| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00613/И |
| Дугаар | 303/ШШ2025/00587 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 303/ШШ2025/00587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золбоот нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: Миний бие 1970 онд сургуулиа төгсөөд 1990 оны 5 дугаар сард Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт будагчнаар ажилд орсон. Иймд 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1162 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 51 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № тушаал, Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч ******* 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан болох нь түүний 1990-1993 онуудад авч байсан цалин болон ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1162 дугаартай лавлагаа, ажилд томилох Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр тушаал, тэтгэмжтэй чөлөө олгох тухай Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 51 дүгээр тушаал, комиссын даргаар томилсон талаарх Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № тушаал, Мод боловсруулах үйлдвэр нь 1991-1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Хайрхан овогт ******* 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Мод боловсруулах үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА