанийн хөрөнгийг Голомт банкны барьцааны гэрээний барьцаа х*******д бүртгүүлэхийг зөвшөөрсөн байх ба  уг гүйцэтгэлийн баталгааны дагуу баталгаа гаргагч Голомт банк нь захиргааны байгууллагын өмнө тодорхой үүрэг хүлээхээр байх тул уг гүйцэтгэлийн баталгаа энэ маргаанд хамааралгүй.

13. Мөн нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ нийлүүлэгчийг шалгаруулах тендер шалгаруулалттай холбоотойгоор Голомт банкнаас гүйцэтгэлийн баталгаа гаргасан байх ба тендер шалгаруулалт зохион байгуулагдаж дууссан, уг банкны гүйцэтгэлийн баталгаа нь “Т**” ХХК хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэн авах харилцаанд хамааралгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.   

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ц гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэлийн өмчид х******* бүртгэн авах тухай” дугаар тогтоолын “Т**” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Нийслэлийн өмчид х******* бүртгэх тухай” дугаар захирамжийн “Т**” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35,100 төгрөг, хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ