| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/07611/И |
| Дугаар | 191/ШШ2025/02729 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/02729
2025 04 02 191/ШШ2025/02729
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух, Н.Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, Ө.А******* /РД:*******/-д холбогдох,
25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Э******* 2024 оны 05 сарын 02-ны өдөр иргэн Ө.А*******тай зээлийн гэрээ бичгээр байгуулж зээлдэгч Ө.А*******д 25 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүй зээлдүүлсэн бөгөөд уг мөнгийг зээлдэгч Ө.А******* 2024 оны 07 сарын 02-ны өдөр буцаан төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Ө.А*******аас зээлийн гэрээний үүргийн төлбөрт 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг гаргуулж иргэн Н.Э*******т олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э******* нь хариуцагч Ө.А*******д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.А*******д холбогдох 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийн 141,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 141,475 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Ө.А*******аас улсын тэмдэгтийн хураамж 141,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Э*******т олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА