2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/00298

 

 

 

 

 

 

 

2025 01 17 191/ШШ2025/00298

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах, Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух, Ө******* овогт Б******* О******* холбогдох,

3,081,735.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.О******* нь манай компанитай 2022 оны 11-р сарын 30-ны одор Ш-БЗГ/2022-77761 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,099,900 Хоёр ерэн есон мянга есон зуу/ тогрогийг сарын 2,98%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зооврийн компьютер худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.О******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Acer A515-45-R1ZW Ryzen 5500U 8GB1TB FHD загварын зооврийн компьютерыг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан богоод барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Б.О******* нь Ш-БЗГ/2022-77761 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 09-р сарын 05-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,998,606.25 /Xoёр сая есон зуун ерэн найман мянга зургаан зуун зургаан тогрог хорин таван монго/ тогрог толох байснаас нийт 250,000 /Хоёр зуун тавин мянга/ тогрог толж, 3,081,735.65 Гурван сая наян нэгэн мянга долоон зуун гучин таван тогрог жаран таван монго/ тогрогийг зээлийн эргэн тололт хуваарийн дагуу толоогүй, гэрээний үүргээ зорчин 568 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч оорийн санаачилгаар хугацаанаас нь өмно зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг толохийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүүгийн толборийг эргэн тололтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах богоод зээлдэгч Б.О******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зорчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээм дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Б.О******* нь ПП-Б31/2022-77761 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу толох ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 09-р сарын 05-ны байдлаар үндсэн хэл 1,941,762.20 /Нэг сая ссон зуун дочин нэгэн мянга долоон зуун жаран хоёр тогрог хорин монго/ тогрог, зээлийн хүү 1,139,973.45 /Нэг сая нэг зуун гучин ссон мянга есон зуун далан гурван тогрог дочин таван монго/ тогрог, нийт 3,081,735.65 /Гурван сая наян нэгэн мянга долоон зуун гучин таван тогрог жаран таван монго/ тогрогийн зээлийн ортой болоод байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэрэглээний лизинг ХХК нь Б.О******* надад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,081,735.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие уг үнийн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь хариуцагч Б.О******* холбогдуулан 3,081,735.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,081,735.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь хариуцагч Б.О******* холбогдуулан 3,081,735.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Б.О******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,258 төгрөгийн 32,129 төгрөгийг улсын орлогоос, 32,129 төгрөгийг хариуцагч Б.О*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ