2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/03077

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 11 191/ШШ2025/03077

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний төлбөр болох 102,744,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь ******* ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны байрны 8 давхарт, загвар 8Э, 2 өрөө, 49.16м2 талбайтай орон сууцыг нийт 102,744,400 төгрөгөөр худалдан авахаар СR-11-51 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлийн 6.2.3-т тус тус зааснаар захиалагчийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээний төлбөр болох 102,744,400 төгрөгийг ******* ХХК-ийн дахь дугаар дансанд бүрэн төлсөн бөгөөд талууд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр тооцоог бүрэн барагдуулж дууссан гэх Тооцоо нийлсэн акт-ыг үйлдсэн. Гэвч гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т Гүйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг болон түүнтэй ходбоотой баримт бичгийг захилагчийн өмчлөлд шилжүүлнэ, мөн гэрээний 6,1.2-т Гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон орон сууцыг холбогдох хууль тоггоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2022 оны 4-р улиралд багтаан захилагчид хүлээлгэн өгнө гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй буюу өнөөдрийг хүртэл дээрх орон сууцыг хүлээлгэн өгөлгүй захиалагч талд ихээхэн хохирол учруулаад байна. Ийнхүү барилгын ажлын үйл явц, орон сууцны ашиглалтын талаар гүйцэтгэгч талтай буюу анх гэрээ байгуулсан Гүйцэтгэх захирал , Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх нартай удаа лараа очиж уулзах гэсэн боловч ажлын байран дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй, 2024 оны 07 дугаар сард уулзахад барилгын ажил хэзээ дуусаж, ашиглалтад орох эсэхийг мэдэхгүй байна гэснээр өнөөдрийг хүрээд байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаад гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар гүйцэтгэгч тал болох ******* ХХК нь гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц захиалгын гэрээг цуцалж гэрээний төлбөр болох 102,744,400 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талтай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хугацаа тохирч, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд хуульд заасан үр дагаварыг ойлгосон гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхэт монгол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие иргэн *******өөс тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн ******* нь иргэн хамт Эрхэт монгол ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Б нутаг дэвсгэрт баригдаж байгаа хотхон дугаар байрны 52 тоот, 49.16 м.кв хоёр өрөө орон сууцыг захиалж гэрээний төлбөрт 102,744,400 төгрөг төлсөн байна. Эрхэт монгол ХХК нь 2021 онд ХХК-тай хамтран хотхоны барилгын төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэн нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тоот ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулан, ХХК-ийн хэрэгжүүлж байгаа "" хотхоноос 3,586,6 мкв талбай бүхий нийт 73 ширхэг орон сууцыг захиалсан байдаг. Улмаар иргэн нь Эрхэт монгол ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж, дээр дурдсан 73 ширхэг орон сууцыг манай компанийн нэр дээр захиалгын гэрээ хийлгүүлэн зуучлуулан борлуулах, борлуулалтын төлбөрийг гэрээнд заасны дагуу хүлээн авахаар тус тус тохиролцсон. Гэрээний нийт дүнг 7,500,000,000 төгрөг байхаар тохирч, гүйцэтгэгч тал нь зуучлан борлуулсан орон сууцны үнээс 3,500,000,000 төгрөгийг хуваарийн дагуу бэлнээр төлөхөөр, 4,000,000,000 төгрөгөнд манай талын хэрэгжүүлж байгаа төсөл болох Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл технологийн парк ХХК-ийн 5%-ийн хувьцаа эзэмшигчээр орох хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт шууд шилжүүлэхээр тус тус тохиролцсон байдаг. Энэхүү гэрээнд заасны дагуу манай компани гэрээний төлбөрт захиалагч нараас төлсөн нийт 1,550,000,000 төгрөгийг бэлнээр, 4,000,000,000 төгрөгөнд манай талын хэрэгжүүлж байгаа төсөл болох Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл технологийн парк ХХК-ийн 5%-ийн хувьцаа эзэмшигчээр оруулж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээнийхээ үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, захиалагч нарын төлсөн захиалгын гэрээний төлбөрийг иргэн т төлсөн байна. Иймээс иргэн *******ийн захиалгын гэрээний дагуу төлсөн 102,744,400 төгрөгийг манай компани хариуцан төлөх үндэслэлгүй байна. Иргэн нь "Эрхэт монгол ХХК-тай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-тэй холбоотой асуудлаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхээс хэргийг хянаж үзээд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 102/ШШ2024/02085 дугаар шийдвэр гаргаж ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 210/MA2024/01367 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаан дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Иймд, иргэн *******ийн нэхэмжлэлийн шаардлага ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой тул иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү. Иргэн ын оршин суух хаяг Б тоот, утас:, РД: гэх хариу тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан, хуульд заасан үр дагаварыг ойлгосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжихгүйгээр, хүсэлтээсээ татгалзаж нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрсэн болно гэв.

 

3. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрэн хэлэлцэж дараах нөхцөлөөр харилцан тохиролцов. Үүнд: хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч талд 2025.04.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.05.31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.07.31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.08.31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдрийн дотор 47,744,400 төгрөг, 2025.10.31-ний өдрийн дотор 50,000,000 төгрөг, нийт 102,744,400 төгрөгийг иргэн *******ийн хаан банкны 5021614148 тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний төлбөр болох 102,744,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож хариуцагч ******* ХХК нь нийт 102,744,400 төгрөгийг 2025.04.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.05.31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.07.31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.08.31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдрийн дотор 47,744,400 төгрөг, 2025.10.31-ний өдрийн дотор 50,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох, орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний төлбөр болох 102,744,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* ХХК нь нийт 102,744,400 төгрөгийг 2025.04.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024.05.31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.07.31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.08.31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдрийн дотор 47,744,400 төгрөг, 2025.10.31-ний өдрийн дотор 50,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741,872 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 741,872 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА