Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/00746

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2025/00746

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо усны гудамж ө.д байрла...х ******* ******* ******* /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ... тоотод оршин суух, Б../-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 40,578,090 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-нд MN200030003095020561 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 38,525,000 (Гучин найман сая таван зуун хорин таван) төгрөгийн зээл авсан. ******* нь үндсэн зээлээс 888,630.68 төгрөг, хуримтлагдсан хүүнээс 1,488,793.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 48,551.20 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул *******аас үндсэн зээл 37,636,369 төгрөг, хуримтлагдсан хүү 2,904,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,832 төгрөг, нийт 40,578,090 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* *******ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2024 оны 07 сарын 03-ны өдөр 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэй, 38,525,000 төгрөгийн зээл авсан. Уг мөнгөөр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлэх байсан юм. Гэнэтийн нөхцөл байдлын улмаас өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж чадаагүй. Би уг мөнгийг 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээл төлөх хугацаа дуусаагүй мөн зээлийн гэрээг цуцлахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг цуцлахгүй гэж байгаа бол үндсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болсон шалтгаан нь: Манай эхнэр сахарын өвчтэй, сар бүр эмчилгээтэй байдаг. Одоо 4 сар гарантай жирэмсэн. Би 3 хүүхэдтэй, том хүүхэд Улаанбаатар хотод оюутан, суралцдаг. 2 хүүхэд ЕБС-д сурдаг. Би гэртээ ганцаараа ажил хийдэг. Миний нөхцөл байдлыг харгалзан үзээд үндсэн зээлийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3-4/, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Г3/175 дугаартай итгэмжлэл /хх-ийн 5/, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн цахим цалингийн зээлийн гэрээ /хх-ийн 7-10/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 11/-ийг нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,578,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ...******* *******наас 2024 оны 07 сарын 03-ны өдөр 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэй, 38,525,000 төгрөгийн зээл авсан. Уг мөнгөөр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлэх боловч гэнэтийн нөхцөл байдлын улмаас өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж чадаагүй. Би уг мөнгийг 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээл төлөх хугацаа дуусаагүй мөн зээлийн гэрээг цуцлахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг цуцлахгүй гэж байгаа бол үндсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болсон шалтгаан нь эхнэр сахарын өвчтэй, сар бүр эмчилгээтэй байдаг. Одоо 4 сар гарантай жирэмсэн. Би 3 хүүхэдтэй том хүүхэд Улаанбаатар хотод оюутан, суралцдаг. 2 хүүхэд ЕБС-д сурдаг. Би гэртээ ганцаараа ажил хийдэг. Миний нөхцөл байдлыг харгалзан үзээд үндсэн зээлийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбар гаргасан байна.

 

3. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Зээлдэгч ******* нь ******* ******* *******-тай 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр MN200030003095020561 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж, 38,525,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан болох нь тогтоогдож байна.

 

5. Хариуцагч ******* нь дээрх зээлийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******аас шаардах эрхтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 37,636,369 төгрөг, зээлийн хүү 2,904,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,832 төгрөг, нийт 40,578,090 төгрөгийг нэхэмжилсэн ба зээлдүүлэгч ******* ******* ******* нь зээлдэгч *******т зээл төлөх талаар шат дараалсан арга хэмжээг авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна.

 

8. Иймд хариуцагч *******аас зээлийн төлбөрт 40,578,090 төгрөгийг гаргуулж ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,841 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 360,841 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн төлбөр 40,578,090 /дөчин сая таван зуун далан найман мянга ер/ төгрөгийг гаргуулж ******* ******* *******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,841 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 360,841 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ