Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 312/ШШ2025/01383

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 312/ШШ2025/01383

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал ...ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг . тоотод оршин суух, ../-д холбогдох

 

774,890.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 11892951 тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, 11892951 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2023.06.04-ний өдөр ******* аппликейшнд хүсэлт илгээн 720,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. ******* нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул *******гээс 774,890.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ХК-ийн гаргасан нэхэмжлэл болох 774,890.81 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөнөөс 2025 оны 05 сарын 20-нд 500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 274,890.81 төгрөг мөнгийг 2025 оны 8 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч *******гээс 774,890.81 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,147 төгрөгийн 11,573.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 11,573.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 774,890.81 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,147 төгрөгийн 11,573.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 11,573.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ