2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/00302

 

 

 

 

 

 

 

2025 01 17

191/ШШ2025/00302

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  оршин байрлах Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух, Ч******* Т******* холбогдох,

574,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Т******* нь "Мобифинанс ББСБ"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 06 сарын 21-ний өдөр 140000388030 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулан зээл авч, төлж байсан. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр 2021 оны 06 сарын 21-ны өдөр өөрийн эзэмшиж байсан Мобиком үүрэн телефоны ******* дугаараар мессэж илгээн 200,000 төгрөгийг сарын 3.4%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Мобифинанс ББСБ-ын зүгээс зээлийг төлж барагдуулах анхааруулах хуудас, шүүхэд шилжүүлэх мэдэгдэлийг хүргүүлж байсан боловч огт төлбөр төлөөгүй, харилцаа холбоо тасарсан болно. Мобифинанс ББСБ нь зээлийн гэрээний үүргийг шаардаж 2021 онд зээлдэгчийн гэрээнд заасан  тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.25-ны одрийн 101/ШЗ2022/19912 дугаартай захирамжаар "хаягт бүртгэлтэй, одоогоор оршин суудаггүй" гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Зээлдүүлэгч нь хариуцагчийн оршин суугаа хаягийг өөрөө тогтоож чадаагүй тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн ИХАШШүүхийн 2023 оны 10 сарын 04-ны өдрийн 181/ШШ2023/03079 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулж, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.12.07-ны 5249 тоот албан бичгээр "Ч.Т******* нь дугаарын утастай" гэх хаягийг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болно. Ч.Т*******ын зээлийн гэрээний үүрэг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 253,433 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,389 төгрөг, нийт 503,822 төгрөг байсан ба ББСБ нь зээлдэгчийн зээлийг эрсдлийн сангаас хааж, авлага үүсгэн мөн өдрөөр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцолтыг зогсоосон болно. Ч.Т*******ын хаягийг тогтоосоноос хойш, одоогийн ашиглаж буй ******* дугаарын утсаар холбоо тогтоож, ходоө ажиллаж байгаа, цалингаа аваад төлнө гэсэн боловч огт төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байснаас шалтгаалан шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулахад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн зардал гарсан ба зээлдэгчийн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж үзэж, түүнээс гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, монгон хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон ба зээлийн гэрээний үүрэгт Ч.Т*******аас 503,822 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 70,200 төгрөг, нийт 574,022 /таван зуун далан дөрвөн мянга хорин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Ч.Т******* холбогдуулан 574,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 574,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ч.Т******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Ч.Т******* холбогдуулан 574,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч 574,022 төгрөг нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Мобифинанс ББСБ ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,871 төгрөгийн 8,935.5 төгрөгийг улсын орлогоос, 8,935.5 төгрөгийг хариуцагч Мобифинанс ББСБ ХХК-ийн тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Т******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ