Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 303/ШШ2025/00592

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч:  ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 4,990,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч *******, хариуцагч ******* / цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золбоот нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 4,990,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага 4,990,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1,140,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь 3,850,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нэхэмжлэгч ******* ХААН банк ХК-ийн ******* дугаар дансанд төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч ******* 38,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага 4,990,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1,140,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэгдэл 3,850,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нэхэмжлэгч ******* төлөхөөр эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгээс ******* 38,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА