| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00417/И |
| Дугаар | 312/ШШ2025/00702 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 312/ШШ2025/00702
| 2025 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 312/ШШ2025/00702 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 18-р хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Б.....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 19-р хороо Дөл хотхон./-д хол*******ох,
..
2,082,841.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* ******* ******* ******* ******* нэхэмжилж байгаа 2,082,841.37 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-нд 350,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-нд 350,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-нд 350,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 332,841.37 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Т.Мөнхөабатарт хол*******уулан 2,082,841.37 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Пүрэвсүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,276 төгрөгийн 24,138 төгрөгийг төрийн сангаас 24,138 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,082,841.37 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,276 төгрөгийн 24,138 төгрөгийг төрийн сангаас 24,138 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ