2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/02644

 

 

2025 03 28 191/ШШ2025/02644

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** байрлах М Банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** оршин суух Б.У******* /РД: *******/-д холбогдох

 

18,218,126.58 /Арван найман сая хоёр зуун арван найман м******* нэг зуун хорин зургаа төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.У******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 6000263226 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 16,790,000 төгрөгийн зээлийг сарын 1.9%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000263226 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 143 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000263226 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2. 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000263226 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 16,578,678.5 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,596,326.93 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20,121.14 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 18,218,126.58 төгрөгийг Зээлдэгч Батбаяр овогтой У*******-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: М Банк ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 18,218,126.58 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М Банк ХК нь хариуцагч Б.У*******д холбогдуулан 18,218,126.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.У*******д холбогдох 18,218,126.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,041 төгрөгийн 124,760.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 124,760.25 төгрөг, хариуцагч Б.У*******ас улсын тэмдэгтийн хураамж 124,760.25 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М Банк-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА