| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0550/З |
| Дугаар | 128/ШШ2025/0849 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х б” ХХК дахь Бны эрххүлээнавагч,
“Минериал э ф” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга,
Ашигт малтмал газрын тосны газрын Кадрын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: “” ХХК, “О г” ХХК
Маргааны төрөл: “Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Шийдвэр хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн , , , , , , , MV-019 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Минериал э ф ХХК-д буцаан шилжүүлж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Б.Б, нэхэмжлэгч “Минерал эксплорейшн ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “О г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анасия, гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, З.Б, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Х б” ХХК дахь бны эрх хүлээн авагч, “Минериал э ф” ХХК нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Х б ХХК дахь БЭХА нь О г ХХК (ООГ ХХК)-нд холбогдох 2008-2012 онд үүссэн зээлийн эргэн төлөх авлагыг гурван б (А б, З б, Х б) дундын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ООГ/155 дугаартай Барьцааны гэрээнд заасан 44 (дөчин дөрөв) ширхэг Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл (АМТЗ)-өөс З б (татан буугдаж буй) ХК, Мб (шаардах эрх шилжүүлж авсан, татан буугдсан А б ХК), Х б (татан буугдаж буй) ХХК-ийн авлагыг итгэмжлэл болон гэрээний дагуу нэгтгэн хариуцан барагдуулахаар ажиллаж байна.
ООГ ХХК нь Төлбөр авагч- гурван б Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх авлагын нийт дүн нь 140,420,129,878.56 төгрөг бөгөөд 2010.12.08-ны ООГ/155 дугаартай (Б дундын) Барьцааны гэрээгээр нийт 44 ширхэг ашигт малтмалын Ашиглалтын болон Хайгуулын тусгай зөвшөөрөл (АМТЗ) барьцаалсан боловч, үүний 36 ширхэг АМТЗ-ийн хугацаа нь дуусаж хүчингүй болсон. Одоо ердөө 8 ширхэг АМТЗ нь хүчинтэй хэвээр үлдсэн.
Гурван төлбөр авагч нараас барьцааны зүйл болох одоо хүчинтэй үлдсэн 8 ширхэг АМТЗ-ийг эхний ээлжид шилжүүлэн авч, өөрсдөө авлагаа барагдуулахаас аргагүйд хүрсэн тул Х б ХХК-ийн охин компани болох Мын а у корпорац (МАУК/МАМСО) ХХК-иас үүсгэн байгуулсан МЭФ ХХК-нд хүчинтэй үлдсэн бүх АМТЗ-ийг шилжүүлэн авахаар болсон. Энэ тухай бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тодорхой мэдээлэл бүхий ярилцлага өгч, энэ асуудлыг ил тодоор олон нийтийн анхаарлын төвд хандуулж байсан.
Бид барьцааны зүйл болох АМТЗ-ийг шилжүүлэн авч, өөрсдөө авлагаа барагдуулах хүсэлтээ 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар албан бичиг ба мөн оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 202 дугаар албан бичгээр тус тус ШШГБ-д гаргасан. Манай хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Бны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай "Эрх шилжүүлэх тухай" албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу МЭФ ХХК-нд бүгд 8 ширхэг АМТЗ-ийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу бид АМТЗ-ийг шилжүүлэн авах өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлж Ашигт малтмал, газрын тосны г (АМГТГ)-т 2023 оны 12 дугаар сарын 21 ба 25-ны өдөр шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан. Манай энэ хүсэлтийн дагуу АМГТГ-аас 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр 7 ширхэг AMT3 (, , , , , , MV-019), үлдсэн нэг АМТЗ ()-ийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус МЭФ ХХК-д шилжүүлж бүртгэл хийсэн байдаг.
Гэтэл, Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх Ш.Г нь барьцааны АМТЗ-ийг хуульд заасны дагуу МЭФ ХХК-д шилжүүлсэн (хуульд зааснаар хэрэгжсэн болохыг шүүхээс нэгэнт тогтон) ажиллагааг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар “Шийдвэр хүчингүй болгох тухай” тушаалаар хүчингүй болгож, төлбөр төлөгч ООГ ХХК болон түүний хамаарал бүхий ΧΧΚ-д барьцааны АМТЗ-ийг хууль бусаар шилжүүлсэн тул нэхэмжлэгч буюу төлбөр авагч гурван б (Мб, З б ХК дахь БЭХА, Х б ХХК дахь БЭХА) болон МЭФ ХХК нь өөрийн зөрчигдсөн эрх ашиг, сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Барьцааны АМТЗ-ийг МЭФ ХХК-д шилжүүлсэн нь хуульд зааснаар хэрэгжсэнийг шүүхээс дүгнэсэн тухай:
Энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулан өгөхдөө МЭФ ХХК-д барьцааны 8 ширхэг АМТЗ-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийг үндэслэж шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс хуульд нийцсэн талаар дүгнэснийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.
Тодруулбал, МЭФ ХХК-д барьцааны 8 ширхэг АМТЗ-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийг үндэслэж шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ООГ ХХК болон түүний хамаарал бүхий Зөв Зүг ХХК-иас өмнө нь Иргэний хэргийн шүүхэд хүчингүй болгуулахаар хандаж, тухайн хэргийг 3 шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн ба шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлтэй, хууль ёсны дагуу явагдсан байна гэж гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн, дүгнэсэн байхад буцаан ООГ ХХК болон түүний хамаарал бүхий ХХК-д шилжүүлээд буй нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын шийдвэр нь хуульд нийцээгүй байна.
ООГ ХХК болон түүний хамаарал бүхий ХХК-иас өмнө нь Бны төлбөр барагдуулах гт холбогдуулан Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн хэргийг 3 шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийн холбогдох хэсгийг доор дурдав.
1. Тухайлбал, нэг тусгай зөвшөөрөл (MV-019 дугаартай)-ийн тухай ООГ ХХК- ийн хамаарал бүхий Зөв Зүг ХХК-ийн (Э.С) нэхэмжлэлтэй Бны төлбөр барагдуулах гт холбогдох, “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэсэн СБД-ийн шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 11-т “Бны төлбөр барагдуулах газраас Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л. Баярмандалд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай албан бичгээр төлбөр авагчдын нийт 148,534,984,060 төгрөгийн авлагад барьцааны 8 ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгүүлэх талаар албан бичиг явуулсан байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх талаар зааж, хуулийн 52.1-т “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж зааснаар төлбөр авагчаас тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах талаар төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж болохоор зохицуулсан байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь дээрх хуульд зааснаар явагдсан байна” гээд, Үндэслэх нь хэсгийн 12-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3. 65.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдаагаар эд хөрөнгийг худалдан борлуулах талаар зохицуулалт нь бүх төрлийн тусгай зөвшөөрөлд хамаарахаас гадна барьцааны зүйл биш байх тохиолдлыг хамаарах ерөнхий зохицуулалт байна. Харин О г ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 15281Х тоот тусгай зөвшөөрөл, түүнээс хэсэгчлэн шилжүүлж авсан MV-019 дугаартай тусгай зөвшөөрөл нь барьцааны зүйл байсан байх тул илүү нарийвчилсан зохицуулалт болох Ашигт малтмалын тухай хуулийг баримталж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлсэнг буруутгах үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар хэрэгжсэн байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дүгнэсэн. Энэ шийдвэрийг (ii) Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар Магадлал, мөн (iiі) Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн.
ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоол гаргаж, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг МЭФ ХХК-д шилжүүлсэн шийдвэрийг гэнэт хүчингүйд тооцсон бөгөөд энэхүү үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч өөрийн эрх мэдлээс хэтэрсэн, шүүхийн шийдвэрээс давсан шийдвэр гаргасан билээ. Барьцаалагч нараас ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 663 дугаартай бичгээр нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай захирамжаар иргэний хэрэг үүссэн ба тус хэрэгт гуравдагч этгээд болох ООГ ХХК нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт удаа дараа гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулж, тус маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Гэвч хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Г нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар “шийдвэр хүчингүй болгох тухай” тушаалаар АМТЗ-ийг МЭФ ХХК-д шилжүүлсэн Кадрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” , , , , , , дүгээр шийдвэр, Кадрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай тушаалыг і) Төлбөр авагч гурван банд мэдэгдэхгүйгээр, ii) ямарч шүүхийн шийдвэр, хууль зүйн үндэслэлгүйгээр гаргаж хууль бусаар шилжүүлсэн байсан.
2.3 Тус Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар "шийдвэр хүчингүй болгох тухай" тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчиж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тухайд:
1. Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх Ш.Г нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг нэгийг ч огт баримтлахгүйгээр, үл ойшоон шүүхийн маргаантай байгаа тоот тогтоолыг үндэслэн, нэг талын хүсэл сонирхолд хөтлөгдөн, хаалттайгаар, эрх ашиг нь хамгийн ихээр хөндөгдөх гурван төлбөр авагч б, МЭФ ХХК-д мэдэгдэж, тайлбар мэдээлэл авалгүйгээр дур мэдэн ООГ ХХК болон ХХК нарын гомдлыг маш хурдан хугацаанд шийдвэрлэн, үндэслэлгүй тушаал гаргасан нь тухайн захиргааны акт хууль бус байх шинжийг хангасан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг ноцтой хохироож байна. Тухайлбал,
(i) Захиргааны байгууллага нь захиргааны үйл ажиллагаандаа хэд хэдэн тусгай зарчмыг баримтлахаар заасан хэдий ч Ашигт малтмал газрын тосны газрын даргын хууль бус тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримтлаагүй,
(ii) Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 болон 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэж нэг бүрчлэн тусгайлан заасан хэдий ч, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гурван төлбөр авагч б болон МЭФ ХХК-д хуульд заасан захиргааны актаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэлгүй, хуульд заасан оролцогчийн эрхийг хангаагүй нэг талыг барьсан, үндэслэлгүй, илтэд хууль бус тушаал гаргасан,
(iii) Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйлийн 26.1-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох төлбөр авагч, барьцаалагч нарт аливаа тайлбар, санал гаргах боломжийг олголгүй богино хугацаанд шийдвэр гаргаж, сонсох ажиллагаа огт хийгээгүй буюу тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.5. 27.6-д заасан сонсох ажиллагааны хэлбэр, төлбөр авагч гурван б болон МЭФ ХХК-аас тайлбар, санал гаргах боломжийг олголгүй, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т эрх нь зөрчигдөж буй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ тус тус биелүүлээгүй. Үүнээс болж барьцааны зүйл болох АМТЗ-өөс нийт 140 тэрбум төгрөгийн төрийн авлагыг барагдуулж буй манай үйл ажиллагааг зогсоох, тодорхойгүй хугацаагаар удаашрах, улмаар авлага барагдуулах боломжгүйд хүрч байна.
2. ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолоор АМТЗ-ийг МЭФ ХХК-д шилжүүлсэн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Бны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тоот шийдвэрийг гэнэт хүчингүйд тооцсон. Х б ХХК дахь БЭХА-аас ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тус тогтоолыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 663 дугаартай бичгээр нэхэмжлэл гаргаж ШШГЕГ-ыг хариуцагчаар татан “ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.26-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай захирамжаар Иргэний хэрэг үүссэн бөгөөд одоо ч маргаан үргэлжилж байна.
Иймд иргэний шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлийн 49.10-т “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг илтэд зөрчсөн.
3. Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн дугаар "шийдвэр хүчингүй болгох тухай" тушаал нь хууль бус болох тухайд:
Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар "шийдвэр хүчингүй болгох тухай" тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “...эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэж заасан үндэслэлд хамаарахаар байна.
Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх Ш.Г нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар “шийдвэр хүчингүй болгох тухай” тушаалаар АМТЗ-ийг МЭФ ХХК-д шилжүүлсэн Кадрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” , , , , , , дүгээр шийдвэр, Кадрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” дугаар шийдвэрийг хүчингүй болгож тушаал гаргасан үйлдэл нь гурван төлбөр авагч б болон МЭФ ХХК- ийн эрхийг илтэд зөрчиж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаж байна.
Гурван төлбөр авагчийн барьцааны хөрөнгө болох АМТЗ-ийг МЭФ ХХК-нд Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан үйлдэл нь “хуульд зааснаар хэрэгжсэн” болохыг гурван шатны шүүхээс тогтоож, энэ тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрийг заавал биелэгдэх үүргийг зөрчиж, шүүхийн шийдвэрийн үр нөлөөг өөрчилсөн, шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр буюу иргэний хэргийн шүүхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тогтоол"-ыг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Г нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар “шийдвэр хүчингүй болгох тухай” тушаал буй нь хууль бус юм.
Энэхүү Ашигт малтмал газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн хууль бус тушаалаас үүдэн Улсын төсөвт шилжүүлэх мөнгөн хөрөнгийн урсгалыг зогсоож, гурван төлбөр авагч, тэдгээрээс авлагатай Төрийн гурван байгууллага (Сангийн яам, Мб, Хийн даатгалын к)-ын авлага барагдуулах үйл ажиллагааг шууд таслан зогсон, захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны зарчмыг баримтлаагүй, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй оролцогч байгууллага нарт мэдэгдээгүй, энэхүү хууль бус тушаалаас үүдэн бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хязгаарлаж байна.
4. Ашигт малтмалын газрын тосны газрын дарга одоог хүртэл гомдолд хариу ирүүлээгүй тухайд:
Х б ХХК дахь БЭХА-ийн зүгээс Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар “шийдвэр хүчингүй болгох тухай” тушаалыг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын мэдэгдлээс бус, https://cmcs.mrpam.gov.mn/CMCS цахим сайт дээрээс олж мэдсэн бөгөөд тус өдрийн 215 дугаартай албан бичгээр “Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дугаар “шийдвэр хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгох” тухай хүсэлтийг гаргасан. Гэвч АМГТГ одоог хүртэл манай гомдолд хариу ирүүлээгүй байгаа бөгөөд бидний зүгээс уулзалт товлож уулзъя гэдэг боловч хүлээн авч уулзахгүй, зайлсхийж өнөөдрийг хүрч байна.
МЭФ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний тухайд:
МЭФ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хавсарган өгсөн болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар “шийдвэр хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, АМТЗ-ийн . , , , , , , MV-019 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал эксплорэйши ф” ХХК-д буцаан шилжүүлж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд сэргээн бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын кадрын хэлтэст даалгуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Г нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дугаартай шийдвэр хүчингүй болгох тушаалаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минериал э ф” ХХК-д шилжүүлсэн Кадрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай , , , , , , дүгээр шийдвэр, Кадрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тусгай зөвшөөрөлд шилжүүлэх тухай дугаартай шийдвэрийг хүчингүй болгож тушаал гаргасан үйлдэл нь 3 төлбөр авагч б болон “Минериал э ф” ХХК-ийн эрхийг илтэд зөрчиж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хязгаарлаж байна гэж үзэж байна. Тухайн тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг огт баримтлалгүйгээр шүүхийн маргаантай байгаа тоот тогтоолыг үндэслээд нэг талын хүсэл сонирхолд хөтлөгдөн хаалттайгаар эрх ашиг нь хамгийн ихээр хөндөгдөж болох 3 төлбөр авагч болон “Минериал э ф” ХХК-д мэдэгдэж, тайлбар мэдээлэл авалгүйгээр дур мэдэн “Олоновоод г” ХХК болон “” ХХК-иудын гомдлыг маш хурдан хугацаанд шийдвэрлээд үндэслэлгүй тушаал гаргасан нь тухайн захиргааны акт хууль бус байх шинжийг хангасан, нэхэмжлэгч байгууллагуудын эрх ашгийг ноцтой хохироож байна гэж үзэж байна. Нэгдүгээрт маргаан бүхий дугаар тушаалын үндэслэл нь хуульд зааснаар гаргах хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэж байна. “Минериал э ф” ХХК-д шилжин ирсэн тусгай зөвшөөрөл шилжүүлэх ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйл тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу шилжүүлэх талаар зохицуулсан бөгөөд барьцаалагч болох төлбөр авагч 3 б буюу Мб, З б, Х б нь уг зүйлд заасны дараа дагуу барьцаалуулагч болох “О г” ХХК болон “” ХХК-иуд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаалагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минериал э ф” ХХК холбогдох материалуудыг журмын дагуу бүрдүүлээд барьцааны гэрээний дагуу шилжүүлэх өргөдлийг гарган хуульд зааснаар шилжүүлэн авсан. 3 төлбөр авагчийн барьцааны хөрөнгө болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минериал э ф” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан үйлдэл нь хуульд зааснаар хэрэгжсэн болохыг 3 шатны шүүхээс тогтоож тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх үүргийг зөрчиж үр нөлөөг нь өөрчилсөн. Шүүхийн шийдвэрээс давсан, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр буюу иргэний хэргийн шүүхэд хянан хэлэлцэж байгаа хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн * тоот тогтоолыг үндэслээд маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэр хүчингүй болгох тухай тушаал гаргаад байгаа нь хууль бус байна. Хариуцагч байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны г нь дээрх байдлаар шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүйгээс гадна иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тухайн зөвшөөрлийг хүчингүй болгосон үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-д заасан тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн.
“Минериал э ф” ХХК руу тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоол гаргаад хүчингүй болгосон. Тухайн тогтоолыг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүх дээр хэрэг хянан хэлэлцэгдэж байсан. Манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзаад “О г” ХХК болон “” ХХК-иудын гомдлыг үндэслэж шийдвэр гаргасан байдаг. Энэ нь М Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмуудыг зөрчин “О г” ХХК болон “” ХХК-иудад хууль зүйн үндэслэлгүйгээр давуу байдал олгосон шинжтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2 дахь үндэслэлийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан маргаан бүхий тоот тушаал нь нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг дуусгавар болгох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт байхгүй боловч энэ шийдвэр нь эрх зүйн үр дагаврын хувьд цуцлахтай ижил үр дагаврыг бий болгож байна. Иймээс тусгай зөвшөөрлийг цуцлах нийтлэг журмыг баримтлах ёстой гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны г нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай үндэслэл тогтоогдсон хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй, мөн хуулийн 56.3-д зааснаар мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэх мэт нийтлэг журмуудыг тусгаж өгсөн. Гэвч Ашигт малтмал, газрын тосны г болон тус газрын Кадрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасан хэсгүүдийг зөрчөөд тусгай зөвшөөрлийг яагаад хүчингүй болгож байгаа талаараа мэдэгдээгүй, 3 төлбөр авагч б болон “Минериал э ф” ХХК-ийг тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар тайлбар мэдүүлэг аваагүй, түүнийгээ нотлох ажиллагаа явуулах боломж олгоогүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд гомдол гаргах хугацааг 30 хоног байхаар заасан байхад 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлүүд “Минериал э ф” ХХК-д шилжиж ирснээс хойш 8 сар орчмын дараа гомдол гаргах эрхгүй этгээдийн гаргасан гомдлыг үндэслээд шийдвэр гаргасан нь хуулиар тогтон шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчил байна.
2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “” ХХК-иас гомдол гаргахад нь 1 хоногийн дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр тоот тушаалыг гаргасан. Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагүй нь бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэхээр заасан бөгөөд энэхүү ажиллагааныхаа хүрээнд холбогдох нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хийх ёстой байсан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна гэж тус тус заасан. Шүүх дээр маргаан байхад зөвхөн “Олон овоот г” ХХК болон “Зөв зүг” ХХК-иудын ирүүлсэн гомдолд үндэслээд, мэдэгдэхгүйгээр, тайлбар мэдүүлэг авахгүйгээр тоот тушаалыг гаргасан нь хууль бус буюу үндэслэлгүй байна. Гуравдугаарт тоот тушаал нь захиргааны акт хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны байгууллагын гаргасан акт захиргааны актын 6 шинжийг хангасан байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, 40.3-д заасан бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хууль зүйн заалтыг тодорхой заана гэдгийг тус тус зөрчөөд маргаан бүхий дугаар тушаалыг гаргасан.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргийг Ашигт малтмал, газрын тосны газраас “Минериал э ф” ХХК 3 төлбөр авагч байгууллагад ийм акт шийдвэр гаргах гэж байна гэдэг байдлаар огт мэдээлэл өгөөгүй. Мөн 43.2-т заасан захиргааны актыг гардуулах шаардлагатай тохиолдолд утас, ф*******, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээр баримтжуулна гэж байгаа. Манай байгууллагын хувьд https://cmcs.mrpam.gov.mn/ цахим сайтаас тоот шийдвэр гарсныг мэдсэн. Энэ мэтчилэн шаардлагуудыг хангаагүй хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үндэслэлгүй байх шинжийг хангаж байна гэж үзэж байна. Дөрөвдүгээрт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын дугаар шийдвэр хүчингүй болгох тухай тушаалыг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй. Хариуцагчийн хариу тайлбарт иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдол хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байхаар хуульчилсан тул сонсох ажиллагаа хийгээгүй гэснийг нэхэмжлэгч байгууллагуудаас зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Ямар ч сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн гомдлоор шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч хуулийн уг зохицуулалт нь гомдлыг хангаснаар гомдол гаргагчид эерэг үйлчлэл үүсэж байгаа үед гэдэг утгаар сонсох ажиллагааг явуулахгүй байж болох агуулгатай. Уг захиргааны актын улмаас “Минериал э ф” ХХК болон 3 төлбөр авагч бны эрх ашиг нь хөндөж байхад сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хариу тайлбарыг харвал “О г” ХХК болон “” ХХК-иудын итгэмжилсэн төлөөлөгчдийн гомдлыг үндэслээд тоот тушаалыг гаргасан нь хуульд нийцсэн гэж бичсэн байгаа. Хариуцагч байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн үйлдлээ тухайн хариу тайлбараараа б нотолсон гэж нэхэмжлэгч байгууллагуудын зүгээс харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 13, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа байгууллагыг заавал татан оролцуулах ёстой. Тухайн журмыг баримталж гаргасан бол “Минериал э ф” ХХК болон төлбөр авагч 3 бийг заавал гуравдагч этгээдээр тодорхойлох ёстой байсан. Мөн 26 дугаар зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч байгууллагуудын тайлбар, санал зэргийг авах байсан гэж бодож байна. тоот тушаалыг гарахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмыг огт баримтлаагүйгээс үүдэн мэдэгдэх үүрэг, сонсох ажиллагаа зэргийг огт биелүүлээгүй. Үүнээс болж барьцааны зүйл буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болох нийт 140 тэрбум төгрөгийн төрийн авлагыг барагдуулж буй манай үйл ажиллагааг зогсоох, тодорхой хэмжээгээр удаашрах, улмаар авлага барагдуулах боломжгүйд хүрэх нөхцөл байдлууд үүссэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэр хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, ашигт малтмалын 8 тусгай зөвшөөрлийг “Минериал э ф” ХХК буцаан шилжүүлж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэл сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтэст даалгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч, “Минериал э ф” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай дугаар тушаалыг хүчингүй болгуулж, АМТЗ-ийн , , , , MV- 020764, MV021489, , MV-019 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал э ф” ХХК-д буцаан шилжүүлж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд сэргээн бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын кадрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” , , , , , , , дугаар шийдвэрээр “О г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын . , , , , , дугаар тусгай зөвшөөрлийг Кадрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” дүгээр шийдвэрээр “” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-019 дугаар тусгай зөвшөөрлийг “Минерал э ф” ХХК-д тус тус шилжүүлснийг бүртгэж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай” дугаар тогтоолоор төлбөр төлөгч “О г” ХХК-аас нийт 142.0 тэрбум төгрөгийг гаргуулах 19 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Бны төлбөр барагдуулах гт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “О г” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Г.А нас барсан, хуулийн этгээдийн эзэмшилд бүртгэлтэй ашигт малтмалын 7 ширхэг тусгай зөвшөөрөл, гуравдагч этгээд “Зөв зүг” ХХК-ийн эзэмшлийн 1 ширхэг тусгай зөвшөөрлийг Бны төлбөр барагдуулах газрын 2023 оны дүгээн 2024 оны 2/6 дугаар албан бичгээр “Х б” ХХК дахь бны эрх хүлээн авагчийн нэрлэн заасан “Мын А У К” ХХК-ийн эзэмшлийн “Минерал Э Ф” ХХК-д шилжүүлжээ.
Хянавал: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Бны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны дүгээр 2024 оны дугаар албан бичгийг хүчингүй болгож, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэхийг Бны төлбөр барагдуулах газрын 193 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгож, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж, холбогдох ажиллагааг хуульд нийцүүлэн шуурхай гүйцэтгүүлэх арга хэмжээ авч, ажиллахыг Бны төлбөр барагдуулах газрын даргад даалгасан байна.
3. Тус тогтоолын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Бны төлбөр барагдуулах газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” дүгээр албан бичгээр тус газраас “О г” ХХК-иас нийт 141,163,847,670 төгрөгийг гаргуулж “З б” ХХК, “Х б” ХХК, “А б” ХХК дахь бны эрх хүлээн авагчид олгуулахаар шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нийт 18 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч “О г” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй , , MV015282, , MV- 021489, дугаартай тусгай зөвшөөрлийн эрх, “” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй МѴ-19 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг “Минерал Э Ф" ХХК /6995438/-д тус газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн , 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн , 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул дээрх тусгай зөвшөөрлүүдийн эрхийг “О г” ХХК, “” ХХК-ийн эзэмшилд нэн даруй буцаан шилжүүлэн бүртгэж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэн хариу ирүүлэх талаар мэдэгдсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Бны төлбөр барагдуулах газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” дүгээр мэдэгдлээр “…Төлбөр төлөгч “О г” ХХК-ийн эзэмшлийн , MV015275, MV015282, , , , , “Зөв зүг” ХХК-ийн MV-019 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг тус газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн , 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн , 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр “Минерал Э Ф” ХХК /6995438/-д шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул дээрх лицензийг “О г” ХХК болон “” ХХК-ийн эзэмшилд яаралтай буцаан шилжүүлэхийг мэдэгдсэн байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Бны төлбөр барагдуулах газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” дүгээр мэдэгдлээр дээрх тусгай зөвшөөрлүүдийг 2024 онд танай байгууллагад буцаан шилжүүлэх тухай албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй байна. Дээрх лицензүүдийг яаралтай буцаан шилжүүлж эрх бүхий байгууллага, албан тушаа иргэдээс тэмдэг, тэмдэглэгээ хийгдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус лицензүүдтэй холбоотой уулын ажлын төлөвлөгөө, тайлантай холбогдох баримт бичгийг яаралтай ирүүлэхийг дахин мэдэгдье гэж удаа дараа мэдэгдэл ирүүлсэн.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай” дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Бны төлбөр барагдуулах газрын мэдэгдэл, “О г” ХХК, “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хянан үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” дугаар тушаалаар “...Олон овоот г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын , , , , , , дугаар, “” ХХК-ийн MV-019 дугаар тусгай зөвшөөрлийг “Минерал Э Ф” ХХК-д шилжүүлсэн Кадрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” , , , , , , дүгээр шийдвэр, Кадрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Бны төлбөр барагдуулах газрын удаа дараах мэдэгдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгосон тухай” 10/22 дугаар албан бичээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий гт хариу хүргүүлж хуулиар олгосон эрх хэмжээг хэрэгжүүлж ажилласан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шаардлага хангуулан хавсралтаар хүргүүлж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай , , , , , , , мөн 09 дүгээр сарын 26-ны өдрийн 420 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд болох “” ХХК, “О г” ХХК-иудын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн , 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн , мөн Мбны 2024 оны дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичгийг үндэслэж тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн. Үүнтэй холбоотой асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол гарч сая дурдсан 2023 оны тусгай зөвшөөрөл шилжүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн мэдэгдлүүдийг хүчингүй болгож буцаан шилжүүлэхийг бны төлбөр барагдуулах гт даалгасан. Энэ тогтоолын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Бны төлбөр барагдуулах газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн , 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн , 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр шилжүүлсэн тусгай зөвшөөрлүүдийг буцаан “О г” ХХК, “” ХХК-д нэн яаралтай шилжүүлж хариу мэдэгдэнэ үү гэх мэдэгдлүүд ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр 9.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ утгаараа тусгай зөвшөөрлүүдийг буцаан шилжүүлэх нь зүйтэй гэсэн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дугаар тушаалаар дээр дурдсан Кадрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, гуравдагч этгээд “” ХХК болон “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаатай холбоотой асуудлын талаар ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж байгаа. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж заасан. Энэ утгаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тусгай зөвшөөрлүүдийг нэн яаралтай буцаан шилжүүл гэсэн утгатай мэдэгдэл ирсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийн дагуу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзээд холбогдох тушаал шийдвэрийг хүчингүй болгосон. Үүнийг хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. дугаар тушаалыг хүчингүй болгох, мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тусгай зөвшөөрлүүдийг “Минериал э ф” ХХК-д буцаан шилжүүлэх гэдэг асуудал байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар буцаан шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн даргад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Гуравдагч этгээд “О г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Бны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 сарын 16-ны өдрийн , 2024 оны 07 сарын 31-ний өдрийн дугаар албан тоотуудыг үндэслэн “О г” ХХК-ны Ашигт малтмал ашиглалтын , , , , , , , “” ХХК-ийн эзэмшлийн Ашигт малтмал ашиглалтын МV-019 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн даргын 2024 оны 08 сарын 07-ны өдрийн , , , , , , дугаар шийдвэр, 2024 оны 09 сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрүүдээр “Минерал э ф” ХХК-руу шилжүүлсэн нь бүлэг этгээдүүдийн хуйвалдаан, албан тушаалаар далимдуулсан дээрэм болж асар их хэмжээний хохирол учруулаад байна.
Дээрх тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн албан тоотууд нь тусгай зөвшөөрлүүдийг тус бүрд нь хэдэн төгрөгт үнэлж, тооцон шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, “О г” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу бодитоор үнэлүүлэх, худалдан борлуулах, өөр бусад төлбөр авагч нарын түүний дотор Нийгмийн даатгал гэх мэт улсын байгууллагууд, арбитрын шийдвэртэй гадаадын томоохон компани болон “О г” ХХК- ийг мөн компанийн эрхийг өвлөн авсан Ж.О******* эрх ашгийг, “О г” ХХК-ийн өр төлбөрт хамааралгүй “” ХХК-ын эрх ашиг, сонирхлыг ноцтой зөрчсөн.
ШШГЕГ-ын Бны төлбөр барагдуулах г нь төлбөр төлөгч “О г" ХХК-ийн бусдад төлөх төлбөрт суутган тус компанийн эзэмшлийн 7, “Олон овоот г" ХХК-ийн өр төлбөрт хамааралгүй гуравдагч этгээд “” ХХК-ийн эзэмшлийн 1 ширхэг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг хууль бусаар “Х б” ХХК дахь бны эрх хүлээн авагч М. Эийн хамаарал бүхий буюу эцсийн өмчлөгч нь М.Э болох хуулийн этгээдэд ямар ч үнэлгээгүйгээр, татваргүйгээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Энэхүү үйлдлийг 2024 оны 9 дүгээр сард таслан зогсоож, хуулийн дагуу зөвтгөх ажиллагааг Төр захиргааны байгууллагуудаас явуулан, хэд хэдэн тогтоол, шийдвэрүүд гарсны нэг нь энэ хэргийн маргаан болоод байгаа АМГТГ- ын тоот тушаал юм.
1. Хууль ёсны өвлөгчийн эрхийг хязгаарлаж, төлбөр төлөгчийн өмнөөс бичиг баримт бүрдүүлсэн тухай:
Төлбөр төлөгч “Олон овоот г” ХХК болон “С” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.А нь 2022 оны сарын 01-ний өдөр нас барснаар тус компаниудыг төлөөлөх эрхтэй этгээдгүй болсон. Иргэний хуулийн холбогдох заалтуудаар Жамъянсгийн О нь өөрийн төрүүлсэн ээж Г.А “О г” ХХК, "С” ХХК-ийн үнэт цаас, хувьцаа эзэмших эрхийг өвлөж авах хүсэлтийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсад суугаа Элчин сайдын яамны Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчид 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан.
Ж.О нь хуульд заасны дагуу өв хүлээн авах хүсэлтийг холбогдох гт гаргасан байтал түүний Үндсэн хуулиар олгогдсон “Өвлөх, өвлүүлэх” заяагдмал эрхийг хязгаарласан, хясан боогдуулснаас үүдэн 2022-2025 оны хооронд “О г” ХХК-ийг төлөөлөх этгээд байхгүйг далимдуулан “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч нь 2023 оны 09-р сарын 11-ний өдөр №385 дугаар албан бичгээр ШШГЕГ-ын харьяа Бны төлбөр барагдуулах г-т “Х б” ХХК, “Зб” ХХК, “Аб” ХХК нарын “О г” ХХК-иас авах авлагыг барагдуулах ажлын хүрээнд “Олон овоот г” ХХК-ын эзэмшлийн , , , , , , дугаар бүхий 7 ширхэг тусгай зөвшөөрөл, өр төлбөрт хамааралгүй гуравдагч этгээд “” ХХК-ийн эзэмшлийн MV-019 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Минерал э ф” ХХК-д шууд шилжүүлэхээр хүсэлтийг гаргасан. Мөн тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хангах гэж "О г" ХХК-ын өмнөөс тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдэн Татварын г болон АМГТГ-т өгсөн байсан.
2. "Хб" ХХК дахь Бны эрх хүлээн авагчийн хүсэлтийг үндэслэн Тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хууль зөрчин төлбөрт суутган шилжүүлсэн тухай:
Тусгай зөвшөөрлүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, эсхүл барьцаалагчийн хүсэлтийг үндэслэн барьцааны хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах, эсхүл төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн төлбөр авагчид шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтон арга журам, дарааллыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүргийг биелүүлээгүй
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-т гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд илтэд нийцэхгүй, эсхүл хэд хэдэн төлбөр авагч хөрөнгийг төлбөрт суутган авах тухай санал гаргасан, эсхүл нэг гүйцэтгэх баримт бичигт заасан хэд хэдэн төлбөр авагч байгаа тохиолдолд хөрөнгийг энэ хуулийн Тавдугаар бүлэгт заасны дагуу худалдан борлуулж, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангана” гэж заасан ажиллагааг буюу төлбөрт суутгасан хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг огт явуулаагүй, мөн “О г” ХХК-ийн шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөрийн үүргийг хангуулаагүй орхигдуулж, хөрөнгийн эрхийг хууль бусаар суутган шилжүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан.
Албадан дуудлага худалдааны зорилго нь албадан дуудлага худалдааны ажиллагаанаас аль болох их орлогыг оруулж, тэр хэмжээгээр төлбөрийг төлүүлэх, төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлөгдөх явдал байдаг тул хууль тогтоогч заавал энэ ажиллагааг нэн тэргүүнд зохион байгуулахаар хуульчилж өгснийг анхаарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална”, 8 дугаар зүйлийн 8.1.1-т “хуульд заасан б эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах” гэсэн заалтыг удирдлага болгон хууль бусаар зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нь зөв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Агэрэл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Б.Н гомдол гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263-р зүйл 263.2, 271-р зүйлийн 271.3.1, 271.3.2, 271.3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № тоот тогтоол гарч Бны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны 10-р сарын 16-ны өдрийн дүгээр. 2024 оны 07-р сарын 31-ний өдрийн дугаар Ашигт малтмал, газрын тосны гт хандсан “тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” албан бичгүүдийг хүчингүйд тооцсон байдаг.
Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № тоот тогтоол нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж дүгнэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг үүрэг болгосон, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг даалгасан тогтоол.
3. АМГТГ-ийн тоот тушаалын тухай:
Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Бны төлбөр барагдуулах г нь 2024 оны 09-р сарын 27-ны өдрийн тоот “Эрх шилжүүлэх тухай”, 2024 оны 10-р сарын 18-ны өдрийн тоот "Эрх шилжүүлэх тухай", 2025 оны 01 сарын 20-ны өдрийн тоот “Эрх шилжүүлэх тухай” албан бичгүүдийг Ашигт малтмал, газрын тосны гт хүргүүлсэн.
Гэвч Ашигт малтмал, газрын тосны г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдлийг үл тоомсорлон Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж “О г” ХХК-ийн эзэмшилд , , , , , , дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, гуравдагч этгээд “” ХХК-ийн MV-019 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг буцаан шилжүүлэхгүй, илт хууль зөрчсөн үйлдлүүдээ засахгүй, хууль биелүүлж ажиллахгүй, асуудлыг 10 сарын хугацаанд шийдэхгүй уяж, эс үйлдэхүйгээр даамжруулсан.
“О г” ХХК, “” ХХК нар АМГТГ болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, сайд нарт удаа дараа гомдол гаргасан. ШШГЕГ, БТБГ-уудад мөн удаа дараа гомдол гаргаснаар БТБГ-аас АМГТГ-т ажиллагаа явуулснаар АМГТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн тушаал гарсан.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн Тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад олборлолт явуулж байгаа тухай:
Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд “Минерал эксплорейшн ф” ХХК-ийн нэр дээр байсныг далимдуулан “Минерал эксплорейшн ф” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн байсан талбайд хүч хэрэглэн дайрч, хууль бус олборлолт явуулж байна. Тусгай зөвшөөрөл “Минерал эксплорейшн ф” ХХК-ийн нэр дээр шилжээд 10 сар болсон хугацаанд “О г” ХХК-ийн өр төлбөрөөс 1 ч төгрөг хасагдаагүй, төлбөр авагч нарын төлбөр ч 1 ч төгрөгөөр барагдаж, төлөгдөөгүй байна. “Минерал эксплорейшн ф” ХХК-аас ямарваа нэг төлбөр төлбөр авагчид төлөгдсөн эсэх талаар Мб болон БТБГ-аас тодруулсан боловч БТБГ ямарч төлбөр хийгдээгүй гэсэн хариу өгсөн ба Мб хариу өгөөгүй нь “Минерал эксплорейшн ф” ХХК нь ямар ч төлөлт хийгээгүйг илтгэнэ.
Тусгай зөвшөөрлүүд “О г” ХХК, “” ХХК нарын эзэмшилд эргээд бүртгэгдсэн байгаа боловч өнөөдрийг хүртэл “Минерал эксплорейшн ф” ХХК уурхайн талбайг суллаж чөлөөлж өгөхгүй, их хэмжээний олборлолт явуулж байгаа нь “О г” ХХК, “” ХХК нарын хохирлын хэмжээ онц их хэмжээнд хүргээд байна.
5. тушаал гарах үед Шүүхдээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан байгаагүй тухай:
тогтоол гарсан 2025 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаар Шүүх дээр энэ хэргийн маргааны зүйл бүхий тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох маргаан явагдаж байгаагүй. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой Ж.О******* нэхэмжлэлтэй хэрэг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар 2025 оны 04 сарын 21-ны өдөр хэрэгсэхгүй болсон байсан.
Х б ХХК дахь Бны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн шүүх дээр байгаа маргаан нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий маргаан бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.10 дүгээр заалтад хамааралгүй юм.
Харин 2024 оны 08 сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрлүүд “Минерал э ф” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үед тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой маргаан шүүх дээр хэлэлцэгдэж байсан бөгөөд энэ хуулийг зөрчсөн олон үйлдлүүдийн нэг нь байсан. Нэхэмжлэгчийн өөрийнх нь гарган өгсөн баримтууд үүнийг гэрчилнэ
6. “О г” ХХК нэг төгрөгийн төлбөр төлж байгаагүй гэх гүтгэлгийн талаар, мөн Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөлт хийгдэж байгаа тухай:
“О г” ХХК нь А б, З б, Х б нийт 141.1 тэрбум төгрөг, бусад аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад 40-өөд тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Энэхүү өр төлбөрүүд нь “О г” ХХК-ийн өмнөх эздүүдийн өөрсдийнхөө компаниудаар дамжуулан авсан зээлүүдийн үр дүнд үүссэн өр төлбөрүүд бөгөөд 2012-2013 онд “О г” ХХК-ийг өмнөх эзэн болох Ш.Бгээс шилжүүлэн авч байх хугацаанд санаатайгаар шүүх дээр эвлэрэн “О г” ХХК-ийг төлөхөөр шийдвэрүүд гаргуулан өр төлбөртэй болгосон байдаг.
Шүүхийн шийдвэрүүд 2012-2016 оны хооронд гарсан боловч “Олон овоот г” ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигч байсан Ш.Бгийн Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас Улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол гарах хүртэл бүх хөрөнгө битүүмжлэгдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан учир хөрөнгийг үнэлүүлэх, 2 дуудлага худалдаанд оруулах, үйл ажиллагаа явуулж төлбөр барагдуулах ямар ч нөхцөлгүй бүх боломжууд хаалттай байсан учир 10 гаруй жилийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй.
“Ж г” ХХК-ийн Ш.Б Г.А нарын хооронд зээл, өр төлбөрийн харилцаа үүсэж, төлбөр мөнгөө авч чадахгүйд хүрснээр Г.А нь тухайн үеийн 60 тэрбум төгрөгийн үнэлгээтэй өөрийн бодит эд хөрөнгөөрөө 200 гаруй тэрбум төгрөгийн өртэй компанийг хүлээгээд авсан байдаг. Тухайн компанийг шилжүүлэн авсантай холбогдон дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, б санхүүгийн байгууллагуудад ихээхэн хэмжээний төлбөрийн хугацаа хэтэрсэн байдалтай байснаас төлж барагдуулсан төлбөрүүдээс хэсэгчлэн дурдвал
- А б 1,250,000,000 төгрөг
- З б 1,250,000,000 төгрөг
- Г б 22 сая ам.доллар
- Г с******* и 15 сая ам.доллар
- Ш г ХХК-д 2,177,902,360 төгрөгийн төлбөрүүдийг тус тус барагдуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэлийн хуудсуудыг хааж төлбөр барагдуулах ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлж байсан төдийгүй уурхайн баялгийн нөөцийг нарийвчлах, нарийн төвөгтэй уул уурхайн олборлолтыг оновчтой гүйцэтгэхээр төлөвлөн үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт оруулан ажиллаж байсан.
Гэвч ШШГЕГ-аас Уурхайн үйл ажиллaraar 2013 онд б зогсоож бүх тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийг б хааж лацдан битүүмжилснээр 300-аад ажилчдыг нэг дор халахад хүргэж, мөн Ц.М, Ш.Б нарын эрүүгийн хэргүүдээс үүдэн прокурор битүүмж тавьж, тусгай зөвшөөрлүүдийг хураан авснаар цаашид компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон. Дээрх байдлуудаас өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа б зогсоож хувьцаа эзэмшигч болон “О г” ХХК нь үлэмж их хэмжээний алдагдал хүлээж ирсэн.
“Мг” ХХК нь “Г С******* интернэшнл” компанитай 2008 онд байгуулсан гэрээнээс болж М улсын Засгийн г Олон улсын арбитрын шүүхэд дуудагдах хэмжээнд хүрсэн байсан цаашлаад тус ордыг бүхэлд нь гадаадын компанид хураалгах буюу үлэмж хэмжээний төлбөрийг алдангид төлөх эрсдэлтэй болсон байсныг 2011 онд Г.А өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдийн хөрөнгөөр “Г С******* интернэшнл” компанид б төлж барагдуулсан. Г.А гэдэг хүнийг залилагч, хулгайч, луйварчин нэр зүүлгэсэн бусдын санаатай үйлдлээс болж түүний нэр хүнд олны өмнө ихэд унасаар байгаад гүнээ их харамсаж байна. Мд урд хойчид гарч байгаагүй төлбөрүүдийг Г.А төлж барагдуулсан байдгийн нэг тод жишээ бол өөрөө асар их хэмжээний хохирол амссан мөртлөө өөрийн саналаар “С” худалдааны төвийн галд өртсөн бүх түрээслэгч нарын төлбөрийг хүссэн, тоо хэмжээгээр нь төлж барагдуулсан байдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
2024 оны 09 сарын 26-ны өдөр Г.А төрсөн хүү Ж.О нь Үндсэн хуулиар олгогдсон өвлөх заяагдмалд эрхээ эдлэн өвлөх эрхийн гэрчилгээгээ гардан авсан. 2025 оны 05 сарын 01-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлснээр “О г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж “О г” ХХК нь албан ёсоор тамга, тэмдгээ захиалж, төлөөлөх эрхтэй этгээд бий болсон.
2025 оны 05 сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрлүүд “О г” ХХК-ийн нэр дээр сэргээн бүртгэснээс хойш "О г" ХХК төлбөр төлөх ажиллагаагаа эхлүүлж эхний ээлжид 5.1 тэрбум төгрөгийн үүргийн биелэлтийг б хангаж 3 ширхэг шийдвэр гүйцэтгэх хуудсыг хаалгасан байгаа. Мөн төлбөр авагч нарт 3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө санал болгосон байгаа.
Үүнээс гадна шүүхийн шийдвэрээр баталгаажсан Капитал бнаас авах авлага 16,5 сая ам.долларын авлагыг “О г” ХХК-ийн өр төлбөрт суутган тооцуулахаар төлбөр авагчдад санал хүргүүлсэн бодит төлбөр барагдуулах үйлдлүүдийг эрчимжүүлэн хийж байгаа билээ.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж, хуулийн дагуу явуулж байх тул “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч, “Минерал э ф” ХХК нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны гын дарга болон тус газрын Кадрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн дугаар “Шийдвэр хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн , , , , , , , MV-019 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал э ф” ХХК-д буцаан шилжүүлж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтэст даалгах" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “Зөв зүг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Х б” ХХК дахь бны эрх хүлээн авагч, “Минерал эксплорейшн ф” ХХК-иудаас гаргасан 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тоот Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны гт гаргасан нэхэмжлэлийн холбоотой дараах тайлбарыг хүргэж байна. Үүнд “Х б” ХХК-ийн эрх хүлээн авагч М.Э нь 2017 онд томилогдсон. Энэ нь 2023 оны Мбны ерөнхийлөгчийн дугаар журам дээр Бны эрх хүлээн авагчийн ажиллах дээд хугацааг томилогдсон өдрөөс 3 жил хүртэл гэж заасан байдаг. Мөн Мбны ерөнхийлөгчийн 2023 оны журамд бийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлж, бны эрх хүлээн авагчийн томилох, дуусгавар болгох журмын 3.9-д Бны эрх хүлээн авагчийн ажиллах хугацааг нарийн заасан байдаг. Мөн энэ журам дээр Бны эрх, хүлээн авагчийн эрх, үүргийг тодорхойлсон. Бны тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд Бны эрх хүлээн авагчийн хэрэгжүүлэх б эрх, үүргийг тодорхойлсон. 2023 он болон 2024 онд Мб, З бнаас итгэмжлэл олгосон. Эдгээр баримтуудаас харахад “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч нь төлбөр төлөгч “Олон овоот г” ХХК-иас зөвхөн төлбөр төлөхийн шаардах эрхтэй. Түүнээс биш өөрийн харилцан хамааралтай “Минериал э ф” ХХК-тайгаа “О г” ХХК болон “” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болон үндсэн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүнийг шилжүүлэн авах эрх, үүрэг байхгүй.
Мөн хуульд заасан эрх, үүрэгт нь нэхэмжлэх, шаардах эрхтэй. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлага дээр “О г” ХХК-ийн төлбөрийг төлөөгүй гэх асуудал яригдаад байгаа. Улсын мөрдөн байцаах газраас “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хураан авч үйл ажиллагааг 2013 он хойш зогсон. Энэ арга хэмжээ 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, улмаар манай тусгай зөвшөөрөл эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээр манай тусгай зөвшөөрлүүдийн эрх сэргээгдсэн. Энэ хооронд “О г” ХХК төлбөр төлөх, үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан. Үйл ажиллагаанаасаа орлого олж төлбөр төлөх боломжгүй байдал үүссэн хэдий ч тухайн үеийн “О г” ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч захирал маань энэ хооронд 60 гаруй тэрбум төгрөгийн төлбөрийг төлсөн. Мөн одоогийн эцсийн өмчлөгч буюу хууль ёсны өв залгамжлагч Ж.О нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “О г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсноор Иргэний хуульд зааснаар өвлөж авсан өвийн хэмжээгээр өр төлбөрөө барагдуулах үүргийнхээ дагуу нийтдээ 5 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлж, нийт 10 гүйцэтгэх хуудсыг хаасан. Мөн Ж.О нь одоогийн байдлаар Мб, З б, А бны төлөөлөгч нарт 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийн санал болгосон хэдий ч хариу өгөхгүй байгаа.
Манай “” ХХК нь л Х б, А б, З банд өргүй, зөвхөн барьцаагаар холбогдчихсон. Гэтэл “Олон овоот г” ХХК-ийн үүргийг хангана гэдэг утгаар манай хөрөнгөд халдсан. Тэгээд төлсөн байгаа. Манай “” ХХК-ийг “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагчаас хууль бусаар “О г” ХХК-иас MV-019 тоот тусгай зөвшөөрлийг хууль бусаар шилжүүлж авсан гэж дүгнээд байгаа. Гэтэл 2013 оны дугаартай шүүгчийн захирамжаар “О г” ХХК-иас “” ХХК тусгай зөвшөөрлийг авсныг зөвтгөсөн шийдвэр гарсан. Мөн 2023 оны дугаар сарын 20-ны өдөр н.Б шүүгчийн шийдвэр гарсан. Уг шийдвэр нь шинээр илэрсэн нөхцөл байдлаар “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг нь хангаагүй. Өөрөөр хэлбэл 2013 онд гарсан дугаартай шийдвэр хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй байна гэдэг шийдвэр гаргасан.
Нэхэмжлэл дээр “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч төлбөр төлөөд байгаа гэдэг асуудал яригддаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Бны төлбөр барагдуулах г, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гт “Х б” ХХК-ийн Бны эрх хүлээн авагч болон “Минериал э ф” ХХК-иас 1 төгрөгийн ч төлбөр төлөөгүй байгаа. Төлсөн гэх баримт байхгүй, хавт хэрэгт ч алга байна. Харин төлөөгүй тухайгаа тодорхойлсон албан бичгүүд байгаа. Өөрөөр хэлбэл, танайх 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрөл шилжүүлснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Бны төлбөр барагдуулах газраас 4 удаагийн төлбөрөө төлөөч гэдэг. Танайх лицензээ шилжүүлсэн учраас 45 тэрбум төгрөг, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын нэн тэргүүний төлбөрийг төл гэдэг шаардлагыг өгсөн. Гэтэл эдгээр шаардлагад 2 удаагийн хариу өгсөн. Маш сонирхолтой хариу буюу энэ төлбөрүүдийг төлөх боломжгүй гэдэг хариу өгсөн. 140 тэрбум төгрөг төлнө гэж шилжүүлж авсан 8 лицензийн үнийг 20 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Гэтэл үүнд зөвхөн 8 тусгай зөвшөөрөл биш, үндсэн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, “” ХХК-ийн бэлэн бүтээгдэхүүний агуулахад байсан зах зээлийнх нь үнэлгээ нь 60-70 тэрбум төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг нийтэд нь 20 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Өөрөөр хэлбэл, төлнө гэж авангуутаа төлөхгүй гэдэг. Та бүхэн “О г” ХХК, “” ХХК-ийн бүх хөрөнгийг авсан. Энэ асуудал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гарч ирсэн. Бны төлбөр барагдуулах газраар 140 тэрбум төгрөг буюу 18 гүйцэтгэх хуудсаа хангасан. Үүнээс бусад нь яах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Гэтэл үүн дээр нэмээд төлөхгүй, 20 тэрбум төгрөгөөр үнэлнэ гэх албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий гт өгсөн. Улмаар танайх руу хууль бусаар шилжсэнтэй холбогдуулаад манайх бүх гт гомдлоо өгсөн. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий г тодорхой арга хэмжээ авсан. Энэ талаар дараа тайлбарлая.
Ж.О Иргэний хуулийн өвлөх эрхийн бүлэгт багтсанаар “О г” ХХК-ийн өв залгамжлагчаар 2022 оны 6 сард тодрох байсан. Өөрөөр хэлбэл, оршин суугаа газрын тодорхойлолт болон Иргэний хуульд заасныг үндэслээд 2022 оны 6 сард албан ёсны өв залгамжлал болох байсан боловч үүнийг хангаагүй. Улмаар бид хуулийн хугацаанд буюу жилийн дотор 02 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор хүсэлтээ өгөөд, 2024 оны 9 сард өвлөх гэрчилгээгээ аваад, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “О г” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн. Энэ хооронд Үндсэн хуулиар баталгаажсан эрх, Иргэний хуулиар олгогдсон өв залгамжлах эрхийг боогдуулаад “О г” ХХК-ийг төлөөлөх эрхгүйг далимдуулаад энэ бүх үйл ажиллагаа хийгдсэн. Өвлөх эрхийг хангаагүй учраас холбогдох төрийн захиргааны байгууллагад болон тусгай зөвшөөрөл шилжүүлсэн авсан байгууллагуудтай холбоотой гэж хар байна. Дараа нь 3 шатны шүүхийн шийдвэр гарсан гэж тайлбарлаж байна. 3 шатны шүүхийн шийдвэрлэснээр “О г” ХХК-ийн 7, “” ХХК-ийн 1 лицензийг “Минериал э ф” ХХК авах эрхтэй гэж тайлбарлаж байна. Тийм утгатай шүүхийн шийдвэр байхгүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд “” ХХК нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Бны төлбөр барагдуулах газраас Ашигт малтмал, газрын тосны г луу явсан 4071 дугаартай бичигт гомдол гаргасан. Түүнээс биш лицензийг шилжүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бичгүүд 3466, 3829 гэдэг бичгийг үндэслэсэн. 4071 дугаартай бичиг нь лиценз шилжихтэй огт холбоогүй. Энэ бичигтэй холбоотойгоор бид 3 шатны шүүхээр маргасан. Эхлээд хангаж шийдвэрлэсэн, тэгээд түдгэлзүүлээд улмаар өөрийнхөө гарсан захирамжийг хүчингүй болгосон. Тэгээд бид Сахилгын хороонд өгөөд ямар ч нэмэргүй гэж үзээд дууссан.
Дараагийн асуудал нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн даргын 08 дугаар сарын 07-ны өдрийн , 09 дүгээр сарын 26-ны өдөр дугаартай хууль бус шийдвэрүүдээр манай лицензийг шилжүүлсэн. Яагаад хууль бус гэж үзэж байгаа гэхээр нэгдүгээрт сонсох ажиллагаа 2024 оны дугаар сарын 05-ны өдөр зарласан. Бидэнд цахимаар болон шуудангаар ирсэн. Сонсох ажиллагааны өмнө бид тайлбараа өгсөн, сонсох ажиллагаа болсон. Сонсох ажиллагааны явцад бид сая хэлсэн тайлбаруудаа тавьсан. Та нар Үндсэн хууль, Иргэний хуулийг зөрчиж байна, хэрвээ энэ хуулийг баримтлахгүй гэж байвал Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсгийг зөрчиж байна гэдэг асуудал ярьсан. 2023 оны 12 дугаар сард “” ХХК-д Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 4071 дугаартай бичгээр хүсэлт гаргаад иргэний хэрэг үүссэн. Үүнийг бид сонсох ажиллагаа дээр нотлох баримтаар өгсөн. Тэгсэн хэдий ч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн дарга авч хэлэлцээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэг 2024 оны дугаар сарын 11-ний өдрийн сонсох ажиллагаанд хэрэглэгдэх ёстой байсан ч хэрэглэгдээгүй. Мөн өчигдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирсэн 4,000 хуудас материалыг бид үзсэн. Гэтэл энэ хувийн хэрэгт зайлшгүй байх ёстой баримт байхгүй байна. Хувийн хэрэгт авагдсан, шинжлэн судалсан материалуудыг харахад дараах ноцтой зөрчлүүд гарч ирсэн. Үүнийг хэн, яаж хянасан болохоор ийм байгааг мэдэхгүй. М.Э гэдэг хүн “Минериал э ф” ХХК-ийг ч төлөөлж гарын үсэг зураад, гарын үсэг зураад байдаг. Ямар учиртай гэдгийг нь огт ойлгоогүй. Энэ баримтыг яаж хянасныг ч ойлгоогүй. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа этгээд тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд К6 маягтыг бөглөх ёстой талаар журамласан. Өөрөөр хэлбэл, “О г” ХХК юм уу, “” ХХК-д тухайн маягтыг бөглөх ёстой. Гэтэл манай өмнөөс бөглөсөн. Тухайн маягтад тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х б” ХХК гэж байгаа. Манай тусгай зөвшөөрлүүд хэзээ ч “Х б” ХХК-д шилжиж байгаагүй. Би энэ маягтыг бөглөсөн байдлыг юу гэж томьёолохоо мэдэхгүй байна. Материалыг нь хархаар К6 маягтыг зөвшөөрлийг эзэмшигч нь бөглөх ёстой байхад, “Х б” ХХК гэж бөглөөд регистрийнхээ дугаарыг тавьсан байна. Манай “” ХХК-ийн эцсийн өмчлөгч гүйцэтгэх захирал Э.С гэж хүн байдаг. Гэтэл Минжүүрийн Э гэсэн байна. Тусгай зөвшөөрлийг эзэмшигч “” ХХК-ийг Минжүүрийн Э төлөөлөхгүй. Өргөдлийн хавсралт материалуудыг бас хийсэн байна. Би үүнийг их гайхаж байна. Манай өмнөөс татвар төлөөд, байгаль орчны нөхөн сэргээлтийн үнэлгээг төлсөн гэж бичсэн байна. Тэгээд өргөдлийн хавсралтад төлбөр төлсөн баримт байхгүй байгаа. Мөн хавсралт материалд зайлшгүй байх зүйлсэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэгт заасан аргачлалын дагуу тооцсон татварын тодорхой тайлбар танилцуулга гэж байгаа. Энэ баримтыг мөн явуулсан. Тэгээд тухайн явуулсан материалыг нь хариуцагч байгууллага яаж хянасныг ойлгохгүй байгаа.
Гуравдагч этгээд “О г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анасия шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ дугаар тушаалын үндэслэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 04 тогтоол дурдагдаж байгаа. Тус тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны г 3 албан бичиг хүргүүлсэн үйл баримт байгаа. Гэхдээ 2 албан бичгийг нь тушаалд үндэслэсэн, хавт хэрэгт 3 албан бичиг авагдсан. Дараа нь тоот тогтоолыг ярихаас өөр арга байхгүй байна. дугаар тогтоол гарсан шалтгаан нь төрийн захиргааны 5 байгууллагуудын дунд шатны албан тушаалтнууд үгсэн хуйвалдаад, дээрэм, луйвар, хуурамч баримт бичиг буюу байж болох бүх болохгүй зүйлсийг үйлдээд анх “Минериал э ф” ХХК руу 8 тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн. Хамгийн аймшигтай нь Үндсэн хуулиар дархлагдсан өвлөх, өвлүүлэх эрхийг хангаагүй. “О г” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Г.А нь 2022 оны дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас таалал төгссөн. Үүний улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дугаар сарын 18-ны өдөр тогтоолоор түдгэлзүүлсэн.
З б, А б нь “М г” ХХК гэх зэрэг өөр компаниудад зээл өгчхөөд шүүх дээр “О г” ХХК-ийг оролцуулаад эвлэрлийн захирамжууд гаргуулсан. Уг эвлэрлийн захирамжид “О г” ХХК төлөхөөр байгаа. “О г” ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч н.Б гэдэг хүний хийсэн үйлдэл буюу “О г” ХХК-ийн албан ёсны өр биш юм. н.М, н.Б нар хамтран "О г" ХХК-ийг байгуулсан. Тэгэнгүүт янз бүрийн шүүхийн шийдвэрүүд гарч Бны төлбөр барагдуулах гт 18 гүйцэтгэх хуудас гарсан. Жишээлбэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр "О г" ХХК-иас 7,215,000,000 төгрөгийг З бны эрх хүлээн авагчид олго гэсэн шийдвэр байна. Мөн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 173 дугаартай шийдвэрээр З банд "О г" ХХК-иас 1,533,000 ам.доллар олгож шийдвэрлэсэн. 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 182 дугаар шийдвэрээр гэх мэт 1, 1 хоног дараалаад гарсан.
Г бны 22 сая ам.долларыг Г.А******* үед төлсөн. Ингэхдээ зөвшилцөлд хүрч 1 ашиглалтын, 1 хайгуулын тусгай зөвшөөрлийг Г банд өгч төлбөрөө барагдуулсан. Тийм г бтай бол ингээд харилцан тохироод шийдвэрлэчихсэн. Тэгээд 2016 онд "О г" ХХК-ийн захирал Г.А Мб руу хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд тусгай зөвшөөрлүүдээ үнэлээд, харилцан тохиролцож төлбөрөө төлөх боломжтой байна гэхэд ямар ч хариу өгдөггүй. Тухайн үед тусгай зөвшөөрөл авах сонирхолгүй байсан. Тэгээд нас барсных нь дараа гэнэт булааж авсныг нь ойлгохгүй байна. 3 дугаар сараас хойш Ж.О******* болон "О г" ХХК-ийн өмнөөс би Х б, З б, М банд хөрөнгө санал болгож байгаа. Өнөөдрийн байдлаар 42 тэрбум төгрөгийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө болон 60 тэрбум төгрөгийн авлага байгааг төлбөртөө барагдуулах боломжтой. Та бүхэн үүнийг судалж үзээч гээд 2025 оны 3 сараас хойш санал болгоод байхад ямар ч хариу байхгүй. Өмнөх сар миний зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий г, “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч, З бны эрх хүлээн авагч, А бны эрх хүлээн авагч Мбанд хамтарсан уулзалт зохион байгуулаад бидний санал болгосон хөрөнгийг та бүхэн авах уу, үгүй юу гэдгийг шийдье гээд уулзалт зохион байгуулах хүсэлт гаргасан. Өнөөдөр өглөө уулзалт хийсэн. Тэр уулзалтад Мбны төлөөлөл л ирсэн. “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагчийн зүгээс уулзах шаардлагагүй, оролцох шаардлагагүй гэсэн. Төлбөр төлөгч нь ямар нэгэн аргаар төлбөрөө төлье гэхэд яагаад төлбөр авагч нь зугтаагаад байгааг ойлгохгүй байна.
“Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч, “Минериал э ф” ХХК-иуд бид төлбөр төлж байгаа гэж тайлбарладаг. Төлбөр төлж байгаа нь ганц ч баримтаас харагддаггүй. Тэгээд Бны төлбөр барагдуулах газраас бид олон удаа асуусан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Бны төлбөр барагдуулах газраас тодруулга авсан байсан. “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч, “Минериал э ф” ХХК-иуд ямар нэгэн төлбөр төлсөн үү, гэхэд төлөөгүй, ямар ч бичиг ирээгүй. Харин "О г" ХХК 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 725 сая төгрөгийг төлж барагдуулсан, Г.А******* 4,5 тэрбум төгрөгийн гүйцэтгэх хуудсыг хаасан байна гэдэг хариу өгсөн. Хаана ямар төлбөр төлөөд байгаа юм. Нэхэмжлэгч нар 8 лицензийг 141 тэрбум төгрөгөөр үнэлж авчхаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий г луу ямар ч бичиг өгөөгүй. 141 тэрбум төгрөгийн лицензийг хүлээж авсан гэх ганц ч бичиг байхгүй. "О г" ХХК-ийн төлбөр одоо хүртэл 148 тэрбум төгрөг хэвээрээ байгаа. 148 тэрбум төгрөгөөс Ж.О******* итгэмжлэгдсэн төлөөлөгч би л төлөөд явж байгаа. Сар бүр Ж.О******* орлог нь төлж байгаа.
Уулзалт зохион байгуулъя гэхээр ирж уулздаггүй. Тус уулзалтад би, З.Б төлөөлөгч, Мбны хэлтсийн дарга н.А*******, н.О*******, Бны төлбөр барагдуулах газрын дэд дарга нар ирсэн. Бид тойрч суугаад тэмдэглэл хөтлөөд тарсан. Мбны хүмүүс Ж.О******* ирж байгаа бэлэн мөнгөний төлбөрийг хүлээж авъя, графикийг нь баталъя гэдэг тохироонд хүрээд тарсан. 42 тэрбум төгрөгийн санал болгосон хөрөнгөөс 4 хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээгээр үнэлүүлж байгаад шийдье гэсэн. "О г" ХХК-ийг дүр үзүүлээд Г.А гэдэг хүн авсан байна гэх асуудал эрүүгийн хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдсэн. 2013 онд "О г" ХХК-ийн бүх хөрөнгийг битүүмжлээд, хураагаад авчихсан. Аргагүйн эрхэнд "О г" ХХК-ийг авсан. Г.А нь 60 тэрбум төгрөгөө “Г******* с*******” ХХК зэрэг компаниудад төлчхөөд, н.Бгээс мөнгөө авч чадахгүй байсан. Тэгээд н.Б нь "О г" ХХК 18 тонн алттай, өөр дээрээ шилжүүлээд авч бай, алт нь гарчихвал чи хохиролгүй болно гэж хэлээд шилжүүлээд өгчихсөн. Г.А "О г" ХХК-ийг аваад үйл ажиллагааг нь явуулах гэсэн чинь прокурорын байгууллагаас битүүмжилчихсэн. Тэгээд бүх лицензүүдийг нь 2013 онд хураагаад авчихсан.
Ж.О 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор "О г" ХХК-ийг өвлөж авъя гэсэн хүсэлтээ Их Британи Улс дахь М Улсын Элчин сайдад гаргасан. Тэгэнгүүт энэ хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 оны 11 сараас хойш "О г" ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч өөртөө шилжүүлж авах хүсэлт гаргасан байна гээд хүсэлтийг нь танилцуулсан. Түүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий г их гомдол гаргасан. "О г" ХХК төлөөлөх эзэнгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нь түдгэлзүүлчхээд сэргээгээгүй байхад Бны төлбөр барагдуулах газрын дэд дарга н.Бсад гэх хүн дур 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дугаартай эрх шилжүүлэх тухай албан тоотыг анх Ашигт малтмал, газрын тосны г луу явуулсан. Бны төлбөр барагдуулах г болон Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд цөөнгүй бичиг солилцсон байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас Бны төлбөр барагдуулах г луу дугаартай албан тоотын хариуг өгсөн. Уг хариунд ийм үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ гэсний 3 дээр нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс тусгай зөвшөөрөл, барьцааны гэрээний дагуу өөр этгээдэд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаар албан бичиг хавсаргана гээд тодорхой дурдсан байдаг. Ашигт малтмал, газрын тосны г нь тодорхойлоод бичээд явуулсан. Тэгээд өчигдөр нотлох баримтаар ирсэн СиДи-ээс баримт судлахад энэ талаар ямар ч баримт байгаагүй. "О г" ХХК-ийг төлөөлөх этгээд байгаагүй учраас татгалзах зүйлгүй талаар бичиг хавсаргах боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар "" ХХК-д ямар нэгэн өр төлбөр үүсээгүй. "" ХХК энэ 3 банд өр төлбөргүй. "Олон овоот г" ХХК-иас үүсмэл гэх лицензийг "" ХХК өөртөө шилжүүлж авсан. Ингэхдээ шүүхийн шийдвэрээр авсан. Шүүхийн шийдвэр нь 2013 оны 9 сард гарсан. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаар байгаад 2015 онд "" ХХК-ийн нэр дээр албан ёсоор шилжиж ирсэн” гэжээ.
Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч, “Минериал э ф” ХХК-иуд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын дугаар тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Уг тушаалтай холбоотой асуудал "О г" ХХК-ийн 7 лиценз, "" ХХК-ийн 1 лицензтэй холбоотой. Энэ лицензүүд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны дагуу барьцааны гэрээний хөрөнгө байснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл болох байсан. Аливаа асуудал эхлэл, өрнөл, төгсгөлтэй байдаг. Одоогийн байдлаар төгсгөл нь дугаар тушаал болж байна. Өөрөөр хэлбэл, Х бны 2016 онд гарсан 45 тэрбум төгрөгийн асуудал шийдвэр болон дугаар тушаалын зааг дээр байна. Шүүхийн шийдвэр яагаад ч биелэгдэхгүй байгаа нь өөр асуудал юм. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр гэж үг байдаг. Тэгэхээр дугаар тушаалтай холбоотой асуудлыг ярихын тулд энэ 8 лиценз яагаад “Минериал э ф” ХХК руу шилжсэн талаар асуудал яригдах ёстой. Тодруулбал 8 тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн даргын даргын , дугаар шийдвэрүүд байгаа. Энэ шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас “Минериал э ф” ХХК-д бүртгэл явагдаж байгаа гэсэн 8 баримт гарсан. Надад ганцхан материал нь олдоод, бусад нь олдохгүй байсан. Тэгээд шүүх нотлох зарчим энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас ирсэн диск болон материалуудаас бүх зүйл илэрхий болсон. Надад эргэлзээ төрүүлж байсан, хардлага төрүүлж байсан, ийм процесс явагдсан байна гэдэг асуудал нээгдсэн. Эрх шилжүүлэх тухай Бны төлбөр барагдуулах газрын дэд дарга н.Бсадын 2 албан бичиг байгаа. Энэ 2 баримтаар 8 тусгай зөвшөөрөл шилжсэн. Энэ шилжүүлэх процесст Ашигт малтмал, газрын тосны г, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн г, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий г, Х б, Мб зэрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуудлага худалдаагаар явуулсан ч хууль бус ажиллагаанууд болох байсан. Яагаад гэхээр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас 2016 онд 8 лицензэд бүгдэд нь хязгаарлалт тогтон. Татвар төлөхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий г байна уу, Ашигт малтмал, газрын тосны г байна уу, Х байна уу хамаагүй, тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Үгсэн тохирсон үйлдлээрээ санаатай нэгдэж Мбнаас үйл ажиллагаа явуулсан. Энэ бичгүүдийг харахаар Х б 2 охин компани байгуулаад, 2 охин компанидаа лиценз олгочихсон байгаа. Х б бол дампуурчихсан компани юм. Дампуурчихсан компани охин компани байгуулъя гэж байхгүй. Тэгээд эдгээр асуудал бүгд 1 зүйл дээр очоод уялдана. Энэ нь дугаар тушаал зөв гарсан уу, Захиргааны ерөнхий хуулийг хангасан уу, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу гарсан уу гэдэг асуудал юм” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч болон “Минериал э ф” ХХК нараас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон тус газрын Кадрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох” тухай” дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн , , , , , , , MV-019 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Минериал э ф ХХК-д буцаан шилжүүлж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд сэргээн бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох” тухай” дугаар тушаалаар “Олон овоот г” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын , , , , , , дугаар, “Зөв зүг” ХХК-ийн MV-019 дугаар тусгай зөвшөөрлүүдийг “Минериал э ф” ХХК-д шилжүүлсэн Кадрын хэлтсийн дарган 2024 оны холбогдох дугаар бүхий шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Дээрх 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалыг гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай” дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Бны төлбөр барагдуулах газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” дүгээр албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” дүгээр мэдэгдлийг тус тус үндэслэсэн байна.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай” дугаар тогтоолоор Бны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны дүгээр, 2024 оны дугаар албан бичгийг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг барьцаалах харилцааг, 52 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх харилцааг тус тус зохицуулсан байна.
5. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 52.1.1-д “барьцаалагчийн энэ хуулийн 51.7-д заасны дагуу гаргасан санал” гэх зэргээр зохицуулсан байна.
6. Дээрх Ашигт малтмалын тухай хуулиийн 51, 52 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд, зөвхөн барьцаалагч тал хүсэлт гаргасан тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж болохоор зохицуулжээ.
7. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулиийн 51, 52 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд, барьцаалуулагчийн зөвшөөрөл буюу хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ гэж зохицуулаагүй байна.
8. Иймд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн , , , , , , дугаар, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрүүдээр маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг “Минериал э ф” ХХК-д шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
9. Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.
10. Мөн Ашигт малталын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байна.
11. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” дугаар захирамж, тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09257 дугаар шийдвэрээс үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалыг гарах үед иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэгдэж дуусаагүй, үргэлжилж байсан болох нь тогтоогдож байна.
12. Үүнээс үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т заасныг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
13. Мөн нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримтлаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа огт хийгээгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
14. Учир нь хариуцагч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд болох “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч болон “Минериал э ф” ХХК-иудыг шийдвэр гаргах ажиллагаанд буюу сонсох ажиллагаанд оролцуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нарыг сонсох ажиллагаанд оролцуулсаныг хариуцагч нотлоогүй болно.
15. Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр шүүх “1. Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох” тухай” дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн , , , , , , , MV-019 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Минериал э ф ХХК-д буцаан шилжүүлж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд сэргээн бүртгэхийг Кадрын хэлтэст даалгах” шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
16. Нэхэмжлэлийн дээрх 2 шаардлага нь хоорондоо шууд уялдаа холбоотой шаардлагууд тул нэхэмжлэлийн шаардлага тус бүрд шүүх дүгнэлт өгөх шаарлагагүй бөгөөд 1 дэх нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар 2 дахь шаардлагыг хангах үндэслэл үүсэх юм.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10, 51 дүгээр зүйлийн 51.7, 52 дугаар зүйлийн 52.1, 52.1.1 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х б” ХХК дахь Бны эрх хүлээн авагч болон “Минериал э ф” ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” дугаар тушаалыг хүчингүй болгож, ашигт малтмал ашиглалтын , , , , , , , MV-019 дугаар тусгай зөвшөөрлүүдийг “Минериал э ф” ХХК-д буцаан шилжүүлж системд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадрын хэлтсийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Минериал э ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Минериал э ф” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ