| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01068/И |
| Дугаар | 138/ШШ2024/01044 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2024/01044
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ЖЯ65021670 регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хаасан. Улмаар 1986 оны 6 дугаар сарын 26-ны цэргээс халагдаж ирээд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн тоосгоны үйлдвэрт ажилд орж, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. Тухайн үеийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивд хадгалагдаагүй байсан учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. Тиймээс Дорнод аймгийн Силикат тоосгоны үйлдвэрийн хольц бэлтгэх цехэд операторчиноор 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан болохоо тогтоолгох хүсэлтэй байна гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэх болон 048569 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн Силикат тоосгоны үйлдвэрийн даргын 1987.07.29-ний өдрийн 163 дугаартай, 1988.05.30-ны өдрийн 92 дугаартай, 1989.09.04-ний өдрийн 157 дугаартай, 1990.01.31-ний өдрийн 14 дугаартай, 1991.05.29-ний өдрийн 84 дугаартай тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, диплом зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно. (хх 2-12 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, Хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд бүрэн бичигдээгүй байгаагаас дээрх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх үүсчээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
3. 048569 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
4. Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа”,
5. 1989.12.30-ны өдрийн Дорнод аймгийн Силикат тоосгоны үйлдвэрийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны хөдөлмөрийн аврага гэсэн туузны фото зураг,
6. Дорнод аймгийн Силикат тоосгоны үйлдвэрийн даргын 1987.07.29-ний өдрийн 163 дугаартай, 1988.05.30-ны өдрийн 92 дугаартай, 1989.09.04-ний өдрийн 157 дугаартай, 1990.01.31-ний өдрийн 14 дугаартай, 1991.05.29-ний өдрийн 84 дугаартай тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Силикат тоосгоны үйлдвэрийн хольц бэлтгэх цехэд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл операторчиноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* Энхжаргал нь Дорнод аймгийн Силикат тоосгоны үйлдвэрийн хольц бэлтгэх цехэд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл операторчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА