| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00420/И |
| Дугаар | 312/ШШ2025/00703 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2025/00703
| 2025 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 312/ШШ2025/00703 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах ******* ******* ******* /...1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг....тоотод оршин суух Х....д холбогдох,
368,761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь "******* *******" *******-тай 2023 оны 01 сарын 30-ны өдөр 140000858712 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95354739 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 03 сарын 18-ны өдөр 360,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 219,735 төгрөг, зээлийн хүү 124,278 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,748 төгрөг нийт 368,761 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******-аас нэхэмжилсэн 368,761 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 168,761 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******гаас 368,761 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 168,761 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,713 төгрөгийн 5,856.5 төгрөгийг төрийн сангаас, 5,856.5 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 368,761 төгрөгийг хариуцагч хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,713 төгрөгийн 5,856.5 төгрөгийг төрийн сангаас, 5,856.5 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ