Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00704

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00704

Орхон аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Ерөнхий Сайд А......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ....1 тоотод оршин суух, О...1/-д холбогдох

 

4,539,407.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* ******* 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1130084203 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2022 оны 10 сарын 20-ны өдөр 1130084203 зээлдэгч *******ын ******* тоот дансанд 8,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 сарын 20-ны өдрийн байдлаар 4,539,407.99 төгрөгийг *******ын цалингийн орлого, бусад орлогоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* *******-ийн нэхэмжилж байгаа 4,539,407.99 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 539,407.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******аас 4,539,407.99 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* банк *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,580 төгрөгийн 43,790 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 43,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,539,407.99 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* банк *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,580 төгрөгийн 43,790 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 43,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ