| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/01579/И |
| Дугаар | 312/ШШ2025/00696 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 312/ШШ2025/00696
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 312/ШШ2025/00696 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг лж, шүүгч Б.Нармандах, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 02 дугаар хороолол, 13 дугаар байр,... тоот хаягт оршин суух, ... регистрийн дугаартай, ..
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8 дугаар баг, Бүрэнбүст баг, 5 дугаар хороолол, 13 дугаар байр,.. хаягт оршин суух, О.. регистрийн дугаартай, Ду....
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 5. хаягт оршин.. суух, Ф....
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 14 дүгээр байр, ...хаягт оршин суух, Ф....
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2 дугаар хороолол, 1....тоот хаягт оршин суух, ......
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 6 дугаар баг, Согоот 6 дугаар хороолол, 0....т хаягт оршин суух, .
...
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ, Эрдэнэ туул.тоот хаягт оршин суух, Ф...
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 5 дугаар баг, Уртбулаг 5 дугаар хороолол, ...дугаар байр, .....от хаягт оршин суух, ....
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, Хүрэнбулаг 4 дүгээр хороолол, 09 дүгээр байр, .....н нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******, тус *******ны******* ******* .....
тус *******ны хяналтын зөвлөлийн Еншөөбү овогт Лувсандоржийн Энхтөр /РД: ФМ73040576/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг даалгах, ******* Үйлдвэр *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот дүгнэлт болон ******* Үйлдвэр *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөөрөнцгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг болон 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ус хангамжийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат,
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч , ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Бямбахишиг нар оролцов.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн гаргасан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* *******-ын Барилга засварын цехийн Үйлдвэрчний ******* хорооны миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан нийт ажилтнууд буюу гишүүдийн хурал нь 2023 оны 08 сарын 07-ны 17 цаг 00 минутад ******* ******* *******-ын Ерөнхий захиргааны нэгдүгээр байр буюу нийтэд нэрлэж заншсанаар АБК 6 давхарт ******* ******* *******-ын Захиргаа, Үйлдвэрчний ******* хооронд байгуулах 2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээнд санал авах зорилготой байсан. Гэтэл уг хуралд *******ны нийтэд хамтын гэрээний саналын талаар мэдээлэл өгсний дараа шууд цехийн хорооны дансанд байгаа 25,000,000 төгрөгийг идэж шамшигдуулсан мэтээр уг хуралд ирсэн 125 *******чний хорооны гишүүдэд ойлгуулж, тухайн мөнгө нь хорооны дансанд байхгүй төдийгүй, *******ны данснаас 660,000,000 төгрөг байхгүй болсон талаар мэдэгдэж, түүнд намайг оролцож авсан мэтээр ярьсан. Мөн орон тооны бус гишүүдийн хаалттай группт орж өөрийгөө тэргүүлэгч болгох гэсэн мэтээр уг хуралд ярьж, гишүүдэд тийм ойлголтыг төрүүлсэн төдийгүй түүнд нь хариуцлага тооцож байгаа хяналтын зөвлөлөөс тогтоол гарсан гэж танилцуулсан. Уг тогтоолын хүрээнд тухайн хуралд ирсэн гишүүдийн дунд сонгууль явуулах гэж улайран дайрсан. Тухайн хуралд нийт 125 гишүүн ирсэн бөгөөд энэ нь олон нийтэд тараасан хэлбэр гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2-т заасны дагуу миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгсэл арга замаараа няцаах үүргийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байна. намайг олон нийтийг хамарсан хурал цуглаанд гишүүдийн өмнө худал гүтгэх, мөнгө идсэн мэтээр бусдад ойлгуулах, хаалттай групп чатад тэргүүлэгч болохоор орсон, *******ны 660,000,000 төгрөг авахад оролцож гарын үсэг зурсан гэж нийт гишүүдэд ойлгуулах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээс тэс ондоо ойлголт гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж худал мэдээлэл тараасан гэдгийг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаараа няцаах үүргийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байгааг минь шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгч , хамтран нэхэмжлэгч , , , , , , , нар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: ...Бид ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Үйлдвэрчний ******* орон тооны бус хорооны нараар тус бүр ажиллаж байсан, бидний эрх ашгийг хөндсөн ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны 2023 оны 06 дугаар сарын 28 ны өдрийн 49 тоот арга хэмжээ авах тухай тогтоолоор нэр бүхий 12 хорооны нар үгсэн хуйвалдаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сонгогч гишүүдийн эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан гэж буруутган улмаар 12 хороодод ээлжит бус сонгуулийг 2023 оны 07 дугаар сарын 30-ны дотор хуралдуулах, 12 хороодын дансны шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тогтоолыг 6 хүний гарын үсэгтэйгээр баталгаажуулсан. Ингээд хүчээр хууль бус сонгуулийг явуулж, зарим хорооны даргыг сольсон ба энэхүү үйлдлийг хийж байхдаа бидний нэр төрд халдаж, худал гүтгэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан учраас Монголын *******чний ******* Холбоо, Хяналтын хороо, ******* Үйлдвэр Төрийн өмчит *******ийн газрын Үйлдвэрчний ******* *******нд гомдол гаргасан боловч хариу өгөөгүй байж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* *******ийн Ус хангамжийн цехийн *******чний ******* хорооны Алтантуяа болон тэргүүлэгчдэд хандсан Хариу хүргүүлэх тухай албан тоот, мөн Монголын Үйлдвэрчний ******* *******ны хяналтын хорооноос шүүхэд ханд гэсэн хариуг утсаар хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Орон тооны бус хороод гэсэн чат үүсгэсэн, нэгдэн орсон хорооны нарыг үндэслэлгүй гүтгэсэн буюу хурлыг үймүүлэх оролдлого хийсэн, нарыг тулган үг хэлүүлсэн, цехээс төлөөллөөр орж ирж байгаа ажилчдад өөрсдийн үзэл баримтлалыг тулган хүлээлгэж дарамталсан, өөрсдийн талд санал гаргах зорилгоор өөрсдийн фракцыг сонгож, ******* төлөөлөгчөөр бэлтгэн оруулсан гэх зэргээр баримт нотолгоо байхгүй баримтаар 12 хороодын нарыг буруутгасан билээ. Гэтэл зарим хороодын нар огт үг хэлээгүй, хэлсэн гэх хорооны нарын үг хэллэг нь хурлыг үймүүлэх зорилготой үг хэллэг, фракц сонгосон гэж буруутгасан гэх баримт байхгүй байхад хяналтын зөвлөл үндэслэлгүйгээр буруутгасан. Түүнчлэн энэхүү ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дүгнэлт, ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Тэргүүлэгчдийн *******ны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолууд нь ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны дүрмийн зохих заалтууд, ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны ажилтан сонгуультны ёс зүйн журмын холбогдох заалт, ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Хяналтын зөвлөлийн дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн байх тул ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дүгнэлтийг хүчингүй болгох, ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргаж байна гэжээ.
3. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны , уг *******ны Тэргүүлэгчдийн ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн татгалзал болон нотлох баримтаа шүүх хуралдааны явцад гаргаж өгөх болно. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тул бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно... .
4. Шүүх хуралдаанд талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд: 1 дүгээр хавтаст хэрэг нэхэмжлэгч Ганданбалжирын шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Барилга засварын цех *******чний ******* хорооны 2023 оны хагас жилийн санхүүжилт, зарцуулалтын тайлан, 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар тал нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нэмэгдүүлэх тухай хүсэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар тал ҮЭХ-ны хянан шалгах хороонд гомдол гаргах тухай, 1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар тал хяналтын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, 1 дүгээр хавтаст хэргийн 106-147 дугаар тал мессежний гэрэл зураг, 1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар тал Алтансүхийн татгалзал, 1 дүгээр хавтаст хэрэг, 183-206 дугаар тал *******ны дүрэм, 1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар тал 49 дүгээр тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 212-215 дугаар тал хяналтын зөвлөлийн дүгнэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар тал,
2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар тал нотлох баримтын шаардлага хангахгүй баримт, 2 дугаар хавтаст хэргийн 24-31 дүгээр тал нэр төрд халдсан цахим баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр тал хамт олны санал хүргүүлэх тухай албан бичиг, 2 дугаар хавтаст хэргийн 44-45 дугаар тал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2 дугаар хавтаст хэргийн 76-77 дугаар тал Ус хангамжийн цехийн ээлжит бус сонгуулийн түр журам, 2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр тал ******* дэг, 2 дугаар хавтаст хэргийн 81-87 дугаар тал гарын үсэг, 2 дугаар хавтаст хэргийн 88-98 дугаар тал 92 дугаар тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 99-112 дугаар тал Ганбөөрөнцөгийн цехийн ээлжит бус сонгуулийн ******* тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 124-126 дугаар тал үзлэг хийсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 212-216 дугаар тал Орхон аймгийн шүүхийн тамгын газрын ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн албан бичиг, 2 дугаар хавтаст хэргийн 212-216 дугаар тал Орхон аймгийн шүүхийн тамгын газрын ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн албан бичиг,
3 дугаар хавтаст хэрэг ээлжит бус ******* даргыг сонгох тогтоол зэрэг баримтуудыг судлав.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх иргэний хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр , , , , , , , нар оролцохоор хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан.
Ингээд дээрх нэхэмжлэгч нар 2023 оны 12 дугаар сарын 21-нд ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* ******* болон тус *******ны Тэрүүлэгчдийн , Хяналтын зөвлөлийн нарыг хамтран хариуцагчаар татаж, ын нэхэмжлэлийн шаардлага дээр ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дүгнэлт, ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөөрөнцөгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгууль, 2023 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн Ус хангамжийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг тус тус болгуулах тухай шаардлага гаргаж нэмэгдүүлсэн байна.
Мөн тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч , , нар ...хорооны даргын албан тушаалыг хууь бусаар үндэслэлгүй тогтоолоор арга хэмжээ авч, хууль бусаар албан тушаалаас нь чөлөөлөгдсөн... гэх үндэслэлээр иргэний хувиар шүүхэд нэхэмжлэл гаргаснаа, мөн , , нар ...хорооны даргын эрх ашигт хууль бусаар халдсан тогтоолыг хүчингүй болгуулах... гэх үндэслэлээр нэхэмжлэлд одоо эрхэлж байгаа албан тушаалаа нэмж тодруулж бичсэн болохоос иргэний журмаар нэхэмжлэл гаргасныг тодруулсан байна.
Нэхэмжлэгч хариуцагч Үйлдвэрчний ******* *******ны холбогдуулан хамтран нэхэмжлэ
хариуцагч Үйлдвэрчний ******* ******* болон тус *******ны тэргүүлэгчдийн ******* , Хяналтын зөвлөлийн нарт холбогдуулан Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* Үйлдвэр *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот дүгнэлт болон ******* Үйлдвэр *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөөрөнцгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг болон 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ус хангамжийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгйү болгож шийдвэрлэ.
Нэхэмжлэгч нь 2023 оны 08 сарын 07-ны өдөр ******* ******* *******-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн хооронд байгуулах 2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээнд санал авах хурал дээр хариуцагч цехийн хорооны дансанд байсан 25,000,000 төгрөгийг идэж шамшигдуулсан,*******ны данснаас 660,000,000 төгрөг байхгүй болсон гэж мэдэгдэн, түүнд намайг оролцсон мэтээр ярьсан.Мөн орон тооны бус гишүүдийн хаалттай группт орж өөрийгөө тэргүүлэгч болгох гэсэн мэт ойлголтыг төрүүлж, түүнд нь хариуцлага тооцож хяналтын зөвлөлөөс тогтоол гарсан гэж танилцуулсан. Ийнхүү тухайн хуралд ирсэн гишүүдийн дунд сонгууль явуулах гэж улайран дайрч миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тараасан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч , , , , , , , нар нь ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны 2023-06-28-ны өдрийн 49 тоот Арга хэмжээ авах тухай тогтоолоор, нэр бүхий 12 хорооны нар үгсэн хуйвалдаж,албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сонгогч гишүүдийн эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан гэж буруутган улмаар 12 хороодод ээлжит бус сонгуулийг 2023-07-30-ны дотор хуралдуулах,12 хороодын дансны шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тогтоолыг 6 хүний гарын үсэгтэйгээр баталгаажуулсан.Ингээд хүчээр хууль бус сонгуулийг явуулж зарим хорооны даргыг сольсон ба энэхүү үйлдлийг хийж байхдаа бидний нэр өрд халдаж,худал гүтгэж,олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан.Мөн Орон тооны бус хороод-гэсэн чат үүсгэн нэгдэн орсон хорооны нарыг үндэслэлгүй гүтгэсэн буюу хурлыг үймүүлэх оролдлого хийсэн, нарыг тулган үг хэлүүлсэн,цехээс төлөөллөөр орж ирж багаа ажилчдад өөрсдийн үзэл баримтлалыг тулган хүлээлгэж дарамталсан,өөрсдийн талд санал гаргах зорилгоор өөрсдийн фракцыг сонгож,******* төлөөлөгчөөр бэлтгэн оруулсан гэх зэргээр баримт нотолгоогүйгээр 12 хороодын нарыг буруутгасан. Түүнчлэн энэхүү ******* ******* *******-ын *******чний ******* *******ны Хяналтын зөвлөлийн 2023-06-13-ны өдрийн 07 тоот дүгнэлт,******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны дүрмийн зохих заалтууд ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны ажилтан сонгуультны ёс зүйн холбогдох заалт ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Хяналтын Зөвлөлийн дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн байх тул ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Хяналтын зөвлөлийн 2023-06-13-ны өдрийн 07 тоот дүгнэлтийг хүчингүй болгох, ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Тэргүүлэгчдийн 2023-06-28-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 49 дүгээр тогтоолоор ******* ******* *******-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2023-04-28-ны өдөр болсон ээлжит бус 15-р бага хурал хавсралт 1-д заасан нэр бүхий 12 *******чний ******* хорооны нар үгсэн хуйвалдаж,албан тушаалын байдлаа урвуулан,сонгогч гишүүдийн эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан гэж дүгнэн ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны дүрмийн 3.13.9 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэж арга хэмжээ тооцохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******, ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Тэргүүлэгчдийн хурал, ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Хяналтын зөвлөлд холбогдуулан орон тооны бус хороод-гэсэн чат үүсгэсэн, нэгдэн орсон хорооны нарыг хурлыг үймүүлэх оролдлого хийсэн, нарыг тулган үг хэлүүлсэн,цехээс төлөөллөөр орж ирж багаа ажилчдад өөрсдийн үзэл баримтлалыг тулган хүлээлгэж дарамталсан,өөрсдийн талд санал гаргах зорилгоор өөрсдийн фракцыг сонгож,******* төлөөлөгчөөр бэлтгэн оруулсан гэх зэргээр 12 хороодын нарыг буруутган нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг даалгах тухай шаардлага гаргасан боловч Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл,тайлбар түүнтэй *******той баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах,гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй,нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч , , , , , , , , нарын хариуцагч ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны , ******* ******* *******-ын Үйлдвэрчний ******* *******ны хяналтын зөвлөлийн нарт холбогдуулан гаргасан Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутааж, худал, мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр хэрэгсэл, арга замаар няцаах үүргийг даалгах, ******* Үйлдвэр *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Хяналтын зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот дүгнэлт болон ******* Үйлдвэр *******-ын Үйлдвэрчний ******* *******ны Тэргүүлэгчдийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ган бөөрөнцгийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг болон 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ус хангамжийн цехийн хорооны даргыг сонгох ээлжит бус сонгуулийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
Ч,
Г.ЖАРГАЛТУЯА
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Г.ЭНХТУНГАЛАГ