| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/07920/И |
| Дугаар | 191/ШШ2025/02728 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/02728
2025 04 02 191/ШШ2025/02728
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух Ц.М******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** байрлах В******* ХХК /РД: *******/-д холбогдох
3,293,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Т******* 2024 оны 06 дугаар сарын 07-ны өпөр 21 цагийн орчим ******* аймгийн 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт В******* ХХК-ийн барьж байгаа Музейн номын сангийн баригын хашаанд сендвич хавтангаар угсарсан амбаар буулгах үедээ дарагдаж биедээ гэмтэл авсан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7932 дугаартай М.Т*******гийн биед бүсэлхийн 4 дүгээр нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдсон. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдсон. ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2024 оны 8 дугаар сарын 02-ны 2024/ШЦТ/351 тай дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлтой цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээсэн шийдвэр гарсан. Миний хүү М.Т******* энэ зуны амралтаараа элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалт хийх өөрийнхөө сонирхдог хобби сагсан бөмбөг фитнесс спортоор хичээллэх боломжуудаа алдсан. Хэвтрийн 2 сарын дэглэм барих хүнд зүйл өргөж болохгүй нурууны эмчилгээ сувилгаа хийх шаардлага цаашид үүснэ. 2024 оны 8 дугаар сарын 22-ны Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт 860 дугаар тогтоолоор гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэлд хамаарсан дүгнэлт гаргасан. Иймд хариуцагч В******* ХХК-иас сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох 3,293,400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М******* нь хариуцагч В******* ХХК-д холбогдуулан 3,293,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.М*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч В******* ХХК холбогдох 3,293,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА