| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00518/И |
| Дугаар | 303/ШШ2025/00591 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 303/ШШ2025/00591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золбоот нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие 1963 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын авто баазад агергат засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 957 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 46 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Автобус компанийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар тушаалын хуулбар, хөдөлмөрийн 038012 дугаар дэвтрийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс гэрч *******, Д.Бямбаа нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч ******* 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт уурын зуухын машинистаар, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүрэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын харьяа Авто 18 дугаар баазад засварчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт уурын зуухын машинистаар, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүрэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын харьяа Авто 18 дугаар баазад засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1985-1986, 1988-1991 онуудад авч байсан цалин болон ажиллаж байсан талаарх баримт түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 957 дугаар лавлагаа, улирлын ажилд ажиллуулах тухай Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар, засварчны ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай тушаалын хуулбар, шагнах тухай Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, шагнах тухай Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай тушаалын хуулбар, шагнах тухай Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 46 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 038012 дугаар дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *******ын хөдөлмөрийн № 038012 дугаартай дэвтрийг Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын дарга нээн Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын тамга тэмдгээр баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ын 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт уурын зуухын машинистаар, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүрэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын харьяа Авто 18 дугаар баазад засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газарт уурын зуухын машинистаар, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүрэл Баянхонгор аймгийн Тээврийг удирдах газрын харьяа Авто 18 дугаар баазад засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА