| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06968/И |
| Дугаар | 191/ШШ2025/00301 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/00301
| 2025 01 17 | 191/ШШ2025/00301 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, давхарт байрлах Итгэлт капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин суух М******* Д******* холбогдох,
839,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Итгэл капитал ББСБ ХХК нь хариуцагч М. Д******* 2019 оны 12 сарын 27-ны өдөр 10.000.000 \арван сая төгрөг)-ийг сарын 3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар төлж барагдуулахаар зээлийн гэрээг байгуулсан. М.Д******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас зээлийн гэрээний 3.3-д "Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгч талд шилжүүлэн өгнө." гэж заасны барьцаа хөрөнгөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. "Итгэл капитал ББСБ ХХК нь 2019 оны 12-р сарын 27-ны өдөр "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци"-н гэрээг М.Д******* байгуулж хөдлөх эд хөрөнгө болох MITSUBISHI RVR улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлийг Итгэл капитал ББСБ"-н өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх зээлдэгч М.Д******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байгуулсан. Гэвч М.Д******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд болох MITSUBISHI RVR улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд нийт 839,204 найман зуун гучин есон мянга хоёр зуун дөрөв төгрөгийн торгуулийг төлөлгүй үлдээсэн байсныг "Итгэл капитал ББСБ" ХХК төлсөн. Иймд М.Д******* нь фидуцийн гэрээний 2.10, 2.16, 2.17 дэх заалтыг зөрчсөн байх тул хариуцагчаас 839,204 \найман зуун гучин есөн мянга хоёр зуун дөрөв төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Итгэлт капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Д******* холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн төлсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Итгэлт капитал ББСБ ХХК нь хариуцагч М.Д******* холбогдуулан 839,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Итгэлт капитал ББСБ ХХК нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Итгэлт капитал ББСБ ХХК нь хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх *******гийг хөндөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Итгэлт капитал ББСБ ХХК нь М.Д******* холбогдуулан 839,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хариуцагч М.Д******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,700 төгрөгийн 12,350 төгрөгийг хариуцагч М.Д*******аас, 12,350 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Итгэлт капитал ББСБ ХХК-нд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ