2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/00303

 

 

 

 

 

 

 

2025 01 17

191/ШШ2025/00303

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоот хаягт оршин суух Н******* Б******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  тоот хаягт оршин байрлах Авес гранд ХХК-нд холбогдох,

29,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.Б******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Авес гранд ХХК-ийн борлуулалтын менежер Ч.Э******* 2023 онд ашиглалтад орох 1 өрөө 29.76 м.кв байрыг 37,200,000 төгрөг бэлэн төлөлөтөөр орон сууцны гэрээ байгуулсан. Тухайн байр одоо хүртэл ашиглалтад ороогүй, дөнгөж 3 давхар дээрээ байгааг харгалзан 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байр захиалгын гэрээг цуцлах хүсэлт тавьсан. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 37,200,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. 2024 оны 7 дугаар сард 7,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сард 1,000,000 төгрөгийг Н.Б*******ын данс руу шилжүүлсэн. Одоо болтол үлдэгдэл 29,200,000 төгрөгийг барагдуулаагүй тул хариуцагч Авес гранд ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч Авес гранд ХХК-нд холбогдуулан 29,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Б*******ын нэхэмжилсэн 29,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр улиралд багтаж 15,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэлийг төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байна.

Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Н.Б*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 29,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Авес гранд ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 4 дүгээр улиралд багтаж 15,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэлийг төлөхөөр эвлэрлэсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Авес гранд ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,950 төгрөгийн 151,975 төгрөгийг улсын орлогоос, 151,975 төгрөгийг хариуцагч Авес гранд ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Б******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Авес гранд ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ