| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01562/И |
| Дугаар | 312/ШШ2025/01386 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 312/ШШ2025/01386
| 2025 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 312/ШШ2025/01386 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг овоот . тоотод оршин суух, ..../-т холбогдох
2,514,201.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Өсөөхбаяр нь манай компанитай 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр L31100044 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нийт 5 удаагийн зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байгаа тул үндсэн зээл 1,538,898.75 төгрөг, хүү783,827.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157,577.91 төгрөг, шимтгэл 26,397.39 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,514,201.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,514,201.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******аас 2,514,201.69 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,177 төгрөгийн 27,588.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 27,588.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,514,201.69 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,177 төгрөгийн 27,588.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 27,588.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ