Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2024/01043

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах, 2578697 регистрийн дугаартай, “**************” ХХК-ийн,

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 15ы өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Б.Есөнтөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “**************” ХХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч *******, ******* нар нь тус *******наас 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр барьцаат зээлийн 1650083881 дугаарт гэрээгээр 8,800,000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 30 сарын хугацаатай авсан болно. Зээлдэгч  *******, ******* нар нь 1,505,622.5 төгрөгийн зээлийн хугацаа хэтэрсэн төлбөрийн үлдэгдэлээ төлөөгүй байна. Зээлдэгч *******тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.2.1 дахь заалтыг зөрчсөн ба ******* зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Зээлдэгч нар нь зээл авах үеийн байдлаар Дорнод аймаг, Хэрлэн сумын 11 дүгээр баг, *******-******* ******* тоотод амьдарч байсан. Одоо уг хаягтаа байдаггүй. Найнги ХХК-д малчнаар ажиллаж байгаад ажлаас гарсан. Иймд зээлдэгч *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах арга хэмжээ авч оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү. Сэргэлэн суманд малчин ******* дугаарын утастай хүү , дугаарын утастай болон дугаарын утастай ах , дугаарын утастай хүргэн нараас мэдээлэл олж авах боломжтой гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлөөлөгч томилсон тухай итгэмжлэлүүд, *******, ******* нарын цээж зураг,1650083881 тоот барьцээт зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-6, 17-20 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “**************” ХХК нь тус шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “**************” ХХК нь *******, ******* нарыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар *******, ******* нар нь “**************” ХХК-тай байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1650083881 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа болох нь, тэрээр дээрх зээлийг авах үедээ оршин сууж байсан Дорнод аймаг, Хэрлэн сумын 11 дүгээр баг, *******-******* 2 дугаар гудамжны 3б тоот хаягтаа оршин суухгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд *******, Д.Дампинсүрэн нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар нь , регистрийн дугаар нь , тэднийг Сэргэлэн суманд малчин ******* дугаарын утастай хүү , дугаарын утастай болон дугаарын утастай ах , дугаарын утастай хүргэн нараас асууж сураглах боломжтой.

 Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, *******, ******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэхийг Дорнод аймгийн *******даагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Нэхэмжлэгч “**************” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох //, // нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******, ******* нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч “**************” ХХК /утас: , /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн *******даагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “**************” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ЖАРГАЛТУЯА