| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01547/И |
| Дугаар | 312/ШШ2025/00747 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 312/ШШ2025/00747
| 2025 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 312/ШШ2025/00747 |
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .... хариуцагч Ч. холбогдуулан.. гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигч хариуцагч .. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2011 оны 08 сарын 10-ны өдөр төрсөн хүү ...2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин ...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б...нарыг эх .ийн асрамжинд ..байлгаж, хариуцагч Ч...э нь хүүхэд тус бүрийн нэр дээр хадгаламжийн данс нээн хүүхдийн тэтгэлгийг хүүхэд тус бүрт хуульд заасан хэмжээгээр шилжүүлж 18 нас хүртэл хадгалж, тэтгэлгийн хэмжээ хуулийн өөрчлөлт орсон тохиолдолд тухайн хэмжээгээр нь төлж, хүүхдүүдийн хадгаламж дахь мөнгийг 18 нас хүртэл .. нар захиран зарцуулах эрхгүй, хүүхдүүдийн бусад эрүүл мэнд, сурч боловсрох, авьяас билгийг хөгжүүлэхэд гарах зардлыг .. нар тэнцүү хуваан төлж, хариуцагч ...хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж гэж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ...н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч .. сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус төрийн санд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ