Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 312/ШШ2025/00697

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 312/ШШ2025/00697

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 3-р хороо Баруун сэлбэ .. тоотод оршин суух, ....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг....тоотод оршин суух, А.

...

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг ....нарт холбогдох

 

Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг . орон сууцнаас ..албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******, *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан Орхон аймаг Баян-өндөр сум Оюут баг ******* тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* холбогдуулан түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг мөн цахилгаан дулаан ашиглалтын зардал 584,800 төгрөг нийт 9,584,800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 8,450,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн байна.

 

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-өндөр сум Оюут баг ******* тоот орон сууцыг зарахаар болж, худалдах худалдан авах итгэмжлэлийг Б.Элдэв-очир гэх хүнд олгосноос болж, орон байраа алдахад хүрч уг асуудлаар шүүхэд хандсаны дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шүүгчийн захирамжаар өөрийн орон сууцаа өмчлөлдөө буцаан авахаар болж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрийн дагуу Инвексор ББСБ -д мөнгөө төлөөд орон сууцаа авах гэтэл бүх мөнгийг төлөөд, байрыг чөлөөлчихсөн байсан. Үүнийг мэдээд Улаанбаатар хотоос гэртээ иртэл, миний орон сууцнаас миний эд хогшил, эд зүйлүүдийг гаргаад, Нямцэцэгийн гэх гаражид хийчихсэн, зарим зүйлс алга болчихсон байсан ба ******* гэх эмэгтэй би банкны зээлийг төлчихсөн , одоо энэ байр минийх гээд гэрийн цоожийг бүхэлд нь солиод, гэрт оруулахгүй болгосон байсан. Үүнийг мэдээд ******* яагаад битүүмжлэгдсэн байгаа хөрөнгийг бусдад өгсөн болох, өмчлөгч нь намайг гэдгийг мэдсээр байж, хууль бус үйлдэл дахин гаргаж байрыг бусдад шилжүүлсэн нь зориуд санаатай үйлдэл байна гэж ойлгож, уулзах гэтэл олдохгүй болсон. Ингээд би *******т шүүхийн шийдвэрийн дагуу миний төлөх ёстой мөнгийг яагаад сайн дураараа төлсөн болох .шүүхийн шийдвэрийн дагуу миний төлөх ёстой мөнгийг чамд өгье, байраа авмаар гэхэд мөнгө авахаас эрс татгалзаж, би байрыг авна гэж маргах болсон бөгөөд орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу ******* ББСБ-аас чөлөөлж, 2023 оны 12 дугаар сард миний өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй байсан атал иргэн ******* гэх этгээдэд эзэмшүүлэхээр шилжүүлж, уг этгээд нь миний төлөх ёстой мөнгийг надаас ч асуулгүй төлж, би орон сууцыг худалдаж авсан гэх тайлбар хэлж, намайг орон сууцаа эзэмших, өмчлөх эрхгүй болгож байх тул орон сууцыг маань чөлөөлж өгөхийг хүсэхэд татгалзаж, өнөөдрийг хүрч байна. Иймд Орхон аймаг Баян-өндөр сум Оюут баг ******* тоот орон сууцнаас иргэн *******ийг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие ******* нь өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-өндөр сум Оюут баг ******* тоот орон сууцнаас албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шүүгчийн захирамжаар өөрийн орон сууцаа өмчлөлдөө буцаан авахаар болж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрийн дагуу *******, Алтанжул нар бид нар нь ББСБ-аас чөлөөлж, миний өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй байсан тул тухайн шийдвэрийг албадан биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаж ажиллагаа хийлгүүлэх явцад иргэн ******* гэх этгээдэд хөрөнгийг эзэмшүүлэхээр шилжүүлж, уг этгээд нь миний төлөх ёстой мөнгийг миний зөвшөөрөлгүй банк бус байгууллагад төлж , би орон сууцыг худалдаж авсан гэх тайлбар хэлж, дураар миний орон сууцанд нэвтэрч , намайг орон сууцаа эзэмших, өмчлөх эрхгүй болгосон байх ба ******* нь өмчлөгч биш болсноо мэдсээр байж, *******тэй 2023.10.20-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийсэн нь хууль зөрчсөн . Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шүүгчийн захирамжаар *******тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болж, уг гэрээний дагуу миний өмчлөх эрх сэргэж, өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй, ******* гэгчээс мөнгө авч барьцааг чөлөөлсөн атлаа, шийдвэрийн дагуу эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй өөр этгээдэд худалдах худалдан авах гэрээ хийсэн нь хууль зөрчсөн байх тул 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан Орхон аймаг Баян-өндөр сум Оюут баг ******* тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баатар овогтой Сутай нь Орхон аймаг Баян өндөр сумын Оюут багийн ******* тоот 3 өрөө байрны өмчлөгч бөгөөд орон сууцыг иргэн Алтанжулаас худалдан аваад , амьдрах зорилготой байсан бөгөөд боломжийн шинэ орон сууц худалдан авах асуудал гарч ирмэгц байраа буцаан зарахаар зар тавьтал иргэн Алтанжул буцаан байраа худалдан авах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүнд байраа зарах болсон. Орон сууц худалдах худалдан авах гэрээ хийхээр болж, 3 хоногт зээл гаргаад мөнгийг өгнө гэсэн тул Алтанжулын нөхөр Элдэв-очирт эрх шилжүүлсэн. Гэтэл Элдэв-Очир нь найз ******* гэх хүнд худалдах худалдан авах гэрээг хийсэн байсан ба ипотекийн зээл авсан атлаа мөнгийг бүрэн өгөлгүй орон сууцны үнээс 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн өгсөн. Үүний дараа нэг ч төгрөг өгөхгүй алга болсон.Ингээд орон сууцаа байраа буцаахаар болж 40000000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн авсан ба тухайн үеэс эхлэн Алтанжул, ******* нарт залилуулж, орон сууцаа алдах хэмжээнд хүрснээ мэдэж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шийдвэрээр миний өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу 2023 оны 12 дугаар сард гэрчилгээг өгнө гэсэн атлаа 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний орон сууцанд хууль бусаар халдаж, миний эд хөрөнгийг гарган, өөр айлд дураар орчихсон байсныг хожуу мэдсэн. 2023 оны 12 дугаар сард Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн ******* үүргээ биелүүлэхгүй алга болсныг, орон сууцанд маань худалдан авсан гээд өөр хүн байж байгаа байдлыг Өмнөговь аймгаас ажлаас ирмэгц мэдэж , шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр биелүүлэх 2023 оны 12 дугаар сар болмогц Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийлгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандаж ажиллагаа хийлгэж байх үед, орон сууцанд орсон гэх этгээдийн холбогдох хаяг нэр овог зэргийг олж мэдэн, албадан гаргуулахаар шүүхэд хандсан. ******* миний өмчлөлд орон сууцыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй зориуд бусдад орон сууцыг зарж, өөртөө ашиг олж улмаар дур мэдэн миний өмч хөрөнгийг орон гэрээс минь гарган, гаражид хурааж, өмч хөрөнгөнд маань халдсан байсан. Өөрийгөө өмчлөгч биш болохоо мэдсээр байж, дахин хууль бус худалдах худалдан авах гэрээ байгуулж бусдыг хохироож , энэхүү үйлдлээ огт мэдэгдэхгүйгээр нууж, алга болон миний эрх ашгийг илтэд хохироосон байсан. Тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгч ******* миний бие бөгөөд өмчлөгч болохыг минь хүлээн зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулсан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шийдвэр гарсан байхад буюу ******* өөрийгөө өмчлөгч биш болохоо мэдсээр байж, бусдын хөрөнгийг мэдэн зарж , анхнаасаа миний орон сууцыг худалдан авах санаа зорилгогүй, өөртөө ашиг олох гэсэн хүслээр дахин намайг хохироосон нь хууль бус үйлдлүүдээс харагдана. Анх миний орон сууцыг худалдан авна гэж Алтанжул нь нөхөр Элдэв-Очироор дамжуулан *******тэй гэрээ байгуулан банк бус байгууллагаас ипотекийн зээл гаргуулж авмагцаа, *******, Алтанжул нар нь өөртөө уг мөнгөний тодорхой хэсгийг авч, гэрээ хэрэгжих боломжгүй, хуурсан болох нь тогтоогдож, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлээр шүүхэд хандсан. Орон сууцны худалдах үнээс 20,000,000 төгрөгийг Алтанжулаас шилжүүлэн авсан болохоор, тэдний авсан их хэмжээний зээлийн банкны өрөөс зээлийн хүү гэх 12,000,000 төгрөгийг нэмж төлмөөр байна гээд байхаар нь орон сууцаа өөртөө шуурхай олж авах үүднээс банкны барьцааны суллах асуудлыг шуурхай болгох зорилгоор төлж чадахгүй гээд байсан банкны хүү 12,000,000 төгрөгийг хүртэл миний бие нэмж төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээнд тусгасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байсан боловч хангагдсан нэхэмжлэлийн шаардлагыг буюу өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх хугацааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор банкны барьцаанаас чөлөөлөхөд оролцож өрийг шуурхай төлүүлэх зорилготой байсан.Энэ талаар тохиролцсоноо шийдвэрт тусган дурдсан. Тухайн банкны зээл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт очсон, орон байр маань зээлийн өрөнд хурааж, ажиллагаа хийж байгаа талаар ******* хэлээгүй. Орон сууцны өмчлөх эрх шийдвэрлэгдсэн ч барьцаанаас чөлөөлөх асуудал саадтай байж болзошгүй гэж үзэн, төлөх ёсгүй 32,000,000 төгрөгийг нь хүртэл банк бус санхүүгийн байгууллагад төлье гэж зөвшөөрсөн байхад бүх асуудлыг нууж, 2023 оны 12 дугаар сард өмчлөх эрхийг маань шилжүүлэн өгнө гэсэн үүргээ биелүүлэхгүй, орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ хийсэн байна. Энэхүү банкны зээлээс нь төлөх асуудал нь миний тухайн үед гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагад холбоогүй. Учир нь би шүүхэд *******тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болгох шаардлагыг гаргасан бөгөөд холбогдох этгээдүүд уг шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн шийдвэрийн дагуу Өмчлөх эрхийг 2023 оны 12 дугаар сард шилжүүлж өгнө гэсний дагуу үүргээ сайн дураар биелүүлнэ гэсэн хугацааг нь хүлээж байсан. Тухайн шүүхийн шийдвэрийг ******* биелүүлэх үүрэгтэй. Үүргээ өнөөдрийг хүртэл огт биелүүлээгүй ба өмчлөгч биш болохоо бусдаас нууж, анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн өмчлөх эрхийн гэрчилгээг ашиглан, дахин хууль бус үйлдэл хийж, иргэн *******ийг хохироосон байна гэж бодтол ******* нь *******тэй нийлж, элдэвлэж байгааг үндэслэлгүй байна. *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. *******тэй байгуулсан 2022 оны 01 дүгээр 25-ны өдрийн 0341 тоот Орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд миний өмчлөх эрх сэргэсэн гэж үзнэ. Гэтэл ******* нь өөрийгөө өмчлөгч гэж үзэх үндэслэл бүхий баримт байхгүй байхад өмчлөгч гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.Орон сууцны өмчлөгч болоогүй болохоо хүлээн зөвшөөрч, Сутай надтай байгуулсан худалдах худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулсан атлаа өөрийгөө өмчлөгч гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Би өөрийн орон сууцыг 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 10 дугаар 31-ний өдөр хүртэл хөлслүүлсэн бөгөөд энэ хугацаа нь миний өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацааны дараа болсон асуудал бөгөөд миний хэрэглэж байгаагүй тог гэрлийн мөнгийг төлсөн мэт худал тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн тог гэрэл дулааны мөнгөний төлбөр хэзээ хэдэн оных болох нь тодорхойгүй байх ба сар бүр гэрэл тог, дулааны мөнгөө өөрөө би төлдөг, өргүй болно. Харин орон сууцаа барьцаанаас авах зорилгоор 32,000,000 төгрөгийг төлье гэснээ төлөхгүй байсан мэт худал тайлбар гаргажээ. 2023 оны 12 дугаар сард өмчлөх эрхийн гэрчилгээг өгөх хугацаанд төлөхөөр шийдвэрлэгдэж байна гэж ойлгон төлөх мөнгөө хадгалсан ба уг хугацаа болоход тухайн шийдвэрийг албадан биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандсан. Гэтэл төлүүлнэ гэсэн банкны зээлээ миний байрыг зарсан гэх үндэслэлээр иргэн Оюунбилэгээс мөнгө авч төлсөн байсан. Анхнаасаа *******гаар зээлийг төлүүлэх хүсэлгүй байсан байх ба шүүхийн шийдвэрээс өрөө төлөхийг шаардахад нь өөр хүмүүс төлөх юм гэж нэг ч тайлбар баримт гаргаж өгөөгүй нь зориуд нууж, тухайн орон сууцыг бусдад зарж, өөрийнхөө өрийг дарж , түүнээс дахин их хэмжээний мөнгө өөртөө авч, ашиг орлого олсон нь өмнөх санаа зорилгоо давтан үйлдэж, хохироосон үйлдэл хийсэн байна. ******* миний Орон сууцыг өмчлөх эрхийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсныг мэдсээр байж, бусдад шилжүүлсэн үйлдэл нь хууль зөрчсөн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Баатар овогтой Сутай нь Орхон аймаг Баян өндөр сумын Оюут багийн ******* тоот 3 өрөө байрны өмчлөгч бөгөөд орон сууцыг иргэн Алтанжулаас худалдан аваад, амьдрах зорилготой бүрэн засвар хийж, 2 охиныхоо хамт амьдарч байсан бөгөөд боломжийн байрлалд шинэ орон сууц худалдан авах асуудал гарч ирсэнтэй холбоотойгоор байраа буцаан зарахаар зар тавьтал иргэн Алтанжул буцаан байраа худалдан авах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүнд байраа зарах болсон. Орон сууц худалдах худалдан авах гэрээ хийхээр болж, Алтанжулын нөхөр Элдэв-Очирт 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эрх шилжүүлсэн итгэмжлэл өгсөн. Энэ өдөр орон сууцны үнээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 40,000,000 төгрөгийг Кулмара гэх данснаас урьдчилгаа гэж шилжүүлсэн юм. Үүний дараа байр авах мөнгө бүтэхгүй боллоо байраа авахаа болилоо, мөнгөө буцаан авъя гэж Алтанжул ярихаар нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Кулмара гэх данс руу 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Энэ үед Алтанжул, нөхөр Элдэв-очир нар нь эрх шилжүүлсэн итгэмжлэлийг далимдуулан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *******т байрны өмчлөх эрхийг шилжүүлснийг олж мэдмэгц шүүхэд хандсан. Гэтэл *******, Алтанжул нар байрны өмчлөлийг шилжүүлэн авмагцаа Инвескор ББСБ-д 80,000,000 төгрөгийн ипотекийн зээлд тавьсныг шүүхэд нэхэмжлэл шийдвэрлэх явцад олж мэдсэн. Алтанжул, ******* нар тухайн мөнгөнөөс өөр хоорондоо өгч авалцсан гэдэг боловч, би энэ талаар огт мэдэхгүй, ийм баримт бидний шийдвэрлэсэн хэргүүдэд байхгүй. Банкнаас авсан дээрх мөнгөнөөс ******* надад огт өгөөгүй. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шийдвэр гарах үед гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шийдвэрлүүлж байгаа тохиолдолд талууд өгсөн авснаа буцаадаг юм гэж тайлбарласны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр авсан байсан 40,000,000 төгрөгөөс үлдсэн байсан 20,000,000 төгрөгийг буцаан өгөх, бусад зардал гэх зээлийн хүү гэх 12,000,000 төгрөгийг хамт төлөхөөр зөвшөөрсөн. Уг мөнгийг төлөхдөө Банк бус санхүүгийн байгууллага-д нь төлж байраа шуурхай чөлөөлж авах зорилготой байсан учир Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шийдвэрт дурдуулсан. Тухайн шийдвэрийн дагуу 2023 оны 12 дугаарт сард өмчлөх эрхийг шилжүүлж, гэрчилгээг өгнө гэсэн атлаа 2023 оны 10 дугаарт 31-ний өдөр миний орон сууцанд хууль бусаар халдаж, миний эд хөрөнгийг гарган, өөр айлд дураар орчихсон байсныг хожуу мэдсэн. 2023 оны 12 дугаар сард Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн ******* үүргээ биелүүлэхгүй алга болж, утсаа огт авахгүй байсан ба Алтанжул нь утсаа аваад Нямцэцэг нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, утсаа авахгүй байгаа, орон сууцаа авах гэж яарч байгааг ойлгож байна. *******тэй холбогдоод даруй шийдвэрлэнэ, санаа зоволтгүй гэх зэргээр ярьж байсан. Ингээд худалдан авсан гээд өөр хүн байж байгаа байдлыг Өмнөговь аймгаас ажлаас ирмэгц мэдэж , шүүхэд хандсан. 2023 оны 08 дугаар сараас Кадастрын үйлчилгээ үзүүлэх ажил эрхэлнэ гэх залуу сар сараар нь сунгаж түрээслэхээр байранд маань орсон атлаа байрыг маань орхиод гарсныг 2023 оны 12 дугаар сард ирээд мэдэж түүнтэй уулзахад ******* гэх хүн нэг өдөр ирээд намайг гэрээс гар, өмчлөгч нь би байна гээд гэрчилгээ үзүүлээд хөөгөөд байсан ба таны утасны дугаарыг мартчихаад тантай холбоо барьж чадаагүй, аргагүйн эрхэнд би 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан. ******* гэх хүнийг танай хүн гэж бодсон гэх хариу өгсөн. ******* миний өмчлөлд орон сууцыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бусдад орон сууцыг зарж, өөртөө ашиг олж, улмаар дур мэдэн миний өмч хөрөнгийг орон гэрээс минь гарган, гаражид хурааж, өмч хөрөнгөнд маань халдсан байсан. Тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгч болохыг минь хүлээн зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.14-ны өдрийн 142/ШШ2023/01063 тоот шийдвэр гарсан байхад буюу ******* өөрийгөө өмчлөгч биш болохоо мэдсээр байж, бусадтай худалдах худалдан авах гэрээ хийж, өөртөө ашиг олох гэсэн хүслээр дахин намайг хохироосон нь хууль бус үйлдлүүдээс харагдаж байна. Тухайн банкны төлбөрийн асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт очсон, орон байр маань зээлийн өрөнд хурааж, ажиллагаа хийж байгаа талаар ******* нь хэлээгүй, орон сууцаа авах зорилгоор олон удаа утасдахад утсаа аваагүй зэрэг нь зориуд байрыг зарж ашиг олох гэсэн санаатай байжээ. ******* нь миний байрыг өмчлөлдөө шилжүүлэн 80,000,000 төгрөг авсан, улмаар Оюунбилэг гэгчид хямд үнээр 16,000,0000 төгрөгөнд 3 өрөө байрыг маань зарж, өөрийн авсан 80,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж, цаана нь дахин 70,000,000 төгрөгийн ашиг олж авч, намайг болон бусад этгээдийг хохироосон. Орон сууцны өмчлөх эрх шийдвэрлэгдсэн ч барьцаанаас чөлөөлөх асуудал саадтай байж болзошгүй гэж үзэн, төлөх ёсгүй зээлийн хүү 12,000,000 төгрөгийг нь хүртэл банк бус санхүүгийн байгууллагад төлье гэж зөвшөөрч, шийдвэрлүүлж, байхад бүх асуудлыг нууж, 2023 оны 12 дугаар сард өмчлөх эрхийг маань шилжүүлэн өгнө гэсэн үүргээ огт биелүүлэхгүй, орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ хийсэн нь байна. Иргэний хуулийн 57-р зүйлийн 57.2-т Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр байна гэж заасан ба хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцлүүд хүчин төгөлдөр бус байхыг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.10 -т заасан байна. Энэхүү банкны зээлээс нь төлөх асуудал нь миний тухайн үед гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлага-д холбоогүй. Учир нь би шүүхэд *******тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болгох шаардлагыг гаргасан бөгөөд холбогдох этгээдүүд уг шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн шүүхийн шийдвэрийн дагуу худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Өмчлөх эрхийг 2023 оны 12 сард шилжүүлж өгнө гэсний дагуу үүргээ сайн дураар биелүүлнэ гэсэн хугацааг нь хүлээж байсан. Тухайн шүүхийн шийдвэрийг ******* биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч биш болсноо бусдаас нууж, хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн хэлцлийн дагуу олж авсан хүчин төгөлдөр бус өмчлөх эрхийн 'эрчилгээгээ ашиглан, дахин хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл болсон ба банк бус байгууллагын барьцааны гэрээ ч мөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй юм. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.14-ны өдрийн 142/ШШ2023/01063 тоот шийдвэр нь орон сууцны жинхэнэ өмчлөгч намайг болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр бөгөөд ******* нь байрыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг зөвхөн надад шилжүүлэхээр үүрэг хүлээлгэсэн байхад буюу байрыг бусдад худалдах, бусдын өмчлөлд шилжүүлэх эрхгүй хориглосон шийдвэр гарсан байхад худалдах худалдан авах гэрээ хийх эрхтэй мэт өөрийгөө үзэж, Оюунбилэгтэй худалдах худалдан авах гэрээ хийсэн нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл болж, жинхэнэ өмчлөгчийн эрх ашгийг зөрчсөн. *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. *******тэй байгуулсан 2022.01.25 -ны өдрийн 0341 тоот Орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд миний өмчлөх эрх сэргэсэн гэж үзнэ.Сэргэхдээ анхны байдлаар буюу өнөөдрийг хүртэл намайг өмчлөгч хэвээр гэж үзэх үндэслэлтэй. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр байх шинжийг агуулах бөгөөд ******* нь анхнаасаа миний орон сууцыг худалдан авах гэсэн санаа зорилгогүй, өмчлөх эрхийг ашиглан, их хэмжээний зээл авсан атлаа өмчлөгч надад нэг ч төгрөг өгөлгүй хуурч, өөртөө ашигласан. Орон сууцыг худалдан авах гэсэн үнэн санаа зорилго байгаагүй.Үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Би өөрийн орон сууцыг 2024 оны 08 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөлслүүлсэн бөгөөд энэ хугацаа нь миний өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацааны дараа болсон асуудал бөгөөд байрны түрээс, түрээс гэх төлбөр хүлээн авсан дансны баримтууд бүхий гүйлгээ нь Орхон аймаг Баян өндөр сумын Оюут багийн ******* тоот 3 өрөө байрны түрээс биш бөгөөд би 2 охиныхоо хамт 2023 оны 08 дугаар сарын 20-нд хүртэл амьдарч байгаад хүүхдүүд хот руу сургууль руу явах, би өөр аймагт ажиллах болж, эхнэр маань гадаадад ажиллаж байгаа учир, байраа тавилгын хамт түрээслүүлэх болсон билээ. Харин тэдний тооцоолоод байгаа байрны түрээс, түрээс гэх гүйлгээ нь Алтан нар хүнсний дэлгүүрийн түрээсийн орлого /одоо үйл ажиллагаа явуулахаа больсон/, миний гэр бүлийн хөрөнгө болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 -р хороо ханын материал 18062 тоот Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 байр 145 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны түрээсийн төлбөр орлого гэх гүйлгээ дансанд орж байсныг худал гүтгэн, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Нямцэцэгтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр бусд тооцож талууд эвлэрсэн. Нямцэцэг, Элдэв-Очир нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж байгаатай холбоотой Нямцэцэг Сутайд тухайн орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн. Сутайгийн хувьд Инвескор ББСБ-д 32,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Энэ шүүхийн шийдвэрийг талууд 2023 оны 12 дугаар сард хэрэгжүүлэхээр тохиролцсон. Гэвч Нямцэцэг энэ хугацаанаас өмнө Сутайд мэдэгдэлгүйгээр тухайн байрыг өөрийнх нь нэр дээр шилжсэн байдлыг үндэслэн хариуцагч Оюунбилэгт байрны эзэмшигчийн мэдээллийг өгөлгүй худалдан борлуулсан. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан эрхийн доголдол, зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлнэ гэсэн заалт мөн хөрөнгийн талаарх үнэн зөв бүрэн мэдээллийг өгнө гэх заалтыг тус тус зөрчиж худалдах худалдан авах гэрээг хийсэн байгаа нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 57 дугаар зүлйин 57.2 дах хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусд тооцчихсон гэдгийг мэдсээр байж өөрийгөө тухайн орон сууцны өмчлөгч мэт үзэж бусадтай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслээд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сутайгийн өмчлөх эрх сэргэчихсэн байсан ба Нямцэцэгт Сутайг төлөөлөн тухайн орон сууцыг худалдан борлуулах ямар нэгэн эрх олгогдоогүй. Сутай 2023 оны 12 дугаар сард шийдвэр гүйцтгэлийн ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэл дээр очоод тухайн орон сууцыг зарж борлуулсан талаар мэдсэн. Иймд Оюунбилэгийг тухайн орон сууцнаас албадан гаргах, Нямцэцэг, Оюунбилэг нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Оюунбилэг Нямцэцэг нар нь өөрсдийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн гэрээ хэлцэл гэдгийг нотолж чадахгүй байна. Нэхэхмжлэгчийн хувьд тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгээ нотолж байгаа өөрөөр хэлбэл өмчлөгч нь хэн юм бэ гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр, дансны хуулга холбогдох бусад баримтуудаар тогтоогдоно. Мөн Сутай өөрийнхөө орон сууцнаас нэг ч төгрөг аваагүй, энэ нь хариуцагч Нямцэцэгийн тайлбараар нотлогддог. Нямцэцэгийн хувьд итгэмжлэл хүлээн авсан Элдэв-Очирт биш Сутайг төлөөлөх эрхгүй Алтанжул, Кульмара нарт орон сууц худалдан авахаар шилжүүлчихсэн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Сутай эсрэгээрээ Нямцэцэгээс нэг ч төгрөг аваагүй хэр нь Нямцэцэгийн байр барьцаалан авсан зээлийн төлбөрт 32,000,000 төгрийг төлөх болсон. Сутай Нямцэцэгт тухайн байр худалдан борлуулагдсан үйлдлийг мэдээд байр байрьцаанд байгаа гэдгийг ойлгоод талууд харилцан банк бусаас авсан зээлийг хувааж төлөхөөр эвлэрсэн. Сутай 12 сард банк бусд мөнгөө төлөөд буцаагаад байраа авна гэсэн ойлголттой явсан чинь нөгөө байрыг дахиад цааш нь худалдаад, захиран зарцуулаад, Сутайг төлөөлөх эрхгүй байж Нямцэцэг Оюунбилэгтэй гэрээ хэлцэл хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Оюунбилэгийн хувьд тухайн орон сууцны шударга эзэмшигч болчихсон байна, тэгэхээр шударга эзэмшигчийг шүүхээр тогтоолгочихсон шийдвэр байгаа тохиолдолд намайг албадан гаргах эрх байхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ асуудал хууль ёсны шийдвэртэй, өмчлөх эрх нь шилжих эрхтэй тохиолдолд яригдана. Тэгэхээр шударга эзэмшигчийн хувьд цаашаагаа үргэлжлүүлээд өмчлөгч байх, өмчлөгч болох эрхээ алдаж байгаа тохиолдолд иргэний хуулийн цогц заалт буюу шүүхийн шийдвэрээр шударга эзэмшигч болж чадаж байгаа ч гэсэн өмчлөгч болох эрх зүйн үндэслэл нь бүрдэж өгөөгүй байна. Сутайгийн хувьд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш өмчлөх эрх нь тэр гэрээ хүчин төгөлдөр бус болж сэргэсэн тул өмчлөгчөөс илүү давуу эрхтэй шударга эзэмшигч байна гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Оюунбилэгийг албадан гаргуулах шаардлага хуульд нийцсэн буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмчлөгч өөрийн эд хөрөнгөө өөрийн үзэмжээр ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй гэх үндэслэлээрэй энэ шаардлагыг гаргасан. Иймд ******* тоот орон сууцны өмчлөгч Сутай бөгөөд Сутайгаас өөр өмчлөгч байхгүй. Улсын бүртгэлд ч гэсэн өмчлөгч нь Сутай хэвээрээ битүүмжлэлтэйгээр явж байна. Нямцэцэг хэдийгээр Оюунбилэг гэх хүнд тухайн орон сууцыг худалдан борлуулсан ч Оюунбилэгийн нэр дээр тухайн орон сууц шилжээгүй. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасныг мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж хуульд нийцсэн заалт холбогдох зүйлүүдийг хэлсэн учраас дээрх заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

7.Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* би 2023 оны 09 сард байх Эрдэнэт зар дээр Оюут баг ******* тоот 3 өрөө үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай ашиглаж болох орон сууц зарна гэсэн зарын дагуу очиж үзэхэд цоожтой байгаад байсан. Би 3.17 байрны тэнд өөр байр авах гэж байтал эгч Сувд-Эрдэнэ над руу залгаад Нямцэцэгийн эзэмшлийн байр байгаа, зарна гэнэ чи очиж үз гээд хэлэхээр нь би Чимэдханд эгч рүү ярихад Нямцэцэг байраа зарах гэж байгаа банкны өрөнд орсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа, дуудлага худалдаагаар хямдхан 75,000,000 төгрөгөөр зарах гээд байна, чи 100,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө шийдвэр гүйцэтгэл дээр очоод байрыг нь 100,000,000 төгрөгөөр авчихъя гэтэл Чимэдханд эгч чи очоод хэрэггүй, бид нар шийдвэр гүйцэтгэлд мөнгийг нь өгөөд Инвескор ББСБ-аас байраа суллаад авчихъя тэгээд чиний нэр дээр шилжүүлээд өгчихье гэхээр нь би нөхөр Н.Одболдын Нигүүлсэн зам ХХК-ний Хас банкны 5002037032 тоот данснаас 2023 оны 10 сарын 17-ны өдөр 80,000,000 төгрөг, мөн өөрийнхөө Хаан банкны 5096189747 тоот данснаас 2023 оны 11 сарын 17-ны өдөр 17,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 11 сарын 20-ны өдөр 17,500,000 төгрөг, 2023 оны 11 сарын 21-нд 2,500,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөг шилжүүлсэн. Би *******тэй гар утсаар ярихад би танд 3 өрөө байраа 160,000,000 төгрөгөөр худалдана та эхний ээлжинд 100,000,000 төгрөгөө өгчих, тэгээд би ээжид итгэмжлэл хийж өгөөд худалдах худалдан авах гэрээгээ хийчихье, шүүхийн шийдвэр дээр танаас авсан мөнгөө өгөөд байраа битүүмжлэлээс суллаад авчихна, тэгээд таны нэр дээр шилжүүлээд өгье гэж хэлсэн тул би зөвшөөрч мөнгөө *******ийн ээж Чимэдхандын данс руу шилжүүлсэн юм. Би *******тэй 2023 оны 10 сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах гэрээг байгуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоот 3 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Бид нар гэрээг байгуулаад ******* орон сууц худалдан борлуулсны татварт 3,200,000 төгрөг төлсөн, мөн би үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авах хураамжид 20,000 төгрөг төлсөн, тэгээд уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл Улсын бүртгэлийн хэлтсээс энэ байр чинь шүүхийн шийдвэрт барьцаалагдсан байр байна гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунбаяр 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолоор уг байрны шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн үйлдлээ цуцалж, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн байсан. Иймд би орон сууцны нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй байгаа учир нь би худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөрөө төлсөн бөгөөд уг орон сууцны шударга эзэмшигч болсон, одоо уг орон сууцанд нөхрийн Нигүүлсэн зам ХХК-ийн оффис болон, миний өөрийн хувийн бизнес болох Ногоон навч нэртэй гэр ахуйн барааны дэлгүүр ажиллаж байгаа юм. *******н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 14-ний өдрийн 1063 дугаартай захирамжаар ******* 32,600,000 төгрөг, ******* 21,900,000 төгрөг, Т.Алтанжул 40,000,000 төгрөгийг тус тус Инвескор ББСБ-д 2023 оны 12 сард төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба энэ үүргээ биелүүлсний эцэст ******* *******н нэр дээр орон сууцыг шилжүүлэх байсан. Гэтэл *******, Т.Алтанжул нар мөнгөн төлбөрөө огт төлөөгүй бөгөөд төлөх талаар ямар нэгэн идэвхи санаачлага гаргахгүй байсан тул Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 10/02 дугаартай тогтоолын дагуу 2023 оны 10 сарын 10-ны өдөр дуудлага худалдааг явуулсан. Анхны дуудлага худалдаагаар хүн аваагүй тул 2 дах дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулах гэж байсан тул ******* дуудлага худалдаагаар орон сууцаа хямдхан алдахгүйн тулд надад зарсан. Хэрэв би худалдаж аваагүй бол 2 дах дуудлага худалдаагаар хямдхан зарагдаад хэн нэгний эзэмшилд очих л байсан. Тэгэхээр ******* өөрийн төлөх ёстой төлбөрөө төлөөгүй мөртлөө орон сууцыг нь дуудлага худалдаанаас зарагдахаас сэргийлж би худалдаад авсны дараа байрыг минийх гэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ байр *******гийнх гэсэн шүүхийн шийдвэр байхгүй байгааг харгалзан үзнэ үү. Инвескор ББСБ *******ээс маргаан бүхий орон сууцыг барьцаалан олгосон зээл 95,343,221 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 855 дугаартай шийдвэрээр 94,442,956 төгрөгийг *******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ маргаанд ******* өөрөө яагаад оролцоогүй юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэв энэ маргаанд ******* энэ миний орон сууц *******т хамаагүй гэдэг шаардлага гаргаж өөрийнхөө өмчлөл гэж үзэж байгаа үл хөдлөх хөрөнгөө хамгаалах байсан гэтэл ийм үйлдлийг гаргаагүй, харин сүүлд буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө худалдсан гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийг тусад нь гаргаж түүнийг нь шүүх шийдвэрлэсэн. Ингээд нэг орон сууцыг барьцаалан төлбөр гаргуулахаар 2 шүүхийн шийдвэр гарсан, тодруулбал Инвескор ББСБ-д эхлээд *******ээс 94,442,956 төгрөгийг гаргуулахаар, дараа нь ******* 32,600,000 төгрөг, ******* 21,900,000 төгрөг, Т.Аптанжул 40,000,000 төгрөгийг тус тус Инвескор ББСБ-д 2023 оны 12 сард төлж барагдуулахаар нэг утга санаа бүхий 2 шийдвэр гарсан. Миний хувьд *******тэй худалдах худалдан авах гэрээг хийж төлбөрөө бүрэн төлсөн тул шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож гэрчилгээг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргаж улмаар тус шүүхийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 505 дугаартай захирамжаар ******* намайг Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоот 3 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Иймд *******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Алтанжул гэдэг хүнээс хуучин Хүлэг буюу Ану төвийг 2021 оны 10 дугаар сараас эхлэн түрээсэлсэн. 2022 оны 01 сард эгчид маань нэг зарах байр байгаа 1 давхарт болохоор үйл ажиллагаа явуулах боломжтой чи ингээд л юм түрээсэлж байхаар тэрийг сонирхооч гэхээр нь очиж үзээд тухайн байрыг худалдан авахаар болж байрны үнийн дүн төлөх нөхцөлөө би байрыг чинь банк бус санхүүгийн байгууллагад тавих гээд үзье өдөр тутмын орлоготой болохоор надад зээл гарах байх гэж хэлсэн. Алтанжул заа тэг банк бусаар яваад зээлээ судлуулаад үз гэсэн. Инвескор банк бус санхүүгийн байгууллагаас надад 80,000,000 төгрөг гарах юм байна гэж Алтанжулд хэлээд эдийн засагчаа авч очоод өөрөө зураг хөргийг нь дарсан. Банк бусаас 80,000,000 төгрөгийн зээл надад гарсан. Сутай намайг чи яагаад өмнөх өмчлөгчийг нь судлаагүй юм бэ гэж загнасан. Сутай өөрөө Элдэв-Очирт байраа зарах итгэмжлэл хийгээд өгчихсөн байсан. Тухайн итгэмжлэлийг үндэслэн Алтанжул, Элдэв-Очир нараас худалдах худалдан авах гэрээ хийж авсан. Би өмнө нь хэд хэдэн удаа итгэмжлэлээр машин худалдаж авч байсан. Нэгэнт энэ хүнд зарж борлуулах эрхийг нь олгоод итгэмжлэл өгчихсөн байхад надад өмнөх эзэмшигчийг нь судлах шаардлага байхгүй ба итгэмжлэх хийгээд өгчихсөн учраас энэ хүмүүс надад энэ байрыг зарах эрхтэй гэж би үзэж худалдан авалтыг хийсэн. 80,000,000 төгрөгийг банк бусаас гаргуулаад би энэ мөнгийг хэн рүү шилжүүлэх вэ гэж худалдан авалт хийсэн хүмүүс болох Алтанжул, Элдэв-Очир нар луу ярихад Алтанжул гэдэг хүн 2 данс өгсөн. Эхний данс нь Кульмара гэдэг хүнийх энэ данс руу 24,680,000 төгрөгийг дараагийн данс нь Алтанжулын данс байсан тухайн данс руу 27,000,000 төгрөгийг шилжүүлчих үлдэгдэл мөнгөө Сутай гэх байрны өмнөх эзэн рүү шилжүүлнэ гэж хэлсэн. За тэгвэл яах юм чи холбоод өгөх юм уу Сутай гэж хүнийг танихгүй би чамтай гэрээ хийсэн учраас би чамтай холбогдоно оо гэж хэлсэн. Алтанзул хэд хоногийн дараа өө баларсан Нямцэцэг ээ гэхээр нь яасан гэсэн чинь Сутай бариа зарахгүй гэнэ тэгэхээр нь би уурласан чинь Сутай зарахгүй гэж байна аа одоо яах вэ чи Сутайтай уулзах юм уу гэхэд нь би Алтанжул аа би Сутай гэж хүнийг танихгүй би чамтай наймаа хийж чамаас би авсан учраас би чамтай л холбоо барина. Чи наад Сутай гэж хүнтэйгээ учраа ол надаас авсан мөнгөө хий би банк бусаас авсан зээлээ хаяя гэхэд заа тэгье энэ 2 мөнгөө төлнө гэсэн энэ асуудлыг гэрчээс тодруулж асууж болно. Гэтэл мөнгөө төлнө гээд огт төлөлт хийгээгүй энэ хооронд би банк бусад 19,000,000 төгрөг төлчихсөн байсан.Би Алтанжулд наад байрыг чинь төлөх чадвар байхгүй би наад байранд чинь ороогүй нэг ч удаа түлхүүрийг нь аваагүй. Түлхүүрийг нь авах гэж байгаад заа мөнгөө дутуу төлчихсөн юм чинь мухай юм даа гэж бодоод асуугаагүй талаараа хэлэхэд Сутай ирж байрныхаа түлхүүрийг өгнө гэдэг байсан. Наад байраа зарахаа больсон юм бол миний мөнгийг өг банк бусын зээлээ дармаар байна гэхэд Алтанжул, Сутай хоёр надад огт мөнгө өгөөгүй. Би 19,000,000 төгрөгийг банк бусад төлчхөөд аваагүй мөнгөө би төлөх шаардлагагүй гэж бодоод мөнгөө төлөхөө больсон. Гэтэл Банк бусаас манай нөхрийн ажил дээр 7 хоног болгон Инвескороос бичиг ирдэг байсан. Нямцэцэгээ энийгээ төл гэхээр нь аваагүй байрныхаа мөнгийг төлөхгүй гэж хэлсэн үнэхээр төлөх басан бол надад мөнгө байсан миний дансны хуулгыг харж болно. Гарсан зээлийг яаг тухайн өдөр нь Алтанжулын данс руу 27,000,000 төгрөг Кульмара гэж хүний данс руу 24,680,000 төгрөгийг шилжүүлсэн. Банк бусын мөнгийг төлөхгүй явсаар байгаад Инвескороос намайг шүүхэд өгсөн байсан. Шүүх хуралдаан дээр би зүйлээ ярьсан. Би шүүх хурал зарлагдахаас өмнө Сутайгийн өмгөөлөгч Бүжин гэх хүнд шийдвэр гүйцэтгэлийн талаар хэлж байсан баримт эвдэрсэн утаснаас минь гарч ирсэн. Тухайн мессежинд юу гэж байгаа вэ гэхээр энэ шүүх хурал болох гээд байна шүү, чиний байр миний мэдлээс давах гээд байна шүү, чи энэ байраа авахгүй бол би мэдэхгүй шүүхийн шийдвэрт очиж зарагдах гээд байна гэхэд наадах чинь зарагдахгүй байр гэж хэлсэн. Би Сутай гэдэг хүнийг танихгүй болохоор өмгөөлөгч Бүжин гэх хүнтэй л холбогдож байсан. Бүжин гэдэг хүнтэй 2-3 удаа уулзаж байсан. Байртай холбоотой бүх асуудлыг Бүжинд хэлж байсан. Тэр мэдээллийг өчигдөр сэргээж аваад өнөөд шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Мэдээгүй байсан мэдээгүй байхад байрыг маань 12 сард зарсан гэж тайлбарлаад байна. 08 сард гарсан тушаалаас чинь өмнө Инвескор гэх байгууллага намайг шүүх дээр албадан үл хөдлөхөө зар гэдэг шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Надаас шалтгаалаагүй энэ байр зарагдсан. Би хүн хулхидаад албаар очоод зарсан юм шиг яриад байна би үнэхээр тэгээгүй. Энэ байраа аваа, миний дансыг хаачхаад байна би үйл ажиллагаа явуулдаг хүн гэж зөндөө тайлбарласан. Ариунбаяр гэх хүн байрыг зарахаас өмнө хүлээж авахад түрээсэлж аваад том өрөөндөө юмнуудаа хураачихсан байсан. Түрээсэлсэн байгааг нь тэнд очоод мэдсэн. Ариунбаяр гэх хүн Сутайгийн дугаарыг олоод өг гэхэд нь би хажууд нь Алтанжул руу залгаад Сутайгийн дугаарыг авч өгсөн. Ариунбаяр миний хажууд Сутайтай ярьсан энэ байр чинь зарагдаж байна Нямцэцэг нь өмчлөгч нь юм байна энэ байр зарагдах гэж байна шүү гэж хэлэхэд Сутай одоо зарахаас даа гээд зар гэдгийг хүлээн зөвшөөрсөн.Тэгсний дараагаар нэг дүгээр дуудлага худалдаа зарлагдаад хоёр дахь дуудлага худалдаа зарлагдаад 70,000,000 төгрөг рүү орох гэж байхад нь би болилдоо юун 70,000,000 төгрөг вэ? гэж завсаргүй зар тавьсны үндсэн дээр Оюунбилэг гэж хүн авсан.Тэрнээс огт хүн мэдээгүй байхад нь нууцаар луйвардсан зүйл байхгүй. Гэрчээр эдгээр асуултуудыг сайн асуугаасай гэж бодож байна. Зар гэж байрны гэрчилгээгээ өгсөн юм уу? барьцаанд тав гэж өгсөн юм уу? яагаад энэ байрыг Нямцэцэгт зарсан юм. Хамгийн их хохирол амссан хүн нь би бүтэн хоёр жилийн хугацаанд шүүхийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дарамтлуулж байна. Инвескор ББСБ-аас авсан зээлээс болж муу зээлийн түүхтэй болсон одоо ямар ч зээл авч чадахгүй анхаарах шатны ангилалд орчихсон хохироод явж байна. Бизнесийг минь таг хааж хаячхаад байраа зарсан мөнгөөр өрөө дарлаа гэж байна. Өөрийнхөө объектыг нэгийн нь 40,000,000 төгрөгөөр нөгөөхийг нь 50,000,000 төгрөгөөр зарсан. Сутайгийн байрны мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Сутайг байраа ав гэхэд авах оролдлого хийгээгүй. Би энэ мөнгийг чинь төлж чадахгүй юм байна шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очъё гэхэд ядаж хэвийн төлөлттэй болгоё гэхэд хэн ч надад мөнгө өгсөн зүйл байхгүй.Би энэ байрыг зар үрээд эдэлж хэрэглэсэн юм шиг ойлголт гаргаж ирээд байна. Тийм зүйл байхгүй. Би хоёр жил гаруй хугацаанд сэтгэл санаагаараа дарамтлуулаад хямраад, нөхрөө хүртэл дунд нь алдсан, би Сутай руу холбогдох боломжгүй би тухайн хүнийг танихгүй тухайн хүнээс худалдан авалт хийгээгүй учраас Алтанжул руу би энэ байрыг одоо яах юм бэ? гээд зөндөө асуусан. Та нар энэ бараа авна гэсэн биз дээ банкны хүү зогсохгүй байна намайг завсаргүй дарамталж байна гэж хэлэхэд тоогоогүй. Кульмара гэж хүний өр зээлд намайг хутгаж хаячхаад миний нэр дээр зээл аваад төлөхгүй намайг хохироогоод байгаа мөртлөө яагаад Алтанжул гэж хүн шүүхэд дуудагдахгүй би хариуцагч болоод явж байгаагаа ч үнэхээр сайн ойлгохгүй байна. 2022 онд тухайн байрыг Элдэв-Очироос худалдан авсан үйл явдлыг Сутай огт мэдээгүй гэж нэхэмжлэгч талаас хэлж байна. Үүний дараагаар 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдөр эвлэрсэн байдаг юм. Бүтэн жил гаруй хугацаанд намайг ашиглаж Кульмара гэх хүний өр төлбөрийг төлүүлчихээд яг үнэндээ байраа ч өгөөгүй шүү дээ. 1 жил 7 сарын хугацаанд байр зарагдсаныг огт мэдээгүй, үл хөдлөхийн гэрчилгээгээ Алтанжулд 20,000,000 төгрөгөөр барьцаалуулчихсан юм шиг намайг ашигласан. Алтанжул, Сутай бид 3-ын эвлэрсэн хугацаанаас хойш 1 жил 9 сарын дараа энэ байр зарагдсан, гэтэл дахиад л мэдээгүй гэж үндэслэлгүйгээр худлаа яриад байна. Гэрч Алтанжул, Сутай, Нямцэцэгт байр худалдагдсан гэдгийг мэдээд Эрдэнэтэд ирээд татварын байгууллагатай уулзаад наймаа буцахаар болсон гэж хэллээ. Энэ дунд зүгээр л Нямцэцэг гэдэг хүнийг тултал хохироож байна. Нямцэцэг гэдэг хүн энэ хооронд яг юу туулсан ямар асуудал тулгарсныг ер нь хэн ч бодохгүй байна. Ямар хохирол дунд унаж, хэдэн зуун сая төгрөг болж өсөж, ямар хар дансанд орж, хүүхдийнхээ тэтгэмжийг ч авч чадахгүй болтлоо бүх дансаа бариулчихсан. Инвескороос намайг хайдаг байсан, сүүлдээ хотод байсан чинь муу ээжийн маань хашааг хүртэл давж ороод намайг тэрүүгээр нэг дуудаж хашхираад дарамталсан байсан. Сутай намайг 2 ч удаа цагдаад өгсөн, цагдаагаас хүртэл дарамтласан. Тэгсэн мөртлөө чи буцаагаад өгсөн мөнгөө нэхэмжлээгүй байна гэж байна, надад тэрийг бодох ч тэнхэл байгаагүй, байнгын цагдаа шүүх гээд нэг ч өдөр амар тайван байгаагүй. Яагаад намайг хоорондынхоо өр төлбөрт хутгаж, ашиглаж зээл авчихаад энэ үйл явдлаа огт мэдээгүй юм шиг яриад байж байдаг юм. Надад өгөөгүй байрны төлөө би мөнгө төлөх шаардлагагүй шүү дээ, та нар төлөөд ав гэж би удаа дараа шүүх хурал дээр бүгдийг нь л хэлсэн шүү дээ. Тухайн үед мөнгөтэй байсан гээд 2024 оны дансны хуулгаа харуулж байна. Тэгвэл тухайн үед нь Кульмарагийн мөнгийг өгөөд намайг энэ асуудлаас гаргахгүй яасан юм бэ? өнгөрсөн нөхөртэй маань хүртэл дарамталж байсан шүү, албан байгууллага дээр нь 7 хоног болгон бор цаастай албан бичиг явуулж дарамталдаг байсан. Тухайн байр чинь Оюунбилэг гэж энэ хүнд бүтэн 1 жил 9 сарын дараа зарагдсан шүү энэ хугацаагаа аягүй сайн хараарай. Яг ингээд зарагдсаных нь дараа 8 сард шийдвэр гарчихсан юм шиг ийм муухай үндэслэлгүй юм яриад байж болохгүй шүү л гэж бодож байна гэв.

 

9.Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* миний бие нэхэмжлэгч *******н зохих ёсоор олгосон итгэмжлэлийн дагуу Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут баг ******* тоот 3 өрөө байрыг худалдан авсан. Тухайн үед надад албан ёсны нотариатаар орсон итгэмжлэлийг харуулж улмаар би тэрхүү итгэмжлэлийг үндэслэн худалдах худалдан авах гэрээ хийж, үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг банк бусын зээлээр авч, 51,680,000 төгрөгийг өгсөн. Улмаар би зохих ёсоор хийгдсэн худалдах худалдан авах гэрээ болон бусад холбогдох баримтыг эрх бүхий байгууллагад бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Намайг худалдах худалдан авах гэрээ байгуулан, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хүртэл гэрээнээс татгалзлаа, зарахаа болилоо, гэрээнээс буцлаа гэж надад мэдэгдээгүй. Ингээд би Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болж, шинэ өмчлөгч надад өмчлөх эрх үүссэн. Гэсэн хэдий ч би өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй бөгөөд эрхийн улсын бүртгэлийн байгууллагад болон өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр байгаа боловч би биет байдлаар ашиглаж эзэмшиж чадаагүй байсан. Гэтэл хуучин өмчлөгч болох ******* нь миний өмчлөх эрх үүссэн байхад уг байрыг бусдад сарын 1,500,000 төгрөгөөр 2023 оны 09 сар хүртэл хугацаанд буюу 6 сарын хугацаанд хөлслүүлэн 9,000,000 төгрөгийг өөртөө олсон байдаг. Мөн уг хугацааны цахилгаан дулаан ашиглалтын зардал 584,800 төгрөгийг өгөөгүй бөгөөд уг төлбөрийг би Эрдэнэт-ус ДТС ОНӨХК-д төлсөн. Иймд би уг 3 өрөө орон сууцны өмчлөгчийн хувьд миний өмчлөлийн байрыг ашиглаж захиран зарцуулсан тул уг түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг мөн цахилгаан дулаан ашиглалтын зардал 584,800 төгрөг нийт 9,584,800 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.

 

10. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: Хариуцагч ******* миний бие нэхэмжлэгч ******* холбогдуулан миний өмчлөлийн байрыг бусдад түрээслүүлсний улмаас олсон орлого болох 9,000,000 төгрөг мөн уг байрыг ашигласан хугацааны цахилгаан дулаан ашиглалтын зардал 584,800 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Улмаар миний хүсэлтийн дагуу арилжааны банкнуудаас авсан дансны хуулгыг шүүж үзэхэд байрны түрээс, түрээс гэх утгаар нийт 17,450,000 төгрөгийн орлогыг нэхэмжлэгч ******* авсан болох нь харагдаж байна. Иймд өмнө нь гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нийт 8,450,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

11.Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Сутай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Элдэв-Очир гэх хүнд итгэмжлэл хийж өгснөөс болоод орон байраа алдсан гэдэг байдлаар тодорхойлсон. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу 1063 дугаартай шүүх шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон учраас одоо энэ байрыг Оюунбилэгийг чөлөөлж өгөх ёстой. Оюунбилэг, Нямцэцэг нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлдог. 1063 дугаартай шүүхийн шийдвэрийг зайлшгүй дурдаж энэ талаар холбогдох санал дүгнэлтээ хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. 1063 дугаартай шүүхийн шийдвэр гарахад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл өгсөн байдаг. Сутай энэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2 сард Нямцэцэгт миний байрыг зарсан байсан, зарсны дараа би байраа зарахаа больчихлоо буцаагаад шилжүүлэн авъя гэдэг байдлаар Алтанжулд хэлсэн. Алтанжул удахгүй авч өгнө гэж хэлсээр байгаад хоног хугацаа одоог хүрсэн гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн 12 сард байр зарсан асуудлыг мэдээд шүүхэд хандаж байгаа гэж тайлбарлаж байгаа нь хоорондоо зөрчилдөөнтэй, үндэслэлгүй тайлбар хэлж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Сутай Элдэв-Очирт өгсөн итгэмжлэлээр өөрийнхөө өмчлөлийн байрыг бусдад заръя, зарахдаа өөрөө боломжгүй учраас бусдаар төлөөлүүлье гээд хүсэл зоригоо илэрхийлээд Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу албан ёсны нотариатаар орж итгэмжлэл хийгдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 62.3 дахь хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан тул албан ёсоор хуулийн дагуу хийсэн итгэмжлэл нь хүчин төгөлдөр хэвээр байна. Энэхүү итгэмжлэлийг үндэслээд хариуцагч Нямцэцэг худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр өмчлөх эрх нь хуулийн дагуу буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн шинэ өмчлөгч болсон. Аль хэдийн гэрээгээ байгуулчхаад өмчлөгчөөр бүртгүүлээд, бүртгүүлсний дараа төлбөр төлөгдөөд явж байхад буюу 51,600,000 төгрөг авсны дараа гэнэт больё, буцаагаад авъя, зарахаа болилоо гэдэг энэхүү үндэслэлээ шууд илэрхийлдэг. Гэрч Алтанжул ч гэсэн өнөөдрийн шүүх хуралдаанд хэллээ. Сутай өөрөө гэрээнээс татгалзсан гэдэг ойлголт яригдаж байна гэж үзэж байна. Мөн 1063 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэн Нямцэцэг, Оюунбилэг нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл хүчин төгөлдөр бусд тооцуулахыг Иргэний хуулийн 56 дугаар зүйл дээр ямар нэгэн байдлаар төөрөгдсөн, эсхүл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хууль бусаар хийгдсэн, хуулийн болон хэлбэрийн тодорхой шаардлага хангагдаагүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байх гэдэг ойлголт яригдана. Гэтэл Сутайгийн би байраа зарахаа болилоо, наймаа буцмаар байна, зармааргүй байна гэдэг үндэслэл нь хүчин төгөлдөр бус байх гэдэг шинжийг хангахгүй, харин гэрээнээс татгалзах тухай ойлголт яригдаж байна гэж үзэж байна. 1063 дугаартай шүүхийн шийдвэрээр талуудын хооронд ямар харилцаа болсон юм, хэн нь хэдэн төгрөг өгөх, хэн нь хэдэн төгрөг авах нөхцөл байдал яригдаж байна. Тодруулбал Сутай 32,600,000 төгрөг, Алтанжул 40,000,000 төгрөг, Нямцэцэг 21,900,000 төгрөгийг төлчих юм банк бус санхүүгийн байгууллагын барьцаанаас ******* тоот байр Сутайд өмчлөх эрх нь шилжинэ гэдэг тохиролцоог тусгасан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдрийн шүүх хурал дээр зөвхөн 1063 дугаартай шийдвэрээр Сутайг өмчлөгчөөр тогтоосон мэтээр тайлбарлаж байна. Уг шүүхийн шийдвэр дээр талуудын тохиролцоог тогтоох хэсгийн нэг дэх заалтад нэг бүрчлэн тусгасан. Гэтэл нэхэмжлэгч Сутай мөнгөө төлсөн юм уу? төлөөгүй, Алтанжул төлсөн юм уу? төлөөгүй, талууд тохирсон мөнгөө төлөөгүй учраас Инвескор ББСБ-аас байр чөлөөлөгдөх чөлөөлөгдсөний дараа өмчлөх эрх шилжих асуудал яригдаагүй гэж ойлгож болно. Сутай зөвхөн наад байр чинь миний байр шүү гээд шаардах эрхээ тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн Инвескор банк бус санхүүгийн байгууллагын 855 дугаартай шийдвэр гүйцэтгэх шийдвэр гарсан ба энэ шийдвэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжээд шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээгээд 7 хоног, 10 хоног, 14 хоног болгон хугацааг нь сунгаад хууль тогтоомжид заасан ажиллагаанууд хийгдсэн. Үүний дараагаар байрыг 119,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдлийг Нямцэцэгийн зүгээс Сутайгийн өмгөөлөгч Бүжин мөн Алтанжул нарт мэдэгдсэн талаараа тайлбарладаг. Байр зарагдлаа шүү, зарагдах гээд байна шүү нөгөө төлбөрөө төлөөрэй гэдэг байдлаар мэдэгдээд ямар нэгэн байдлаар хариу арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгч Сутай өмчлөх эрх нь үнэхээр хөндөгдөөд байгаа юм бол өөрийнхөө өмчлөх эрхийг сэргээх талаар, төлбөрөө төлөөд байраа авъя улсын бүртгэлд хандаад өмчлөх эрхээ шилжүүлье гэдэг байдлаар 1 жил 9 сар ямар ч оролдлого хийж хүсэл зоригоо илэрхийлж идэвхтэй үйлдэл гаргаагүй. Нямцэцэгийн хувьд ч гэсэн 120,000,000 төгрөгөөр авна гэсэн байр нь тухайн үнээс доогуур буюу 119,000,000 төгрөгөөр зарагдах ийм нөхцөл байдал үүсэхээр аргагүйн эрхэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр тухайн байр зарагдах гээд байсан учраас Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө туслах гэдэг энэ хуулийн зохицуулалтын дагуу уг байрыг гуравдагч этгээдэд зарах үйлдлийг хийсэн. Иргэний хуулийн 12.1 дэх хэсэгт эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, ашиг сонирхлыг хамгаалж өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэн авах, устгах буюу эвдэх, эс үгүй бол зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэх, саатуулах үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй гэж заасан байна. Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу энэ байрыг алдах гээд байсан учраас энэхүү зээлийн төлбөрийг төлж, байрыг худалдан борлуулах үйлдэл хийсэн нь хуульд харшлаагүй буюу өөртөө туслах явдал юм. Иргэний эрх зүйн хамгаалалтын дагуу өөрийнхөө эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчигдөхөөс сэргийлж арга хэмжээ авсан гэж үзэж байна. Нямцэцэгийн тухайд маргаан бүхий байрыг худалдаж авснаас хойш хэрхэн яаж хохирсон юм бэ? яаж хохирох гээд байгаа юм бэ? гэдэг нөхцөл байдал зайлшгүй яригдах шаардлагатай. Уг байрыг худалдах, худалдан авах гэрээ хийхдээ банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээлээр авна гэдгээ тусгасан ба төлбөрийг Элдэв-Очир авах талаар итгэмжлэлд тусгагдсан байсан. Инвескор ББСБ-аас 80,000,000 төгрөг зээлээр авснаас үнийн дүнгийн нэг хувь суутгагдан 79,200,000 төгрөг *******ийн эзэмшлийн дансанд шилжин орсон. Тухайн өдрөө 51,600,000 төгрөгийг Элдэв-Очирын хэлсэн Алтанжул, Кульмара нарт шилжүүлсэн үйл баримт дансны хуулгаараа хангалттай тогтоогдож байна. Үлдэгдэл төлбөрөө төлье гэхэд Сутайгийн данс руу авна гэж хэлээд эргэж холбогдоод Сутай байраа зарахаа болилоо гэсэн нөхцөл байдал яригдаж ямар нэгэн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан ийм асуудлууд үүссэн. Энэ асуудлаас болж Нямцэцэг 80,000,000 төгрөгийн зээл авсан уг зээлийг буцааж төлөхдөө 113,000,000 төгрөг болгож төлсөн байдаг. Иймд Нямцэцэгийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж харж байна. Мөн 2,400,000 төгрөгийн татварыг байр зарж буй этгээд төлөх ёстой байтал зээлээр авч байгаа гэдэг давуу байдлыг ашиглаад 2,400,000 төгрөгийг Нямцэцэг төлж барагдуулсан. Мөн Нямцэцэгт өмчлөх эрх шилжсэн байхад Сутай уг байрыг бусдад хөлслүүлсэнтэй холбоотой ус, дулаан, тогны мөнгөнд 580,000 төгрөгийг Нямцэцэг төлсөн. Нямцэцэг 160,000,000 төгрөгийг өөрөөсөө гараад хохирсон байдаг. Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тухайн орон сууцыг бусдад зарж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авсан. Оюунбилэгт тухайн орон сууцыг худалдан борлуулсан нь хуульд харшлахгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий байр зарагдсантай холбоотойгоор өнөөдрийг хүртэл 4 шийдвэр гарсан байна. Яг өнөөдрийн байдлаар бодит нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр Сутай 40,000,000 төгрөг, Кульмарагаас авчихсан үүнээсээ 23,300,000 төгрөгийг нь буцааж өгсөн, үлдэгдэл бол 16,700,000 төгрөгийг Кульмарад одоо хүртэл өгөөгүй байна. Харин Кульмара, Нямцэцэгээс 24,600,000 төгрөгийг, Алтанжул 27,000,000 төгрөгийг авсан. Оюунбилэгийн хувьд 160,000,000 төгрөгийг өөрөөсөө гарган маргаан бүхий орон сууцыг худалдан авсан. Сутай шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэлээ зөв тодорхойлоод хариуцагчаа зөв тодорхойлсон бол Алтанжул, Кульмара, Элдэв-Очир нараас өөрт учирсан хохирлоо буцаан шаардах эрх нь нээлттэй байсан гэж үзэж байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал Сутайгийн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан үйлдэлтэй холбоотойгоор хоёрдогч болон гуравдагч худалдаж авч байгаа этгээдүүдэд илт хохиролтой нөхцөл байдал үүсэж байгаа учраас Оюунбилэгийг байр албадан чөлөөлүүлэх болон Нямцэцэг Оюунбилэг нарын хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч 1063 дугаартай шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай байдлаар буюу зөвхөн би өмчлөгч шүү гэдэг байдлыг ашиглаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа бөгөөд 1063 дугаартай шийдвэр нь Сутай төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод маргаан бүхий байрыг зарах хэмжээний нөхцөл байдал үүссэн хоорондоо шалтгаант холбоотой юм. Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

12.Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Тухайн маргаан бүхий байрны талаар өнөөдөр 4 дэх шийдвэр нь гарах гэж байна Нэхэмжлэгч дараах шаардлагыг гаргасан байна. Оюунбилэгийг албан гаргах, мөн Нямцэцэг, Оюунбилэг нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар үндэслэлгүй болох талаар дүгнэлтийг хэлье. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Инвескор ББСБ Нямцэцэгт зээлдүүлсэн зээлээ нэхэмжилж зээлийнхээ үүрэгт 94,420,956 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Инвескор банк бус санхүүгийн байгууллага яагаад 94,420,956 төгрөгийг нэхэмжлэх болсон юм бэ гэвэл анх Нямцэцэг тухайн байрыг худалдаж авах талаар Сутайгийн сайн дураар Элдэв-Очирт олгосон итгэмжлэлийн дагуу тухайн байрыг худалдах, худалдан авах гэрээ хийгээд Нямцэцэг өөрийнхөө нэр дээр шилжүүлсний дараа нэхэмжлэгч Сутай тухайн байрыг худалдахгүй гэдэг талаар мэдэгдсэнээр өнөөдрийн энэ маргааны эхлэл тавигдсан. Хэрвээ тухайн үед Сутай тэр байрыг зарна гэснээрээ зараад Кульмара, Алтанжул нарт өгсөн 51,600,000 төгрөгөө аваад үлдсэн мөнгөө Нямцэцэгээс авсан бол энэ маргаан үүсэхгүй байсан. Тэгэхээр юун дээр дүгнэлт хийх ёстой гэхээр нэхэмжлэгч Сутай Кульмарад 20,000,000 төгрөгийн өртэй болсон, тэр өр төлбөрөө барагдуулахын тулд байраа зараад Кульмарагийн 20,000,000 төгрөгийг өгье гэж хэлсэн талаар гэрч Алтанжул тодорхой хэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхээс 94,420,956 төгрөгийг Нямцэцэгээс гаргуулах хэрэв энэ мөнгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох маргаан бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас Нямцэцэг болоод Инвескор ББСБ-д мэдэгдэл өгч уг мэдэгдлийн дагуу үнийн дүнг талууд тохиролцоод 170,000,000 төгрөгөөр эхний дуудлага худалдаанд оруулсан боловч зарагдаагүй тул 2 дахь дуудлага худалдаа дээрх үнийн дүнгийн 50 хувиар бууруулсан тул Нямцэцэгийн хувь энэ зээлд төлсөн 18,000,000 төгрөг, банк бусын үлдэгдэл зээл 94,420,956 төгрөгийг төлж чадахааргүй эрсдэлд орсон. Иймд иргэний эрх зүйн аргагүй хамгаалалтыг хийхээс өөр аргагүй байдал бий болсон. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тухайн байрыг дуудлага худалдаагаар зарагдсан тохиолдолд Нямцэцэг өөрөө мөнгө ч байхгүй байр ч байхгүй бусдад их хэмжээний зээл төлөх асуудалд орох байсан эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд тухайн байрыг бусдад зарахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болсон. Байрыг бусдад зарахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болж байгаа энэ асуудал нь дараачийн шүүхийн шийдвэр буюу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1063 дугаартай шийдвэр хэрэгжих боломжгүй болсон. Дуудлага худалдаанд орох талаар Сутайгийн өмгөөлөгч Бүжинд Нямцэцэг мэдэгдсэн байдаг. Хариуцагчийн зүгээс тухайн нотлох баримтыг судалсан, ингээд дуудлага худалдаа явагдах гэж байгаа талаар мэдэгдсэн нь нотлогддог. Сутай Нямцэцэг Элдэв-Очир Алтанзул нарт холбогдуулж худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргадаг. Гэтэл зохигчод эвлэрэхдээ хууль зөрчиж эвлэрсэн, яагаад вэ гэхээр Иргэний хуулийн 56 зүйлд шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийгдсэн өдрөөс хойш хүчин төгөлдөр бус байна гээд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр мөн үү биш үү гэдгийг шүүх тогтоох талаар хуульчлаад өгсөн. Харин хэргийн зохигч аливаа нэгэн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар эвлэрэхийг хориглочихсон, энэ нь ямар учиртай юм бэ гэхээр тухайн гэрээ хэлцлийг хэн нэгэн этгээд байгуулаад түүнийг гэрээний оролцогч юм уу эсвэл өөр этгээдүүд хүчин төгөлдөр бусд тооцогдохыг дэмжиж болохгүй гэсэн үг. Энэ заавал гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгддөг. Эрх ашиг хөндөгдөж байгаа гэдэг нь өнөөдрийн байдлаар Оюунбилэгийн жишээн дээр тодорхой харагдаж байгаа юм. Зохигчдын эвлэрлийг батлахдаа хэргийн оролцогч бус Инвескор банк бус санхүүгийн байгууллагад Сутай 32,000,000 төгрөг Алтанжул 40,000,000 төгрөг, Нямцэцэг 21,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон. Энэ тохиролцооноос юуг дүгнэж болох вэ гэхээр Алтанжул өнөөдөр нөхөр Элдэв- Очироор хийлгэсэн итгэмжлэлийн дагуу тухайн байрыг зарж борлуулаад өөрөө ашиг олж үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл ажиллагаа харагддаг. Сутай өнөөдөр хэнээс ямар хуулийн дагуу юу шаардах боломжтой юм бэ гэхээр Иргэний хуулийн 63 дугаар зүйлд төлөөлөгч гээд зохицуулалт байгаа, 63.3 дахь хэсэгт төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар төлөөлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гээд заачихсан. Мөн хуулийн 63.4-т энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэдэг маш тодорхой заасан. Нэгэнт Сутай Элдэв-Очир гэж хүнд өөрийнхөө эд хөрөнгийг зарах эрхийг шилжүүлээд гэрээнд гарын үсэг зурсан ба ингээд итгэмжлэлээр бүх эрхийг олгосноос хойш Элдэв-Очир Иргэний хуулийн 63.3-т заасны дагуу үүргээ шударгаар биелүүлэх ёстой. Зөвхөн төлөөлүүлж байгаа хүнийхээ эрх ашгийг хамгаалах ёстой, гэтэл өнөөдөр энэ үүргийг биелүүлээгүйгээс Кульмарад 24,600,000 төгрөг, Алтанжулд 27,000,000 төгрөгийг Нямцэцэг шилжүүлэн өгсөн байна. Иргэний хуулийн 63.4 дэх хэсэгт зааснаар Сутай энэ байрныхаа үнийг зах зээлийн үнэ ханшаараа тогтоолгоод Элдэв-Очироос хохирлоо шаардах ийм зохицуулалтыг зааж өгсөн. Яг өнөөдрийн энэ нөхцөл байдалд Элдэв-Очир гэдэг хүн Сутайгаас итгэмжлэлээр эд хөрөнгийг хүлээн аваад бусдад зарж борлуулсан. Тэр хүн дахиад цааш нь зарсан. Аль шийдвэрийг нь хүчин төгөлдөр алийг хүчин төгөлдөр бусыг тогтооход хэцүү болчихсон. Сутайгийн хувьд Элдэв-Очироос шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болж байна. Мөн хариуцагч Оюунбилэгийн зүгээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нямцэцэгт холбогдуулж тухайн маргаан бүхий байрны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож, тухайн байрны гэрчилгээг нэр дээрээ гаргуулж өгөхийг даалгахыг хүссэн. Тухайн шаардлагыг Нямцэцэг хүлээн зөвшөөрсөн, яагаад хүлээн зөвшөөрсөн гэхээр энэ байрны мөнгийг 100 хувь Оюунбилэг төлсөн учраас энэ байрны шударга эзэмшигч болох нь зүйтэй гэдгийг Нямцэцэг хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр 505 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу Иргэний хуулийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 91 дүгээр зүйлд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу хэн нь эзэмших эрхтэй болох нь тодорхой гэдгийг шударга эзэмшигч гэнэ, мөн хуулийн 92.3 дах хэсэгт хууран мэхлэх арга замаар эд хөрөнгийг өмчлөлдөө авсан тохиолдолд өмчлах эрх алдана гэж заасны дагуу Оюунбилэг бол шударга эзэмшигч өмчлөгч болсон. Шударга эзэмшигчийг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгасан шүүгчийн захирамж гарчихсан. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдвал байрны өмчлөгч Оюунбилэг болно. Энэ шийдвэр дээр хэн нь ч маргаж ороогүй учраас энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр энэ шийдвэрийг үгүйсгэх боломжгүй нөхцөл байдал бий болж байна. Иргэний хуулийн 92 дугаар зүйлд шударга эзэмшигчийн эд хөрөнгө эзэмшилд нь байгаа боловч эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэг адил шаардах эрхтэй гэж заасны дагуу Нямцэцэгээс Сутайгийн гаргаж буй энэ үйлдлийг зогсоож байрны гэрчилгээг Оюунбилэгийн нэр дээр гаргах шаардлагын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж шүүгчийн захирамж гарсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд өмчлөх эрхийн тухай зохицуулалт байдаг. Өмчлөгч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар хууль дүрэмд гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүй, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглаж захиран зарцуулах гэж заасны дагуу өнөөдрийг хүртэл Оюунбилэг тухайн байрыг эзэмшээд, ашиглаад захиран зарцуулаад үйл ажиллагаагаа хэвийн байдлаар явуулж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог Нямцэцэгийн хувьд Иргэний хуулийн 101.2 дахь хэсэгт зааснаар ашиг сонирхлоо хамгаалах үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон, үүнийг өөрт байгаа давуу эрхээ урвуулан ашигласан гэж үзэхгүй. Нямцэцэгийн Оюунбилэгт байраа худалдан борлуулсан үйлдлийг хууль бус гэж яриад байна. Гэтэл тухайн байрыг дуудлага худалдаагаар зарж борлуулах асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бөгөөд хэнийг ч буруутгах аргагүй, яагаад гэхээр 1063 дугаартай шийдвэрийн гүйцэтгэлийг явуулж байгаа биш урьд нь гарсан 858 дугаартай шийдвэрийг биелүүлж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдчихсан бол өнөөдөр Сутай, Энхцэцэг хочрын хувьд байр ч үгүй мөнгө ч үгүй энэ хоёрын дундаас Алтанжул гэх хүн үндэслэлгүй хөрөнгөжих ийм л асуудал болох байсан. Энэ эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа Нямцэцэгийн энэ үйлдлийг нэхэмжлэгч буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Оюунбилэгийг албадан гаргуулах шаардлага нь хуульд заасан үндэслэлүүдээр тогтоогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 199.2, 114.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 112.1 дэх хэсэгт зааснаар Оюунбилэг тухайн орон сууцны үнийг бүрэн шилжүүлснээр шударга өмчлөгчийн нэг адил ийм эрхтэй болсон. Харин өнөөдөр хариуцагч Оюунбилэгийн ярьж байгаа шиг Сутайд Алтанжул, Кульмара, Нямцэцэг нараас мөнгөө авах мөн Элдэв-Очироос Иргэний хуулийн 63.4 дэх хэсэгт заасныхаа дагуу нийт хохирлоо шаардаж авах эрхүүд нь байгаа юм. Түрүүн нэхэмжлэгч ярьсан хэлцлийн хувьд бол 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болно гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр Нямцэцэг би энэ байрыг 94,000,000 төгрөгийн банк бусын барьцаанд алдах гээд байна, тийм учраас та үүнийг төлөөд үлдсэн 60,000,000 төгрөгийг надад өгчих гэх санал тавьсны дагуу Оюунбилэг саналыг хүлээж аваад шийдвэр гүйцэтгэл дээр байгаа 94,000,000 төгрөгийг төлж барагдуулснаар Нямцэцэг, Оюунбилэг нарын хооронд хэлцэл хийгдсэн. Өнөөдөр гэрчүүдийн мэдүүлгээр Сутай энэ байрыг зарж борлуулах хүсэлтэй байсан нь тогтоогдож байгаа тул Оюунбилэгийг албадан гаргах үндэслэлгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тал дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх шүүхийн тайлбар байдаг. Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн гэдэг нь ямар нэгэн зүйлийг худалдаж авахад зохицуулсан зохицуулалтыг зөрчиж эсвэл иргэний хуулиар биш өөр хуулиар зохицуулагдах ёстой байсныг зөрчсөн хэлцлийг хууль зөрчсөн гэж үзнэ гэж заасан. Нямцэцэг Оюунбилэг хоёрын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндсэн дүгнэлт гаргаж байна гэв.

 

13.Нэхэмжлэгчээс: 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн1063 дугаартай шүүхийн шийдвэр /хх 6-7/,

 

Хариуцагчаас: 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 505 дугаартай шүүхийн шийдвэр /хх-16-17/, 261 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-18/ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2262 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-19/, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-20/, *******ээс Б.Чимэдхандад олгосон итгэмжлэл /хх-21/, *******ээс Д.Чимэдхандад мөнгө шилжүүлсэн баримт /хх-23-30/, Б.Чимэдхандын Хаан банкны дансны хуулга /хх-156/, Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 764 дугаартай албан бичиг /2хх-62/, шилжүүлгийн мэдээлэл /2хх-63-70/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 -р хороо ханын материал 18062 тоот Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 байр 145 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны гэрчилгээний хуулбар /2хх-70/

 

Хэргийн оролцогчдын хүсэлтээр: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоот 3 өрөө орон сууцны түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа /хх39-45/, *******н Голомт банк ХК-ийн дансны хуулга /хх-169-180/, *******н Хаан банк ХК-ийн дансны хуулга /хх-181-244/, *******н Хас банк ХК-ийн дансны хуулга /хх-245-250, 2хх-1-23/, *******н худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга /хх-24-26/ *******ийн Голомт банк ХК-ийн дансны хуулга /2хх-91-104/, *******ийн Хаан банк ХК-ийн дансны хуулга /2хх-105-250, 3хх-1-33/, *******ийн Хас банк ХК-ийн дансны хуулга /3хх-34-42/, *******ийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга /3хх-43-80/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                                                                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Орхон аймаг Баян-өндөр сум Оюут баг ******* тоот орон сууцыг зарахаар болж, худалдах худалдан авах итгэмжлэлийг Б.Элдэв-очир гэх хүнд олгосноос болж, орон байраа алдахад хүрч уг асуудлаар шүүхэд хандсаны дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шүүгчийн захирамжаар өөрийн орон сууцаа өмчлөлдөө буцаан авахаар болж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрийн дагуу Инвексор ББСБ -д мөнгөө төлөөд орон сууцаа авах гэтэл бүх мөнгийг төлөөд, байрыг чөлөөлчихсөн байсан. Үүнийг мэдээд Улаанбаатар хотоос гэртээ иртэл, миний орон сууцнаас миний эд хогшил, эд зүйлүүдийг гаргаад, Нямцэцэгийн гэх гаражид хийчихсэн, зарим зүйлс алга болчихсон байсан ба ******* гэх эмэгтэй би банкны зээлийг төлчихсөн , одоо энэ байр минийх гээд гэрийн цоожийг бүхэлд нь солиод, гэрт оруулахгүй болгосон байсан. Үүнийг мэдээд ******* яагаад битүүмжлэгдсэн байгаа хөрөнгийг бусдад өгсөн болох, өмчлөгч нь намайг гэдгийг мэдсээр байж, хууль бус үйлдэл дахин гаргаж байрыг бусдад шилжүүлсэн нь зориуд санаатай үйлдэл байна гэж ойлгож, уулзах гэтэл олдохгүй болсон. Ингээд би *******т шүүхийн шийдвэрийн дагуу миний төлөх ёстой мөнгийг яагаад сайн дураараа төлсөн болох .шүүхийн шийдвэрийн дагуу миний төлөх ёстой мөнгийг чамд өгье, байраа авмаар гэхэд мөнгө авахаас эрс татгалзаж, би байрыг авна гэж маргах болсон бөгөөд орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу ******* ББСБ-аас чөлөөлж, 2023 оны 12 дугаар сард миний өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй байсан атал иргэн ******* гэх этгээдэд эзэмшүүлэхээр шилжүүлж, уг этгээд нь миний төлөх ёстой мөнгийг надаас ч асуулгүй төлж, би орон сууцыг худалдаж авсан гэх тайлбар хэлж, намайг орон сууцаа эзэмших, өмчлөх эрхгүй болгож байх тул орон сууцыг маань чөлөөлж өгөхийг хүсэхэд татгалзаж, өнөөдрийг хүрч байна. Иймд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан Орхон аймаг Баян-өндөр сум Оюут баг ******* тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Орхон аймаг Баян-өндөр сум Оюут баг ******* тоот орон сууцнаас иргэн *******ийг албадан гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Шүүхээс хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би *******тэй 2023 оны 10 сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах гэрээг байгуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоот 3 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Бид нар гэрээг байгуулаад ******* орон сууц худалдан борлуулсны татварт 3,200,000 төгрөг төлсөн, мөн би үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авах хураамжид 20,000 төгрөг төлсөн, тэгээд уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл Улсын бүртгэлийн хэлтсээс энэ байр чинь шүүхийн шийдвэрт барьцаалагдсан байр байна гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунбаяр 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолоор уг байрны шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн үйлдлээ цуцалж, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн байсан. Иймд би орон сууцны нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй байгаа учир нь би худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөрөө төлсөн бөгөөд уг орон сууцны шударга эзэмшигч болсон, одоо уг орон сууцанд нөхрийн Нигүүлсэн зам ХХК-ийн оффис болон, миний өөрийн хувийн бизнес болох Ногоон навч нэртэй гэр ахуйн барааны дэлгүүр ажиллаж байгаа юм. *******н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Анх Алтанжул гэдэг хүнээс хуучин Хүлэг буюу Ану төвийг 2021 оны 10 дугаар сараас эхлэн түрээсэлсэн. 2022 оны 01 сард эгчид маань нэг зарах байр байгаа 1 давхарт болохоор үйл ажиллагаа явуулах боломжтой чи ингээд л юм түрээсэлж байхаар тэрийг сонирхооч гэхээр нь очиж үзээд тухайн байрыг худалдан авахаар болж байрны үнийн дүн төлөх нөхцөлөө би байрыг чинь банк бус санхүүгийн байгууллагад тавих гээд үзье өдөр тутмын орлоготой болохоор надад зээл гарах байх гэж хэлсэн. Алтанжул заа тэг банк бусаар яваад зээлээ судлуулаад үз гэсэн. Инвескор банк бус санхүүгийн байгууллагаас надад 80,000,000 төгрөг гарах юм байна гэж Алтанжулд хэлээд эдийн засагчаа авч очоод өөрөө зураг хөргийг нь дарсан. Банк бусаас 80,000,000 төгрөгийн зээл надад гарсан. Сутай намайг чи яагаад өмнөх өмчлөгчийг нь судлаагүй юм бэ гэж загнасан. Сутай өөрөө Элдэв-Очирт байраа зарах итгэмжлэл хийгээд өгчихсөн байсан. Тухайн итгэмжлэлийг үндэслэн Алтанжул, Элдэв-Очир нараас худалдах худалдан авах гэрээ хийж авсан. Би өмнө нь хэд хэдэн удаа итгэмжлэлээр машин худалдаж авч байсан. Нэгэнт энэ хүнд зарж борлуулах эрхийг нь олгоод итгэмжлэл өгчихсөн байхад надад өмнөх эзэмшигчийг нь судлах шаардлага байхгүй ба итгэмжлэх хийгээд өгчихсөн учраас энэ хүмүүс надад энэ байрыг зарах эрхтэй гэж би үзэж худалдан авалтыг хийсэн. 80,000,000 төгрөгийг банк бусаас гаргуулаад би энэ мөнгийг хэн рүү шилжүүлэх вэ гэж худалдан авалт хийсэн хүмүүс болох Алтанжул, Элдэв-Очир нар луу ярихад Алтанжул гэдэг хүн 2 данс өгсөн. Эхний данс нь Кульмара гэдэг хүнийх энэ данс руу 24,680,000 төгрөгийг дараагийн данс нь Алтанжулын данс байсан тухайн данс руу 27,000,000 төгрөгийг шилжүүлчих үлдэгдэл мөнгөө Сутай гэх байрны өмнөх эзэн рүү шилжүүлнэ гэж хэлсэн. За тэгвэл яах юм чи холбоод өгөх юм уу Сутай гэж хүнийг танихгүй би чамтай гэрээ хийсэн учраас би чамтай холбогдоно оо гэж хэлсэн. Алтанзул хэд хоногийн дараа өө баларсан Нямцэцэг ээ гэхээр нь яасан гэсэн чинь Сутай бариа зарахгүй гэнэ тэгэхээр нь би уурласан чинь Сутай зарахгүй гэж байна аа одоо яах вэ чи Сутайтай уулзах юм уу гэхэд нь би Алтанжул аа би Сутай гэж хүнийг танихгүй би чамтай наймаа хийж чамаас би авсан учраас би чамтай л холбоо барина. Чи наад Сутай гэж хүнтэйгээ учраа ол надаас авсан мөнгөө хий би банк бусаас авсан зээлээ хаяя гэхэд заа тэгье энэ 2 мөнгөө төлнө гэсэн энэ асуудлыг гэрчээс тодруулж асууж болно. Гэтэл мөнгөө төлнө гээд огт төлөлт хийгээгүй энэ хооронд би банк бусад 19,000,000 төгрөг төлчихсөн байсан. Би Алтанжулд наад байрыг чинь төлөх чадвар байхгүй би наад байранд чинь ороогүй нэг ч удаа түлхүүрийг нь аваагүй. Түлхүүрийг нь авах гэж байгаад заа мөнгөө дутуу төлчихсөн юм чинь мухай юм даа гэж бодоод асуугаагүй талаараа хэлэхэд Сутай ирж байрныхаа түлхүүрийг өгнө гэдэг байсан. Наад байраа зарахаа больсон юм бол миний мөнгийг өг банк бусын зээлээ дармаар байна гэхэд Алтанжул, Сутай хоёр надад огт мөнгө өгөөгүй. Би 19,000,000 төгрөгийг банк бусад төлчхөөд аваагүй мөнгөө би төлөх шаардлагагүй гэж бодоод мөнгөө төлөхөө больсон. Гэтэл Банк бусаас манай нөхрийн ажил дээр 7 хоног болгон Инвескороос бичиг ирдэг байсан. Нямцэцэгээ энийгээ төл гэхээр нь аваагүй байрныхаа мөнгийг төлөхгүй гэж хэлсэн үнэхээр төлөх басан бол надад мөнгө байсан миний дансны хуулгыг харж болно. Гарсан зээлийг яаг тухайн өдөр нь Алтанжулын данс руу 27,000,000 төгрөг Кульмара гэж хүний данс руу 24,680,000 төгрөгийг шилжүүлсэн. Банк бусын мөнгийг төлөхгүй явсаар байгаад Инвескороос намайг шүүхэд өгсөн байсан. Шүүх хуралдаан дээр би зүйлээ ярьсан. Сутайгийн байрны мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй... гэх тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

8. Нэхэмжлэгч *******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,457 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 310 дугаар зүйлийн 310.1-д заасныг баримтлан *******, ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг орон сууцыг *******ийг эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч *******ээс 160,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгож, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 584,800 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулж хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,450,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,457 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ