Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00701

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00701

Орхон аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Ерөнхий Сайд Амарын гудамж, ......-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг...тоотод оршин суух, ./-д холбогдох

 ..

15,697,440.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь Хас банктай 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1130110998 дугаартай зээлийн гэрээ байгуулан 16,600,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлийг цахим хэлбэрээр авсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 14,940,000.01 төгрөг, зээлийн хүү 748,773.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,667.04 төгрөг, нийт 15,697,440.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* *******-ийн нэхэмжилж байгаа 15,697,440.75 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******гээс 15,697,440.75 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Хас банк *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,437 төгрөгийн 118,218.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 118,218.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,697,440.75 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Хас банк *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,437 төгрөгийн 118,218.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 118,218.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ