| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/04339/И |
| Дугаар | 192/ШШ2025/05958 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/05958
| 2025 24 | 192/ШШ2025/05958 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Сонгино *******-р гудамж, *******а тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* - тоот хаягт байрлах, ХХК /РД:64113*******/,
Нэхэмжлэгчийн шаардлага: Хан-Уул дүүрэг, -р хороо, хотхон, -р байр, тоот хаягт байрлалтай, 53,37м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Г.*******ийн нэр дээр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, -р хороо, хотхон, -р байр, тоот хаягт байрлалтай, 53,37м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Г.*******ийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.
Үүнд: Г.******* нь ХХК-тай оны -р сарын 19-ний өдөр Орон сууц захиалгын 191/ тоот гэрээ байгуулж, 2020 оны 02-р улиралд түлхүүр гаргуулж өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан боловч 2022 оны *******-р сард байрыг хүлээн авсан. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байх тул Хан-Уул дүүрэг, -р хороо, хотхон, -р байр, тоот хаягт байрлалтай, 53,37м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Г.*******ийн нэр дээр гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Ж.Ариунболд шүүхэд хариу тайлбар гаргаагүй, удаа дараа шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
3.Зохигч талуудаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-нэхэмжлэгчээс: /хх-1/ нэхмэжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн 1баримт, /хх-3/ Г.*******ээс Н.д олгосон итгэмжлэл, /хх-4-11/ Орон сууц захиалгын гэрээ, /хх-23/ Хан-Уул дүүргийн -р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-хариуцагчаас: /хх-*******-13/ Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргаж өгсөн. Хариу тайлбар болон бусад баримт гаргаагүй.
-шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр /хх-30/ Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны р сарын 21-ний өдрийн 10-6/1*******8 дугаар албан бичгийг гаргуулсан. Талууд өөр санал, хүсэлт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Хан-Уул дүүрэг, -р хороо, хотхон, -р байр, тоот хаягт байрлалтай, 53,37м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 2,460,000 төгрөгөөр худалдан авсан тул өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй, маргаагүй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Г.*******, ХХК нар нь оны -р сарын 19-ний өдөр Орон сууц захиалгын 191/ тоот гэрээ байгуулсан,
4.2.Г.******* нь уг гэрээний төлбөрийг оны -р сарын 19-ний өдөр бүхэлд нь төлж барагдуулсан, хариуцагч тайлбар гаргаагүй, маргаагүй,
4.3. ХХК нь Г.*******д 2022 оны *******-р сард орон сууцыг хүлээн авч өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа,
4.4.Г.******* нь 2025 оны -р сарын 24-ний өдөр ХХК-ийн дансанд гэрээний төлбөр болох 52,836,300 төгрөгийг төлсөн,
4.5.Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны -р сарын 21-ний өдрийн 10-6/1*******8 дугаар ... тус орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэх албан бичгээр маргаан бүхий орон сууц улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй,
4.6.Хэрэгт авагдсан дансны хуулга, кассын орлогын баримт, нэхэмжлэгч талын тайлбар, гэрээний хавсралт зэргээр нэхэмжлэгч Г.******* нь орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөргүй болох нь тогтоогдлоо. Энэ талаар талууд маргаагүй.
5.Дээрх гэрээний зорилго, гол нөхцөлийн талаарх талуудын тохиролцсон байдал, нэхэмжлэгч баригдаж буй барилга буюу орон сууцнаас тодорхой давхар, өрөөний тоо, талбай бүхий орон сууцны үнийг төлж шилжүүлэн авах, хариуцагч нь тухайн орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээснээс үзэхэд талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүсжээ. Энэхүү гэрээний үүрэгm нэхэмжлэгч Г.******* төлбөрийг төлж дуусгасан тул шаардах эрхтэй.
Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлцлийн хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Мөн орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, дуусгасан гэх тайлбар нэхэмжлэгч тал гаргасан ба хариуцагч талаас тайлбар гаргаагүй, маргаагүй тул талуудын тайлбар, болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэв.
6.Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байхаар зохицуулсан.
-мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул хуульд заасны дагуу нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлд дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.
7.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд ******* овогт *******ын *******ийг Хан-Уул дүүрэг, -р хороо, хотхон, -р байр, тоот хаягт байрлалтай, 53,37м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмлөх эрхийн гэрчилгээг Г.*******ийн нэр дээр гаргахыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.
8.Энэхүү Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Г.*******, хариуцагч ХХК нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үнэлж дүгнээд Г.*******ийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.*******ийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн ба энэ шийдвэр нь гуравдагч этгээдийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,131 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 422,131 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 182 дугаар зүйлийн 182.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг Хан-Уул дүүрэг, -р хороо, хотхон, -р байр, тоот хаягт байрлалтай, 53,37м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмлөх эрхийн гэрчилгээг Г.*******ийн нэр дээр бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 422,131 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 422,131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН