Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/00776

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/00776

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол... тоотод оршин суух О..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарын гудамж Н...../-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: контрактын гэрээ цуцлагдсаны нөхөн төлбөрийн үлдэгдэл болон 3 өрөө байрны үлдэгдэл төлбөр 559,673784 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* би 1982 оноос эхлэн өнөөг хүртэл ******* ******* *******-т тасралтгүй 41 жил ажиллаж байгаа бөгөөд одоогоор ******* ******* *******-т Үйлдвэрлэл техникийн бодлого төлөвлөлтийн газарт Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байна. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11/259 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон контракт (4 жилийн хугацаатай) -ыг тус тус байгуулан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/357 дугаартай тушаалаар ******* ******* *******-ийн Баяжуулах фабрикийн даргаар ажилласан. ******* ******* *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажилд томилох тухай 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 12/2017 тоот тогтоолоор ******* ******* *******-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл хариуцсан орлогч албан тушаалд томилогдсон. Мөн ******* ******* *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажилд томилох тухай 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12/2017 тоот тогтоолоор ******* ******* *******-ийн Ерөнхий захирлын Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогч албан тушаалд томилогдон 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 2 жил гаруй хугацаанд ажилласан. ******* ******* *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 12/2017 тоот тогтоолын 2 дахь хэсэгт *******ын контрактыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөж байгуулахыг Ерөнхий захирал даалгасугай гэж заасны дагуу контракт байгуулаагүй болно. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 14 тоот тэмдэглэлд ...*******ийн зарим эрх бүхий албан тушаалтнуудтай байгуулсан контрактыг дүгнэж, дуусгавар болгохыг ******* ******* *******-ын Ерөнхий захирал даалгасан. Уг тогтоолын биелэлтийг хангах зорилгоор ******* ******* *******-ийн Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/655 дугаартай тушаалаар контракт дүгнэх ажпын хэсэг байгуулагдан ажилласан боловч нэхэмжлэгчийн контрактыг дүгнээгүй болно. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн контрактын гэрээний 5 дахь хэсэгт Гэрээг 4-н жилийн хугацаагаар байгуулна, Компанийн зөвлөлийн шийдвэрээр энэхүү контрактыг үйлчлэх хугацаанаас нь өмнө цуцлах үед баяжуулах фабрикын даргын буруутай үйлдэл (эс үйлдэхүй) байхгүй тохиолдолд түүнд контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсны нөхөн төлбөрийг ажилтны жилийн дундаж цалин хөлсөөр тооцож контрактын үйлчлэх хугацаанд олгоно гэж тус тус заасан. Уг заалтын дагуу ******* ******* ******* нь эхний хоёр жилийн нөхөн төлбөрийг олгосон. Ийнхүү нөхөн төлбөр олгохдоо сүүлийн 2 жилийн нөхөн төлбөрийг олгоогүй. Нэхэмжлэгч тодорхой хугацааны дараа нэмж олгох байх гэсэн хүлээлттэй явсаар 2022 оны 12 сарын 21-ний өдөр ******* ******* *******-т хандаж өргөдөл гаргасан боловч өргөдөлд хариу өгөөгүй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* ******* *******-ын Ерөнхий захирал нь Үйлдвэрийн газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор асуудлаа шийдвэрлүүлэх чиглэл өгсөн гэсэн тэмдэглэл хийж өргөдлийг буцааж өгсөн. Энэ чиглэлийн дагуу нэхэмжлэгч контрактын сүүлийн 2 жилийн нөхөн төлбөр шаардан ******* ******* *******-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гомдол гаргасан. ******* ******* *******-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж хуралдаанаас тэмдэглэл гарсан. Тус тэмдэглэлийн дүгнэлт хэсгийн 1-д Ажилтан *******ын контрактыг дүгнэж, дуусгавар болгоогүй бол түүнд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд контрактыг дүгнэж, контрактад заасны дагуу шагнал, урамшуулал, дэмжлэг, нөхөн төлбөрийг олгох үндэслэл үүснэ гэж дүгнэн, талууд харилцан тохиролцоогүй тул маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүсч, хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгов гэж шийдвэрлэсэн. Улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан. Баян-Өндөр сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх талаар харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгов гэж шийдвэрлэсэн. Тэмдэглэл /шийдвэр/-ийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч гардан авсан. Ийнхүү талууд харилцан тохиролцоогүй тул шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандаж байна. ******* ******* ******* болон ******* нарын хооронд байгуулсан Контрактын 5 дахь хэсэгт Компанийн зөвлөлийн шийдвэрээр энэхүү контрактыг үйлчлэх хугацаанаас нь өмнө цуцлах үед баяжуулах Фабрикийн даргын буруутай үйлдэл (эс үйлдэхүй) байхгүй тохиолдолд түүнд контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсны нөхөн төлбөрийг ажилтны жилийн дундаж цалин хөлсөөр тооцож контрактын үйлчлэх хугацаанд олгоно гэж заасны дагуу нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд ******* ******* *******-аас нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 320,507,584 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь ******* ******* *******-ийн Баяжуулах фабрикийн даргаар ажиллаж байхдаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тухайн үеийн Ерөнхий захиралтай контрактын гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн контрактын гэрээний 4 дэх хэсэгт Компани нь Баяжуулах фабрикийн даргыг дараах зүйлээр хангана: /1-р х.х-ийн 31 хуудас/ Баяжуулах фабрикийн даргад болон түүний эхнэр, хүүхдүүдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, төлөвлөгөөт болон хэвтүүлэн эмчлэх, эмчилгээ хийлгэх газар болон буцах замын зардал, нэг хүүхдийг нь ******* *******т ажлын байраар хангах, Баяжуулах *******ийн даргад компанийн зардлаар албаны машинаар үйлчлэх, Баяжуулах фабрикийн дарга нь үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд Улаанбаатар хотын зах зээлийн үнээр (140,000 ам.доллар) 3 өрөө байраар хангуулах, ингэхдээ энэхүү үнийн дүнг 25 хувиар 4-н жилийн хугацаанд төлүүлнэ. Дээрх заалтын 4-т заасны дагуу ******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/45 дугаар тушаалаар орон сууцны дэмжлэг төлбөр 108,063,450.0 төгрөг олгосон. /1-р х.х-ийн 234 хуудас/ Орон сууцны дэмжлэг 140,000.0 ам.доллараас өнөөдрийн байдлаар 70,000.0 ам.доллар нэхэмжлэгч *******од олгосон бөгөөд үлдэгдэл төлбөр 70,000.0 ам.долларыг ******* ******* ******* нэхэмжлэгчид олгоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж зааснаар Монголбанкны зарласан албан ёсны ханшаар /2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ханш 3.416.66 төгрөг/-өөр тооцоход 239,166,200 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү

 

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ....нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* *******-аас нийт 320 507 584 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь ******* ******* ******* (хуучин нэрээр)-ийн Баяжуулах фабрикийн даргаар ажиллаж байх үедээ 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий захиралтай байгуулсан контрактын хүрээнд дээрх нөхөн төлбөрийг нэхэмжилжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг тодорхойлохдоо 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

******* ******* *******-аас орон сууцны үлдэгдэл төлбөр 239,166,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* нь Баяжуулах фабрикийн даргаар ажиллаж байх үедээ буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* ******* ******* (хуучин нэрээр)-ийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд Баяжуулах фабрикийн дарга нь үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд Улаанбаатар хотын зах зээлийн үнээр (140,000 ам доллар) 3 өрөө байраар хангуулах, ингэхдээ энэхүү үнийн дүнг 25 хувиар 4 жилийн хугацаанд төлүүлнэ гэж заасан. Тус гэрээ нь 4 жилийн хугацаагаар байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч *******ын тухайд ******* ******* ******* (хуучин нэрээр)-ийн Ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/695 дугаар тушаалаар Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноор Баяжуулах фабрикийн даргаар ажиллаж байсан гэрээ нь дуусгавар болсон. Тодруулбал нэхэмжлэгч *******ын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний дагуу Баяжуулах фабрикийн даргаар ажилласан хугацаанд ногдох шагнал урамшуулалд 91,200,000 төгрөг, орон сууцны санхүүгийн дэмжлэгийн үлдэгдэл төлбөрт 108,063,450 төгрөг, нийт 199,263,450 төгрөгийг ******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр 28-ны өдрийн А/45 дугаар тушаалаар түүнд олгож, тус гэрээг бүрэн дүгнэж, дуусгавар болгосон байдаг. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан байдаг бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... 

8. Хэрэгт талуудаас: *******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-6/, нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл /1хх-7-8/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-9/, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11/253 дугаартай хөдөлмөрийн гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-10-11/, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/259 дугаартай хөдөлмөрийн гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-12-13/, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11/317 дугаартай хөдөлмөрийн гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-14-17/, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/19/109 дугаартайхөдөлмөрийн гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-18-21/, Монгол-Оросын ******* ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн баяжуулах фабрикийн даргатай байгуулсан контракт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-22-27/, Монгол-Оросын ******* ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн баяжуулах фабрикийн даргатай байгуулсан контрактын орчуулга нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-28-33/, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/24 дугаартай өөр ажилд ажиллуулах тушаал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-34/, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/357 дугаартай жинхлүүлэн ажиллуулах тухай тушаал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-35/, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/695 дугаартай үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах тухай тушаал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-36/, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/395 дугаартай ажилд томилох тушаал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-37/, ******* ******* *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 12/2017 дугаартай ажилд томилох тухай тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-38/, ******* ******* *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 21/2018 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-39/, ******* ******* *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/2018 дугаартай ажилд томилох тухай тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-40/, ******* ******* *******-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл эх хувиар /1хх-41-44/, Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын шийдвэр эх хувиар /1хх-46-47/, ******* ******* *******-ын дүрэм /1хх-72-76/, ******* ******* *******-ын 2015 он 2016 он 2019 он 2022 онуудын хөдөлмөрийн дотоод журам /1хх-77-121/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хуралдааны хураангуй тэмдэглэл /1хх-132-133/, Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүхийн тусгай архивын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг/1хх-138/, *******ын ******* ******* *******-т гаргасан өргөдөл /1хх-142-143/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

 

9.Хэргийн оролцогчдын хүсэлтээр: *******ын 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг хүртэл хугацааны цалин хөлсний тодорхойлолт /1хх-157/, ******* ******* *******-аас *******од 2015 оны 04 дүгээр сарын 01 -ний өдрийн контракттай холбоотой нөхөн төлбөр олгосон санхүүгийн баримт /1хх-158/, ******* ******* *******-ийн (тухайн үеийн нэрээр) Ерөнхий захирлын 2016.06.09-ний өдрийн А/348 дугаар тушаал /1хх-159/, ******* ******* *******-ийн (тухайн үеийн нэрээр) Ерөнхий захирлын 2016.09.13-ны өдрийн А/499 дүгээр тушаал, хавсралтын хамт /1хх-160-162/, ******* ******* *******-ийн (тухайн үеийн нэрээр) Ерөнхий захирлын 2017.06.12-ны өдрийн А/360 дугаар тушаал /1хх-163/, ******* ******* *******-ийн (тухайн үеийн нэрээр) Ерөнхий захирлын 2017.07.06-ны өдрийн А/435 дугаар тушаал /1хх-164/, ******* ******* *******-ийн (тухайн үеийн нэрээр) Ерөнхий захирлын 2017.10.06-ны өдрийн А/702 дугаар тушаал /1хх-165/, ******* ******* ******* (хуучин нэрээр)-д 2016-2018 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан компанийн дүрэм, нэмэлт өөрчлөлт /2хх-20-46/ ******* ******* ГӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн даргын 2024.10.04-ний өдрийн 113/446 дугаартай албан бичиг /2хх-2/ ******* ******* *******-ын Ерөнхий захиралд хандаж 2020.05.01-ний өдрөөс 2020.06.01-ний өдрийн хооронд гаргасан өргөдөл, гомдлын бүртгэл /2хх3-13/-ийг нотлох баримтаар бүрдүүлж шүүх хуралдаанд шинжлэн судалсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* *******-т холбогдуулан контрактын гэрээ цуцлагдсаны нөхөн төлбөрийн үлдэгдэл 320,507,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад контрактын гэрээнд заасан 3 өрөө байрны үлдэгдэл төлбөр 239,166,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дугаартай хөдөлмөрийн гэрээ болон контрактыг 4 жилийн хугацаатай байгуулан ******* ******* *******-ийн Баяжуулах фабрикийн даргаар ажилласан бөгөөд ******* ******* *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажилд томилох тухай 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 12/2017 тоот тогтоолоор ******* ******* *******-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл хариуцсан орлогч албан тушаалд томилогдсон. Гэвч контрактын гэрээ байгуулаагүй, мөн өмнөх контрактын гэрээг дүгнээгүй. Контрактын гэрээний 5 дахь хэсэгт гэрээг 4 жилийн хугацаагаар байгуулна, Компанийн зөвлөлийн шийдвэрээр энэхүү контрактыг үйлчлэх хугацаанаас нь өмнө цуцлах үед баяжуулах фабрикын даргын буруутай үйлдэл (эс үйлдэхүй) байхгүй тохиолдолд түүнд контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсны нөхөн төлбөрийг ажилтны жилийн дундаж цалин хөлсөөр тооцож контрактын үйлчлэх хугацаанд олгоно гэж заасны дагуу ******* ******* ******* нь эхний 2 жилийн нөхөн төлбөрийг олгоод сүүлийн 2 жилийн нөхөн төлбөрийг олгоогүй учраас нөхөн төлбөрийн үлдэгдэл 320,507,584 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн контрактын Баяжуулах фабрикийн дарга нь үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд Улаанбаатар хотын зах зээлийн үнээр (140,000 ам.доллар) 3 өрөө байраар хангуулах, ингэхдээ энэхүү үнийн дүнг 25 хувиар 4 жилийн хугацаанд төлүүлэх заалтын дагуу ******* ******* *******-ын Ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/45 дугаар тушаалаар орон сууцны дэмжлэг төлбөр 108,063,450 төгрөг олгосон бөгөөд үлдэгдэл төлбөр 70,000.0 ам.долларыг Монголбанкны зарласан албан ёсны ханшаар буюу 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ханш 3.416.66 төгрөгөөр тооцож 239,166,200 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч мэтгэлцсэн. Үүнд: ...контрактын гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч нь өөр ажилд томилогдсоноор контракт дуусгавар болж цуцлагдсан. Бид нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан хугацаанд ногдох хөнгөлөлт, урамшуулал, орон сууцны хөнгөлөлтийг тооцож .......төгрөг олгосон. Контракт цуцлагдсан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш контракт цуцлагдсантай холбоотой нөхөн төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...мөн контракт цуцлагдсанаар орон байраар хангагдах баталгаа дуусгавар болсон... гэсэн.

 

4. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч буюу тухайн үеийн нэршлээр ******* ******* *******-ийн ерөнхий захиралтай 2015 оны 04 дүгээр сарын 01-нд 11/259 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон контракт байгуулж тус компанийн ерөнхий захирлын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/357 дугаартай тушаалаар Баяжуулах фабрикийн даргаар ажиллаж байсан.

 

******* нь ******* ******* *******-ийн ТУЗ-ийн 12/2017 дугаартай тогтоолоор ******* ******* *******-ийн ерөнхий захирлын *******лэл хариуцсан орлогчоор 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс томилогдон ажиллах болсноор талуудын хооронд 4 жилийн хугацаатай байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн контракт ТУЗ-ийн шийдвэрээр буюу нэхэмжлэгчээс шалтгаалахгүй шалтгаанаар цуцлагдаж дуусгавар болсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан контрактын гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цуцлагдсан тул тухайн маргааны үйл баримт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах маргаан байна.

 

Хүчингүй болсон 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна. гэж заасан.

 

Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ., 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй., 127.1.Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй.

Гэж тус тус заасан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанаас илүү нарийвчилсан зохицуулалт болох хөдөлмөрийн маргаанд хамаарах хөдөлмөрийн хуульд заасан хугацаа хамаарна.

 

Хэрэгт талуудын байгуулсан контрактыг орчуулсан орчуулгын баримтууд авагдсан бөгөөдшүүхийн журмаар шинжээчээр томилогдсон .... контрактыг орчуулсан орчуулгыг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Уг орчуулгад Талуудын байгуулсан контрактын гэрээний 5-д Гэрээний хугаца, өөрчлөлт ба цуцлалт хэсэгт компанийн зөвлөлийн шийдвэрийн дагуу, компанийн зөвлөл нь Баяжуулах *******ийн даргатай байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө ямар ч үед цуцлах эрхтэй, цуцалснаас үүсэх үр дагаврыг Баяжуулах *******ийн даргын буруугүй үйлдэл гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан тохиолдолд тухайн даргад гэрээний хугацаанд олгох дундаж жилийн цалинтайтэнцэх хэмжээний нөхөн олговор олгоно

 

 

 

15. Иймд дээрх үндэслэлүүдээр нөхөн төлбөрийн үлдэгдэл 320,507,584 төгрөг, 3 өрөө байрын үлдэгдэл төлбөр 239,166,200 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

16. Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,114,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* ******* *******-т холбогдуулан холбогдуулан гаргасан нөхөн төлбөрийн үлдэгдэл 320,507,584 төгрөг, 3 өрөө байрын үлдэгдэл төлбөр 239,166,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,114,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ